Хэн ч гэсэн гялалздаггүй алмазийг хүзүүндээ зүүгээд явахыг хүсэхгүй шүү дээ…

Young woman eye make up, close up.

Би энд байнга орж ирдэг их уншдаг. Саяхан нэг захиаг уншаад өөртэйгөө адилхан юм байна даа л гэж бодож байлаа. Яаж хэлвэл ойлгох юм бол гээд нэг залуу өөрийгөө арчилдаггүй нз охиныхоо тухай бичсэн байсан. Юу гэхээр би яг тэрний найз охин шиг нэгэн өглөө босоод л энгийн хүн өглөө босоод юу хийх ёстой тэрнийг хийгээд л урьд өдөр нь гаргаж тавьсан хувцсаа өмсөөд гардаг. Мэдээж шүдээ нүүрээ угаахгүй үсээ самнахгүй гарна гэж байхгүй. Толинд нээх харах дургүй. Уг нь эмэгтэй хүнд өөрийгөө харах том толь хэрэгтэй тэр нь надаа байхгүй ээ байгаасай ч гэж боддоггүй. Зүгээр л гоё харагдаж байгаа гээд л өөртөө итгүүлээд л гардаг гэх юмуу даа.

Аз болоход намайг чи ийм тийм ингэ тэг гэхгүй хайрладаг найз залуутай тэрэндээ их баярладаг. Цуг амьдардаггүй ч гэсэн өдөр болгон таардаг уулздаг. Манай найз залуу намайг бодвол хувцсаа их шилж сонгоно. Ер нь надаас илүү цаг зарцуулдаг гэсэн үг. Заримдаа их ичмээр. Заримдаа санаа зовоод асуудаг тэгэхээр зүгээрээ чамайг ийм байхад чинь л хайрлаж эхэлсэн иймээр чинь л хайрлана гэдэг.

За тэгээд хэлэхээр нь л сэтгэл их амардаг. Ер нь энгийн эмэгтэй хүнд нүүрээ будах хувцасаа сольж сонгох гэдэг нь өдөр тутмын дасал хэвшил болсон зүйл гэх юмуу даа. Над шиг тэр бүхнийг хийдэггүй хүнд бол өглөө босоод 10 км гүй гэсэнтэй л адилхан хэцүү ядааргаатай зүйл. Гэхдээ өдөр болгон яг энгийн байхаас их уйддаг. Хааяа ч гэсэн долоо хоногт нэг удаа ч гэсэн эрт босоод өөрийгөө эмэгтэй хүн шиг болгоод гарахыг их хичээдэг. Заримдаа болдог заримдаа үгүй.

За тэгээд яг өөртөө таалагдаж амьдрах амарч гэсэн хэн нэгэнг хайртай бол тэрэндээ хөөрхөн харагдахын тулд өглөө эрт босох л хэрэгтэй болдог. Хичээгээд бага багаар өөрийгөө дайчилах л хэрэгтэй. Миний бодлоор хэн нэгэн чиний дотоод гоё үзэсгэлэнг чинь олж хараад дурлаж хайралсан бол зөвхөн түүндээ зориулаад хөөрхөн байх гэж хичээх л хэрэгтэй. Хэн ч гэсэн гялалздаггүй алмазийг хүзүүндээ зүүгээд явахыг хүсэхгүй шүү дээ…

14 Comments

  1. Anonymous says:

    zailaa

  2. maya says:

    Хамгийн гол нь цэвэрхэн байх, арьсаа арчлах 2 чухал юм, миний бодлоор. Тэгээд бүр будаггүй явна гэдэг бол бас утгагүй зүйл шүү. Натурал юм шиг будалт байна шүү дээ, давуу талаа тодотгож, сул талаа бүдэгрүүлэх маягаар. Тгд л болоо. Бас өөртөө тохирсон өнгөтэй эмэгтэйлэг, классик, бага зэргийн секси маягтай хувцасла. Энэ миний зарчим. Чамд амжилт хүсье

