Гэр бүлээ хадгалж үлдмээр байна…

Сайн байна уу. Намайг Т гэдэг би 30 настай, эхнэр, хөөрхөн охин 2-тойгоо амьдардаг. Өнгөрсөн зуны 7 сард би танай сайтад хандаж гэр бүлийн асуудлаар захиа бичиж байсан юм. Тухай үед би эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаад гараад явсан байсан. Сүүлийн 1 жил бид 2-н дунд хэрүүл ер тасрахгүй байсаар бүр л хүнд хэлбэрт шилжиж, заримдаа залхаад дараа нь юуг яаж шийдэж байгаагаа ухааралгүй би тэр үед гарч яваад бараг 2 сар болсон. Тухайн үеэр эхнэр охиноо маш их санаж байсан ч гэр бүлд маань гарсан асуудлын бурууг 100 хувь эхнэртэй тохож өөрийгөө яаж ч бодсон аль ч талаас нь харсан буруу байхгүй юм шиг л санаж, /найз нөхөд хүмүүсээс асуугаад учир явдлыг нь хэлэхээр танай эхнэрт л асуудал байна гэдэг байсан/ эхнэртээ хэлэхээр ер хүлээж авахгүй өөдөөс өөрийгөө өмөөрч бөөн хэрүүл болдог.

Тэгээд тэр нь хурцдаж эхнэрээ алгадаад авсан юм. Мөн муу муухай үгээр доромжилж дайрч, ингэж ойлголцохгүй амьдарч байснаас салая гэж их хэлдэг байсан. Тэгээд уурандаа гараад явчихаад л маргааш оройноос нь санаад шаналаад эхэлдэг байсан. Өнгөрсөн зун гүрийж 2 сар болсон. Гадуур явж байх тэр үедээ энэ сайтад эхнэрээ ухаарч ойлгохыг нь хүлээж гүрийж байгаад нэг мөр алдчих болуу яах бол гэж хүмүүсээс зөвлөгөө авч захиа бичсэн юм. Тухайн үед надад зөвлөгөө өгсөн хүмүүст одоо маш их талархаж бас зөвлөгөөг нь хэрэгжүүлж чадаагүйдээ уучлалт хүсье. Хүмүүс гэр бүл эхнэр хүүхдээ чи л авч явна ааш зангийг нь чи л арга эвээр өөрчиж чадна, амьдралын чинь түлхүүр чиний л гарт байгаа битгий эм хүн шиг зан гаргаж гарч гүйгээд бай гэж байсан юм.

Тухайн үед 2 талаасаа хүсээд л би гэртээ буцаад очсон гэхдээ л эхнэрээ буруу зүйл хийсэн гэдгээ ер хүлээж авахгүй байна гэсэн бодол маань дотор хадгалагдаад л байсан, манай хадам ээж манай амьдаралд хааяа хөндлөнгөөс орж ирдэг, охиндоо цаанаас нь үг хэлж хатгадаг гэж би боддог хэд хэдэн зүйл дээр мэдэгдэж би түүнээс нь болоод л эхнэртээ уурладаг байсан ээж чинь ингэдэг тэгдэг гээд, мөн эхнэр маань шинэ ажилд, тэр нь ажил ихтэй л дээ ороод гэр орондоо зарцуулдаг цаг нь бага болсон үед н би гэж нэг тэнэг амьдарсан цагаасаа хойш гэр орны ажил, дээр нь мөнгө олох ажил гээд бүгдийг л хийдэг чи гэж унтсан ор, уусан аягаа ч угаачихдаггүй, хүүхдээ ч цэцэрлэгээс нь ховор авч хүргэж өгдөг гэж их бухимддаг байсаан. Тэрийгээ хэлэхээр өөрийгөө өмөөрөөд байхаар нь бүр их уур хүрнэ. Адилхан ажил хийдэг залуу хүмүүс аль аль нь кареер хөөх хэрэгтэй гэхдээ ээлжтэй дараатай, дандаа нэг нь ачааны хүндийг үүрээд байх ёсгүй,чи ер намайг гэсэн сэтгэл гаргахгүй байна л гэж их гомдоллодог байсан, эхнэр маань чи үргэлж үглэнэ, амархан уурлана, ээжээс нэг үг дуулаад л эмзэглэх юм гээд л өөрийгөө ээжийгээ өмөөрөөд байхаар бүр л уур хүрээд салая гэж их хэлдэг байсан.

