Хүмүүсээ тархиа толгойгоо цэнэглээчээ

herbalife

Хербалайф-н тухай гэсэн захидал дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдэлийг уншлаа. Манайхан ямар ядуу сэтгэлгээтэй цуу ярианд итгэгчид болсон юм бэ… Хүн турсан бол эргэж таргалахгүй байна гэж байдаггүй бөгөөд бодисын солилцоо хэвийн буюу эрүүл хүн өдөрт 2500-с дээш илчлэг хэрэглэж байгаа бол таргалах нь зүй ёсны хэрэг билээ. Нэг тураад эргэж таргалахгүй гэдэг яриа сурталчилгаа /ялангуяа тураах цайны/ бол худлаа. Гол нь хэвийн жинтэй эрүүл чийрэг байхын тулд хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрал чухал. Хоолны хэмжээг биш орц найралгыг сайн анхаар орой гэртээ ирээд ялхайтлаа битгий хэвт, суу фитнесс, бүжиг, бассейн, сагс гээд спортоор хичээллэ. Гэрийнхэнтэйгээ гадуур зугаал явган алха /салхилж байна гээд машинаар баахан давхидаг шүү/. Орой махан хоол бүү ид, өдөрт шингэн юм сайн уу, үргэлж инээж баяр баясгалантай бас зорилготой хөдөлмөрч амьдар. Эртхэн унтаж амраад өглөө эрт 6-7 цагт ажилтай байсан ч амарч байсан ч босч сур. Унтаж амрана гэдэг хамгийн буруу сонголт. Нэг ийм үг байдаг ТАРГАЛАХ бол ТАНЫ арчаагүй байдлын үр ДҮН ЯДУУРАЛ бол таны ЗАЛХУУ байдлын үр ДҮН гэж. Тэгэхээр амьдралын хэв маягаа өөрчилж гэмээнэ та өөрийгөө өөрчилж ШИНЭ хүн болж чадна.

Хербалайф-н хувьд орц найрлагыг нь сайн судал. Хүнсний бүтээгдэхүүний орц найрлагын тухай мэдлэгээ нэмж мэдээллийн сувгаа тэл гэж хэлмээр байна. Хоолоо хасч турах нь буруу сонголт бөгөөд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Бид өөрт хэрэгцээтэй хоол тэжээлээр авах ёстой уураг, амин дэм, эрдэс бодисын 75%-г /монголын хоолны жорын онцлог болоод ургамал зүй газарзүйн байршлаас болж/ хоол хүнснээсээ авч чаддаг бөгөөд үүнээс болж эрт хөгшрөрлт, бие сулралт явагддаг. Ийм байхад иддэг хоолоо хасч өлсөлтөөр турах биш зөв хоолоор турах нь маш чухал юм. Хербалайф нь хүний биед шаардлагатай эдгээр бодисуудыг агуулдаг ба хоол хүнсний буруу хэрэглээгээ өөрчилж буй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм байна. Хавдар үүсгэдэг гэсэн мэдээлэл бол буруу ойлголт бөгөөд дэлхий томоохон спорт клубууд болох Барселона, Челси зэрэг баг мөн АНУ-н олимпын шигшээ багын тамирчид хэрэглэдэг юм байна. Монголын хувьд Клубын систем нь хүнд нэг зүйлийг маш сайн өгч байгаа нь өглөө бүр эрт босч дасгал хөдөлгөөн хийн идэвхитэй амьдрах, хүнсний бүтээгдэхүүний мэдлэг мэдээллээ нэмэх зэрэг эерэг нөлөөллүүд юм. Зарим газар тухайн хүмүүсийн харьцаанаас болж эвгүй сэтгэгдэл үлдэх тохиолдол байдаг юм билээ.

Гол нь ТА турж өөрийгөө өөрчилмөөр байвал Хербалайф эсвэл тураах цай уугаал турахаас, фитнесс бассейнд явж байж л турна, хавар дулаарахаар өглөө босч гүйгээл турна гэх мэт өөрийгөө хуурсан бодлоосоо салах хэрэгтэй. Та турмаар байна гэж бодох биш би ХЭВИЙН жинтэй идэвхитэй амьдралтай болох ёстой гэсэн зорилго тавь. Дараа нь өдөр тутмын амьдралаа өөрчил, гэр бүлийн уур амьсагалаа өөрчил, орой ажлаа тараад ирэхдээ ядарч байна гэж биш инээж гэртээ ор. Өдөр болгон шинэ зүйлс хийж оролдож идэвхитэй амьдралын хэв маягийг аажмаар ажил дээрээ гэртээ бүрдүүлж эхэл. Магадгүй та энэ 4-н дүрмийн л өдөр болгон хэрэгжүүлээд үз.

