Гэртээ үлдэх үү? Явах уу?

2264015_81206077

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд. Захиагаа юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. Олон зүйл дээр зөвлөгөө авч саналаа солилцмоор байна. Учир надад зөвлөөд ярилцчихаар хүн байхгүй. Багаасаа л бүх асуудлаа өөрөө шийдэж зохицуулж ирсэн. Харин энэ удаа ямар шийд гаргахаа мэддэггүй ээ.

Одоо би 26 настай айлын ганц хүүхэд аав ээж маань байдаггүй эмээ өвөө дээрээ өссөн. Нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Бид хөөрхөн охинтой,  2 -уулаа ажил хийдэг.Нөхөр маань даруухан дуу цөөтэй хүн.Бид одоог хүртэл шүрүүхэн үг хэлж хэрэлдэж янз бүр болж үзээгүй.

Өнчин ер нь бол зиндаа таарахгүй гээд л анхнаасаа би хадмууддаа таалагдаагүй байнга л намайг гоожилч байдаг. Харин нөхөр маань байнга биш баяр ёслолоор л очиж байх юм чинь чи тэвчээд өнгөрж бай гэж гуйдаг байлаа. Хамгийн сүүлд наадмаар хадмууд дээрээ очихдоо үнэхээр тэсэж чадахгүй хадам ээжтэйгээ муудалцсан. Намайг хүүгээсээ салгана, арчаагүй энэ тэр гээд л.  Нөхөр хэнийх нь ч талд оролгүй дуугүйл суусан. Яг тэр үед гэр бүлээрээ салхинд гарах гэж байсын. Би бухимдсандаа явахгүй гээд үлдсэн. Гэтэл нөхөр маань залгаад чамайг энд ир, эсвэл гэрлүү нь суулгаж өг гэж байна гэж ярьсан. Би үнэхээр нөхөртөө гомдоод унаанд суулгаад өг би явлаа л гэсэн. Харин хадам ээж сайн бодоорой явлаа гэхэд чи л хохирно эр хүн бол яахав дахиад эхнэр авч сайхан амьдарна гэх юм ярьсан.

Надад явар очих аав, ээжийн гэр байх биш ээжийн эгчийнд хүүхдээ тэврээд очсон. Нөхрөө цуг яваагүйд юу ч яриагүйд би үнэндээ гомдсон иргэж очихгүй л гэж бодож байлаа. Манай нөхөр хүн аргын олоод гуйж чадах хүн биш болхоор намайг яваад хэд хоносны дараа утасдаад хүрээд ир л гэсэн. Би  очих болоогүй амралт дуусаагүй би амарч байна гээд жаахан гүрийв.Хотод ажилтай байсан болхоор хөдөө удаан байж чадахгүй, хотод ирээд очих газаргүй болхоор мэдээж би гэртээ ирсэн. Ирснээсээ хойш юу ч болоогүй юм шиг бид 2 эвтэй байлаа. Хадмынд  болсон хэрүүлийн талаар ч ярилцсангүй. Иймэрхүү гэр бүлийн асуудал яригдаад тулаад ирхээр юм юм л бодогддог юм байна.Өнгөрсөн хугацаанд ажил гэр хүүхэд гээд завгүй байсан болхоор залуу хүмүүс хэрнээ юу ч анзаараагүй байж.

Гэтэл нөхөр маань гэнэтхэн л намайг чи явахгүй юм уу чамд олон найз залуучууд байдаг биз дээ тэдэнтэйгээ суугаад яв гэх юм. Яг хэрүүл уруул хийгээд зайл гээд хөөхгүй байгаа ч гэсэн энэ надад үнэхээр хэцүү юм. Орой хэн ажлаасаа түрүүлж ирнэ тэр нь хоолоо хийгээд, хамт гэрээ цэвэрлээд л 1 оронд унтаад л хуучин шигээ  л өдөр хоног үргэлжилж байгаа ч нөхөр маань наймаг эхнэрээ гэж үзхээ больсон, хайраа ханиа ч гэж дуудхаа байсан, намайг тэгэж дуудхаар юун заваан нэрээр дуудаад байгаан гээд шал өөр хүн болоод хувирчхав.Ийм зан гаргаад ирхээр нөгөө хардаж энэ болдоггүй  байсан хүн чинь утас, түрүүвч, карма гээд шалгадаг болов. Тэгэж байгаад дэлгүүрээс худалдаа хийсэн тооцооны хуудас олов. Хүн эргэсэн бололтой. Хэн эмнэлэгт хэвтсийн гээд шалгаасан ч чамд хамаагүй гээд халгаасангүй.

2 хоног шалгаасны эцэст хадам ээж ээд ирж эмнэлэгт хэвтэж байгааг олж мэдэв. Ээждээ намайг ирсэн гэж хэлээгүй гэнэ. Тэгтлээ л ээжээсээ айж ээжийнхээ үгэнд ордог юм байна гэсэн дүгнэлтийг би хийсэн. Тэгээд ээжийнхээ хэлснээр салах юм байхаа.Тэгэж бодхоор  угаасаа намайг гэх хүн биш бололтой. Нэгтээ л хадмуудад таалагддаггүй юм чинь салаад явъя гэхээр үнэндээ надад очих газар байхгүй. Яахав байр хөлслөөд охинтойгоо хамт амьдарая гэхээр 1 л болж өгөхгүй байна. Охиноо өөр шигээ аав, ээжийн хайр халамжаар дутааж өнчин өсгөхгүй гэж боддог бодлоо дагаад энэ гэрт гүрийгээд амьраад байх уу? Бүгдийг хаяад явах уу?