Мөн муу үгээр ч доромжилдог байсан. Тэгээд 7 хоногийн өмнө их хурц хэрэлдээд би дахиад л гараад явчихсан, /шалчгар зантай эр байгаа биз/. Уурандаа гарч яваад найзуудтайгаа хөдөө 2 хоног явж, хотод найзийнхаараа, хотелд нийт 7 хоносон эхэндээ уур гарахгүй яадгийн ийм байдлаар үргэлж хэрэлдэж амьдарснаас салая л гэж бодож байсан. Гэвч би чинь эхнэр охин 2-тоо юунаас ч илүү амь, хайртай шд, тэр 2 маань байхгүй болоод би хэрэлдэх хүнгүй болсон ч миний амьдрал зорилго утга үгүй болно. Одоо бүр ажлаа ч хийж чадахгүй тэр 2-гоо санаж байна. Эхнэртэйгээ гадуур байхдаа мсж-р их хэрэлдэх өөрсдийгөө өмөөрч нэгнийгээ баахан л доромжилсон. Эцсийн үр дүн нь ялагч нь яг юу хожихыг мэдэхгүй байна, охиноо өнчирүүлж, нэг л ганцаараа хүмүүс болох гээд байна үүнийг л би сайн ухаарч мэдлээ. Эхнэртээ энэ байдлаа хэлээд эргээд ойлголцоё би гэртээ очий тэгэх үү дахиж хэзээ ч ингэхгүй ээ гээд гуйсан үгүй гэсэн, нилээн хэдэн удаа майл мсж бичсэн, өмнө нь хэрэлдээд салсан ч арай ч ийм шийдсэн зангүй л байдаг байсан.

Одоо нэг мөр шийдсэн юм шиг л загнаж байна. Ээж нь миний охиныг цэцэрлэгт нь хүргэж өгч байгаа, охиноо маш их санаж байна. Гадуур яваад байхаар архи уугаад, мөнгө үрээд, ажил дээрээ ч хүмүүс гайхаад амьдрал нэг л биш байнаа. Миний захиаг уншаад яасан тэвчээргүй, тууштай биш, шалчигар залуу вэ гэж бодох байх чи ийм юм чинь эхнэр чин тэгж л таарна гэх байх, гэхдээ өмнө хийж байсан үйлдлүүдээ их эргэцүүлж бодлоо би нэг л гомдоллосон, хохирогч царайлсан хүн байж. Өнөөдрийнх шиг бээр ууж очих газаргүй явж байснаас гэртэй эхнэр охиндоо хоолоо хийгээд, аз жаргалтай байсан нь хэдэн 100 хувь дээр байна.

Бууж өгч байгаан бишээ үзэл бодол, өөрийн гэсэн байр сууринаасаа энэ би гэсэн бодлоосоо 2 талд буухгүй мөчөөгөө хэрэлдэж гүрийснээр үр дүн нь салалт л болох юм шиг байна. Та бүхэнд баахан зүйлийг логик муутай бичлээ уучлаарай. Одоо би гэртэй буцаж очмоор байна эхнэрээ яаж аргадаж ойлгуулах уу? Дахиж хэзээ ч ийм тэнэг үйлдэл, зан гаргахгүйг хичээж, гэр бүл аз жаргалаа хадгалж үлдмээр байна.

Надад зөвлөгөө өгөөч…

Хүндэтгэсэн Т

37 Comments

  1. Anonymous says:

    ger dotroo asuudlaa zohitsuulahgui emegtei huniig shanalgaj hayaj yavlaa geed baidal ulam l hurtsdana.unendee bol chi amia bodogch.ene hoorond ehner huuhdee amidaar ni tamlaad. ireheeree dahiad heruul hiigeed l.naadah chini ginjin urval shig urgeljilne. hulchgar erchuudiin gol zan ni ene baidag.tegeed neg zamiin huuhen taaraldahaar suuh bh.

  2. Naran says:

    Гэрийн Богд гээд хошин шог бды шд. Тэрийг дахин дахин үз. Өөр юу хэлэхэв дээ

  3. Metaphor[mN] says:

    Chi ooroo hairtai yum bol salahgui baih oo, emegtei hun onchin huuhedtei tegeed ooroo 2doh amidral zohiohiig neeh husehgui ni todorhoi shuu dee chamtai adilhan l zovj bga sht, zugeer l buh margaaniig martaad sain saihan zuil bodood beleg avaad yavaad och l gej zovlii !!!

