Ганцаардал /2/

118321024

Та бүхэнд энэ захидал очих өдрийн мэндийг дэвшүүлье.Би энэ сайтыг байнга уншиж санал сэтгэгдлээ хүмүүст тус болоосой гэсний үүднээс аль болох өөдрөг талыг барьж үлдээдэг, 1хүүхэдтэйгээ амьдардаг жирийн эцэг хүн. 40 хүрсэн эр дөрөө даах ат гэдэг шиг амьдралын  ухаан хат буурь сууж, зовлон жаргал бүгдийг үзсэн эр хүн болжээ би. Харьд одсон эхнэрээ хүлээж хэдэн жил боллоо ирэхгүй ирсэн ч хамт амьдрахгүй гэдэг нь сая л тодорхой боллоо тэр болтол итгэж үнэнч хүлээсээр л байсан юм. Урьд нь би Ганцаардал гэсэн захиаг та бүхэндээ бичиж зовлонгоо хуваалцсан, та бүхний сэтгэдлийг уншаад сэтгэл минь ч тайвширсан өөртөө ч итгэдэг болсон баярлалаа.

Саяхан болтол бид 2-г гээд эхнэрээ ирнэ гэж итгэж байлаа харин чамайг гэх сэтгэл минь Монголд байхдаа л үгүй болсон байсан гэсэн МСЖ-г уншаад л бүх зүйл дууссаныг ойлголоо. Гадагшаа явахаас нь өмнө эхнэр бид хоёр 1 жил гаруй тусдаа амьдарч байгаад тэр явсан одоо яваад 2 жил орчим болж байна. Найз нөхөд байрныхан таньдаг хүмүүс бүгд л эхнэр чинь хэзээ ирэх юм гэж асуухаар нь санаа зовсондоо удахгүй ирнэ гэсээн гэж нөгөө л байнгын хариултаа хэлэх юм даа хөөрхий. Ихэнх нь өрөвддөг байх ил гаргаж хэлдэггүй л болохоос биш дандаа хүүхдээ хөтлөөд хоюулахнаа юм болгонд явж байдаг болохоор. Эр хүн хичнээн сайн мундаг байгаад эмэгтэй хүн, эх хүнийг хүүхэд асрах хүмүүжүүлэх гэр орноо арчлах цэвэрлэх хоол унд хийх цуглуулах гээд гэр орны ажил дээр гүйцэдэггүй юм байна үр минь ч хэцүүдэж байх шиг гаднаа хэлдэггүй л болохоос. Тоонот гэрийн тулах багана нь чи бид 2-оо гэдэг шиг нэг баганагүй гэр хичнээн сайхан ч өнгө нь зэвхийгээд өрөөл тал руугаа далбийгаад нэг биш байдаг юм байна.

Тэгээд тал биеэ бүтэн болгохоор далийсан гэрээ тэгшхэн болгохоор хичээгээд энэ захиаг зориглон бичиж сууна. Би баян ч биш ядуу ч биш, бүр өндөр ч биш бас намхан ч биш, төгс төгөлдөр ч биш бас муу муухай ч биш, царайлаг ч биш царай муутай ч биш алтан дундаж л  эр хүн. Харин хүүхдэд хайртай сайхан сэтгэлтэй тусархуу архи ууж агсан тавьдагүй амьдарлын төлөө зүтгэдэг нь сайн тал нь тамхи татдаг жожиг ганцаардмал өөрийн мэдэлгүй хумсаа мэрдэг нь муу тал юм уу даа 😀 Өөр дутагдал баaж магадгүй л юм хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг шиг хүнийг байгаагаар нь сайнтай муутай нь хайрлахыг хайр гэдэг гэж би боддог.

