Aнхны хайр

010

Анхны хайр энэ л ариун нандин сайхан дурсамжаа бүх л хүмүүс зүрх сэтгэлдээ тээж явдаг гэдэгт би итгэлтэй байдаг.Өөрийн анхны хайрын түүхээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна.

Би өөрийгөө их азтай бүсгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.Ихэнх хүмүүсийн анхны хайр бүтэлгүйтсэн байдаг гэтэл минийх бүх л зүйл санаснаар бүтсэн дээ. 6-р ангид байхдаа дээд ангийнхаа нэгэн хөвгүүнийг нууцхан харж явдаг байлаа. Бид нэгэн сумын 10-н жилийн сургуульд хамтдаа сурдаг байсан  Спортод авьяастай,сагс сайн тоглодог, дэггүй, охидыг араасаа гүйлгэсэн тийм л нэгэн хөвгүүн байсан даа.Би ч түүнийг харж явдаг гэдгээ өөрөөсөө ч тас нууж аль болох түүнийг тоохгүй байгаа мэт аашилдаг байж билээ.Тухайн үед хөдөөний хүүхдүүд захиагаар нэгэндээ сэтгэлээ илчилдэг байсан одооных шиг гар утас бидэнд байгаагүй.Нэг өдөр хичээл дээрээ сууж байтал дээд ангийн нэг баньди надтай уулзах гэсэн юм гээд багшаас зөвшөөрөл авлаа би ч гайхаад гараад очтол гарт минь дөрвөлжилж эвхсэн захиа атгуулчаадл гүйчихсэн.Би гэж хүн ичсэн, бантсан, гайхсан амьтан ямар царай гарган ангидаа буцаж орсноо санадаггүй юм.Хэдийгээр захиа атгуулсан баньди миний харж явдаг хөвгүүн биш байсан ч гэсэн тэр захиа тэрнээс ирсэн гэдгийг би зүрх сэтгэлээрээ мэдэрч байсан.Хичээл тарахыг хүлээж ядан цагийн зүү яг л үхэл амьдралыг минь шийдэх гэж байгаа мэт санагдаж байсан кккк. Гэртээ хариад захиагаа задлахад миний гар чичирж, бодож байснаар тэр захиа тэрнээс минь ирсэн байсан би чин сэтгэлээсээ ‘би яасан азтай юм бэ’ хэмээн дуу алдан баярлаж байсансан.

Тэр үеийг бодохоор одоо ч миний сэтгэл сэргээдл ирдэг.Бидний үерхэл үгээр илэрхийлэхийн аргагүй ариухан, гэнэн цайлган хүүхдийн цагаахан сэтгэл байсан.Өдөр болгон нэгэндээ захиа бичнэ,сургууль дээр тааралдвал нэгнээсээ зугатна,уулзахаараа ичээд юу ч дугарч чадахаа байчихна.Мөн ч олон өвлийн орой манай хашааны ард хоёр биенээсээ салж чадахгүй хирнээ дугарч чадахгүй нэгнийгээ харж суусан даа.Бидний жаргалтай үерхэл 5 жил үргэлжилсэн.Их сургуулийн 2-р курсэд миний хүсэлтээр бидний үерхэл дууссан.Одоо бол бид 2 сайн найзууд хэзээ ч нэгнээсээ салах боломжгүй тийм хувь тавилангаар учирсан хүмүүс гэж би өөрсдийгөө боддог.Анх тэр минь надад захиа өгснөөс эхлээд бид одоог хүртэл 13 жилийн турш холбоотой байгаа.Тэр минь энэ сард хуримаа хийж хөөрхөн хүүтэй, сайхан эхнэртэй болж байгаа./Хуримаа хийхээсээ өмнө хамт амьдарч байгаа/Би хуриманд нь уригдсан гэхдээ би очихгүй.Тийм учраас би энэхүү анхны хайрийн дурсамжаа түүнийхээ хуримын өмнө та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм.

Дээр би бичсэн бидний хайр бол хамгийн ариухан хүүхэд насны хайр гэж…. Бид хоёр 3 жил үерхсэний дараа л би анхны үнсэлтийг мэдэрч байлаа.Чи минь дэндүү ариухан,чамдаа хэтэрхий их хайртай болохоор би өөрөөсөө ч чамайг харамладаг гэж тэр минь 7 жилийн өмнө надад хэлж байсан. Бид хэзээ ч секс хийж байгаагүй хэн хэнийхээ сэтгэлд тэр ариухан хүүхэд насны дурсамжаараа л үлдсэн дээ.

Хүний л амьдрал юм хойно тэр маань эхнэртэйгээ сайдах муудах зүйл гархад хамгийн түрүүнд л надад ханддаг би аль болох эхнэрийнх нь талд орж эмэгтэй хүнд хайр халамж, сэтгэлийн бэлэг чухал байдгийг чадлынхаа хирээр л ойлгуулахыг хичээж, баяр болгоноор эхнэрт нь бэлэг сонгож өгч тэднийг эв найртай сайхан амьдраасай л хэмээн хүсдэг.Одоо бол би түүнийгээ миний анхны хайр шүү дээ гэсэн хайраар л хайрладаг.