1.      Орой эрт унтаад 10-11 цагт, өглөө 6-7 цагт бос.
2.      Гэртээ байхдаа зурагт үзэж буйдан дээрээ битгий хэвт. Уйдаад байвал гадуур алх, спорт сонирх. Болж өгвөл зурагтаа битгий асаа бас нетэд бага ор. / Би хувьдаа ТВ-ээ 7 хоногт 2-3 удаа 2 цагаар л үздэг. Бас гэрийнхээ нэтийг салгуулсан/
3.      Хоолны орц найрлагыг сайтар судалж Ихийг биш Зөвийг идэж сур. Чихэрлэг хүнс, цагаан талх, пиво, архи, тамхи зэргийг амьдралынхаа хэмнэлээс авч хая. /Эрчүүд найзуудаараа уулзахдаа ПИВО уугаад суух биш хөлбөмбөг сагс, Пэйнтболл, тоглож эсвэл фитнесст хамт явж болно шүү дээ./
4.      Гэр бүлдээ цаг гаргаж хамт бай. Гэхдээ хоолонд орох, дэлгүүр хэсэхээр бүү хязгаарла. Хамт спортоор хичээллэх, салхинд гарах, хүүхэдтэйгээ тоглох, хамт гэрээ цэвэрлэх зэргээр халуун дулаан уур амьсгал бүрдүүл.
Энэ 4-г хэрэгжүүлэхэд ердөө ч хэцүү биш. Хэрвээ та чадахгүй гэж байгаа бол та арчаагүй залхуу бас бүдүүн ядуу нэгэн. Магадгүй та мөнгөтэй байж болно гэхдээ та энэ байгаа байдалдаа ханасан хэрэг үү? бас эрүүл мэнд гэр бүл чинь таньд байна уу? Сайн бодоорой. Ялангуяа эрчүүдэд хамаатай. Гэрийн эзэн та гэр бүлээ өөрчилж чадна.

24 Comments

  1. Mikki says:

    Herbaga umuuurud vhleee haha

  2. ichko says:

    herba bol unetei nemelt buteegdehuun uuj uzeegui uurtuu mungu zartsuulj chaddaggui humuus l eserguutsel uzuuldeg yum sh dee turanhai hun ch gesen targan huneesee iluu uvchtei bdag yum sh dee ene zaluu bol mungugui archaagui yaduu zaluu bna gadaadiin orond bol nemelt huns heregledeggui huniig ajild avdaggui yum sh dee erduu anketan deeree bj bdag harin mongolchuud delguurees orood hereggui hytadiin hog tsugluulj iddeg tegeed tarhi ni buruu ajillaad sursug medeeleleer duureed bdagiin sh dee herbad borluulagch gedeg hotsrogdson ug hereglee bhgui tegeed ch delhiin 160orond neelttei heregledeg mongol alban esnii neelttei oron boltson yadaj saitruu ni orood harchih tegeed olon hutsaj bldaa bi ene hooliig heregleed 13 jil bolj bna erch huchtei zaluu heveeree bgaa harin anguunhiihaa uulzaltand ochson bugd emgen uvgun bolson bna lee tegeheer hujaagiin hool hunsee ideed havdar avch bgaagaa yaridaggui bj zugeer geregtei zuiliig buruu shaaj bhiin herbad orood olon ornoor yvlaa nemelt tejeel chinishine zuunii hool tejeel yadaj gants udur zuv hoolloh tuhai bodooch zugeer hevteed targalahgui olon shaltgaan bna yah gej hudlaa medeelel ugch bdagiin hereglej chadahgui bol amaa hamhiad duugui suuh heregtei hujaa chiher ideed huuhdiinhee shudiig l har bi 3 huuhedtei bugd eruul saruul shan bna bugd heregledeg

  3. sonin hun says:

    MAHGAL YU BICHIV SAIN DELGERUULEEDEH AHDAA

  4. mina says:

    HERBALIFE MANAIH GER BULERE HEREGLEDEG …..GEHDEE JHN UNETEI L; BOLOHOOOS BOLJ L UGWUL TASRALTGUI L UUUMAAR BN ^^
    \

  5. oochkoo says:

    herb lav uneheer turaaj eruuljuuldeg l yum bnlee.Bi 2,jiliin umnu uugaad ih goyo tursan erunhiiduu uuhaa boliod ireheeree hool undaa zohitsuulaad bval hurdan targaldagui ih zugeer shu.Ene bol unen yum bnlee.Gehdee hunii byeiin ontslogoos shaltgaalaad turaah yavts n uur uur bhsa