Улаанбаатарын уугуул эр хүн 40 наслахдаа юу хийж яаж явсан юу хийж бүтээсэн яаж алдсан байдаг билээ би тэр замыг тойроогүй дайраал явсан өөртөө таарсан боломжийн амьдралтай 2 идэхгүй хоосон хонохгүй хотод юу хэрэгтэй тэр бүгд л бий. Харин хажууд минь тулж түших, хүүхдийг минь хайрлах хань л дутуу байна энийг эхнэртээ гомдсондоо бус ганцаардаж зовсондоо бас тэвчээр минь барагдсандаа хүсэж бас хайж байна. За олон юм нуршчихлаа 30-38 насны үе мултраагүй, хүүхдэд хайртай, амьдрах чин хүсэлтэй, эрүүл саруул, сайхан сэтгэлтэй, өндөрдүү биедээ таарсан жинтэй эмэгтэйтэй танилцаж, таарч тохирвол хамт амьдарч ханилахыг хүсэж байна. Хүнд хүн илүүддэггүй хүүхэдтэй байж болно харин дээд боловсролтой ажил эрхэлдэг бол сайн л юм. Хараал зүхэл, СПАМ хэрэггүй ээ харин ухаарал сануулга сэтгэлийн дэмжлэгийг баярлаж хүлээн авна шүү…

 Mongoliansman@yahoo.com

38 Comments

  1. Nyamaa says:

    https://www.facebook.com/nyamaa.icm?fref=ts энэ линкээр ороод энэ бүсгүйтэй танилцаарай, үнэхээр сайхан бүсгүй, бас сайхан сэтгэлтэй. Тэр яг одоо маш их ганцаардаж байгаа… Амжилт… 

  2. hi says:

    togs hun gej baixguii saihan segeltei ajilsag bolovsroltoi gej zaasan ni iluuts baix shg hoorondoo oilgoltsoh chjadvar l hamgiin chuhal baix da

  3. zolo says:

    Yanaa bi 41-tei gologdoh yum baina kkkkk…..

  4. хатан сэтгэл says:

    Ямар сайндаа л эх хүн хайрт үрээ орхиод, зүрхээ зүсээд, хагацлын их шаналал тээгээд, асар их эрсдэл гарган, зориг  тэвчээрээ шавхан байж явахав дээ!!!! Хажуудах хань нь хань шиг хүн байсан бол хэзээ ч явахгүй…тэсвэрийн хязгаар барагдах тэр мөчид л аргагүй явж байгаа. Тэр тэвчиж байсан он жил, цаг хугацааг харин ямар ч эр хүн даван туулж чадахгүй…үрээ орхихдоо тулна гэдэг юутай ч зүйрлэшгүй тэвчээр алдарсных…үлдсэн хань нь харин ухааны жоохон ч гэсэн өөдөстэй бол гэмээ ойлгож тэвчээртэй хүлээх хэрэгтэй…эх хүн эргэж ирдэг юм!!!

  5. t.ka!! says:

    Энэ ах аягүй цайлган сэтгэлтэй сайн аав сайн ч хүн юм. Тэгээд энэ сайн хүмүүст яагаад ийм хогийн авгай нар заяагддаг байнаа. Одоо цагт эмэгтэй нь нөхрөө хүүхэдтэйгээ хаяж явах ихнсчдээ. Эмэгтэйчүүдээ муулхыг хүссэнгүй тэхдээ л өөдгүй юмдаа.

  6. Dade says:

    Юун худлаа nice юм бэ. Сайн хун хэрэгтэй гэчихээд хичнээн шаардлага бичснээ хардаа. Танилцахдаа хэдэн шаардлага, хамт амьдрахаар хичнээнийг нэмэх бол? 

  7. захидлын эзэн says:

    Сайн бна уу. Намайг ойлгож дэмжсэн хүмүүст маш их баярлалаа. Та бүхний амьдрал ажил үйлсэд чинь аз жаргал хүсье. Ойлгохыг хүсээгүй хүмүүст ч гэсэн аз жаргал хүсье. Гэхдээ бүхнийг харлуулж муулах амархан хамгийн гол нь тээглэсэн хүнийг түлхэх биш татаад босоход нь тусалдаг бол сайнсан. Таны сэтгэл ямар байна тэр өдөр тийм л бна ирээдүй чинь бас тийм байна. Бүхнийг өөдрөг сайхнаар төсөөлж бас бусдад туслаж явбал бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг. Та бүхэнд болон энэ сайтад баярлалаа.Амжилт хүсье…

