3-р сарын 11 анхны хайрын эзэн чамдаа

Сайн байцгаануу.  Удахгүй 3-р сарын 11-н болно. Энэ өдөр миний анхны хайрын эзэн байсан залуугийн төрсөн өдөр л дөө. Би сайтад юм бичиж байна гэж бодож байсангүй ээ. Гэхдээ хэндээ ч ярих билээ дээ гэж санагдах хүчтэй дурсамж бас хүнд хэзээ нэг цагт ирдэг л юм байна. Тиймээс л энд бичиж байгаа байх. Өөрийгөө ч гайхаж байна. Хань ижил, үр хүүхэдтэй хүн яахаараа анхны хайраа дурсаж энд ингэж цагаа үрэн товчлуур дарж суугаа юм бол гэж өөрийгөө ч гайхаж байна. Гэхдээ энэ л яг цаг үе нь байх. Магадгүй би өнгөрсөн алдаагаа давтахгүй гэсэндээ энэ бүх дурсамжийг ганцхан дотроо л хадгалж байсан буй биз. Урт санагдаж магадгүй гэхдээ энэ миний бодит түүх, өөрөө өөртэйгээ ярилцах ганцхан мөч, хэнд ч ярьмааргүй, бас бодохоос дургуй байдаг зүйлийн минь тухай, бас би энэ бүгдийг бичиж дуусгаад санаа бодлоо цэгцлэх гэсэн хүсэл ч юмуу эдгээр зүйлүүд л байх гэж боджийн.

Хосууд болон яг одоо хүнд үе тохиолдоод байгаа бие биедээ хайртай хүмүүс бидэн шиг битгий байгаасай гэсэндээ энэ харамсмаар ч юм шиг хайралмаар ч юм шиг сэтгэлд үлдсэн алдаа оноогоор дүүрэн 1 наснаас 20 нас хүртэлх хайрын түүхээ  бичье. Тэртээ ард үлдсэн 2006 он бидний үеийхэнд мсж ид дэлгэрсэн цаг байлаа л даа. Тэр үед моби төгрөгөөр биш задгайгаар тооцдог байсан юм. 1 нэгжээр 5 мсж бичдэг байлуу даа хэхэ. Би 1-р курсын оюутан 17-хон настай охин байлаа. Нийгмийн идэвхитэй улс төр сонирхноо бас болоогүй, хэнхэг амьтан байж билээ. Энд тэнд юм бичиж нийтлүүлнэ, бас гэж галзуу нээлттэй талруугаа, хэнтэй ч ямар ч талаар яриа өрнүүлж, өргөн хүрээний найзуудтай ёстой л гоёхон дээрээ байсан үе юм даг. Үеийхэн нэг ангиасаа дотны найз байхгүй, нэг л жоохон хүүхэд шиг санагдаад байдаг тул үргэлж  л ах нарыхаа найз, өөрөөсөө 6-8 эгч найз хүүхнүүдтэй байж билээ. Яасан ч том болох гэж яардаг байсан юм. Яасан ч юм үзсэн царай гаргадаг байсын. Ямар ч их зантай байгаав дээ.

За тэгээд нэг иймэрхүү охин оюутны амралт нь эхэлцэн уйдаж байх үед цагаан сарын шинийн 5-нд байлуу даа гэртээ байж байтал 9982..той дугаараас хэн бэ гэсэн мсж ирлээ. Би өөдөөс нь харин өөрөө хэн бэ л гэлээ.  Тэгтэл утас андуурч гээд л, учир зүггүй надруу чи албаар андуурснуу гээд л мсжээр булж гардаг байгаа, би үгүй чи өөрөө андуураа биз дээ гээд л хэрэлдэвээ. Тэгсэн харин 08тай дугаараас залгаж байна. Аавых нь дугаар гэнээ. За хэрэлдэж танилцсан найзууд сайн найзууд болдогийн танилцья гээд л нэлээн удаан ярив. Үнэндээ би түүний хоолойнд шууд л дуралчихаж билээ. Маргааш нь өдөржингөө мсжлэв. Яриан дунд нэлээн олон тал нь ижилхэн байлаа бид 2. Шинэ хувцас авахаараа хэд хонуулж байж угааж байгаад дараа нь өмсдөг нь хүртэл шүү. Бид харилцах энэ хугацаандаа нэг нэгэндээ хайртай гэдэг үгийг хэлж, мөн утсаар нэгнийгээ санаад уйлж, бас хэрэлдэж үзэв. Яагаад ч юм хараагүй зүгээр л утсаар холбоотой байгаа хүндээ хэн хэн нь тэгтлээ дасаж хайрлана гэж санаагүй хүн асуувал яанаа гээд л инээлдэнэ. Би уулзья гэх болгонд нь айна. Яагаад гэвэл бие биенийгээ хараад голвол яанаа гэж боддог байсан юм. Тэр уулзахгүй гэх болгонд уурлана.

