Мөнгө хүүлэх орчин үеийн арга буюу жинхэнэ луйвар

MoneyStackSilo.jpg

Дээр цагийн оросын нэг онигоо байна. Орос эр еврейгээс мөнгө зээлэхээр очжээ.
-Абрам чи надад нэг рубль зээлдүүлээч. Ногоогоо хураасны дараа эргүүлээд өгье.
-Болж байна, гэхдээ чи сарын дараа хоёр болгож өгнө шүү.
-Тэгье, тэгье. Одоо л надад мөнгө яаралтай хэрэгтэй байна.
-Бас нэг асуудал байна. Иван чи өнөөдөр эрүүл саруул байна, гэхдээ маргааш юу ч тохиолдоо билээ. Тэгэхээр чи барьцаанд ямар нэг юм тавих хэрэгтэй, чамд юу байна.
-Надад сүх байна.
-За болж байна, наашаа өгчих.
Ингээд Абрам сүхийг нь авч нэг рубль өглөө. Тэгснээ дахиад асууж байна.
-Хүүе Иван чи сарын дараа хоёр рубль эргүүлж өгнө гэдэг хэцүү байгаа биз.
-Хэцүү л байна шүү.
-Тэгэхээр ингэе. Сарын дараа хоёрыг өгөх гэж байснаас нэгийг өгөх нь чамд амар. Одоо нэг рублийг нь төлчих. Дараа нь ганц рубль л өгнө биз.
-Нээрээ тэгье, Абрам чи ухаантай байна шүү. Май май гээд сая авсан нэг рублиэ буцааж өгнө.
Орос Иван гарч явахдаа бодож байна. “Надад мөнгө байгаагүй, одоо ч байхгүй. Сүхтэй байсан, одоо байхгүй. Нэг рубль төлсөн, за яахав юутай ч бүх зүйл ёсоороо л байна, харин сарын дараа яаж нэг рубль төлнө дөө”  гэсээр гарч одлоо.

Энэ бол хуучны онигоо. Үүнийг чинь социализмын үед мөнгө хүүлэх хэмээн нэрлэж пай пүү болдог, бараг л гэмт хэрэгт тооцдог шахам байв даа. Гэтэл өнөөдөр яг ийм зүйл газар сайгүй болж.

Нэг нөхөр маань “Сар шинэ” гэдэг банк бус санхүүгийн газраас 800 мянган төгрөг жилийн хугацаатай зээлэхээр очиж. Гэтэл гэрээ хийгээд яг өгөх дээрээ тулахаар хүүг нь тооцоод 182 мянган төгрөгийг нь буцаагаад авчихлаа гэнэ. Ингэтэл бас бэлэн мөнгө гаргаж байгаа  бичиг баримтын бүрдүүлэлт хэмээн 48 орчим мянган төгрөгийн хураамж авлаа. Ингээд манай хүний гар дээр 570 мянган төгрөг л  ирэх нь тэр. Уг нь мань хүнд 800 мянган төгрөг л чухал хэрэгтэй байсан хэрэг л дээ.

Ингээд тэр жилийн туршид сар бүр 66,6 мянган төгрөг эргүүлэн өгөх болж байгаа юм.

Орос эр, еврей Абрам хоёрын онигооноос ялгарах юм байна уу, та минь ээ.

Чухамдаа өнөөдөр арга тасарсан хүмүүс л бусдын жишгээр цагаан сараа тэмдэглэчих гэсэндээ энд очиж байгаа л даа. Гэтэл хүний хэрэгцээ, аргагүй байдлыг далимдуулсан орчин үеийн ийм Абрамууд монголоор дүүрэн. Барьцаалан зээлдүүлэгч Ломбардууд бас ялгаагүй. Хүний өндөр үнэтэй эд зүйлийг хамаагүй хямдаар үнэлж авна.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзээрэй…

7 Comments

  1. sun says:

    хүнд зээлүүлсэн мөнгийг маань аваад өгвөл 10-20% өгнө шүү,e-mail uldeegeerei

  2. teneg says:

    Zass, 2 hon udur shdee yagaad zaaval ur tavin baij tenegee bankind ochij notlon baij hunii hajuud mungutei dur esgej ene teneg bayriig temdegleh ystoi gej? uneheer chadal bhgui bol temdeglehgui l bn bizdee teglee geed uhchihuu? hoolgui bolchihuu?

  3. er hun says:

    haha sex.mn, haraal id hoer Mongoliig hugjuulchiheerei ain. nusan taglaanuud

  4. mongol ulsiin hogjiliin tuluu ymarch site n yuch bichsen yadiin

  5. er hun says:

    harin bi heleed bgaan shd e. sex.mn gedeg site neechiheed, zovlon.mn, teneg medee .mn tenesen medee.mn, holimog.mn, hogiin tantan.mn bolgood bhiin. yun tuluu turuljsun site bilee ingej bolohgui shd e.

  6. me says:

    zsss hn yu bichtsen yumbede

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.