41 Comments

  1. z says:

    Чи хүүхдээ аваад хаачина гэхэв дээ. Нөхрийгөө аав ээжийндээ оч би охинтойгоо гэртээ үлдэнэ гэхгүй юу. хайргүй болсон эсвэл ээжийгээ  гэвэл салаад явна биз. Чамайг өнчин, очих газаргүй гэдгийг чинь мэдэж байгаа атлаа яв гэж байгаа бол хүн чанар муутай л нөхөр юм. 

  2. Мийгаа says:

    Үнэхээр хэцүү юм аа. Яаж яваад энэ ийм амьдралтай золгодог байна аа. Гэхдээ болноо. Би эрэгтэй л дээ, гэхдээ наад нөхрөө базаа, би базуулдаг хүн биш л дээ гэхдээ наад нөхрийг чинь базвал таарсан нөхөр байна, яаж ийж байгаад өөртөө сайн урвуул, хичээч байгаад хайрлуулах зүйлүүдийг хий, хадам ээж бол үхсэн хэн ч биш ш дээ. Чамтай цуг амьдрахгүй хүн гэдгийг ойлгоороо. Нөхөртөө тэгж итгүүл.

  3. mandah says:

    Nuhuruu uurtuu urvuulah taliin ym l bodoh heregtein bishuu,shn aashlaal negen udshiig Romantik unguruu lduu huuhdee untuuljaad laanii gereld vino shimeed l tegengee sain yrilts.

  4. gg says:

    Negt chi uuriinhuu buruu, uuriinhuu talaar ogt bicheegui neg l untsguus bichsen bh shig,
    hoyort comment setgegdeluud asuudlaa olon talaas harhad chin l tus boloh tudii bolohor nariin shiriinig medehgui bgaa humuusiin ugig shuud tusgaj awah hereggui.
    Timees  bidnii medehgui “bi yun deer aldaj wee”  gedgee dahin sain bod, end  bichegdsen bgaa olon untsguus harsan zuwluguunuudes awah yum bwl  awaad dahin  mash sain bodsni etsest shiidweree garga.
    MiINII ZUGEES  harahad kino shig salaal garaal mungu huraagaal byjaal jaraal bh ni haashaa yum. bodit amidral gants bie huuhdtei ehed mash hund, nuguu talaas hadam eejdee buruu bitgii toh delhin buh  uls orond bdag l classic hadam eej bna. hamgiin gol ni ger buiin unet zuilsee hamgaalj ywah yostoi er nuhurt chin l buh buruu bna. iimees l gants arga bol nhurteiguu yriltsah. 

  5. bi says:

    Emegtei hvnii zovlon baragdahgvi ee .minii huvd 1 hesegtee tusdaa bai bas uuriiguu
    goe avch yv heniich dor bvv or ulam zorigtoi goe yv bi yg tegsen yum tegj baij muusain 
    erchvvd guigaad l irsrn ….. harin 1 guiltaar hezeech bvv ochooroi …bi yvaad
    3jil5sariin daraa irsen hvvhdvvdee bodood eh hvn irdeg yum bileee…

  6. Moogii says:

    Yamar hugiin nuhur ve? Tedniih tegeed tiim saihan ail uu. Muu muudaa deerelhuu gegcheer tiimerhuu sanaa muutai humuus hol yavahgui. Ger bulee eeriinheeree bailgaj chadahgui eejiinhee muumnuus garaagui teneg zaluu um. 
    Enkhjargaliin egsen zuvlulguu mash unen ug bna. Iim saihan zaluu nasand neg avgain ugeer ger bulee, huuhdee unchruulehgui shuu. 
    Chi nuhurtuu hel l dee. Sallaa gej bodiyo. Daraa ohiniig chini huntei suuh uied unchin ereesen gologdmol geed hadmuud ni huleej avahgui baival yamar vee geed…
    Er ni tegeed unchin ereesen ni yamar hamaa bnaa!? Archaatai, uhaantai, zuv l bai. Gehdee neg ugiig bodoj yav. “Unchin hun uuntugch” gej bas unen ug shuu!

  7. yoga says:

    nohor chini uneheer salah gd bgaam bol ochih gazargui gdgee hel. tgd odoo amidarch bgaa naad gertee chi huuhedteigee uld. tgd sar bur mongo avch bhaar tohir. notriataar batluul. tgd nohroo yahiig heseg ajiglahku yu da… tsaashid hamt amidarna gd ur huuhediig chini gargasan hohirood uldej chadahku, oroh orontoi uldee gj nohortoo shuud hel. ogt uurlaj bolohku, taivan shiidemgii hel

  8. хэцүү says:

    Нэг л их сал гэх юм энэ хүн очих газар бас мөнгө төгрөг байхгүй байхад траншейнд очих юмуу монгол хүүхнүүд бас залхуу хадамдаа худлаа ч гэсэн сайн хандах хэрэгтэй шүүдээ зальтай байх хэрэгтэй ямар цуг байдаг биш хурдан гавшгай сэргэлэн байгаад ээжээ энээ тэрээ гээд найраад явахгүй яндаганаад байвал чи ч хожим хадам болоод ингэнэ шүүдээ Шудрага хэлхэд хүмүүсийн хэлснээр салах амархан тэгээд яаах юм амьдрал амаргүйдээ амаргүй Тэрнээс би өнчин эд нар зиндаа доогуур гэлээ гээд байх юмгүй ер нь эх хүн хүүхдээ сайхан амьдраасай гэж бодолгүй яадаг юм Би бол чиний буруу гэж бодож байна нөхөр чин хэцүү гар бол жинхэнэ хэцүү нөхрөө ч найрч чадахгүй нөхөртөө ээжийн муулж эргүүтээд байвал бүр өнгөрөө

  9. naiz says:

    naadmaar ger buleeree yavahad yagaad yavaaguin yamar ch shaltgaantai bsan chi ehleed nuhuruu chiniih bolson ger bul hamastnuudaa hundleh bsiin. Bitgii buh umand unchinduu uu ereed uuntug haigaad ger buliin amidral medehguigee busdad haruulasd bi bi l gesen zamasr yav. OILGOV UU tegeed ohinoo uur shigee bolgohguin tuld emeeg ni tsug ochij erge ger buliin halujn dulaan eurtunts ruu oroh buh uud haalgiig haij olood nee ungursuniig mart aav eejtei bolood gomdoj bish hairlaj bayarlaj baharhaj amidar zaaaaaa

  10. Хамгийн эхэнд анхаарах ёстой зүйл бол чи өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Анх нөхөр чинь чамд дурлаж ТАТАГДСАН учраас л чамтай суусан хэрэг. Харин одоо чи өөрчлөгдөж ямар ч эр хүн анзаарахгүй даруухан эзэгтэй болсон бол нөхөр чинь ч бас чамайг анзаарахгүй. Чи даруухан хэвээрээ энэ байдлийг үргэлжлүүлээд байвал байдал улам л дордоно. Эрэгтэй хүнийг гуйж ярилцаж өөртөө татна гэж байхгүй. Харин хүчээр өөртөө тат. Нөхрөө хардаж үнэ хүндээ унагах хэрэггүй. Нөхөр чинь чамайг хардаж байна гэдэг нэг талаас чамд хайртай гэсэн үг. Харин чи нөхрийгөө анзаараагүй мэт дүр үзүүл хэзээ ч битгий хард. Хардаж элдэв асуудал үүсгэнэ гэдэг нь түүнийг өөртөө хэрэгтэй хүн гэдгийг түүнд харуулж байгаа хэрэг юм. Өөрийнхөө гоо сайханд анхаарал тавь. Нөхөртөө чамаас явсан ч надад өөр хүн бий гэсэн сэтгэгдэлийг төрүүл. Нөхөр чинь бага зэрэг хардаж яв энэ тэр гэвэл тоох хэрэггүй. Тэр угаасаа чамайг явуулж чадахгүй. Чиний орон зайг тийм амархан нөхөгдөхгүй шүү дээ. Эр хүн өөр хүн олоод авна л гэдэг. 18 19 нас нэгэнт өнгөрсөн хойно тийм амархан олдох хүний сайн эхнэр болох хүн бэлэн байж байхгүй шүү дээ. Боломжтой бол чи түүнээс хэсэг яваад ганцаараа амьдар . Гэхдээ хүүхдээ орхивол зүгээр. Тэр аяндаа чиний үнэ цэнийг ойлгоно. Ир гэвэл маргааш очих байсан ч хэзээ ч очихгүй гэж л ярих хэрэгтэй. Тэгж сэтгэл зүйн дайралт хийхээс биш нэгэнт очно гэдгээ хэлчихвэл сарын дараа очих байсан ч ирэх юм байна энэ хайчихав гэсэн ойлголтийг төрүүлчихнэ шүү дээ. Тэдээд хамгийн гол нь түүний сэтгэлийг бүрмөсөн өөртөө татаж гартаа атгах хэрэгтэй. Дараа нь харин уярааж болно шүү дээ.

  11. 2013 says:

    Нөхөртэйгөө хамгийн эхлээд сайн ярилцах хэрэгтэй байхаа тэгэлгүй шууд бие биендээ гомдсон бодлоороо хамтын амьдралаа ийм амархан шийдчихэж болохгүй 3 жилийн өмнө та хоёр анх бие биендээ хань болно болно бүтнэ амьдарна гэж ярилцаж суусан шигээ одоо ч бас ярилцах хэрэгтэй хүн хэлээрэй гэдэгдээ салах байсан ч ярилцах л хэрэгтэй

  12. nyamka says:

    Өөрөө сайн бодож үзсэн нь дээр дээ хүмүүс бүгд л нөхрийг чинь бас нэг чамайг хайрладаггүй, ээж аавтайгаа хийж дээрлэхдэг юм шиг юм бичсэн байна.Тэр өдөр нөхөр чинь залгаад ээж ир эсвэл яв гэж байна гэхэд чамайг ирнэ гэж найдаж горьдож байсан юм байлгүй дээ , тэгээд өөр найзууд зөндөө байдаг биздээ гэж хэлдэг нь өөрийг чинь бас жоохон ч гэсэн эрэгтэй найзуудтай чинь харддаг байсан бололтой ; ямар хосуудын дунд тийм хардалт байдаг байхаа , өөрөө эрэгтэй найзуудын талаараа бас бодож үзсэн нь дээр байх ,тэгэж хэлж байхыг бодвол.Намайг эрэгтэй болохоор нөхрийн чинь талд орж байна гэж битгий бодоорой ,зүгээр эрэгтэй эмэгтэй хүн гэдэг арай өөр өөрөөр боддог юм шүү л гэсэн юм. Нөхөр чинь мэдээж чамд хэцүү байдгийг мэдэж байгаа шүү дээ, магадгүй ээжийнхээ өөдөөс сөрж чадахгүй байгаадаа ч бас хэцүү л байдаг байх. Тусдаа байх гэдэг бол үнэхээр сайхан санаа биш гэж бодож байнаа .
    Тэгээд ер нь ямар ч гэр бүлд ийм хэрүүл гардаг байхаа, танай гэрт л анх удаа гарч байгаа болохооор чамд их хэцүү байгаа байх. Шууд явах үлдэх гэж бодохоо болиод НӨХӨРТӨӨ өөрийг ойлгуулах гээд үздээ байс өөрөө нөхрөө ойлгох гээд үзээ .Миний хувьд нөхөр чинь тийм муу хүн шиг санагдсангүй ээ яахав жаахан аймхай л юм эхнэрээ өмөөрч чадахгүй Хүн болгон муу сул талтай шүү дээ танай нөхрийх энэ л бололтой тэгэхдээ чамд хайртай байхаа .Заза би юу ч мэдэхэв найз охин ч гүй байж тэгээд наад хүн чинь чиний нөхөр охины чинь аав болохоор дээр бичсэн хүмүүсийн хэлсэн шиг хөгийн дээрэлхүү амьтан шиг хаяаад явах талаар бодох нь тэнэг хэрэг байхаа .

  13. zaya says:

    Ehleed nohroosoo tusdaa heseg amidraad uzeech. ehnergui huuhedee haraad eej ni 1.2 sar l tsug baina biz. nohor chini ch gesen eejteigee hechneen l udaan abaiv gej dee. ayndaa ooroo ger bul mini hichneen chuhal chamguiugeer ooroo amidarch chadahguigee medeed hureed l erne. ene boltol ni chi l tevcheertei baigaad uzvel yasan um be

  14. sssss says:

    ooriig ni hoogooch durakiig. eej aavtaigaa yavj amidar geed yavuulchih heregteishd

  15. oochkoo says:

    hunii saihan ohin uriig avch suuj huuhedtei bolgochihood etses suuld n zangaa huvirgadag archaagui hun muutai l er bn daa.Salj yavna gehed bas l hetsuu l dee buh yum chinii tolgoi deer buuna gesen ug.Huuhed chin dund n ih zovno shuu dee.Sain yariltsaj uzeed uneheerbolohgui bol salsan n deer bhaa ugaasaa setgel n  chamaig huurhun uree gehgui bgaa bol yaltai ch bilee.Manai zaluuchuud er nuhur etseg  huniihee uurgiig uhamsarlaj emegteichuud bidniigee bagahan l zovoodog ch boloosoi doo

  16. omg says:

    end neg yum heleh heregtei manai hamaatnii neg zaluu baidiin, aygui saihan tomootoi arhi dars uudaggui amidraliin tuluu gesen zaluu bii, tegsen ajilaa hiij yavaad mashinii avaart orood jaahan biye muutai bolsiin, tegeed uunees jil hagasiin daraa aav eej ni america aas mungu yavuulaad tegeed 3 uruu bair avsan,,, huuuh enenees hoish avgai ni salna bairaa ug geed buun hel am  yostoi sonin buguud aimaar nasaaraa hamt amidrana geed hairlaj durlaad ur huuhdiig ni gargasan baij tursun eh geh shulmahiinhaa ugend orood heden haltar tugrugnii tuluu uuriin az jargal, huuhdiinhee eleg buten usuh jargaliig ugui hiih gej baigaa huniig yu geh ve,,,, tiimees etseg eh nar huuhdiinhee amidralad baga ormoor yum : (((((((

  17. unen says:

    Iim muuhai ur huuhediinhee songolt,setgeliig hundetgen uzdeggui malnaas door,zuunii yalzral bolson eh etseguud hurdan uhvel taarna.Ur huuhed ni l az jargaltai 2 biendee bolj sain saihan yavbal busad ni yamar hamaatain be?! Tiim teneg ehees turj,humuujsen bolohoor huu ni bas yalzarhai um baina.Tiim bolohoor chi ter avgaig uhej dald ortol amar zaya uzej taivan bhgui um bn l daa.Urag turluud urgelj l uulzaj uchrah biz.Ter bolgond adlagdaj yavna,hoorondoo muudaltsaj setgel emterch yavna gej u baihav dee.Hun alj,huree talsan bish.Minii duu salaad uuriinhee duraar sain saihan amidraliig uuruu bii bolgoochdee.Yagaad chadahgui gej…. Hun l buh umiig hiij buteedeg shuu dee.Hen ch hund alivaag MAI geed zugeer ugduggui,hun zorigtoi,chadaltai baij l muu buhnii ard gardag biz dee.Hadam chini ‘archaagui’gej helseniig bodohod chi jaahan sulhan bj magadgui! Gehdee amidral duusan duustalaa asuudaluudtai tulgarch bdgiim hoino TEMTSEJ garch baih setgeliin zorig,tenheetei baih heregtei! Bi ch bas hadamdaa adlagdaad salj baisan.Odoo bol buhniig uuruu bi bolgood HUCHTEI hun bolood yavj baigaadaa bayrtai baidag.Etssiin etsest buh zuil chinii gart baigaa shuu!!!! Duugarsan ch changahan duugaraad busee changalaad uuruu zutgevel deer baihdaa!!! za tegeed GOOD LUCK!!!!!!!!!!