Нэг өдөр тэр миний шарыг үнэхээр их хүргэлээ тэгээд яадгийн уулзий гэж бодоод 3 галын үүдэнд хүрээд ир гэсэн чинь тэгье гэж байнаа. Би ч таксидаад л очлоо. Нэг хүн байх шин байхаар нь бас айгаад мөн боловуу гэж бодогдоод таксинаасаа буулгүй яваад өгч билээ. Үнэндээ би тэрнийг ирэхгүй харин өөрөө оччихоод би ирсэн чи ирээгүй гэж хэлэх санаатай байсын. Тэгээд л  тэр минь би чамайг зөндөө хүлээлээ, чи дандаа ингэдэг гээд л маргалдаад  хэсэг хугацаанд холбоогүй байлаа. Мсж бичмээр байвч шарандаа бичмээргүй санагдана.  Би гэдэг хүн санаад л утсан дээрээ бичсэн тэрнийхээ дууг сонсож уйлаад л…

Одоо бодоход үнэхээр сохор дурлал гээч нь байсан байх гэж санагджийн шүү. Тэгж тэгж 2 сарын дараа би түүнрүү, Нэг зүйл хүнээр дамжуулж  өгье дотор нь миний зураг байгаа энэ хугацаанд ямар хүнтэй харьцаж байснаа ядаж мэдэхгүй юу дөө төрсөн чинь  өгөлцөхүү гээд л мсж бичлээ. Тэгсэн тэгье гэж байнаа. Би гэдэг амьтан бөөн баяр 1 жил гарангийн дотор бүх болж байсан дурсамж, сайхан муухайгаа бичээд, хандаж байсан бүхэн минь чин сэтгэлийх байсан юм шүү гээд л хэдэн хуудас захидал гараараа бичгэлсний хамт, багийхаа зургыг 18 насныхаа зурагтай хамт, мөн төрсөн өдрийн бэлэг болгож авсан цагныхаа  ард талд нялуунаагаас нь гэж бичээд чихмэл гахайтай цуг хайрцганд хйигээд  ангийхаа хүүхдээр сургуулийх нь жижүүрт 3-р курсын тэрэнд үлдээж байгаа юм, одоо ирээд авчих байх гэж хэлээд үлдээлгүүллээ. Тэгсэн ангийн охинд хариуд нь бас нэг юм жижүүр нь өгсөн байлаа. Би гэдэг амьтан долларын уутанд хийж скочоор сайн боож өгсөн тэр зүйлийг үзэх хүсэл нь дийлж гэртээ харих замдаа тэсэлгүй задалтал өөрийх нь өлгийтэйгээ орон дээр байгаа зураг, одоо байгаа үеийх нь японд байхдаа ангийхантайгаа авахуулсан зураг, ээж аавых нь залуудаа бичдэг байсан хайрын дэвтэр нь байлаа. Зурган дээрээ Онигор нүдтэй унжуу хамртай шар залуу байна шүү. Үнэндээ миний төсөөлж байснаас арай л царай муутай байсымдаг хэхэ.

Гэхдээ надад энэ царай огт сонин биш зөвхөн тэрний минь сэтгэл, дуу хоолой л миний зүрх сэтгэлийг бүхлээр нь эзэмдсэн байсан болохоор тэрнээсээ, миний захидал болоод өгсөн зүйлийг юу гэх бол гэсэн мсж л хүлээж байлаа. Гэртээ орж иртэл уртаас урт мсж ирлээ. Мсжнд: Захидалыг нь уншаад уйллаа, үнэхээр сэтгэл мэдрэгдэж байна. Хайртай шүү. Одоо хоёулаа салахгүй ээ. Хичээл дээрээ сууж тэсэлгүй гэртээ ирээд үзлээ гээд л. Бурхан минь би бас уйлаад л бөөн баяр. Ингээд л би гэдэг хүн жаргалаар дүүрэн амьтан боловоо. Бид аав ээжтэй нь адил дэвтэр хөтөлдөг байсан юм тэрнийгээ бие биедээ дамжуулаад л харилцаа минь улам гүн болоод л. Тэгж байтал наадам болох үеэр маргалдаад би дэвтэрнүүдээ авья гэтэл сургуулийн жижүүрт байгаа гээд би  2 өдөр дараалж сургууль дээр нь очив. Жижүүрүүд нь тийм юм үлдээгээгүй гээд л. Би ууралваа чи яах гэж тэр дэвтэр хаяж байгаа юм гэсэн чинь хаяагүй хайран санагдаад гэж байна. Тэгэхээр нь би тэгвэл хоёуулаа уулзьяа. Би дэвтэрээ л авьяа гэсэн чинь. За тэгвэл Баянбүрдийн урд талийн цагаан байрны урд модон сүүдрэвчинд хүрээд ир гэж байна.

