Өөрийгөө ялах хамгийн хэцүү юм

168194805

Сайн байна уу Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг О гэдэг гэр бүлтэй 2 хүүхэдтэй 32 настай эмэгтэй байна. Миний амьдрал яахав болж л байна хүнд өгөхгүй хүнээс гуйхгүй. Гэв ч надад нэг асуудал байна. Би ажил дээрээ нэг хэрэг хийсэн. Тэрийгээ хэзээ илрэх бол хүмүүс мэдээд миний нэр төр ажил бүх зүйл үгүй болно гэж бодохоор л нойр ч хүрэхгүй шаналах юм. Залруулах ямар ч боломжгүй. Энэ асуудлаасаа болоод тайвшрах гэж их уух боллоо. Сүүлдээ зүгээр л уух дуртай болж байна. Мэдээж миний уухаас болж гэр бүлд маш их хэрүүл тэмцэл болж байна. Нөхөртөө хэлэх зүрх зориг надад алга. Нөхөр намайг хүн амьтантай болчоод уугаад яваад байна гэж бодоод байх шиг байна. Одоо бүүр нэг асуудлаас болж бүх зүйлээ алдах болж байх шиг байна даа. Яахаа ч мэдэхгүй юм. Өөрөө очоод хэлчдэг ч юм уу гэж бодох юм Ингэж шаналж байхаар. Хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрхээс өөр аргагүй биз дээ тэ. Гол нь би  пиво гэгч зүйлийг уух дуртай болчлоо. Бас гэр бүл минь хэцүүдэж байна.

9 Comments

  1. ner says:

    avliga avsan uu mungu ugaasan uu. 

  2. Zochin says:

    Bi ch gesen 1 sanamsargui aldaa gargachihaj bilee. Ter ni company-d heden saya togrogiin hohirol uzuuleh baisan yum, hervee ooroo ochood helchihsen bol. Darga uilchluulegchid heleed tegeed company-ii ner hund hurtel unahaar bailaa l daa. Aldaa gargasanaa medeed bi Nogoon Dari Ehiin tarni unshij unen setgeleesee mash ih zalbirsan, tegeed l orhichihson. Tegsen suuld ni nogoo uilchluulegch minii aldaag medegdehees omno ooroo ajlaa soliod, bid nar shine ajlaar ni damjuulj dahin hergiig ni hiih bolj bi avragdaj bilee.

  3. Ариунаа says:

    хэнд ч хэлээд хэрэггүй нууц юм тэгээд л хоцрог. Тийм айхтар хүнд хэрэг биш биздэ эрүүгийн хэрэгт холбогдохоор . Харин цаад архи пивио больж үз. Яагаад үр хүүхэд хань ижлээ ингэж зовоож байгаан тэд ямар буруутайн. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх хэрэгтэй. Үнэхээр баригдаад бөөн юм болохоор хэцүү асуудал бгаа бол ядаж бөө дээр очоод цоожлох хэн ч хэзээ ч мэдэхгүй болгодог л юм бна лэ ш дэ. Дээр нэвтрүүлэг үзээд сууж бсан нэг хүн амины хэрэг дээр бөө лам нар ажиллаад энэны эзэн олдохгүй юм бна бөөгөөр хаалт хийлгэжээ гэж бсан ш дэ би ямар аймаар зэвүүн новш вэ гэж бодож бсан одоо яахав чи ч бас тийм зүйл л хийлгэл дээ. Сэтгэлдэ зовлонтой амьдарна үнэхээр хэцүү ш дэ. Харин тийм айхтар юмыг чинь хөвсгөл зүгийн дархад бөө хийсэн бна гэсн гээд бсан чи ч тийм бөөг хайж өөрийгөө чөлөөл

  4. javhaa says:

    Хаха, чи ямар хэрэг өдүүлсэн хүн бэ? их сонин санагдлаа, минийх бол тухайн хүн сэтггэлдээ хэрхэн хүлээж авахаас шалтгаалах хэрэг үйлдсэн хүн. Найз бүсгүйгээ холын холд байхад би тэвчиж чадаагүй ээ, тэр үедээ бол хүн л юм чинь амьд бодгаль юм чинь гээд л…, Дараа нь өөрөө асар их шаналсан даа, 2 жил орчим. Гэтэл зарим нь болохоор байнга шахам хийдэг хэр нь ооооогт тоохгүй, зарим нь бүр ид бах болгоно, зарим нь болохоор байдаг л зүйл гэнэ, цаадуул нь ч мэддэг, яаж бодохоороо эвлэрч чаддаг байна аа.
    Бас нэг зүйл бол мэргэжилдээ дуртай байж болох юм. Мэргэжлээ болон албан тушаалаа ашиглаад итгэл үнэмшлээ алдах юм хийсэн болоод чи ингэж байж болох талтай, харин би хэзээ ч тийм юм хийхгүй гэсэн итгэлтэй байсан учраас янз бүрийн өдөөн хатгалга, шалгалт, туршуулаас харц дээгүүр өнгөрч байлаа. Дээрх хүмүүсийн хэлдэгээр чадвал март, эсвэл өөрийгөө зөвтгөх 1 зүйл олж түүгээрээ цаашид амьд явах аргаа ол доо, ер нь бол ном унш дөө, тэр нь дээр. Яг юунд сэтгэл чинь зовоод байна, тэр сэдвийн дагуу кино эсвэл ном унш, тэгээд харьцуул, ядаж сэтгэл чинь шаналж байна гэдэг чинь чи бол хүн болох шатандаа байна аа л гэж өөрийгөө ойлго.

  5. dfasdaff.. says:

    юу хийцийн бэ. бид чамайг танихгүй юм чинь хэлчих хэлчих.

  6. bebe says:

    Chi busdig huurch chadah ch uuriiguu huurch chadahgui gdg bhaa.Unendee bol nuhurtuu heleed hereggui hezee negent tsagt salah dree tulval tanig heregt unagana.Aihaa medsen bol yah hj hisen yum. Uuruu uurteiguuu mash sain yariltsaad bihnig mart l gj zuvlie Gol n hend ch buu hel

  7. буруу юм хийлээ гээд буруугаа хүлээж чадахгүй, хүлээсэн ч тэр нь чамд хохиролтой бол тэгээд өөрийгөө барихаас өөр аргагүй дээ, өөрийгөө барина гээд архи пиво ууна гэвэл шал утгагүй асуудал шдээ, уугаад яаж байна, асуудал чинь мартагдаж байнуу? маргааш нь асуудал чинь арилж байнуу? нэгэнт шийдэгдэхгүйгээс хойш тийм утгагүй юм хийж яанамбээ, зүгээр л өөрийгөө тийм зүйл хийгээгүй гээд л бодчих, мартчих

  8. zaza says:

    Hudal huurmag yum hezee ch sain saihand hutulduggui. Chamaig urgelj zovooh bolno. Muu nuuhaar sain ilchil gedeg ilchilsen deeree, ooriigoo ch zudreegeed ger bulinhnige ch zudreegeed.

  9. MglausCom says:

    nuuh yumtai amidardag ulsuud hetsuu bhoo, sanaataigaar uildeeguin bol ooriigoo uuchlaa, ter baitugai tsairtsan garuud haruulj bgaad l deerem, allaga uildej l bn shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.