  18. zochin says:

    oo ene muu chn yasan archaagui er we…eejiihe oodoos gants uda bitgii bidnii amidrald oroltsood bai bid 3 bolol bn ta l heruul uusged bhiin gd helchij chadku bandi we yadag….iim bolool eej ni chamaig deerelheed bhgui yu nuhur chn 5 ug tas gd helchdg bol inghgui shde medeej….
    yahaw eej ni heden tugrugtein bolhr umnuus ni zurj chaddguin blgui hogiin nowsh chn…
    oort cn gj zuwlhd salhasa omno nuhurteige sain yariltssan ni dr bha…yu yuni duhand hurlgui yawad bhr chn ohin chn l ih zowno yadrana tgd chn huuhdiig chn harad uguh hun bhgui hetsuu l bn bhda yahaw yawla ghd tsetserlegt ogood ooroo ajla hiigd bj boloh l bh lda….nuhurtuu heleed heleed oilgohgui bol salhas oor yahaw de…bas hadam ehde bi irchihsen guigad bhr ni gd ooriihoo irsniig medegduulh heregtei chi yamar nuuts amrag ni bish de nuugdaj bn gj yu bsiin soliortsiin yasan….

  19. BABASAN says:

    Олон хүн хүүхдээ аваад тусдаа гар, сал гэж зөвлөсөн байна. Гэвч салалт бол хамгийн эцсийн мөчид чиний гаргах шийдвэр. Чи үнэхээр хүүхдээ, гэр бүлээ гэж байгаа бол юуны түрүүнд салах талаар бүү бод. Үүнийг бүр мөсөн тархинаасаа авч хая. Танай нөхөр ухаантай хүн бололтой. Гэвч миний ойлгосоноор ээжийнхээ шийдвэрийг илүүд үзэж гэр бүлийн ариун холбоог тасдах талаар бодож байгаа бололтой. Үүний эсрэг чи тэмцэх хэрэгтэй эр нөхөртөө ойлгуулах хэрэгтэй. Үнэхээр чи өөрийн бүх хүчин чармайлт, арга ухаан аа хэрэглээд нөхөр тань чамайг гэхгүй бол тэр мөчид салах шалтгаан байж болно. Хэрэв одоо чи салах юм бол эргээд гаргасан шийдвэртээ харамсах, цаашлаад хадмууд болон эр нөхрийнхөө өмнө үнэ цэнээ алдах буруу алхам байхыг үгүйсгэхгүй. Чамд амжилт хүсье! Хатан ухаанаар бүхнийг шйидээрэй. Мөн gjhs_amka гишүүний зөвлөсөн цуврал номыг нэг олоод уншчихсан байхад гэмгүй байх

  20. noname says:

    http://www.facebook.com/bolor.bolormaa.90 хүний нөхөртэй явалдаж хүүхэд өнчрүүлдэг тэнэг амьтан байгаан манай найзыг мөн ч их зовоож байна даа

  21. yuu says:

    evteihen eejiihe argiig olood ene mni hairtai hun amdralaa hamt ungruuleh hun gd argiig n olj chdku archaagu eejiihe uvruus garaagui bandi

  22. ssss says:

    Sain bn uu? busgui mini. Er in zowlon uzeegui humuus ih sehuun bdag yum. Amidrald yuch tohioldono sh de . setgelee changa bailgaj ali boloh yu ch boloogui yum shig uudrug amidraarai. Zowoh udur bhad jargah udur irnee. chi gehdee er in muu sanaatai bj tawan tugrug tsaash in hiij l bwal eregtei humuus salahaaraa zarim in yu ch ugduggui yum bn le shuu. nuhurteigee sain yarilts zuulun in hatuugaa iddeg horwoo chi l uuruu ger oron ur huuhed nuhruu ungtei uudtei awaad yawhad ter muu hadam hailaad l irne. Za tegeed busgui hunii hatan uhaanaar l amidarlaa awch yawaarai bi unchin uruusun gej uuriiguu buu bod. Eregtei humuus er in yag huuhed shig bdag yum. sergelen tsowoo uudrug amidraarai . Tanai ger buld az jargal husii

  23. Next says:

    Эцсийн эцэст ээж аавтайгаа өтөлдөг хүн азтай. Ээж аавынхаа үгэнд ороод өөрийнхөө амьдралыг сүйтгээд юм дуугарч чадахгүй байвал хохькоо шүү дээ. Яая гэхэв. Өө та нар намайг булаад өгөх юм уу, энэ хүүхэн харин намайг халамжлаад ханилаад үсийг минь цайсан ч илбээд явах юм байгаан битгий хуц гээд ээждээ, аавдаа ганцхан удаа хэлээд нам болгох юман дээр тэгж чадахгүй бол салаавч өг, тэр залуудаа. Надад ч бас эцэг эх алга, наашаа гэх ах дүү нар гуйлга гуйх гэж л ярьдаг, нэмэр тус болъё гэж хэн ч ханддаггүй. Бардам бай, заавал хүнээр туслуулах албатай ч биш, боломж байвал туслаад яв, боломжгүй бол чадахгүй гээд холд. Хүүхдээ л зөв хүмүүжүүлэхийг хичээх хэрэгтэй юм даа.