Ингээд л урт хугацааны харилцаан дундах айдас минь гэнэт алга болж би заавал очно гэж бодоод 10 цаг болохыг тэсэн ядан хүлээлээ. Таксинд явж байхдаа яанаа ирэх боловуу. Би олон удаа очоогүй юм чинь намайг бас тэгж хашираах болов уу гээд л их юм бодсоон. Очтол нэг сүүдрэвч нээрээ байнаа. Хаанаас аль байрнаас гарч ирэхийг нь мэдэхгүй болохоор арагшаа хараад л суугаад хүлээв. Хүлээгээд л байлаа. Тэгж байтал гэнэт хүн араас мөнүү гээд л тэврээд авсан. Би уйлах шахаж билээ. Анх бие биенээ харж байгаа хүмүүс гэж огт бодогдохгүй аль эртний хосууд юм шиг л урьдны бүх маргалдсан гомдолоо таг мартчихсан тэр хүнд тэврүүлээд сууж билээ. Аягүй том сар гарч гэрэлтэй шөнө болж байсанг тод санаж байна. Тэр минь намайг би чамайг ийм зориг гаргана гэж бодсонгүй. Ингээд л уулзчих байтал яах гэж уузахгүй гэж нэгэнтэйгээ маргалдахад хүргэдэг байсын. Би чамайг шууд л тэврээд авна гэж хэлдэг байсандаа гээд л…

Нээх хөөрхөн үнсэхээр тогойход нь би айгаад нүдээ тас анисан хэхэ. Хамгийн анхны минь үнсэлт. Түүнээс минь өөр хэнч миний уруулд хүрээгүй байсан юм. Би энүүгээрээ дотроо их бахархдаг байсанч түүндээ, нөгөө л тэнэг юм үзсэн хүн, нээх том болсон Юм шиг санагдуулахын тулд хүнтэй унтаж үзсэн гээд мсж бичдэг байх үедээ хэлчихсэн байсандаа одоо би үнэхээр их харамсдаг. Тэр өдөрөөс хойш бид жинхэнэ хосууд болж, тэр минь найз нартаа намайг ирсэн гэж хэлж танилцуулж, найз нартай нь хамт зугаалахаар болов. Энэ зугаалга үнэндээ мартагдахгүй дурсамж үлдээсэн. Би түүндээ дураараа эрхэлж үнсүүлж чаддаг болсон байлаа. Тэгээд л хүн болсон хойно сониучирхаад үүр цайх алдад гол дээр шувуу харж зогсож байгаад анх удаа би түүний эрхтэнг жинсэн өмднийх нь цаанаас барьж үзсэн юмдаг. Нээх сонин хатуу бас…

Бид нэгнийгээ ихээр хүсдэг болов. Гэвч би хүнтэй унтаж үзээгүй гэдгээ хэлэхээс айна. Намайг худалч гэх боловуу. Би муу туршлаггүй санагдвал яанаа гээд л. Түмэн бодол толгойд эргэлдэж зугтаал. Гэтэл гэв гэнэт тэр минь нэг орой гэртээ байж байгаад амьсгал нь боогдоод эмнэлэгт хэвтсэн байлаа. Мсж бичихээр хариу байхгүй залгахаар утсаа авахгүй байсан тэр нэгэн шөнө хар дарсан зүүд шиг л санагдаж байж билээ. Өглөө тэр минь утсаар  эмнэлэгт гэнэт хэвтсэн ханиад хүрээд гүйцэд эдгээгүй удаан явсан ядаргаа гээд л олон зүйл хавсарч тэрний минь уушиг устсан байв. Би гэдэг хүн эргэж очихоор болж гэртээ бууз жигнэж, хүмүүс сайн гэхээр нь нээх өтгөн гашуун цай чанаал өвөл 10 сард жуковруу хэвстэн хувийн эмнэлэгрүү нь очив. Бид нэгнийгээ маш их санасан байлаа. Мэдээж тэврэлдэв үнсэлцэв…