Чамаас түрүүлж эхнэр хүүхэдтэй болсонд уучлаарай, чамайг нөхөрт гараагүй байхад эхнэртэй болсондоо буруутай мэт санагдаад байна гэж тэр минь надад хэлсэн.Үгүй дээ анхны хайр минь энэ бүхэн чиний буруу биш энэ бүхэн хувь тавилан.Чи эхнэр аваагүй байсан ч бид эхнэр нөхөр болж амьдрахгүй гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа.

Магадгүй бид 2 бусад хүмүүсээс илүү хүүхэд насандаа хайртай тэр үетэйгээ их зууралдаж амьдардаг хүмүүс байж магадгүйл юм.Хэдийгээр би түүнтэйгээ амьдрал зохиогоогүй ч миний анхны хайр бүтсэн би их азтай хүн.Чи минь олон сайхан хүүхдүүдтэй болж аз жаргалтай амьдрана гэдэгт би итгэлтэй байна.Би ч бас заавал аз жаргалтай амьдрана гэж чамд амласнаа биелүүлэх болноо.Тиймээ амьдрал сайхан…..

Цаг гарган уншсан та бүхэнд баярлалаа.Хүн бүхэнд ариухан анхны хайрын дурсамж байгаа түүнийгээ нэг сэргээн бодож нүүрэндээ инээмсэглэл тодруулаарай хүмүүсээ.

14 Comments

  1. zochin says:

    Хамаатан болсон ч гэсэн ухсэнээ хийж далдуур уулзаж хэруул хийхэд нь тайтгаруулж хуний бэлэг сонгоод байгаан. Еерийгее гэмгуй ямар явсан биш гэж бодож байвал чи эндуурч байна. Гэмгуй хамаатан гэдгээрээ халхавчлаад хуний нехертэй уулздаг балиар хуухэн

  2. timeless says:

    yu ve nuuts amrag huviin amidrald ordoggui gene uu? nuuts amrag uu? teneg huuhen be ene deedeh. bichsen hund helehed zowlontoi l yum hamaatan bolchihson bol nasaaraa surag sonsoh shaardlaga garna. ug n egch duu 2-toi gerlesen ah duu 2 baidag. amar bdag duugiinh n huuhed nohriinh n duugiinh n huuhed bdag bolohoor neg humuust zereg sanaa zowdog gej baisan

  3. Туяа says:

    Гэр бүлтэй хүнийг зүгээр байлгаач. Чи өөрөө зангаа хувиргасан гэчээд яах гээд зууралдаад байдаг юм наад хүнтэйгээ. Хувийн амьдрал руу нь ороод ямар заваан хүүхэн бэ чи. Чи байтугай явалддаг нууц амраг хүүхнүүд ч эрэгтэйнхээ хувийн амьдралд хошуу дүрдэггүй юм. Ямар санаа агуулаад байгаа юм. Өөрөө хүнтэй болооч.

  4. Захидлын эзэн says:

    Би өөрийн санаагаа бүрэн дүүрэн зөв илэрхийлж чадаагүй бололтой.Ихэнх хүмүүс айлын нөхөр булаах гэж байгаа хүүхэн байна л гэж ойлгоод байгаа юм шиг.Надад тийм ухвар мөчид бодол байхгүй ээ.Би одоо тэр хүнийг миний анхны хайр гэж л хайрлахаас өөр хайр байхгүй л дээ.Тэнгисийн яагаад гэдэг асуултанд хариулья.Намайг 2-р курсэд байхад бидний төрсөн ах эгч 2 гэрлэсэн юмаа.Бид 2-ooс 4-5 жилийн дараа үерхэнгүүтээ суучихсан хэхэ.Бид хоёр 18-19 тэй жоохон ч байж яаж ч бодсон бид 2 үерхээд байж болохгүй бараг л гэмт хэрэг хийж байгаа мэт санагдаад/ бас хүмүүсээс ичээд хэхэ гэнэн байж дээ / би сална гэсээр байгаад салсан.Тэгээд би гадагшаа сургуульд яваад 2 жилийн өмнө Монголдоо ирсэн.Шулуухан хэлхэд миний сэтгэл хувирчихсан юмөө.
    Би зөвхөн өөрийнхөө нандин гэж боддог дурсамжаа л бичсэн энэ бүгдийг амьдралын эрээн бараан айл гэр үймүүлэх гэх мэт зүйлстэй холбож ойлгох хэрэггүй гэмээр байна.Аан тийм энэ миний л амьдрал ямар нэгэн өгүүллэг энэ тэр биш.Би тийм бичгийн хүн бишээ good luck all.