  6. Dorj says:

    Medeelel bga bolool xumuus bichej bga ter chin xor bolxoorl xumuus xordoj bga

  7. Tuul says:

    Bi ter borluulagch ene ter n bish lee.zgr yamar ch medeelel bgui bj ingej bichih n tgd zuw umuu?ygd buh umig bolohgui talas n haraad shumjled bdgig oilgohgui um

  8. tami says:

    Bodvol herba giin borluulagch ym shig bna hihihi

  9. Monroe says:

    Herbalife bol hor guitsee. 

  10. Bobo says:

    No pain no gain л гэж хэлмээр байна. Өчнөөн олон жил хуримтлуулсан өөх тосоо нэг коктейл хэдхэн сар уугаад л байхгүй болгочих уу тэрэн шиг үлгэр байхгүй байхаа. Биеэ салж унатал дасгал хийж л байж л хэвэндээ ордогымдаа 

  11. MglausCom says:

    TV uzelgui 10-aad jil bolchloo. Mglyn site-uud unshihaar haaya ch hyamarmaar haragddag shw gehdee zuvhun mgl site unshaad bdgui bolohoor bolood l bn uchirgui medeellees hocrood bga ch yum alga. TV uzsenee bainga zarladag ulsuudtai online tanil bolohoor bolood bdyn bgaz

    ТАРГАЛАХ бол ТАНЫ арчаагүй байдлын үр ДҮН ЯДУУРАЛ бол таны ЗАЛХУУ байдлын үр ДҮН гэж. Тэгэхээр амьдралын хэв маягаа өөрчилж гэмээнэ та өөрийгөө өөрчилж ШИНЭ хүн болж чадна.

    Ene taalagdlaa. Gym -d yavahiimsan gehdee jingee bol zovhon hoolloltoor bol dajgui bariad l bdg gol n bulchin aris changaruulah huiten shurshuur bassein ch yumu hudulguun nemj hereg bolood bgam

  12. cvxvcx says:

    yun ch aggressiv bichdeg yum.tv uzehgui net bhgui medeelelgui yaj amidardag hun?

  13. Mm says:

    Suljeenii eldev yum uugaad dotor erhtenuud n iljirchihsen esvel hort havdar bolchihson humuus tsaaguur chini duuren baina. Mongold ene baidald hyanalt tavij baigaa ch gazar alga. 

  14. Насан says:

    Зүгээр л бизнес шүү дээ хүмүүсээ. Яагаад дэлгүүрийн лангуун дээр байдаггүй юм. Батлагдаагүй болоод л тэр.

  15. tuul-d says:

    chi borlyylagch ni yy? aimaar umuurdug baina sh dee. Ene herb taarah hun taarahgui hun gej baidag baih aa. Nadad l lav taaraagui zurh delseed, tsarai harlaad, dotor myyhai orgij salaglaad 1 sar arai gej yysan yostoi demii yum baina lee.

  16. ganaa says:

    ng ih ym mdsen medemhii tng ym bichih ymaa chinii bichseniig unshaad chinii umnuus bi ichij suunaa….mddg mddg ghd tng ym bichje chi shinjleh uhaanii ymar ch mdleg alga chmd zugeer humuusiin am damjsan yria sonssonoo bichsen bn chi …uuriiguu jhn tsenegle za tngee 

  17. tuul says:

    SSS medku bj hutsaj ugch bn daa.chi zuw uuj hereglehgui bol herbalife bnuu em bnuu bugd l surguur nuluulnu shd.idej uuj bgaa umniihaa zaawriig sain harj baigaach.

  18. Mash zob bichsen baina sanal neg baina says:

    Sanal neg baina, ene beldmeliig hereglej baigaa bol hodoolgoon , US , zob Hoololt Mash chuhal yum sh dee.