  3. bbb says:

    арьс, үсээ арчлаад л явахад болно доо. нүүрээ будаж байна биш хамгаалж байна гэж бодож арчлах хэрэгэтй. зарим нь будах нь гол зорилго болсон юм шиг л бүх юмаа тодоор буддаг нь муухай харагдуулдаг. харин одооноос арчлах зайлшгүй хэрэгтэй. 30 гараад ирэхээр арчилдаггүй байсан арьс нүд муухай болоод ирнэ, нээрээ шүү. нүүрний будаг шунханд шунадаггүй чин ьсайн хэрэг, харин цэвэр зөв хоололтонд шунан дурлаарай. хэт туйлшрах биш, юу идвэл юунд сайн гэдгээ одооноос судалж мэдсэн байх ёстой. чи огт арчилдаггүй биш арчилдаг л хүн байна. харин аяндаа хүүхэд шуухадтай болоод ирэхээр өөрийгөө арчлахын тулд өглөө эрт босч байгаа мэт одоо санагдаад байгаа чинь огт үгүй болно. хүүхэдгүй байхдаа би удаан байсан юмуу, их л эртээс өөрийгөө бэлдээл байгаад байдаг байж. хүүхэдтэй болсноос хойш тэгж эрт босоод сүйд болоод байсан юм алга. босдогтоо босоод будаал арчлаал гарч байна. хурдтай эсвэл зэрэгцүүлж хийж сурсандаа биш, зүгээр л юу хийх яах ёстойгоо мэддэг болчихсондоо л байгаа байх. будаагүй юм шиг будаж сур дөө. гэхдээ хамгаалах зорилгоор гэдгээ л сайн ойлгочихвол тэгж их будаад байхгүй ээ

  4. залуу. says:

    эр хүнийхээ хувьд хэлхэд ер нь буддаг охид дэмий санагдсан шүү. будгаа арилгахаар шал өөр царайтай болж урам хугарна. тэгснээс анхнаасаа өөрийн жинхэнэ царайгаараа яваад дотносвол зүгээр юм билээ

  5. no says:

    Emegtei hun 30 hurtlee zaluu nasaaraa goyoson ni deer, budaj shunhdahaasaa iluu arcjilgaa tal deer anhaar, 30aas hoish budah heregtei, archilgaag bol bur 1d taviad, tohiruulaad, chanartai goo saihnii baraa heregle. 

  6. the phone says:

    bi ogloo byr usand orj nyyrende chiigshyylegch hangalttai ogood,  gerte chiigtei tseverlegee (oglo byr shy ene ni davhar sportod zav gargaj chaddgyi nadd hodolgoon boldog, jin min togtmol bdg) hiih hoorond ys min hatdag. shyygeende hirtei indyydeegyi huvtsas hiidgyi bolhoor huvtsaslahad amar bdg.hagas byten saind buuz bansh hiiged holdoochihdog bolhoor yarsan yed ymar amar bdg geech. tegeedl ajiluudaa amjuulaad ydesh ni zavtai, setgel amar nom unshij TV yzej esvel hairtda erhelj erhluuleh hangalttai tsagtai bdg. nyyrendee bas tyynii nyyrend bignyyr tavij, ger orniiho busad ajiliig hiij, hums huruugaa budaj yanzlaj geh meteer bdg. ajil ger goo shn eryyl mend geed bidnii hiih amjuulh zyil bagagyi undraad l undraad l bdgaas hoish amjuulah l boldog. ingehiin tuld hurdtai express amidrah hergtei boldog do. baga untah ch shaardlaga gardag. hoid nasandaa bi zaaval ER HYN BOLJ TOROOD NOHRIIGOO ( ter emegtei bolj torh bolno) avch suuna 🙂

  7. Цэцэг says:

    Чи залхуу, цагийн менежментгүй хүн шиг санагдлаа…

  8. Onon says:

    Saihan haragdlaa geed yahiin garaad yavna taaraldsan buh erchuud shalig harzaar har a nuhur hardana zodno
    Bi l lav jiriin neg huuhdee salhiluulj bgaa eej nart ataarhdag. Bi targalahiig husdeg bi busdad goy haragdahiig unendee uzen yaddag. Ter budag shunh buduulj burjiilgasan us hend hamaatai gej
    Yamar delguuriin languun deer bgaa goy gutal bish de

  9. Naran says:

    Nomuun goe bichjee. Aris hums shud us eruul bval goe. 

  10. burgedee says:

    emegtei hun goe saihan gangan dur bulaam baihad zoriulagdsan ym shig l sanagddag  archaatai bh heregtei zaluu nas goo uzseglengee ali boloh udaan hadgalhiin tuluu uurtuu tsag gargah heregtei archaagui emegtei nuhruu gutaana

  11. nomuun says:

    Миний хувьд нүүрний будаг шунханд нээх мөнгө зараад байдаггүй л дээ, заримдаа ч авсан уруулын будаг хэзээ авлаа гэж бодогтол байж л байдаг юм. Мэдээж ямар ч эмэгтэй хүн гоо сайхны бүтээгдэхүүнийг их бага хэмжээгээр хэрэглэдэг, тийм дээ ч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаалдаг компаниуд ашигтай ажилладаг биз. Миний бодлоор гол нь үс, арьс, хумс, шүд их эрүүл байх ёстой гэж боддог. Үс сайхан бол зүс сайхан, шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Биендээ арчаатай байна гэдэг ойлголтонд өдөр бүр хувцасаа солих юмуу нүүрээ яааж будахыг хэлэхгүй байхаа. Энэ ойлголтонд их олон зүйл хамаарна шүү дэ.

  12. 30 zaluu says:

    Uurtuu archaatai baih heregtei. Odoo chi zaluu nasaaraa goyj bna. Nas chin yavad ireher argagui erhend uuriiguu archilj ehleh yum bolno. Ter ued uchraa olohgui baival yaana. Tsarai aldsan nuur tsarai biy haag ter ued archilhad amargui baih baihda

  13. dududu says:

    hehe.hun hunii sonirhol gj sonin shuu. za bi bodloo l bichey.Zarim ohiduud bi buddag ch ugui bgagaaraa bh durtai gdg ohidiig oilgodogguimaa. yun tuluu er em gj yalgaraad bga bilee dee. yadaj de nuurendee cream taviad yvahad mgl-iin nuhtsuld shoroo nar salhinaas hamgaalna sh de. uurtuu taaruulaad l tseverhen budah heregtei. chi budaggui, budagtai zurgaa haritsuulaad haraarai. uur hun shig l haragdana. gehdee bas budaj bga ni ene gd darvaitlaa budaj bas bolohgui. goe haragdaj bga gj uurtuu itguuldeg chini harin taalagdlaa. bi bas gerteee tom toligui bsan. tom tolitoi bhaar ydah uuriiguu butneer haraad targalj turj bgaga harchihna.

  14. nana says:

    огтоос арчлахгүй бол сүрлэн мануухай шиг л харагдана л даа. Бас арчилж байгаа нь энэ гээд ховхроод уначихаар зузаан будаад явбал бүүр муухай. Миний бодлоор бол эмэгтэй хүн нүүрнийхээ, биеийхээ арьсыг л их арчилвал зүгээр юм шиг санагддаг. Зохисон зохиогүй хүн дууриаж будаж байхаар.. Одоо охидууд хүүхнүүд нүдний контурыг аймар их гоё гоёоор тавихиймөө би өөрөө будахаар л пандархуу юм болчоод байдын хэхэ. Будахад бас авъяас хэрэгтэйм шиг байгаамаа, би бол буддаг ч үгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.