  24. Kkk says:

    Hoogood bga bol yav gehdee bi odoo yaviy ohinoo uldeegeed yav bi hol deeree togtood ger orontoi bolchood ohinoo aviy ter hurtel chi etseg ni yum bn harj bai geed orihood gar hed honood nusaa hamartaa naagaad chamaig guigaad irne   Chi ohinoo avaad yavbal heseg ohinoo yadraaj magadgui harin gantsaaraa amidraad boljoor bvl ohinoo hurdan oor deeree av. Muu ni muudaa deerelhuu gej tanai hadmiud ontsgui l humuus bn daa heseg gantsaaraa bh hugtsaandaa sain bodoo uzeerei yun deer aldasnaa chamd uchir bn hend yu bn gedger bodood uzeerei amid hun argatai gedeg yum ajil mergejiltei bgd bolno doo. 

  25. good says:

    yvhaar bol ohinoo nohortoo yldee.hyyhed chmg dagaad ger orongyi yvaad bj bolohgyi gj bodoj bna da………..

  26. tab says:

    Эрт орой хэзээ нэгэн цагт нөхрийн чинь аав ээж амьдралынхаа жамаар нөгөө ертөнц рүү явнаш дэ.тэр үед танай нөхрийн хажууд хэн үлдэх вэ гэхээр чи хүүхэдтэйгээ л үлдэнэ.чиний аав ээж тэрний аав ээжээс түрүүлж өнгөрсөн нь чиний буруубиш шүү дэ.өнчин өрөөсөн гээд ад үзээд байдаг юм бол нөхрөөсөө салаад тусдаа амьдарсан нь дээр бх.нөхөр чинь удахгүй ойлгоод та 2 дээр ирвэл тэр л биз эсвэл аав ээжийнхээ үгэнд ород өөр эхнэр авбал тэр л биз.тиймээс салаад өөртөө зорилго тавиадтэдний гэр бүлийнхнийг атаархтал амьдраач.эхэндээ жаахан зовох л бх.гэхдээ удахгүй аргаа олчихноо.

  27. bitgii yav says:

    bitgii yav, zoruudleed yavahgui geed bai. tanai nohor chini yamar ch oortoo itgeh itgelgui. eej n uheed ogvol yu ch hiij chadahgui hun bna. Huuhdee urdaabariad bai !

  28. sonor says:

    ene horvoo deer onchin bailaa ged ter huniig deerelheh eleg barih shaltag shaltgaan bish gj bodoj bn.yahav tanai nohor ged bga hun hunii hani tushig tulguur bish bn.aav eejinhee ugnees gardaggui tednii ugeer yvdag hun hezee ch ohin ta 2iig hamgaalaaad er hun shig bj chadahgui e.tiim bolohoor huseed bga ymiig ni og.ehendee hetsuu l bh bh.tusdaa ohintoogoo ailiin hajuu oroo esvel ger horoolold gert bsan ch yadiin holslood amidar.ooriinhoo sain saihan yvaag hadmuuddaa haruul.tanai nohor tiim mundag ym bol ter saihan eleg buten osson huuhnee olood jargana bz.zorigtoi shiideh heregtei.tegehgui ergej butsaj ochood hulchignaad bval chi ene heveeree deerelhuulj doromjluulsaar nasiig barna.ene neg ym yvaad butsaad irdiin eniig hen omgoolj hamgaaldag ym gsn bairtai nasaaraa haritsana.tiim bolohoor ooriinhoo une tseniig medruul.chamaig salaad yvsnii daraa tanai nohor sar ch bololgui huuhdee sanaad bn ged l ehlene harj l bgarai.

  29. Good says:

    Teneg pizda hadam, archaagy bandi nuhur ve

  30. women says:

    sain bn uu,
    hadmuudiin tal deer emegtei humuus ih tevcheertei bh heregtei,ene asuudal deer yostoi emegtei hunii nariin uhaanaa ashiglah heregtei.ter humuustei bainga hamt bh bishdee.
    minii bodloor ta hadmiihantaigaa mash eyeldeg bas huleetsetei handah heregtei,hadam eej ni yamar shulam ch bsan za eejee geed l guigeed bai,medeej emegtei hunii bardam zan blgui yaah vee,jaahan uhaantai zalitai bai,chamaig yu gej ch doromjilj bsan hezeech bitgiii hereld…erchuud eejtei ni derseldej herelddeg huuhnuuded uneheer durgui bas hezeech huleen zuvshuuruhgui eee.chi eejtei ni derseldeh hereggui,eej ni ch bas huugee chamaas haramlaj baigaa herev hairtai huu ni bol………..tiimees nuhurteiguu sain yarilts,eejtei ni uuruu utsaar yarij eejee ene ter gej guij bgaad argiig ni olhiig bodol doo.zindaagaar chin ad uzeed bn gej bodhoosoo umnu nuhrii min eej,ohinii min emee gej sain hand tegeed bhaar chin hen chamaig uuruus chin tulheh yum bee??? yamar ch yumand 2 tal bdag yum .tiimees chi uuruu l hichee.yu yunii tuhand salna gej yarih hereggui ,uhaantai bai .sallaa geed neeh deerdeh zuil bhgui.salaad uur huntei suulaa gehed odoogoor hadmuud chin gaduurhadag bol ireeduid hadmuud bas nuhur chin hunii 2 dahi gej gaduurhana shuu dee.tiimees jaahan zalitai bas uhaantai ,tevcheertei bai……amjilt