Тэгсэн тэр минь хүсэж байгаагаа хэллээ. Би мэдээж ямар ч бэлтгэлгүй хүн чинь сандраад. Эмэнэлэгт үгүй гээд л. Жирэмсэн  болчуул яахын гээд л тэгж тэгж Хамгийн тэнэг нь яасан гээч бид миний ар талруу г.хийчихсэн юмдаг. Еоо ямар аймар байсан бээ бүү үзэгд одоо бодохоор түүнийг үзэн ядаж өөртөө уур хүрдэг юм. Шөнө нь би гэртээ ирээд уйлаад л. Тэр минь дахиж тэгж хийхгүй чамайгаа боджийн их муу гэсэн цагаан мах нь эргэдэг гэсэн гээд л. Би тэрнээс хойш жоохон зориг орсон юм даг. Бараг 20 хэдэн хоногийн дараа тэр минь 11.25-нд эмнэлэгээс гарав. 26-нд нь бид уулзаж хамт хонохоор болцгоож 1-р хорооллын нэгэн буудал оров. Тэр минь дээр гараад хийх гэхэд нь би айгаад 2 өвдгөөрөө хавчаад  хамаг биеээ чангалцан аймар өвдөөл худлаа нээх үзсэн хүн шиг жоохон орилмор аядахаа бас мартахгүй байгаамаа. Үнэн тэнэг. Үнэхээр аймар юм болов хэсэг хугацаанд. Тэрнийгээ хөлөөрөө хэтэрхий чанга хавчиснаас болоод 2 хавирга нь улаан эрээн хэхэ. Бас нэг юм нь тэр минь эмнэлэгт хэвтэхдээ усанд ороогүй шууд над дээр ирсэн болохоор бие нь хөлрөхөд хир нь миний гарт мэдрэгдэж байхад би түүнээсээ огт шижиглээгүй, түүнийгээ гомдоочих байх гээд хэлээчгүй.

Ингээд л би гэдэг хүн улс тунхагласны баяраар охин насаа үдсэн юмдаа. Тэр минь даанч мэдээгүй. Би түүндээ анхнаасаа л үнэнгээ хэлэх байсан юм гэж одоо хармсдаг. Өглөө нь аптекаас 72 цагын эм авч уусан хамтдаа. Учир нь би ямар үед эмэгтэй хүн жирэмсэн болдогыг мэдэдгүй тэр минь ч сайн гадарладгүй байсан байх. Би бол тийм харицаанд ороо л бол жирэмсэлдэг гэж боддог байсым чинь хэхэ. За тэгээл хосууд юу хийдэг хаагуур зугаалдаг гээд л бүгдийг нь хийдэг байлаа. Түүнийхээ ээжтэй нь аавтай нь цагаан сараар танилцлаа. Тэр минь манайд харилцан адил ирэх байсан ч найзуудтайгаа ууж идэхдээ зодолдоод нүд нь хөхөрчихсөн болохоор ирээгүй билээ. Дараа нь таилцсан. Би түүнийхээ ээжид нь их сайн байж билээ. Аав нь дуу зохионо. Ээжийх нь бэлгэнд өгсөн аяга сав одоо манайд байдаг юм. Одоо ч би тэднийг хүндэлдэг дээ.

Тэр минь уушигныхаа усыг авахуулсныхаа дараа  дахин хэдэн сарын дараа хагалгаанд орсон би тэрнийхээ төлөө сүү өргөөд л, хар үүрээр хагалгаанд орохоос минь өмнө ирээрэй гэсэн болохоор нь түүнлүүгээ яарад л бидэнд зовсон жаргасан зөндөө түүх бий. Ээжийх нь бэлгэнд өгсөн аяга сав одоо ч манайд байдаг юм. Бид эвээл жилтэй тэр минь надаас 4-өөр ах байсан.Ер нь бие биендээ хэтэрхий хайртай хартай болоод ирэхээрээ хосууд хэрэлдэх нь ч зодолдох нь эвлэрэх нь олон болоод ирдэг юм билээ. Би угаасаа жоохон эмзэг шартай бууж өгнө гэж мэдэдгүй, тэрнээрээ дандаа гуйлгуулж байж санаа амардаг ааштай охин байсан санагддаг юм. Бид муудалцах нь их болов. Их маргалдах ямар ч сайхан харилцаанд сэв суулгаж хайрыг бөхөөдөг юм билээ. Энэ их маргалдааны үр дүнд би ингэх нь хэнд ч хэрэггүй, дахиж түүндээ сална гэж хэлэхээ болье, нэгэнт л хайртай суухаас хойш нэгнийгээ ялж дийлэх нь буруу юм байна.

Одоо хариуцлагтай байх цаг нь болсон гэж ойлогоод түүндээ хэлтэл тэр минь хүлээж аваад ч байгаа юм шиг үйгүй ч юм шиг нэг л сонин болчихсон.  Алдарт 7-р сарын 1-ний өдөр тэр минь манайд ирээд явахад л бидний сайхан байсан үе тэр өдрийн үймээн шиг болсон санагддаг юм. Би түүндээ хайртайгаа хэлж, өнгөрсөн хугацаанд алдаж байсан бүх зүйлээсээ уучлалт гуйгаад л түүнийгээ эргэж ирэхийг хүлээгээд л. Тэр минь улам л хөндий болсоор би түүнийгээ эргүүлж авахад юу ч хийхэд бэлэн байсандаа олон ч тэнэг зүйл хийсэн дээ. Нэг өдөр хамт хонохдоо түүний утсанд ирсэн мсжний дугаарыг цээжлээд тэр хүүхэнтэй нь харьцаж байгаад ,түүнийгээ надтай байх хугацаанд үнэнч байгаагүй гэдгийг ч мэдэж авав.  Тэр нэг өдөр HERO гэх pub-аас найзтай нь хамт гарахдаа муудалцаснаас болоод найзых нь араас гүйдэг охин бас нэг найзтайгаа хамт буудалд байхад нь очиж нэмж уугаад хамт явж байсан охинтой нь согтуудаа унтчихсан юм билээ. Тэр охин нь тэрэнлүү минь мсж бичдэгийг мэдээд за яахав гээд л дотроо уучилсан. Охидууд тийм л айхтар ганцхан унтсан байж араас нь гүйгээд л.

