Хайр сэтгэл ба хардалт

030

Сайн байна ууу? Энэ захианд зөвлөгөөгөө өгч тусална уу? Би одоогоос 5 жилийн өмнө 18-тай жоохон охин гүйж явлаа. Өсгийтэй гутал ч өмсөж чадахгүй бариу богино ч хувцас өмсөхөөсөө ичдэг тийм л  нялхаараа дэндүү гэнэн цайлганаараа охин байсан. Г гэдэг тэр залуу анх миний HI5 гэгчид юм бичиж эхэлснээр бүх зүйл эхэлсэн 2 сарын хугацаанд харилцаж эхэлсэн. Тэгээд уулзахаар болсон юу ч мэдэхгүй гэнэн би түүний худал ярианд итгэчихсэн 2 сар үерхсэн тэр намайг унтий гээд л гуйгаад хүчлээд янз бүрээр сексдэхийг хүсдэг байсан.

Би гүрийгээд л явдаг байсан мартын 8-наар тэднийд би нзтайгаа очвоо Г-гийн бас найз нь байжийсан. Манай нз дэндүү эмэгтэйлэг гоё охин байсан царайлаг туранхай гэхдээ би тийм муухай охин гэдгийг ч мэдээгүй найзалсан.

Юу болсон бэ гэхээр тэр өдөр бид 4 кино үзээд л инээлдээд хөгжилтэй юм ярьцгааж сууцгаасан. Тэгээд миний утас дуугараад аав маань залгаад гэртээ хурдан ир оройтлоо гээд л залгааад байсан. Тэгээд л гэртээ харихаар болсон намайг хонохийг гуйсан ч аавдаа алуулахаас айгаад юун хонох. Тэгээд харьцгаасан тэр үед ма нзийн дугаарыг авч амжилцсан л юм байлээ л дээ тэр 2. Би ч нз залуудаа маш их хайртай хүн тэгээл нисээд л бөөн аз жаргал яваад л байсан. Тэр над дээр 7 хоногт 3-4 хүн л ирж уулзана хичээл ихтэй гэсэн нэрээр…

Удалгүй сар гарамын дараа манай нз охин надтай ярилцахыг хүссэн сургуулийн тэнд хүнгуй газар очсон тэр надад намайг уучлаарай чи Г-гээс салчих тэхүү? Би түүнээс жирэмсэн болчихлоо гэсэн. Өөрийн эрхгүй миний нүдэнд нулимс цийлэгнээд ямар өөдгүй новшнууд тэгтлээ их хайрлаж итгэж байхад гээд би түүнийг үнэн сэтгэлээсээ хамаг хүчээрээ алгадсан тэгээд л орхиод явсан. Миний араас Заяа намайг уучлаарай гээд уйлаад хоцорсон. Би утсаа аваад Г луу залгаад бузар амьтан миьн би чамаас саллаа гээд утсаа тасалсан. Миний зүрх маш их өвдсөн.

Тэр өдрөөс хойш Г над дээр мөн ч их ирсэн мсж бичсэн нз охиныг минь зүгээр л зугаа байсн нтр гээд л олон юм ярьж эхэлсэн. Гэрийхэн маань тэр тусмаа аав мань надтай их дотно байсан болохоор ярихыг хүссэн ч чадаагүй. 7 хоног өнгөрөөд л би босоод ирсэн маш их өөрчлөгдсөж эхэлсэн. Гэтэл сургуульдаа нийлдэг залуугийн маань найз нь гээд 1 залуу араас мин гүйж эхэлсэн. Яагаад гүйсэн бэ гэсэн надтай унтах бооцоо тавьсан юм байлээ л дээ. Гэхдээ чадаагүй. Намайг өөрчлөгдөхийн хирээр гудамжинд явж байгаа хүмүүс эр эмгүй эргэж хардаг болсон. Хүүхэд шиг байхад минь хэн ч нээх олж харахааргүй энгийн охин байсн. Г-гээс болоод би ямар ч эр хүнд итгэхгүй ариун биеэ зөвхөн нөхөртөө л өгнө гэж бодсон. Эцэст нь миний араас олон залуус гүйж эхэлсэн Г ч гэсэн миний өөрчлөгдөхийн хирээр намайг андаж танддаг болсон.