  4. 0308 says:

    chi yamar er xvnii shinjgvi uym be chi bvr exneriinxee aash zang ne ewdwwd deerees ne ix xervvl zaaj ogdog uym shig sanagdaj bn bi xervvlch eregt xvnd vnen goloosoo durgvi.chi yana gj tegj muuxai xervvl xiidgiin er em ne medegdehgvi xelex uym bwal ervvl saruuldaa ewteixen vzel bodoloo ilerxiilj bolno shd tegehgvi xervvlee sanaad bgaa uym shig l jooxon uym g l bosgoj ireed l xervvl bolgodog shinjtei.chi er ne ireedvigee boddog uym uu exner xvvxddee xairt uym uu ergelzej bn gaduur 2 sar garan uy hiij yawdagiin.exnert chin yamar bsan boldoo.oxin chin law chmg ix l sanasan bh da zailuul.xvnii xvvxdiig jargaana gj awch suuchaad etsest ne ingj vr hvvxdee exneree gold ne ortol gomdoox ch gj dee.xerwee shvv exner chin chmg uuchillaa gxd xvvxdee l bodoj uuchilj magad ternees bish chmg gx setgel ne xumxiin toos bolsox bx ireedvi chine chinii amlalt bgaa bdalaas chine shaltgaalax bx daa

  5. www says:

    gerees garaad ochih gazargui zolbin yum shig yavaad yadarhiin tsagt geree ehneree ohinoo sanavuu chi…chi chin harin estoi yadargaatai novshiin chavgants zantai zaluu bna da…huuhen shig bish bur chavgants zantai gemeer yum bna da… bi l lav chinii ehner bsan bol estoi tesehgui yum bna… chinii ehner ahij ingej amidarhaas bur zalhahiin deedeer zalhaad chamaas salahaar shiidsen bna…odoo yay gehev de…jargaltai gazar hun togtdoggui gedeg biz de… chi ehner ohindoo hairtaidaa ch bish end tend honood yadaraad ireheeree gertee ochihiig husej bgaa ni ilt bna.. tegeed albatai yum shig garch olon honogoor tenuuchilj yavchaad daraa ni uuchlalt guigaad ehneree argadchaad hed honood bas tenj yavah geed heruulee hiichiheed garaad yavdag yum bna l da… iim amidral gej yu bhav..odoo yaay gehev hohino gehees oor yu helehev….

  6. амжилт says:

    үнэхээр засарсан бол амжилт хүсье.сайхан гэр бүлээ хадгалж үлдээрэй

  7. life says:

    tgd ingej ywaad bgagiin gol shaltgaan ni yu ym be? uuchlaarai bi yu ch oilgosongvi? chi ehnertee gomdoh tiim svrhii shaltgaan end olj unshigdsangvi. ergvv dagz mine ene chine tiim chuhal asuudal bish bna. ywj arhia uu

  8. хүү says:

    Хацар гоо охид минь харийн хүний өмнө энгэр ээ бүү нээгээч Админ 2012-11-04 16:30:23.0 Би өөрт тохиолдсон нэгэн явдлыг яръя. Би Солонгос улсад өдрийн ажил хийдэг байсан юм. Нэг өдөр хамт ажилладаг солонгос хүмүүстэйгээ тариа хураах ажилд хөдөө тосгонлуу явлаа. Өдрийн цайны цаг болоод хооолонд орж байхад миний утас дугарч би Монголоор ярьсан юм. Тэгээд хоолоо идэж дуусаад гадаа тамхи татаж байтал түрүүний хоол зөөж байсан охин ирээд нэг ч үг хэлэлгүй намайг тэвэрч аваад уйлж өглөө. Би юу болоод байгааг ойлгосонгүй хэсэг байж байтал тэр охин тайвшраад өөрийнхөө тухай ярьж өгсөн юм. Тэр охиныг Тунгалаг гэдэг 19 настай бөгөөд ирээд жил гаран болж байгаа. Солонгос хүнтэй гэр болвол сайхан амьдрана гэж бодоод зуучлах төвд хандаж нөхөр болох хүнийхээ зургийг ч харалгүй Солонгос улсад хөл тавихад онгоцны буудал дээр нөхөр болох 60 настай хүн тосож аваад эхний нэг сар хамтдаа сайхан байсан гэнэ. Тэгээд удалгүй хөдөө хэний ч мэдэхгүй газар 80 гарсан адаар зантай хөгшинтэй орхиод явсан. Тэрнээс хойш ганц л удаа эргэж ирсэн гэнэ. Тунгалаг тэр тосгонд хоёр нарны хооронд борви бохис хийхгүй бүсэлхийгээр татсан усанд ажилладаг байсан болохоор бөөр нь их муудсан гэж өөрөө ярьж байсан. Тэрбээр хүн танихгүй газар мэдэхгүй болохоор хаашаа яаж явахаа ч мэддэггүй шаналж байна даа гэж надаа ярьсан юм. Би түүнийг шууд аваад явмаар байсан ч тэр Солонгос улсын иргэн болсон байсан учир би яаж ч чадаагүй юм. Гэхдээ би түүнд утсаа өгөөд “Би орой такси дуудна чи энэ хаягийг үзүүлээд хүрээд ир” гээд явсан даа. Тэгж би харийн оронд зовж байсан нэгэн бүсгүйд тус болсон юм даа. Хамгийн сүүлд түүнтэй ярихад ” Би нэг сүмд амьдарч байгаа. Удахгүй Монгол явна” гэж байсан. Хацар гоо охид минь харийн хүний өмнө энгэр ээ бүү нээгээч……