Гэхдээ тэгж өөр хүн болж мсж бичиж болох юм байна гэдэг санааг тэр охиноос л олж мэдээд тэрэнлүүгээ өөр хүн болж мсж бичиж байгаад баригдчихсан. Тэр минь уурлаад л арай ч чамайг ингэнэ гэж бодсонгүй гээд л. Би гэдэг хүн тэр үед хайраа, анхны гэсэн юм бүхнээ алдах нь гэсэн бодлоосоо болж их олон алдаа гаргасаан. Хоёрын хооронд найз гэж нэр зүүж хүний амьдралд атаархсан залуус олон байдаг юм билээ. Түүнд минь сайн найз ховор, муу найз олон байсан юмуу даа гэж бодогддог юм. Бидний хооронд яс хаяна.  Өөрсдийхөө явдаг хямд хүүхнүүд шиг намайг бодож түүнд минь муулна. Их зүйлээс шалтгаалж бидний сэтгэлд сэв суусаан. Эцэст нь хэн ч юу гэж хэлж байсан нэг нэгэндээ итгэх нь харилцааны бас нэг үнэт зүйл юм байна гэж ойлгож байгаан. Хожимдсоон даан ч.  Үнэндээ тэр үе бол миний ухаан сууж эхэлсэн үе минь гэж бодогддог. Өөрийгөө танихаа байтлаа утгаа алдаж тэр хүнийг буцааж өөрийн болгох хүсэлдээ автаж, би хүүхэдтэй хүртэл болсоон. Тэр минь ирээгүй.Урд нь бид бас маматай болоод оюутан гээд авхуулчихсан юм.

Тэр хүүхэд минь дахиад эргээд ирлээ гээд хичнээн баяралсан гээч. Бичсэн чинь цээж огшоод нүдний аяганд нулимас дүүрч ирж байна. Яг түүнтэйн минь адил усан ихэр байсан болохоор би түүнгүйгээр хүүхдээ гаргахаар шийдсэн юм. Тэр минь надаас зугтаад би мобигийн урд уйлаад гуйж байснаа бодохоор надад үнэхээр муухай дурсамж санагддаг. Түүнийгээ хамгийн сүүлд London pub-д найзтайгаа сууж д нь харсан билээ.   Би жирэмсэн ажилаа хийгээд л гүйж байтал 2-р сард гэнэт доошоо бага зэрэг цус гараад байх болов. Ажилаа тараад Эмнэлэгт очоод үзүүлтэл өсөлтгүй жирэмсэн, ургийн зүрхний цохилт сонсогдогүй болсон байна гэж хэлсэн. Би  эмнэлгийн гадаа бүтэн 2 цаг уйлж суугаад хөлдөж үхэх гэсэн амьтан гэртээ ирээд унтаж ч чадалгүй өглөө нь дахин 2 хувийн эмнэлэгийн эхогоор харуултал адилхан онош хэлж цус алдаад 4 хоносон тул  эмнэлэгт очихгүй бол цусанд бохир лорж севест болно гэж хэлсэн.

Би үнэндээ ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй, хайралж байсан анхны гэсэн бүхнээ өгсөн хайр минь надад яаж хүн хайралхыг, яаж харилцахыг, яаж хайрыг ойлгохыг, юманд хүлээцтэй байхыг, уучилхыг, бүх зүйлийг зааж өгчихөөд надад ирэхгүй явчихсан байхад, үр нь яагаад бас намайг орхиж байгаан бэ гээд л би бараг хагас мэдрэл болсон байх. Ингээд л ганцаардал дунд, өөртэйгээ тэмцэлдэж, шархалж шаналсан амьтан ажилдаа бүх зүйлээ зориулж явах үед миний амьдралын хань араас минь гүйдэг байлаа. Би түүнийг огтхон ч эр хүн гэсэн бодол төрдөггүй байсан болохоор түүнийхээ ямар сайн хүн болохыг мэдээгүй юм билээ. Ажилдаа ч амжилт гаргаж, улс төрд орох анхны алхамаа хийж, хайр нь бүтэдгүй юм бол мөрөөдөлдөө заавал хүрнэ гээд л улайраад л. Түүнийхээ үр шимийг амсан, нийгэмд өөрийн гэх байр суурийг эзэлж, орон зайг үүсгээд л ажил минь амжиллтай л явж байна. Ханийгаа ойлгож түүндээ дасаж амьдрал зохиосон. Хань минь үнэхээр сайн хүн. Намайг үнэхээр сайн ойлгодог. Хань минь миний сайн муу бүхнийг мэднээ.