  19. guts says:

    энэ захиаг бичсэн баагий хөдөө амьдарвал яг таарах юм байна. интернэт, зурагт гэхгүй, цэвэр агаарт, өглөө үүрээр босч үнээгээ саагаад, эрт унтаад айн. уул хадаар малаа хариулж алхаад фитнессээ хийчихнэ. мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхана шүү харин ч нэг… хахахаха

  20. Anonymous says:

    Zov bichjee , 1000% sanal neg baina, gol ni amidraliin xev mayag, manaixan amarch bna geed esvel zuragt uzne esvel niilj uuna, yum amrax buur yadargaand orood arxind xordood tegeed max oox tos tsagaan gurilin buteegdexuun zereg xund xool bainga deregledeg boloxoor bas shingen zuil uuj bna geed cola molo boon saxartai ongotei us uugaad l tegexeer ene buruu zurshilaasaa aajmaar salj baij l bie eruuljine, yadargaanaas angijrana …

    Bi urid ni 2 udaa 2 saraar uuj baisan, nadaas eruul xun alga kk, emchid uzuuleed  ux shinjilgeegee ogoxod bux zuil normal, daxaid 2 sar uuj biendee jiliinxee ix tseverlegeeg xiix geed uuj exlex geed suuj bna daa, urid ni uuxdaa tus burdee 5- 8 kg turj baisan , xamag xarvin oox xailaad bie xongorood goy boldogiin, bi ter ni zardag bairidag dun ni bish shuu, manaix  xoid amerikd amidardag, end bol xool orluulagch buyu uuragjuulsan mineral-juulsan buteegdexuun bol xumuusiin baingiin  xereglee, bur gym-dee shake xiij zardag sh dee kk, lag lag bulchintai ulaan fitness-chidiig xaraxaad teriigee l uugaad gym-d onjdog xumuus  zondoo l bna , za tegeed ooriin bodol oortoo zov eldviin yum bodoj uuj sanaagaa zovooxguigeer oorsdiinxoo bolomj bololtsoogoor l eruul amidraliin xev mayagtai bolj oorsdiigoo ger bulee eruul saruul bailgaj tedniigee xairlaj yavbal ene amidrsliin utga uchir yumdaa, bid zovxon idex gej toroogui tsag ueteigee xol niiluulen alxalj bayar bayasgalantai amidrax gej ene delxiid irsen boloxoor odor tutmiin songoltuud ni tanii gart l bna daa…

  21. sss says:

    Herflife eronhiidoo hunii biyiig suliduulj turaadag yum bnalee. Bi 3 sar heregleed 3 kg tursan ch tsarai harlaad elgend noloolood biy sulidaad irsen, tegeed bas aris sul bolj baisan, tegeheer ni hergelehee bolichihson. udaan hugatsaagaar uuval bur muu hunii darhlaag sulruulj havdariig demjdeg.Manai naiziin eej 3 jil heregleed odoo yamarch darhlaagui ovchtei bolson doo

  22. Mateman says:

    Ер нь хараад байхад янз бүрийн тураах эм бэлдмэл, бусад хэрэгсэл бол өчнөөн хугацаанд хяналтгүй идэж, ууж, ялхайж хэвтэж байж “шагнуулсан” илүүдэл жингээ хэдхэн өдрийн дотор бас л зүгээр сууж, хэвтэж байгаад ямар нэгэн гайхамшигт аргаар арилгана, эрүүлжинэ гэж бодсон хүмүүст зориулсан л бизнес шүү дээ. 
    Уг нь бол таргалахад яаж “хичээл зүтгэл гаргасан” шигээ төдий хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж,  хөлсөө асгаруулж, зохистой хооллож байж амьдрал чамайг шагнана. Зүгээр сууж байхад чинь амьдралыг чинь гялалзуулаад өгнө, мөнгийг чинь өсгөөд өгнө, алаад өгнө гэсэн гаруудаас болгоомжилж байсан нь илүүдэхгүй шүү. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л бий. 
    Мэдээж өвчтэй, зовлонтой, үүнээсээ болоод таргалж байгаа хүмүүс байж болох хэдий ч мөн л адил дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, эрүүл хоолоос илүү үр дүнтэй эмчилгээ байхгүй л болов уу…

  23. happy says:

    eronhiidoo chinii helh baigaatai sanaa negdej baivch herbalife bolon busad eldev yanziin bvteegdehvvn yagaad ch sain bish. terend orvol eregtei emegtei hvmvvst zoriulsan vitamin /men’s or woman’s ultivite …./ zvgeer odort hvnii avah yostoi bvh vitaminii negdel uchraas beyd sorog noloo baihgui.

  24. maxrap says:

    Зөв байнаа. Хөдөлгөөн их чухал шүү. Манай найз охин таргалаад байнаа гэхээр strap on dildo авч өгөөд секс хийдэг болсон. Одоо тэр ч тураад  би ч гоё таашаал аваад болж л байна. хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.