  9. хүү says:

    Хацар гоо охид минь харийн хүний өмнө энгэр ээ бүү нээгээч Админ 2012-11-04 16:30:23.0 Админ Хацар гоо охид минь харийн хүний өмнө энгэр ээ бүү нээгээч Улс үндэстэний оршин тогтнох үндэс нь эмс охид нь энгэр чангатай байх хэрэгтэй. Гэтэл манай ороны зарим ухамсар дорой эмсэд улс эх орон нь хамаагүй бололтой. Тэд гадны орны баян ядуу, хөгшин залуу хамаагүй хэн нэгэнтэй л гэр бүл болж байвал “тэнгэрийн умдаг” атгасан юм шиг аз жаргалтай болно гэж бодох болж. Үгүй ээ..үнэн хэрэгтээ тэд насаараа гадны орны үнэгүй боол болно. Би өөрт тохиолдсон нэгэн явдлыг яръя. Би Солонгос улсад өдрийн ажил хийдэг байсан юм. Нэг өдөр хамт ажилладаг солонгос хүмүүстэйгээ тариа хураах ажилд хөдөө тосгонлуу явлаа. Өдрийн цайны цаг болоод хооолонд орж байхад миний утас дугарч би Монголоор ярьсан юм. Тэгээд хоолоо идэж дуусаад гадаа тамхи татаж байтал түрүүний хоол зөөж байсан охин ирээд нэг ч үг хэлэлгүй намайг тэвэрч аваад уйлж өглөө. Би юу болоод байгааг ойлгосонгүй хэсэг байж байтал тэр охин тайвшраад өөрийнхөө тухай ярьж өгсөн юм. Тэр охиныг Тунгалаг гэдэг 19 настай бөгөөд ирээд жил гаран болж байгаа. Солонгос хүнтэй гэр болвол сайхан амьдрана гэж бодоод зуучлах төвд хандаж нөхөр болох хүнийхээ зургийг ч харалгүй Солонгос улсад хөл тавихад онгоцны буудал дээр нөхөр болох 60 настай хүн тосож аваад эхний нэг сар хамтдаа сайхан байсан гэнэ. Тэгээд удалгүй хөдөө хэний ч мэдэхгүй газар 80 гарсан адаар зантай хөгшинтэй орхиод явсан. Тэрнээс хойш ганц л удаа эргэж ирсэн гэнэ. Тунгалаг тэр тосгонд хоёр нарны хооронд борви бохис хийхгүй бүсэлхийгээр татсан усанд ажилладаг байсан болохоор бөөр нь их муудсан гэж өөрөө ярьж байсан. Тэрбээр хүн танихгүй газар мэдэхгүй болохоор хаашаа яаж явахаа ч мэддэггүй шаналж байна даа гэж надаа ярьсан юм. Би түүнийг шууд аваад явмаар байсан ч тэр Солонгос улсын иргэн болсон байсан учир би яаж ч чадаагүй юм. Гэхдээ би түүнд утсаа өгөөд “Би орой такси дуудна чи энэ хаягийг үзүүлээд хүрээд ир” гээд явсан даа. Тэгж би харийн оронд зовж байсан нэгэн бүсгүйд тус болсон юм даа. Хамгийн сүүлд түүнтэй ярихад ” Би нэг сүмд амьдарч байгаа. Удахгүй Монгол явна” гэж байсан. Хацар гоо охид минь харийн хүний өмнө энгэр ээ бүү нээгээч……

  10. Равжир says:

    Чи 2 сар явчихаад одоо дахиж явж байдаг… тэгснээ 7 хонолгүй ийм юм бичээд сууж байдаг…?