  8. Lora says:

    Amidrald ynaj buderch yva er huniig bitgii goochilol… Arga ydaad l ene site deer ingej bichihev de… Sanaa zov bol zayaa zov gedeg shig sanasan chine butej saihan hanitai bolooroi…

  9. bokbok says:

    sain hvntei uchrah boltugai ajil amidral chin tegsherch odloon dejhiig hvsen erooy

  10. er hun says:

    Er hun bj yun surtei ym harin 1 uldsen bol yah baisan ym 2 harin jargaltai bhgui yu teneg ehnertei bsanaas baigaaguin deer shuu dee ho Huuhdee hayad yavj bga hun teneg bna daa

  11. Арабелла says:

    Би би гэсэн хүмүүс хүнийг ер нь их тарчлаадаг юм шиг байгаан. Бүгд өөрийх нь зөв, буруу байвал бусад хүн тэгэхэд хүргэсэн гэх мэт. Ийм хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй, хүнийг яаж зугтахаас өөр аргагүй болгодгоо ойлгохгүй…..
    Сонгох хүүхэндээ тавьсан шаардлагаа л ядаж харчих… Тайвангийн бичсэнийг дахин дахин уншаасай

  12. Aaaaaat says:

    Ah mine huuhedteigee hamt bgaadaa ta bayrlah yostoi.ehner tani hayj yavna l biz.tanid tanii mah tsusanii tasarhai chin bn shu de.amidrald zunduu l busguichuud irj butsna.bi tanias 18 duu yum bna.ehner ohin 2toi.ehner mini nadaas salad yavsan.ohinoo shunu bur zuudelj arhi uuj sogtood gertee gantsaaraa urgelj uildag.ene l hamgiin hetsuu medremj bdiishde.har zaluugaaraa iim zovlon mederch amidrach bgaada uurtuu gutarch ergen toirnii buh humuus l namag haraad gaihah yum.zaluu hun bj ireedui chn dunguj ehelj bhad odoo sal mart l gh yum.uuriin tursun uree martaj chadahgui holdoj chadahgui hetsuu bn.nadad uur huniig hairlah husel zorig ch bhgu bolson.ta huuhedteigee bhad hoid ehiin baraa haruulaad yahavde.ene amidralaa huuhdedee l zoriulsan n dr shuu

  13. fsda says:

    yamar azgui n uuntei suuh bol

  14. zoloo says:

    Gehdeee taniltsah gej bgaa huuhnuuded helehed ene zaluu goy bichij bgaach huuhedteigee  2uulhnaa udaan tsug amidarsan bolhoor yum l bol huuhdee omoorood baih wee.Tegeed chamaig muu hun shig haragduulaaad daraa n bas huuhnuud muuhai yumaa geed gutraad bichiw wee gej aij bn. Huuhed n huuhed ch gesen odoonii huuhduud hetsuu. AAw n yum l bol omoorood bwal chi bas gantsaardah we.Er hun osgoson huuhed Em hun osgoson huuhdees hetsuu shuu.Aaw n ooriigoo aimaar mundag bolhooroo huuhdee osgoson gej bodoj yawdag em hunees iluu haramladag bolhoor ter shuu dee.Ih l uhaantai hun l ene zaluud hani boloh bh daa.Bas tewcheertei.Huuhed togloom bish shuu.

  15. mongolman says:

    Сайн бүсгүйтэй танилцаарай тэр бүсгүйгээ хайрлаж яваарай.

  16. Monroe says:

    awgai chin yamar teneg huuhen be. 