  5. zochin says:

    bi yag iimerhuu bogino oguulleg unshij bsiin bn.joohonl oorinho bagiin dursamjaa oruulad oorchilj ter oguuleg bas anhni hairtai emgteeni zaluuda bichej  bga tegd anhni hairiinhni tre zaluu yag ene odorni hurimaa hiij bga tegd yag ingej beleg bolon muudah uedni yriltsadag tisaldag gej gardag tegd onoodooros ene tsagas odo chamaigaa yvuuulii gej bas bichsen bdag.gehde yahvde bas setgelee neegeel hun bichej.zov buruuni bidend hamaagui huvi huniil asuuudal hunii amidrald  gai udaaguil bol shd.erni tegd hair gedeg id shid shig gaihaltai zuil oor helj orluulah saihan ug bhgui gej boddog tuugeer hurtslagdsan hun yuch hiij buteej bas busniulah  sain muu  huctee boldog bh

  6. bolohgui says:

    Bi anhnii hairaa mash ih samadag gehdee bi bosgoson amidralaa er nuhur vr hvvhde bodood uulzaj chadahgui
     anhnii mini hair anhnii dursamjtai hamt nuuts bolon vvrd vldeg. Tengisee bi chamdaa mash ih hairtai gehde bi hani vr hoyoroo anhnii hairaasa erhem gj nandignaj bn. magadgui 60 jiliin daraa setgelee ongoitol yriltsay.

  7. Zochin says:

    Baij boloh l aduudal sh de. Anhnii hair buruugui de, huuhduud bsan yum chin. Dotoroo hadgalj ineemseglej yavaarai busgui min. 

  8. tengis says:

    bi chamaig zowtgoh bas buruutgah gesengui zugeer sonin sanagdlaa. neg asuult asuuy tiim l ih neg negende hairtai ym bol chi yagaad ter zaluugaasa salsiin? bas ta 2 yagaad hamt amidarch, gerlej bolohgui gej omno n chamd bolomj bsiin bishu?(ter ehnerteige taniltsahaas, huuhedtei bolohoos omno)……..???????? etsest n helehed bi gaihaad bnaa ta 2 ene baidlaara neg bish neleen heden huniig l az jargalgui bolgoj bgam shig sanagdah ym. (2tald anhni hairaa sanaj bodson 2hun, bas neg nuhur n uur emegteid hairtaig medehgui ehner, ireeduid aawtaiga hamt amidrah eseh n todorhoigui huuhed )bgan bishu, za tegeed chi oor huntei gerlej huuhedtei boloh l bh tegeed bodohoor ulam l eedreetei bna da. YAGAAD?

  9. Mama says:

    Yoh ehnert ni hamt beleg songodog genuu, chi boluul salgaad suuchih sanaatai huuhen bna daa tee, ehner ni chamaar songuulj avsan beleg avah denduu doromjilj baigaan bish uu. Neeree l demiirtsen teneg huuhen bnaa

  10. Bambluush says:

    Таалагдахгүй байна хүний амьдрал дундуур гүйж орсоноор чи тэрнийгээ жаргалтай биш харин цаана нь байгаа эхнэрийг нь адилхан эмэгтэй хүнийг ямар их зовоож байгаа гээч. Би чам шиг хүүхнүүдэд яснаасаа дургүй. Тэнэг хүүхэн байна

  11. Aagii says:

    Hi shan setgegdel torloo chamshig iim zov shan setgeltei busguichuud olon boloh boltugai amidrald chini az jargal husie chamd uadahgui shan hair ireh bolnoo

  12. zochin says:

    Дан дурсамж хэсэг нь ч зvгээр л байлаал даа. Тэгсэн гэнэт тэр бид хоёр хэзээ ч салах боломжгvй хувь тавилантай гээд дэмийрээд явчихын. Айлын нехертэй уулзаад урдны хайр майр яриад байдаг хvvxнvvдийг монголоор юу гэдгийг мэднэ биздээ. Э Ю Я л гэдгийшдээ. 

  13. эхнэр нь байна says:

    Уучлаарай. Одоо энэ анхны хайраа зогсооно уу. Надад миний нехер еерийн толгойгоо ажиллуулаад авч егсен чихэр амттай байдаг болохоос чиний зааж егсен бэлгийг авах сайхан биш. Хуухнээр заалгасан бэлгийг дахиж хэзээ ч авахыг хусэхгуй байна ойлгож байна уу хуухэн минь. Нехертэйгээ муудалцах уе гарахад битгий завшаан болгож шуурч аваад уулзаад бай л даа. Миний босгосон амьдрал би еерее нехертэйгээ сайдаж муудаж учраа хэлэлцэж эргэж эвлэрч баймаар байна. Нехрийнхее гомдлын угийг сонсоод еертее дугнэлт хийх боломж бурийг хулгайлж авахаа болиоч. Эр эмийн дунд илжиг буу жороолно уу. Би нехрее миний насны хайр унэнч хань гэж хангалттай хайрлаж байхад дундуур ороод анхны хайр гэсэн хайраар нехрийг минь булаацалдахаа зогсоо. Хуримын едреес хойш бид хоёр хетлесен гараа тавихгуй. Чи дурсамжаа цээжиндээ улдээгээд бидний амьдралаас яваасай гэж хусч байна. Гэр бул гэдэг зевхен эхнэр нехрийн нандин харилцаа. Анхны хайрын зай дунд нь алга уучлаарай

  14. захидлын эзэнд says:

    Ёстой сайхан санагдлаа. Анхны хайрдаа амалсанаа биелүүлээд сайхан амьдраарай бүсгүй
    аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.