    Үнэхээр зөвлөгөө хүсэж байгаа бол чамд зориулж сэтгэл гаргаж бичиж байгаа хүмүүсийн юу хэлээд байгааг сайн ойлгож унш, тэгээд өөрийнхөө зүгээс шалтгаалах хэрэгтэй гэсэн алхмуудыг бүгдийг хий. Дараа нь ядаж харамсахгүй.

    Дээр JM бичсэнчлэн хадам ээжийнхээ хэлж байгааг миний ээж ингэж хэлсэн бол би ингэх байсан уу гэж бодож хүлээж авч бай. Ээжийн чинь үг үнэн илүүдээд байна уу, эсвэл чи болохгүй байна уу гэдгийг ялгаж сур.

    Уг нь архи, өвчин, хүүхэн байхгүй бол амьдрал ухааных л байдаг юм даа .

  11. zal says:

    garaad sar bolj chadahguin bol yu gej garch dalchignadiin

  12. Busgui USA says:

    chi er hun yum bol ehnertei buuj ogch sur chi!! Ehner chini amidraliin toloo zov bodoltoi emegtei bol buuj ogood l yavj baildaa. chi ger bul yamar chuhaliig daanch medehgui batsaan baina daa. chinii tald orood baigaa naiz sanaatai arhichid chini chamaig ysereed l neg honog gertee bailgana tegeed tsaaguuraa chamaig muu heleed yavj baih bolno. Sain sons!!!!!!!!!!!!
    Etsesiin etsest chinii amidral chi l amidralaa avrah estoi. Naad darvagnaad baigaa amaa bariad jaahan er hun shig l baildaa. Buh emegteichuud aashtai baidag yum za. Harin yalgaa ni amidraliin toloo aashtai emegtei olsondoo bayarla batsaanaa. Amjilt teneg batsaan mini.

  13. zol says:

    ger buliin heruuld ya;lagch baidaggui. hen uhaantai ni buult hiij bdag.

  14. xoc_xyn says:

    X tutsiin neg hoshin shog bdagsht. Onon ehnerteigee muudaltsaj garch guideg kkk

  15. xoc_xyn says:

    X tutsiin neg hoshin shog bdagsht. Onon ehnerteigee muudaltsaj garch guideg kkk

  16. h says:

    olgoi hagaravch togoon dotroo Gej. Garch guisneeree chi ner hundee aldana, daraa ni ger bulee aldana. Ta 2iig hereldeh toolond chinii hairtai ohind chini yamar hetsuu bdagiig chi mdh uu? Er yum bol jaahan uhaantai bai uujuu bai. Urh geriin noyon nuruu shig bai shalchgaramitan mini. Ehneriinhee orond uuriiguu taviad gants udaa ch gsn bodoj uz. Garch guideg ni ch yuv dee. Er yum baij.

  17. энэрэл says:

    Эхнэрийнхээ ажил төрлийг дэмжээд өгчөөч. Сонирхсон зүйлий нь хийлгэхгүй барьцаад би би гээд бдаг хүн юм бишүү чи. Ахиж нийлвэл хэрэлдсэн ч гарч явахаа боль төрхөмдөө буцдаг хүүхэн биш чи ямар. Нэг хэсэгтээ охинтойгоо уулзаад эхнэртэйгээ уулзалгүй бодох хугацаа өг. Гарчаал 7 хонов уу үгүй юу буцаж шалчигнаад бхаар эхнэр чинь залхаж бгаа шдээ.

  18. hi says:

    uuchlal guigaad yzee,hairtai gedgee oiguul,bitgii hereld er ni uurlahad deed tseg 54sekund baidag ter muchiig tevchij garval uur ayandaa zamhardag gesen shyy,

  19. uka says:

    end shaazangiin tuhai eoor yariagui bna, amidraliin tuhai yarij bna shaazan amidral 2 yamar ch hamaagui hun uuruu l hicheewel amidraliig yaj ch uurchilj bolno