  31. Баяр says:

    Бүх үннээ хэлээд ярилцаад үзээч наад нөхөтэйгөө, Би одоо ингээд явхад очих газар байхгүй гээд хэл, үр хүүхэд чинь эцгийн хайр халамж дутна гээд  өөрийнхөө туулж ирсэн зовлонгоо хэл, Хань болж чадахгүй байсан юм бол яах гэж намайг авч сууж хоёрын хооронд амьдарч амьдралыг минь үрэн таран хийж байгаа юм бэ гэж хэл, Нөхөргүй ганц бие хүүхнүүд өчнөөн байна, дээрээс нь хүүхэдтэй хүүхнүүд бол нөхөртэй болно гэдэг бол ёстой бараг биелэхгүй шүү. Үнэнхээр энэ бүхнийг ойлгохгүй бол одоо доромжлуулаад дээрэлхүүлээд тэнд хорогдоод яах вэ дээ, карма өрөө хөлслөөд л явхаас өөр араггүй ш дээ, цаашдаа бүх юм сайхан болно гэсэн итгэл найдвар тээгээд явхаас өөр араггүй дээ, амьдралд чинь сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэж байна

  32. энхжаргал says:

    эцэг эх ах дүү муутай хүнийг хүн дээрэлхэж ад үздийн. Чи юундаа санаа зовдийн чи энэ хорвоод жаргах гэж ирсэн охин үр. Нэг муу өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад эхнэр хүүхдээ бусдаас хамгаалж чадахгүй тэнэг нөхөр, тэдийн эцэг эхд элдвээр хэлүүлээд шантарч суух чи хэн юм. Ямар чи хэрэг хийж ял хүлээн суугаа хүн биш өөрийнхөө төлөө шийдмэг зоригтой амьдар л да. Хэний ч биш чиний л амьдрал чи өөрийн гараар бүгдийг босгож амьдар. Чи ямар өрөөл татанхай хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл хүнд өвчинд нэрвэгдээд үхлээ хүлээн хүний гарт орчихсон биш. Өнчин өрөөсөн гэж аөрийгөө бүү гоочил залуу сайхан насан дээрээ яваа чи амьдралаа арай өөрөөр хар. Тэр нөхөр сонин зан гаргаж л байг одооноос эхэлж тэрнээс салсан гэж дотроо бодон амьдар, мөнгөн хуримтлал бий болго тэр нөхөр бсан бгаагүй нартын амьдрал үргэлжлсээр байх л болно. Хүчтэй бас өөдрөг бай эрчүүдээс болж эмэгтэй хүн уруу дорой амьдрах ёсгүй . Хүн яаж харьцан тэгж л хариугийн барь. Дотроо муу санаатай бай амьдрал бол тоглоом. Ганцхан хожих хожихгүйн чиний гарт бх болно өөр хэн ч биш чи зөвхөн өөрөө хожлоо олж авах болно. За амжилт бүсгүй минь

  33. Bi says:

    Tusdaa bhaar shiidwel sar bur nuhruusuu mungu awch bhar yariltsaj tohiroltsooroi, ugasa heruul hiideggui yum bol taiwan saihan yariad, bi huuhdee awaad yawah bolohoor nadad mungu heregtei heleed, sain yarilts. Yag yarihdaa yu yarihaa bvr belderei, ali ewteihen heleh argaa bod.
    Humuus uneheer muuhai yumaa, yamar durtaidaa unchin bolson bish dee, gomdmoor yum. Tgd unchin blaa gd yu ni bolohoo bchihsin, zugeer l bhad… 🙁

  34. f*ck says:

    er ni bol baga zereg ergelzeen deer hun nemeed yum helchiheer hunii ergelzee ulam l batalgaajdag yum shigee. uuruur helvel nuhur chin chamd ergelzdeg bj anhnaasaa. tiim bhad ni hadam chin ug nemeed bur shiidver gargahad ni tusalsan bololtoi. ternees manai hadam ch bas nadad tiim ch durtai bish gehdee huu ni urdaas ni ugui ee zugeer ta sanaa zovoltgui bid 2 saihan bgaa geed bhaar bas hunii eh l yum hoino huuhdee ulaim tsaim sal geed bdaggui bh gej boddiin. chinii buruu bhgui ch anhnaasaa 100% itgeltei shiidej suugaagui yum shig bn. ternees huntei suuj huuhedtei boloh gej bgaa hun bugd yamar ersdel uchirch boloh mun yamar berhsheel tulgarah ve gedgiig bodoj uzej terniig davna gsn bodoltoigoor niildeg yum.
    tegeheer chi odoonoos uuriiguu ehleed uurchil. uurtuu itgeltei bai. chi uuriiguu ochih gazargui, nadad hadam durgui, bid 2 salna gsn bodloo uuruusuu avch hay. hetsuu bsan ch uurchluh geed hichee. salah gej bitgii yaaraarai