Би түүндээ маш их хайртай.  Анхны хайр сэтгэл, жинхэнэ хайр сэтгэлийн босго болдог гэсэн үү үнэхээр үнэн гэж би боддог. Учир нь анхны хайрын эзэн болох тэр залуу надад ухаарал хайрлаж, амьдарлыг өөр нүдээр хардаг болоход тусалж, харилцаа тал дээр ч би өөрийгөө шинээр нээж чадсан гэж боддог. Өсвөр насны минь гэнэхэн хайр надад үнэхээр том сургамж болсон доо. Хаана ч хэзээ ч хүн байгаагаараа байх шиг сайхан юм үгүй. Надад одоо үзээгүй байж үзсэн юм шиг, хараагүй байж харсан юм шиг загнах худлаа бардам зан байхгүй. Би одоо өөрт байгаа бүх зүйлыг үнэгүйдүүлэх тэнэг хүн биш болсон. Өөрт байгаа зүйлээ хайрлаж байгаарай. Хэрвээ би алдаанаасаа өөрийгөө олж хараагүй бол одоо ингэж бичихгүй ч байсан байх. Ханьтайгаа суусны дараа анхны үрээ гаргах хүртлээ өсөлтгүй жирэмсэн болчихвий гэж айн 7 хоног бүр л эход харуулдаг байж билээ. Хайрыг хайрлаж чаддаг болсон болохоор бурхан надад тэнгэр шиг уужим сэтгэлтэй хайр өгсөн байх. Охиноо төрүүлээд би тэр хүн лүү хамгийн сүүлийн удаа мсж бичсээн. Авсан, уншсан үгүйг мэдэхгүй юм.

Гэхдээ тэр мсжинд ухаарал уучлал багтсан байсанг тэнгэр гэрчилнэ.  Одоо тэр хүн сайн сайхан яваасай. Түүнийг минь надаас илүү ойлгох хүнтэй суугаасай гэж би боддог. Хэзээ нэг өдөр магадгүй бид тааралдвал тэр минь ярьдаг байсан шигээ энгийнээр сайхан мэндээ мэдэлцэж өнгөрөөсэй гэж боддог доо. Анхны гэх бүхэн нандин байдаг хойно, алдаа ихтэй ч хайрын минь түүх болохоор надад нандин.  Анхны Хайр уучиллаар төгсдөг болохоор амьдрал хүнд дахин алдахгүй гэж сайхан хайр өгдөг юм шүү. Алдах эрхгүй хайр гэдэг нь амьдралын хань чинь байдаг юм шүү бүсгүйчүүд минь хань ижилээ хайрлаж хүндэлж яваарай. Энэ хорвоод ирээд буцахдаа хүн шиг амьдарч, хүнийг хайрлаж байх нь амьдарлыг чинь утга учиртай болгодог гэдэгтэй санал нийлэх хүн олон байх аа. Амнаас гарч буй бүхэн хариуцлага дагуулдаг учраас, Бодол үг дагуулдаг, Үг үйлдэл дагуулдаг гэдэг үгийг л сургамж болгож  хэлье.  Хайраа хүндэлж яваарай. Монголын үрс маш олон болж, Мянга мянган хосууд аз жаргалаар дүүрэн байгаасай гэж хүсье дээ.

29 Comments

  1. maralaa says:

    сайхан түүх байна их ухаантай юм аа алдаанаасаа өөрийгөө олж мэдэрч алдаагаа засаад ухаарна гэдэг олзуурхууштай байна. надад ч бас харамсмаар хайр байсан одоо хүртэл буцаад тэр цаг хугацаандаа очихмоор хэцүү байдаг, Анхны бүхэн мартагдахааргүй сайхан дурсамж хайр байдаг юм билээ

  2. Аня says:

    emegtei hun iim l bh heregtei… bi ch bas chadsan.

  3. Даваа says:

    Маш их таалагдлаа, сургамжтай сайхан дурсамж байн, баярлалаа, сүүлий хэдхэн мөрөөс л гэхэд ихийг ухаарах шиг боллоо

  4. энгийн says:

    Дайчин юмаа чи . Чам шиг бодолтой байгаагаараа сайхан сэтгэлтэй, бас хатуужилтай хүн нам засагт хэрэгтэй шд. Цаашдаа улам амжилт гаргаарай. Олон хүүхэдтэй болоорой. Анхны хайртдаа яаж амьдарч яваагаа сайнаар харуул. Атаархана. бас тэр чинь чамайг дотроо хүсч л явдаг байж таараа. Эр хүн болгон учирч явсан эмэгтэйгээ сандын. Харин тэр үед нь нүр өгөвдөө. Чи ч тэгэхээр хүн биш байх гэж санагджийн лд аа.