  20. Anonymous says:

    hagarsan shaazan ergej hiildeggui shuu dee. Erthen amidralaa bod

  21. Anonymous says:

    emegtei hun neg shiidheeree hestuu shuu dee. erguulne gej yu l bol ter tusmaa ingej olon heruul hiij heruul hiih bolgondoo garch guigeed baidag bol. olgoi hagaravch togoon dotroo gedeg shig heruul gereesee garhaar l buruutna shuu. er hun er hundee hairtai ter tusmaa nz nar chini srupiig bol sain hiijee. ted nartaigaa amidrahguigees hoish avah ugee avaad hayhiig ni hayah yostoi baisan yum. odoo ingeed ehner huuhdeesee salaad gudamjind honochihgui yvj baihad chini  nogoo saihan srupdeed baisan nz nar chini gertee ehner huuhdee tevreed untaj baigaa shdee.  amidrald hun busdiin ugiig sonsoj ooriinhoo l gargasan shiidvereer amidardag yum. sursan zang surar boohguiee. chi lav zasrah hun bish yum shig sanagdlaa. ihedlee gehed l 3 sar buruugaa oilgoson yum shig amiadrana. Odoo sogdood guigaad ehneree erguulj baival yu ch hiihed belen yum shig sanagdaj bna uu? herev tiim baiga abol ehleed chi naad hutgasan antan dotroosoo ehleed ooriigoo olj har. Bi hen be? Yagaad iim bdald hurchiv?…. ternees gantsaaraa baih hetsuu, sanaad uhchih geed baigaadaa butsaj niilmeer baiga bol biyee avaad gai bolchihguihen shig hol amidrasan chini deer. 

  22. mojo says:

    chamaig heze yrih bol gl hvleej bga bvgdiig ehnees n ehel anh ta 2 ymar bsn teren shig

  23. mongolbusgui says:

    Za ter eej bol hereggui dee.ta 2 iin amidral bolohoor eejiig hasch amidarval yasan yum be.ter hunees bolood avgaigiin tolgoi ni ergeed chinii durgui hureed untrahgui gal bolson yum bish uu.yag yunaas bolj hereldeed bgaa yum be.ger buliinjijig sajig heruul bna shuu dee. ur huuhdee eeljilj avaad ger orniihoo ajliig huvaagaad hiivel yasan yum be. ALI CH TALIIN EEJ AAV DEMII BAIDAG YUM SHUU.CHI TEGEED BAGA UGLEJ HERELDEED UZVEL ZA AMJILT

  24. Ani says:

    Teneg mal mini Chinii Eejiig chin bainga muulaad baiwal chamd yamar we ain? Onon bansh Bataa Agluu ntriin 1 togloson xoshin shog sanaand orchixloo. Onon awgaidaa uurlaj garaad adag suuld ni xeden nzuud ni zuhgtaagaad ochix gazargui Tsagaan sar bolj bxd alingaa alddag Chi udaxgui teren shig yum boloxiin bna

  25. Burxanii elch says:

    Kkkk unshij bsn chin dundaas ni durgui xurchilee baina kkkk. Er Xun shg bai ain. Udii nasnii Xun gexed dutuu tuluvshsun bna shuu!!!!  Gergiin chin xichneen buruu bailaach chinii arga zam, uildel chin buruu bna shuu kkkkk. 

  26. OBAMA says:

    ХОХЬ ЧИНЬ ШАЛЧИГНУУР ПИЗДА МИНЬ!!!!!!

  27. kod says:

    2bienee hundeldgui l yum bna. biese ih l doromjilj doord uzeh tusmaa l ger bul gdg chin hevregsheed l bna. ta 2 uursdiin garaar ger bulee busniulj bgaal yum bnda.

  28. zochin says:

    deerh huntei sanal niilehgui bna.harinch emegtei hun buuj uguud bhaar uuruu uhaardag l yum.chi harinch eruusuu buuj ugduggui bishuu.bainga eldev doloon heruul hiij avgai shig zan gargaad bur ehneree zalhaachij.adilhan ajiltai humuus bj aytaihan yariltsaad geriin ajilaa huvaagaad hiichij boldguinmuu.yagaad zaaval ehner chin bugdiig hiih estoi gej.adilhan l ajil hiij mungu olj bgaa bizdee.harin odoo ehner chin chamaig uur huntei gartsaagui boljee gej bodoj bgaa.yum l bol shaldaganaj garch guigeed bgaa yum chin ochih gazartai yum bna l gej bodoj bgaa.chi uneheer oilgood uhaarsan yum bol ehneree butsaaj avahiin tuld bugdiig hii.ug ni emegtei hun chin uyaramtgai.odoo bol chamaig uurt ni hairgui yum bnal geed shanalaad yavj bgaa.er hun ug ni shal shal gehgui gunduigui taivan bas zuulun bval yamarch emegtei hun chamaig hairlaad deedleed yavnadaa.chi bur garch guiseer bgaad ner hundee aldchij.
    chamd heden zuvulguu ugii:emegtei hun gentiin belegend ih durtai.chi naizaar ni duuduulaad neg gazar goe romantik shiree zasuulaad irhed ni sarnai bariad uuchlalt gui.ehleed yamarch bsan gereesee garch yavsandaa uuchlalt gui.tegeed haana haana honosonoo tailan shig l tavi.hudlaach bsan ehneree itgetel ni tailan tavi.tegeed hezeech chamaas uur hairtai hun bgaagui,huuhed ta 2too hamgaas iluu hairtai gej hel.tegeed yuch bolj bsan chamaas uur saihan emegtei nadad hezeech bgaagui geed l uyaraaj uglduu.shuud gertee ochii geed guigaad dairaad bhaasaa iluu ehleed uuchlaliig ni ol.daraa ni tugsguld ni ergej buhniig 2uulaa shineer ehlii,chiniihee ajiliig oilgono,geriihee ajiliig huvaaj hiiy geed argad.tegeed tuund bodoh tsag hugatsaa ug.arhidaj yavaa munguuruu ehnertee neg unen setgeleesee beleg avaad ug.yuch bsan yahavdee.ehner nuhur bolsonoosoo hoish aygui bol chi aytaihan belegch avch uguuguidee.manai harchuud ih teneg.ehneree bolgoson l bol odoo ene nadaas haachdagiin geed buur haychdag.tiim bish shuudee.haayaadaach gesen hairtaigaa helj,haluun unseltee belgelj,gentsiin beleg barij emegtei huniig sehruuldeg yumshdee.neeh unetei alt erdenes ug gej heleegui.gehdee l emegtei l hun bolson hoino hunees dutahgui saihan huvtsaslaj,hani mini avch ugsiin gej huuhnuuded gaihuulah yumtai bh ni goe bdagshdee.esuul neg ugluu boshod ni ugluunii tsaigaa beldtsen hairaa 2uulaa tsaigaa uuy geed l suuj bval ehner chin hichneen ih bayarlah bol.esuul neg ajiltai oroitoj irsen udur ni haluun hooltoi tsever tsemtsgeree baig gehed yadaj l oims ni gazar hevteegui,huvtsanuud ni oron deer hugluruugui,ayga shanaga ni tosguurandaa ovooroogui bval hichneen bayarlah bol.hunees ih hair halamjiig husej bgaashgee nuguu hundee bas yadaj ter hair halamjniih ni taliig ni ch boltugai ugch baildaa.ug ni neg huuhedch gesen unchruhgui eleg buten usuusei.gehdee baiga hereldeed bval bas ter huuhded taivan orchin ni iluu chuhal boloh l bh.tiim bolohoor haayaadaach gesen buult hiij bai.bas ter muuhai haraaluudaa bitgii ehnertee helj bai.emegtei hun tiim doromjloluuduug hezeech martdagguin.uuriiguu buur chinii huvid iim l hun yum bna geed bodtson bgaa.tiim bolohoor ehnertee sain oilguul.zugeer l uuralhaar iim muuhai ugnuud helcheed bhiimaa hairiigaa uuchlaach,ug ni setgeldee chamaigaa tegj eruusuu boddoggui gej tailbarla.tegeed bolj ugvul tiim haraaluudiig dahij helehguig hicheenee geed l hel.uuriiguu ih teneg yumaa,yagaad uuralhaaraa ingej muuhai haraagaad bdagaach oilgohgui bna geed l jaahan uuriiguu buruutgaj bgaagaa oilguul.ok.amjilt

  29. Нэгэн эмэгтэй says:

    Залуу минь ээ ээж нь гэж битгий яриа муухай сонсогдож байна хөндлөнгийн надад тэгэж муухай сонсогдож байгаам чинь эхнэрт чинь бүүр л муухай сонсогдоно биз дээ Хүн бүр энэ хорвоод жам ёсоо дагаад хоёр сайхан ээжтэй болдог юм Нэг нь чамайг төрүүлсэн ээж нөгөө нь чинийн хайртай хүнийг төрүүлсэн ээж Аль аль ээжийгээ ад битгий үз минийх чинийх дээ хэзээ ч битгий тулаж бай. Ялгаагүй та хоёрыг хайралсан, амьдралаа битгий нураачаасай гэсэн л хоёр ээж байгаа. Ээж ааваа минийх чинийх дээрээ тулаж байвал эд хөрөнгө дээрээ бүүр алалцах юм шиг л санагдаж байнаа Харин та хоёрын хувьд амаа мэдэж бай, бие биендээ хамаг муухай угийг хайр найргүй битгий хэлж бай Үр хүүхэд чинь сонсож байдаг юм шүү Хэрүүлийн бузар болвол тэрнээсээ гарч чадахгүй юм болно Эргэж бие биенээ харахгүй биш дээ муу муухайг битгий хэл Сэтгэлээс тэр үг гардаггүй юм Эмэгтэй хүн хэдэн ч удаа ханийгаа уучлаж чадах хэдий ч нэг л өдөр эргэж харахааргүй яваад өгдөг гэмтэй шүү. Хүний хамгийн том жаргал бүр хань ижил үр хүүхэд юм Хамтдаа хоол цайгаа хийж, гэрээ цэвэрлэн хүүхэдтэйгээ инээлдэж суух нь элэг бүтэн хүний жаргал юм Тийм хүн цаанаа л дүүрэн байдаг юмаа. Хэрэлдэж байгаа хоёр хүнд ялагч байдаггүй чимээгүй болсон нь л ухаантай байдаг, эр хүн чинь уулын чинээ түшигтэй байдаг байтал найз нөхөддөө муулаад л, тэрний буруу гээд л, гэрээсээ гарж яваад л хамт байхаараа хүүхэн шиг үглээд суух нь яасан ичмээр юм бээ Чиний аав чиний өвөө тийм байгаагүй дээ бодоорой Эр хүн шүү дээ чи Гэрийн эзэн эр хүн нь ганхахгүй бол тэр голомт хэзээ ч ганхадаггүй юм даа

  30. jess says:

    tanai ehner zasrahgui ee, chi bnga buuj ogsoor hadand avirtsan bna

  31. Жиргээч says:

    Эхнэртэйгээ ана аа хэрэлддэг эрчүүдийг үнэхээр ойлгохгүй юм. Юу хожих гэж ингэдэг байна аа. Ингэж уруу дорой царайлаад ямар ч үр дүнд хүрэхгүй дээ. Ийм байх тусам эмэгтэйчүүд улам л тоодоггүй юм.

  32. men says:

    ehner ar gertee anhaaral muu, ehner karier huuj tomorhoor chinii dotor gal durelzeed bgaaz, odoo evlersench udahgui muudaltsaad salah biz

  33. Kkk says:

    Ooriigoo er gedgee heleegui bol bi aavdaa gomdson ohin l grj oilgohoor bailaa

  34. jm says:

    hetsuumaa hunii amidral bi emegtei hun l dee emegtei hun neg shiideheeree bas l evgui l dee olon dahin ingej gaduur yvaad bgag chne ehner chne lav zuvuur oilgohgui tsaaguuraa yumtai bolson gej l oilgoj bga olon dahin davtagdahaar zalhana shuu dee odoo yamarch baisan uilaad sugduud guinuu yanuu yaj iij bgad l gertee hari tegehgui bol amidral nurna shuu dee hadam eej chne haayaa ug helehed ni huleej avch bai l daa hunii yum ug heleheer l yum bodood uuriinhuu eejiig helvel yu ch bodohgui shdee adilhan l huleej avch surah heregtei baihaa

  35. Anonymous says:

    шууд сал дахиад авгай авчих ямар халхын хүүхнүүд хаданд гарсан биш монголын хүүхнүүд модонд авирчихсан биш яасан даварцан хадам, эхнэр вэ охинтойгоо 7 хоногт 1 өдөр заавал зав гарган уулзаж бай

  36. 38 тай аав says:

    Ээ мэдэхгүй. Чи ч худлаа л гар шиг санагдаж байна. Удахгүй ингэж ярьж байснаа мартчих л гар байна да.Манай 1хүргэн яг л чам шиг л гар байдаг ш дэ. Өөх ч биш булчирхай ч биш 2 хүүхэд эхнэрээ их зовоосон. Харин дүү маань 1 мөр шийдэж 1талдаа болсноос хойш дүүд маань хамаагүй амар байгаа. Харин 2 хүүхэд нь аавыгаа их санах нь өрөвдөлтэй байдаг. Худлаа чам шиг гарууд хүүхдийн сэтгэлийг хямруулаад хаячихдаг юм билээ. Чи худлаа гар байхаа. Үнэн үг сонсоход хэцүү л байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.