Гэхдээ бооцоо тавьсан залуутай үерхсэн бусдыг нь тоогоогүй гэсэн ч залгадаг байсан тэр /С/ намайг харамлаж харддаг болсон. Тэгээд С надад 5 сарын хугацаанд маш их татагдсан гэхдээ би хүйтэн сэтгэлт хэвээрээ л байсан надтай унтана гэж боджийнуу гонжийнжоо гээд явдаг байсан. Би гэхдээ тэр үед С-д би бэлэн биш байна чи өөр охинтой унтсан ч болно гээд үнэн тэнэг үг хэлжийсэн үерхдэг юм байж. Тэр үед надаас уйлаад гуйж байсан. Би чамд хайртай болохоороо чамайг хуурахыг хүсэхгүй байна би тийм тэнэг зүйл хийх хүн биш гээд уйлж өгсөн дөө.

Тэр өдрөөс хойш би С-г арай өөр нүдээр харж эхэлсэн түүнд хайртай байхыг хичээсэн гэхдээ Г надаас салаагүй. Бүхэл бүтэн 3 жил надтай зууралдаж зовоосон. Ямар нэгэн баяр болгоноор гэрт минь бэлэг авчирч өгнө гэрийн гадаа андаад зогсоно согтуу ирнэ машин руугаа чирнэ гээд их юм болсон. Тэр болгонд С газлуурах шахдаг байсан.  Зодно цагдаад өгнө дарамтлаад ч ойлгохгүй нойтон хамуу. Хамгийн сүүлд тэр надаасс юу гэж асуусан гээч? Чи тэрэнтэйгээ секс хийгээд сайхан байна уу? Чи тэгээд тавьж үзсиймуу? Би тэрнээс чинь илүү байсан чи анх миний мөнгөнд болсон биздээ? Чи онгон биш л байсан чи надааас салаад багаа тайлсан худлаа надад хүүхэд шиг болж  жүжиглээд үнэндээ чи хүүхэн л байсан биздээ? Муу хайр даахгүй хөгийн гичий гээд л яваад өгсөн. Тэрнээс хойш таг чиг л байна.

Одоо би С-тэйгээ суугаад бяцхан хөөрхөн охинтойгоо амьдарч байна. Нөхөр минь бид 2-н төлөө зүтгэж яваа. Бид 3-т байр машин гээд л бүх юм байна. Даанч онцлог нь Г-гээс болоод тэр намайг хардсан хэвээр өсгийтэй гутал өмсүүлэх дургүй биений галбир гаргасан юм өмсчихвөл уурлана. Уул нь би чинь эмэгтэй хүн залуу насаараа гоёмоор л байна. Бас 2-т гэвэл ажил хиймээр байна охин маань одоо гараас гараад хөөрхөн болчихсон намраас цэцэрлэгт өгөхөөр нас нь болчихсон. Намайг тэгээд ахиад нэг жил гэртээ хүүхдээ хар гэсэн ажил хийлгэхгүй хийнэ гэвэл дан эмэгтэй хүнтэй газар хий гээд би яах вэ? Яджийхад Г-гийн хажуугаар их сургуулийн багш нтр араас гүйгээд байдлыг маш их хурцдуулсан. Тэгээд хүссэнээрээ байя гэхээр намайг зовоох гээд байна гээд л тэгнэ. Угаасаа миний бодол бол миний нөхөр л гоё бусад эрэгтэй хүн гэхээр заваан санагдаад байдгийн сорри.

Уул нь би ч тийм тасарсан сайхан хүүхэн биш л дээ төгс нтр бишээ. Өөрийгөө дөвийлгөж байна гэж битгий ойлгоорой нөхөрт маань л тийм байх шиг байгаан. Ямар ч байсан нзуудтайгаа би 4-5 сарын зайтай ганц л буу халж суух нь их юм. Нөхрөө дагаад би ч гэсэн хартай болж эхэлжаах шиг байна оо. Ер нь энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр вэ?

Ярилцаад ойлгохгүй сэтгэлзүйч дээр очий гэсэн чинь уурлаад байхын. Би тэгээд гадна орчиноос тусгаарлагдаад байна. Би нөхөртөө маш их хайртай нөхөр маань ч надад маш их хайртай. Намайг л ингэнэ тэгнэ гэхээр нар салхинд цохиулчих гээд л байгаам шиг байх юм. Гудамжинд таарсан ажилд орсон бүх хүмүүстэйгээ унтана гэж төсөөлөөд байхын. Би хэзээ ч нөхрөө араар нь тавьж байгаагүй тавина ч гэсэн бодол байдаггүй. Миний нөхөр надад хангалттай гэж боддог.