  5. эмэгтэйд says:

    Анхны хайр чинь бас чам шиг чамайг дурсаж байгаа байх гэж боджийн. Чи угаасаа их байгаагаараа юм. Бас их зүйл алдсан болохоороо одоо суусан нөхөр чинь чамд хайртай байгаам шүү дээ. Эгч нь анхны хайраа санадаг л юм. Гэхдээ чам шиг сайнаар бододгүй байсан уншаад чам шиг сайн сайханыг хүсэхээр шийдлээ

  6. шараа says:

    миний бодлоор сайхан хайрын түүх байна. Тэр залуу чамайг алдсандаа харамсаж байгаа даа. Сайхан сэтгэлтэй юмаа. Хайраа хүндэлж яваарай үргэлж

  7. man man says:

    Чи үнэхээр уужим сэтгэлтэй юм. Ерөөс тэгээд бараг хүнд байдаггүй нээлттэй зантай болохоороо зарим хүмүүс чамайг ойлгохгүй байх шиг. Миний дүү сайхан хайраа сайнаар л дурсаж явдаг юм байна. Ер нь өмнөх амьдралаа үзэн яадаж хайралдаг байсан хүнээ харааж үлддэг болсон шүү дээ одоогийн залуус.

  8. цагаануул says:

    алдаагаа ухаарч чадсан хүнийг дээд тэгнэр харжээ. Сайхан бичсэн байна. Олон хүн уншиж өөрийнхөө хайрыг харлаасйа, хүндлээсэй, эрхэмлээсэй

  9. bayaraa says:

    saixan l dursamj bna xairtai gedegee batalna gedeg ter xunee uzen yadax bish sain saixan buxniig xuseed tawiad yawuulax l xeregtei tuxain uedee xichneen gomdoj uurlaj bsan ch gesen tsag xugatsaa gedeg zuil teriig chin emchildeg ym TUXAIN saixan tsag mochoo suuld bodoxod unexeer goe bdg ymaa Odoo uchirsan bg xanidaa xalamjilj xairlaarai, Omno ni zondoo olon Abortond orj bsaniig chin medwel er xunii setgel xuwiraad l yawchixna xairtai xairtai gedeg setgel ni xuwirwal xayad l yawchixdag ymda aja aja amjilt

  10. teneg xvvxend says:

    Deer vnen gesen xvn vneniig chini bichjee uls tord iim yumnuud oroxoor Mongol xogjixgvi bgaa yum shvvdee teneg avgai sain xvntei suusan ch gekh shig naad sain xvnee choloolj yavuul cham shig zavaan zavkharsan gichii khvn buzarlanashvv galzuu avgai………………..

  11. vnen says:

    ene odoo zoxiol yumuu jaaxan ooriigoo ondor vnelchikhsen khayagdaj khayagdaj odoo neg nokhortei bolchkhood end iim teneg yumaa bicheed *nogoo zaluudaa zavkhairch yavsnaa dursaad bgaa yumuu khashaa yum be noxriig chini orovdoj bna cham shig doloo jiremselj doloo obortond orson khvvkhentei medexgvi l suusan daa
    exneesee l chinii amidral neex khudlaa dvr esgesen bdlaar exleed tervvgeeree l odoo ch gesen yavj bnada end iimerxvv yum bicheed bj bkhiig bodoxod

  12. emegtei says:

    Nuhur chin ingehed yun deer orchihson yumbe.hed jiremsleed bnadaa.usvur nas hhshig yu bicheed bnaa

  13. emegtei says:

    Huntei suusan yum bol end iim yum bichih shaardlaga yu bnaa. ter hunee haigaad bgaamuu.taarah yum bol az jargaltai amidral chin budaa. Jargal daahgyun zovlon gedeg l bolno shuudee. iluu harj hereggyu ee.amidral chin l bolj bgaa bol boloo

  14. men says:

    haha ongonoo ariin haalgaara ehelj tsoolson gesen chin l hachirhaltai blaa. 

  15. zaza says:

    Uneheer saihan bichsen baina. Aguu ch hairin tuuh yum! Bi 22toi ch odoogoor hairtaigaa uchraagui bolood ch ter vv, vneheer saihan sanagdlaa. Bi zaluu baina. Nadad ch gesen enenees iluu hair zayagaasai!

