Хадам эхээ хөнөөсөн Д.Энхээг өнөөдөр шүүнэ

Өнгөрөгч оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон.

Тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр баталсан. Тиймээс тэрбээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ. 

Уг гомдлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэж, нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Харин түүний хэргийг өнөөдөр 11 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгчээр Г.Буяннэмэх нар оролцох аж. Түүнийг Эрүүгийн тухай тусгай хуулийн 91.2.3, 91.2.6, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, 147.2 гэсэн 12 зүйл ангиар буруутган, хоёр шатны шүүхээс цаазын ял оноогоод байгаа юм. Д.Энхээ өнгөрөгч оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээжээ.

Хэргийн газар хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байдалтай байсан аж.

Түүнчлэн эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байна. Улмаар цагдаа нараас машин, сумтай буу шаарджээ. Түүний үйлдлийг зогсоохоор Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид шуурхай ажиллан, барьцаалагдсан хүмүүсийг сулласан юм.

Харин тэрбээр “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж, эхнэртэйгээ муудалцаад байсан. Тэгээд эхнэр хүүхдээ дагуулаад хадмынд очсон. Би эхнэртэйгээ уулзахаар тэнд очсон боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлж байсан юм.

Э.Цолмон

7 Comments

  1. caga says:

    araıchdee chı eh hvnııg horlono gej tenger burhanaas aımar zvıl sdee amıd baısnaas vhej vz

  2. sensitive says:

    hadam eej gej tusdaa hun bdgui sh dee. ter chin hunii eh, hunii ohin, hunii egch, hunii duu. chinii eej ehneriin chin hadam eej. hadam eej gej hun huuhdiig n ehner (nuhur) ni saihan hairlaad yawbal chamaig ch bas hairlana. harin huuhdiig n gomdoogood baiwal yalt ch gui amidrald n oroltsoh hereg gardag. yagaad gewel ter hunii toruulsen ur n shu dee. eniig yagaad zarim humuus oilgodguin boloo. arai ch dee 45 han nastai eej ohiniihoo nuhuriin gart uregdene gej tusuuluu ch gui biz huurhii. hunii ami shu dee. burhan iweeg.

  3. НарСар says:

    ter nurhan urshuug gsn nertei nowsh min hadam eej chin uree gsn eh hun medewuu muu malaa jmg harin aljiiwal taarsan bugs bnashd ter mu nowshig amidaar n shorond hataah hergtei

  4. mgl says:

    uhej uz

  5. teneg burhan orshoog chamaig chutgur ni nergeesei says:

    hun uhcheed bhad chin sulla ch  geh shig, ehner ohino baritsaalsan ch geh shig. eriin muu n emd byaraa gegcheer… archaagui amisgaa ym daa. uhsen ch bagadna. tsaazaar avhaa davj zaaldsan ch geh shig…
    orshool baihgui ee uhdegeeree uheerei.

  6. Nixon says:

    Hadam naraas ih ym boloh ymda sda

  7. бурхан өршөөг says:

    ЭНХЭЭ БОЛ ЭРЧҮҮДИЙН БАХАРХАЛ МУУ ХӨГИЙН ХАДМЫГ БОЛ АЛЖ БАЙХАД ТААРНА. ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДИЙН ӨӨРӨӨЛИЙН ХҮҮХДИЙН ТЭДНЭЭС ГАРСАН ХҮҮХДИЙН АМЬДРАЛЫГ ҮРДЭГ ХҮН БОЛ ХАДАМ ЭЭЖ. ХУЖААГ АЛЖ БОЛНО БАС ХАДАМ ЭЭЖИЙГ АЛЖ БОЛНО. ЭНХЭЭГ ШҮҮХ СУЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.