  35. Solo says:

    Ingeed l tevcheed bval bur davraad chmg deerelheed bval yahiin..heseg tusdaa bsn n deer ym shig sanagdlaa..estoi l tand hairtai bol ergeed irnee…ooroo bitgii gui..yvah l heregtei shdee.nas zaluu bn..hoorhon ohintoi alzahgui ee..oodrog bgaarai

  36. bolor says:

    chamaig neg yosondoo ochih gazargui umguulj hamgaalah hungui uchir deerelhej bn nuhur chn.odoo ugasa eregteichud iim boltson ungu mungunii horvooo.ene bdlaaraa chmaig ulam l dord uzej chi une tsenegui bloh bh da.tegsnes amid hun l ym chn bair hulsluud amidraad uzvel yadin,hesegte hetsuu l bn bh gehd ingj une tsenegui doromjluulj bsnaas der bh. gehd helehed amar l daa chamd mash hetsuu bga bh.sain bodoj shiidveree gargaarai.az jargal husye daa.

  37. зочин says:

    нэг хэсэг тусдаа байгаад үзвэл яасым бэ? хамдууддаа өөрийгөө амьдарч чадна гэдгээ харуул,нөхрийн чинь ч гэсэн ааш байдал нь энэ хугацаанд харагднаа, үнэхээр хайртай салж чадахгүй бол эргээд ирнээ. чамайг энэ муу очих газаргүй гээд дээрэлхэж байгаам шиг санагдлаа

  38. gjhs_amka says:

    Сайн уу? Таны амьдралд тохиолдсон энэ асуудал үнэхээр бэрх байгааг мэдэж байна. Гэхдээ танд гэж хэлэхэд та чадна. та энэ асуудлыг даван гарч чадна. Гагцхүү тэвчээртэй байгаарай. Нөхөртэйгөө сайн ярилцах хэрэгтэй. Өөрийнхөө гэр бүлд байгаа үнэ цэнэтэй зүйлс, салсаны дараах хүүхдийн байдал, анхандаа суух гэж байхдаа хадмындаа цөөн очиж байна гэж хэлсэн та хоёрын яриа гээд л бүгдийг ярилцах хэрэгтэй. Хүнийг өнчин өрөөсөн гэж, бас зиндаа доогуур гэж хардаг бүх хүмүүс хорвоогоос зайлаасай. Таныг хайрлаж таньтай ханилсан ханиар чинь бахархаж байна. Харин одоо та хоёр амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлсийг л сайн бодож үзэн ярилцаж байж ойлголцоно шүү. Баяртай гээд хаалгаа савж гараад утасаа салгах бол амархан гэхдээ ийм амархан хулчгар замыг битгий сонгоорой. Харин асуудал бүхэнтэй тулж, давах сэтгэлийн болоод оюун санааны хүчтэй байгаарай. Хадмууддаа хэн гэдгийгээ харуул. Нөхрөө хүндэлж өөрийгөө өнгөл. Танд амжилт хүсье. Та чаднаа. Эцэст нь хэлэхэд Хайрлагдсан эмэгтэйн зурвас 1,2 гэж хоёр цурвал ном байгаа тэрийг уншаад үзээрэй. Эр нөхөртөө хайрлагдах нууц тэнд их байгаа.

  39. Зулаа says:

    Нэг л их зөвлөгөө өгдөг улс. Дандаа сал сарни, наадах чинь янхан банзал, тэр чинь эр хүн мөн юм уу? хөөж туу ч гэх шиг. Би энэ сайтад орсон нийтлэл болгоныг уншдаг ч сэтгэгдэл бичээд байдаггүй. Хүн аливаа асуудлаа өөрөө шийдэх нь зөв гэж боддог учир. Ярилцах хүн байхгүй бол өөрөө л шийдсэн нь дээр байхдаа. Энд бичиж байгаа сэтгэгдлүүдийг тусгаж аваад ямар ч хэрэг байхгүй, хэнд ч хэрэггүй хогнууд шүү. Амжилт бүсгүй минь

  40. zzz says:

    Hadam chine chaag nasan turshid chine gaduurhna… Er hun ehneree geh eejiigee geh hetsuu bdag ym… Gehdee ehner ohin 2 iigoo gehgui muu l zaluu bn da… Iim l bolohoor zindaa niileegui bol suuh hereggui gj…. Hairaas gadna mongo gedeg zuil amidrald bnga dagaastai yvah ym da…. Salaad ohino avaad amidar… Zaluu hun bn bitgii tenegtsen nohoriig harj amidar

  41. odko says:

    Эмэгтэй хүний зовлон хэцүү ч юмдаа. Би очих ээж аавтай байсан учраас салаад л гэртээ хүрээд ирсэн. Чиний хувьд байр хөлсөллөө гэхэд хүүхэд харах хүн байхгүй бол бас хэцүү. Сайн ярилцаж үзэх хэрэгтэй байх. Эрэгтэй хүн гэхдээ ээж аав гэрийнхэнд нь таалагдахаа болиод ирэхээр зан нь хувирдаг л юм байна лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.