  17. zochin says:

    undurduu,deed bolowsroltoi gecijee hutsdiin,
    sain hani,sain eej l bhd busd yum n bolhiin bishuu…bas golomtgoi bi hunig iim tiim gsn erchuuded ystoi durgui huuuhen shig sanagdaad bdiin ooroo oogui yum shig

  18. SVS-i says:

    1960 biluu yu bilee taniltsax site chini

  19. санаа says:

    Их л гомдоож хашрааж дээ. Чи өөрөө яаснаа мэдэж байгаа байлгүй дээ. Худлаа энд энхийн цагаан тагтаа болж бичээд. Бас өндөр сайхан хүүхэн гэчижээ. Эмэгтэй хүн аргаа барахаараа л эр хүнийг хаядаг юм шдээ. Гайгүй хүнийг юу гэж хаяхав дээ.

  20. Taivan says:

    Уучлаарай чинийхтэй төстэй асуудлууд тулгардаг ба тулгарч байсан болохоор хэл загатнаад нэг зүйл хэлмээр санагдчихлаа. Би ч гэсэн 2 хүүхэдтэй эр хүн, ялгаатай нь гэвэл танаас цөөхөн насаар дүү бас эхнэр маань хаяж яваагүй, өвчнөөр таалал төгссөн юм. Эхэндээ надад бас танд санагдсан шиг эр хүн хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд үнэхээр хэцүү, хаана нь ч хүрэхгүй юм байна гэж бодоод асуудлыг шийдэх арга нь бидэнд (надад болон хүүхдүүдэд маань) тохирчихмоор бүсгүйг олох хэрэгтэй гэж санагдсан. Тэгээд яахав битүүхэндээ хайгаад ганц хоёр бүсгүйтэй уулзаж шууд биш, тойруу замаар асууж үзсэн. Ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэвэл, өөрийн асуудлаа шийдэхийн тулд бусдыг ‘ашиглаж’ болохгүй буюу хүссэн үр дүнд хүргэхгүй юм байна, мөн чи өөрөө хэрэв хүнтэй дотносож, хамт амьдармаар байгаа бол эхлээд хүүхдүүддээ аав нь бас ‘ээж’ нь болж ямар ч асуудалгүй болсоны дараа өөр хэн нэгэнийг өөрсдийн амьдралд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Хэд хоногийн өмнө нэг нийтлэл энэ вэб хуудсан дээр гарч хойд эх байх ямар хэцүү болохыг хүүхнүүд бичсэн байна лээ. Бодмоор л асуудал шүү. 

  21. yah bol says:

    aimaar targan 215 kg vietnam shig namhan oortoo taarsan horongotei tiim hun boloh bolov uu yah bol ? uheh huselgui, ev eruul, gehdee suuval bi horongoo niiluulehgui.

  22. gerlee says:

    Bas ondorduu gechijee saihan setgeltei huuhdiig ta 2iig hairlaj chadaj bval boloo yum bishuu ene taniltsah saituu

  23. Tuulai says:

    Undur turanhai taarsan jintei ajiltai baival sain hvvhedtei bj bolno bas ve multraagui baih eostoi alaad hayatsan gehde yahav amjilt

  24. Tuulai says:

    Undur turanhai taarsan jintei ajiltai baival sain hvvhedtei bj bolno bas ve multraagui baih eostoi

  25. хм says:

    Mglauscom, monroe өөр хэн хэн ч билээ захиа бүрийн доор заваан муухай сэтгэгдэл үлдээж эрчүүдийг зүхэж байдаг хүүхнүүд ядаж ганц юман дээр дуугүй байж чадахгүй нь үү?? 

  26. munh says:

    eey zaluuchuud mini shantarch bolohgvi vr hvvhdiinee tuluu uragshaa gants neg muu em almasnuudas bolj dooshoo orj bolohgvi shvvv TSOOGII zahidliin ezen 2t uragshaal gej heliidaaa

  27. MglausCom says:

    Emegtei huniig uree hurtel orhiod uurneesee daijihad hurgesen zuil yu bj bolohov. Ih l gomdooj dee… Ter busgui az jargalaa olson bgasai.
    Zahidliin ezen jaahan amia bodson mayagaar bichjee. Avax bish uguh chadvartai uguumur baij surah, hairaar byalhuulj hoosorson setgeliig n duurgeh negen n baiya geheesee iluu bi bi minii huuhded hereg boloh hun haij bn geheesee iluu uree haraad uur negnii uudushun bultger uriig hagas unchin amidralaas n salgaj haniin jargal etsgiin  hair amsuulah yumsan gesen husel alga uu. 