  16. Jjj says:

    Age 30 male 70kg 170cm deed bolovsroltoi, gaigui ajiltai, tseverch Oiroltsoo nasnii, ajiltai, tseverch busguitei taniltsana, safe and secure  sex, ger bultei baij bolno  Add msger  tsegi_a@ymail.com 

  17. asdfgh says:

    bugsnii nvhrvvgee hvrtel hiilgesenee bichij baigaa hvniig ervvl gehvv uuchilaarai setgetsiin uvchin het zaluujij baih shig bnaa

  18. asdfgh says:

    odoo ch gesen uurtuuguu tulj ajillaj baihgui bol ervvl gej bodogdoh yum baga l bna shvv ingej baij nuhuruu yavuulchivdaa neg huudas bichsen zuiliig chini unshaa l uuruus chini zugtah setgel turchiluu tegeed uls turd orood bgaa gelvv yanadaa ene uls oron galzuugiin emnelegiin ted ed dvgeer tasagiin iim tiim onoshtoi uvchtungvvd uls oron udirdana geed zarlachimaar yum aimshigtai yum vneheer aimshigtai yum

  19. transgender says:

    bisdaa unshihaas zalhuu hurchuhlee yamr urt nurshuu yum bichidgiin be chi ch hurlee shig araas ni harsaar bgaad durlatsiin yum bna sh dee xaaaaaxaaaaaaaaaaaaaa

  20. baagii5 says:

    galzuu hunii uduriin temdeglel shig humuud yamar ih um be

  21. Nomin says:

      ter hunee odoog hurtel setgel dotroo teej, hundelj yavdag setgel chine mash ih taalagdlaa, bichsen chine hurtel mash engiin, yag l chinii setgeliig medreh shig bolloo, ter hun chine chamaig yag chi tuuniig sanadag shig bodoj yavdag gedegt itgeltei bna, 

  22. zochin says:

    saihan bichjee, saihan ch dursamj bna.

  23. Zaluu says:

    Mini bodloor chamd tiim ih hairtai bgagui ym bn gj bdogdoj bnda.Harin chi bol mash ih shanlaj zovson ni ilt bno.Buur tsag hugtsaitaan negd negengui sanaj bga bol ter zaluchin uguil blvuda. Bich gsen yg chamshig hairtaiga uchirsan blhor sain oilhoj bn.Gehde ter zlugas ylgatain hairtaigas gadan uureg hariutslaga medej bgad ylgan bgamda.

  24. Someone says:

    Saihan yuma l gesen ug orj irlee. Saihan hair uzsen. Bas dahin sain huntei uchirsan. Tegsen bi odoo 30 hursen huniig hairlaj ch uzeegui, hund hairlagdaj ch uzeegui yavna. Neg zaluud sain bolood tuuniigee hairlaya gesen chin no, thank you l gesen de. Nadad odoo tegeed hund hairlagdana geh itgel baihgui bolchihood l baij bn da..

  25. irgen says:

    eooooooooooooo eo ymar urt yum be kkk. ingej yriad baihaar chini nuguu zaluu chini zalhaad yvaad ugsiin bishuu. za tegeed yutai ch odoo az jargaltai bgaa bol yamai da neg ni ch gesen. ter eldev hairiin zahai devter zurag ene teree ustgaarai demii yum demii l bdag yum shu

  26. gunjee says:

    Chinii niitleliig unshaad bas neg dursamj maani sergelee. Bi oortei chin oiroltsoo nasni gants bie emegtei bna. Bi ch bas amidraliin unet zuilee aldsan xoinoo l uxaarsan. Magisteriin angiasaa 4 jil uerxsen zaluugaa ix zan, tuuniig ul toomsorloson urgelj iluug xussen xusleesee bolj aldaad yavuulsandaa. Aldsan xoinoo l yamar ix xairtai baisanaa, yamar ix orluulashgui une tsenetei xun baisniig n oilgoson. Minii iluug xussen xusel gedeg maani xuntei suuxaasaa omno ooriin gesen bair savaa beldex geed odor shonogui mungund shunaj sunaj uxtlee ajilladag baisan yavdal yum. Zorilgiinxoo ixenxiig bieluulsen xernee gantsaaraa bas ur dungee xuvaaltsax xanigui uldsen gedgee oilgoson. Erdoo l xooson 4 xanand gantsaaraa uldex gej xajuudax xunee ch anzaaralgui toorch yavsan baina. Odoo bi ooriigoo oorchloxiig xicheej baigaa, xezee neg odor namaig uuchlaad irvel ovdog sogdoj baigaad ch bolson uuchlalt guij xusen xuleesen xuuxdiig n gargaj ogoxiig xusdeg. Bi oor xuneer orluulax gej ch xusexgui gantsaaraa xuleesen bas naidsan setgeleer odor xonogiig gantsaaraa tuulj yavna daa. Chamdaa mash ix xairtai shuu. Minii xairtai xun 3 sariin 8nd torson. Odoo 31 xurex saihan zaluu bii, uul shig tushigtei, xalamjtai sain bas saihan zaluu. Namaigaa uuchlaarai xair min. Chamaig ergej irtel xuleenee ergej irexgui baisan ch etssee xurtel xuleene.

  27. Sender says:

    Sn u chi ayugaa setgeltei busgui yuma tsag hugatsaa buhniig haruulnaa chamd

  28. dfasdfasf says:

    зазо ойлголоо гэсэн хэхэ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.