Ядаж байхад охин маань гэрээсэээ холдож чаддаггүй болохоор аав ээж дээрээ байж болохгүй хонох гээд очингуут орой хэдэн цаг ч бллжийсон ирээд л авна. Эсвэл шөнө аав ээжийхэээ утаснаас ярь гэдэг. Бид 2-н хайран дунд энэ хардалт гэдэг зүйл их аймшигтай байна. Төрөөд намайг таргалаад бүдүүн болох байх гэсэн тэгүүл хардахгүй гэсэн чинь би одоо төрөөгүйм шиг л туранхай хэвээрээ. Таргалвал эмэгтэй хүнд муухай биздээ? Өндөр болохоор бүр баавгай шиг харагдах байх гээд айх юм, энэ байтугай асуудлууд маш их байна…

14 Comments

  1. Bbb says:

    Yag l minii zaluu nas shig sanagdlaa. Manai nohor bas minii ex-iig medne.Tegsen hernee suuna gej chichrseer bgaal suuchaad hardana.odooch haaya hardaastai.gehdee chi yamar suusan hoinoo iimee tiimee yum bolson bish sain hel niigmees tasraad gantsaardaad bgaagaa oilguul.tegeed ayaandaa gaigvi bolood irnee.

  2. zochin2 says:

    tegvel zgr suuj bhaar ahuad huuhed gargaa… zaluudaa gargasan huuhed tomrood irheeree uyiin goy sh dee namaig har.barag 40hurch bj dunguj 3tai huuhedtei.getel egch maani eejiig maani 39teid ni emee bolgoj bsn ged boddoo… hund hun iluudehgui.tgd ugaasaa hezee negen tsagt tertei tergui daraa daraagiin huuhduudee gargaj l taarahaas housh udiid bolonjtoi deeree gargaad usguud av daa… 

  3. moogii says:

    uhaantai ohin um aaaa. iim uhaantai bolohoor sn hani zayasan bh. baga zergiiig hardalt bol bh sh dee. chamd dendvv hairtai bolohooorooo l tegjiiaa bh. ta 2iin ireedvid chine hamgiin sn shn bvhniiig hvsen eroooe

  4. unique says:

    erthen ooriigoo oilguul daamjirwal chamaig zodoj ch magadgvi minii huuchin nz zaluu odorjin hamt bdag bsan baij hardaj bvr zorvdelbel zoddog bsan… ghde zarimda harddag hvn ooroo no.toi baidiin

  5. good says:

    helsneer n dan hyyhentei gazar ch bolov ajild orohgyi uy daa. ter bumtan l bish bol tosov mongondoo ch nemer bolmoor bna.gandaj zeverch duuslaa gd ygleed bval durtai durgyi 1 um zovshooroh blgyi dee…

  6. NAR says:

    NOHORJIIN OROI NOOTOI YM BISHYY ERN OOROO NOTOI HYN BYSDIIG TEGJ BODGOSD

  7. tatar says:

    ene chinii vil lai chi nasan turshdaa zowno udahgui nuhur chin zodno nvdne yagaad gewel owoo bodgoogui bol shaazgai yund suuh we gej 

  8. baa says:

    nuhurtuu sain yariad bai

  9. MglausCom says:

    setgetsiin hongon helberiin ovchin daamjruulalgui shig arga hemjee av. hundreheeree bur hetsuudne shw

  10. perfect life says:

    Jaahan aldaatai bichchihlee

  11. perfect life says:

    Biye biyenee hardaj bolno. gehdee tanai nuhur arai dendenee. hardah chin neg turliin uvchin shuu. nuhurteigee sn yarilcaad yamar unench gedgee sn oilguul. manai nuhur nadad mash ih itgedeg. zaluuchuud haec unagaj bsan ch gsen namaig yagaad ch ted nart zuvshuuruhgui gedegt itgedeg nolohoor ogt cagddaggui. bi uuriiguu unench gedgee sn oilguulsn bolohoor l ter

  12. zulaa says:

    xaxaxaxaxexexexexex huurhiiduu nuhriinhuu itgeliig olj avaagui l bndaa uchir zuggui shaltgaangui ingej hardana gj yu bhavdee busgui mini chamd no bsan bn esvel nuhur chini setgetsiin uvchtei hairtai geed buh yum bolchdogguil yumdaa iiiim yumaa zohizuulj chadahgui yunch utgagui nurshdiimdee

  13. tika says:

    uhaantai goe changa ohin boltoi.tegj baigaad gaigyi boloh bailgyi amjilt!

  14. eko says:

    za chi goeiimoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.