    Uruvch ninjin emegteichuud hichneen tevchled tevchlee gehed uuriig chini myanga tevcheerteigeer hairlalaa geed uguhuusuu iluu avahaa bodson oodgui setgeltei huniig udaan tesq l bolovuu.

    Ugee bod bodol setgel uildlee hyana uneheer hen negend god’s blessing bj chadq bol bas dahiad neg busguin amidral itgel setgeliig ureh vii. Eh hun ergej ch haralgui yavsan bn geed bodohoor ih l no-toi sanagdlaa sry shw.

    Tamhia bagasgaarai chadval garaarai huuhdee ch davhar horduulj suugaagaa uhaarna biz.

  28. uugii says:

    Tsoogii-d tevcheertei baij huuhduudee usguurei. Bitgii zagnaj muuhai aash gargaarai 2urdee huuhded buruu baihguishde. Minii nulims ursaad zurh uvduj bna. Ohid emegteichuud mini ur huuheddee iim amidral bitgii uzuuleech 

  29. emily says:

    INGEED TANILTSUUL HUMUUS DURTAIYA TANILTSAHNEE ….TANID SAIN hani HUUHDEDJIN SAIN EEJ OLDOH BAILGUIDEE

  30. Цоогий says:

    Би өнөөдөр бага насны 2 хүүхэдтэй үлдчихээд хэдэн сарын нүүр үзэж байна даа. Нэг нь сэвлэгэ дахиа үргээлгэж амжаагүй, нөгөө нь нэрээ уншиж чадахгүй 2 хүүхэдтэй үлдчихээд байна. Өнөөдөрийг хүртэл хаалга тогших тоолонд бага нь ээж үү гээд хаалга руу гүйдэг. Гэтэл тэр хүн өнөөдөрийг хүртэл нэг ч удаа хүүхдүүдээ асууж над руу биш юм аа гэхэд манайхан луу залгаж асуусангүй дээ. Яг үнэндээ зөндөө л бэрхшээл байна даа. Тэр бүгдийг дурдаад яахав. Өвдөхгүй л байх нь чухал байна.

  31. em says:

    Hund mungunuus iluu ger bul chuhal bje gdgig oilgoh tsagt ter huuhen haramsana chi setgele ongoilgoj bhgyi bol uvchin bolno shu chi sain hun shig sanagdla mini l bodol huuhdee hayad yavsan emiig uzen yaddag chamd sain hani taarna a bi zalbirnaa

  32. kkk MGL says:

    bi ehner huuhdgui l de ghde ene ah goy setgelte hun shig sanagdlaa hania olooroi az jargal husey

  33. jiriinbusgui says:

    Миний найз уг нь сайхан сэтгэлтэй 42 настай туранхай өндөр сайхан бүсгүй бий. Даанч энэ залуу нас заачихаж

  34. emegtei says:

    oirhon bol zugeer taniltsahgui yu, bas yag nad shig boddog hun bdag l yum bna,,, yag ene talaar naiz emegteidee helsen chin buh emegtei ingej boddog gesen. Huu bid 2iig unen setgeleesee hairlah huuhdee daguulsan eregteitei taniltsah yumsan huuhded ni sain eej bolood uuruu huudee sain aav olmoor gej helj bailaa naiz huuhendee…

  35. lora says:

    hussen sain saihan hanitaigaa uchirah boltugai sanaa zuv bol zaya zuv bdag yum shu

  36. Naran says:

    Сайхан сэтгэлтэй бүсгүйтэй учрах байлгүй дээ. Хүүгийн чинь ээж тэгээд үр хүүхдэн хаяж чаддаг л юм байх даа

  37. emegtei says:

    husvel add hiigeerei.zugeer saihan taniluud bolyo.zaaval suuna gej tanilzah albagui biz dee.bi ch gesen ganzaarddag.minii hayag:  mangarteneg115@yahoo.de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.