Алдсан боломж

170137800

Сайн байна уу. Сайтын хамт олон минь. Би гэдэг хүн энэ сайтаар байнга орж хүмүүсийн захидлыг уншдаг өөрөө ч бас хэд хэдэн захиа бичиж та нараасаа зөвлөгөө болон сэтгэлийн дэм бишгүй л олон авч байсан. Надад алдаж оносон үе бий. Гэхдээ тэгтлээ айхтар алдаад бас оноод байгаа зүйл байхгүй ээ. Би одоо 25 настай. Гэртэй ээж аавдаа туслаад бага дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд л ерөнхийдөө залуу ээж нь юм шиг л дүүтэйгээ хамт явдаг. Дунд дүү маань гадагшаа сурахаар явсан болохоор би ажлаасаа гарч гэр орондоо туслахаар шийдсэн. Айлын том болоод ч тэрүү маш их ажилтай бас хариуцлага өндөртэй байх юмаа. Хааяа дээрээ ах ч юмуу эгчтэй байсан бол гэж боддог. Гэхдээ эгч ах над байхгүй ээ.

Миний хувьд хамгийн сайн найз хамгийн үнэнч зөвлөгч маань Миний шүтээн болсон аав минь. Намайг гунигласан үед аав минь намайг хальт хараад л мэдэрдэг. Аавын минь ядаж 20 хувьд нь хүрэх хүнтэй суучих юмсан. Миний хувьд найз залуутай. Гэхдээ одооо бараг салж байх шиг байна даа гэж бодох юм. Үнэндээ тэр хүн намайг залхааж бас урмыг минь хугалж байна. Эр хүн цаанаа л нэг сайхан дуу цөөтэй бас хүчирхэг эмэгтэй хүн нял нял хийхгүй ер нь амьдралын төлөө гэсэн үзэл бодолтой байдаг даа. Гэтэл найз залуу минь тийм биш. Үргэлж л намайг тагнаж мөрдөж найзуудыг минь элдэвээр хэлж тэр ч бүү хэл зарим нэг найз руу маань бүдүүлэг мсж бичсэн байсан. Би итгэлийг нь алдахаар зүйл хийсэн гэж бодохгүй байна. Яагаад надад найзууд байж болохгүй бас яагаад намайг сонирхдог эрэгтэй хүн байж болохгүй гэж. Би тэгээд тэр хүмүүст нүүр өгөөд сээтэгнээд байгаа зүйл алга. Ердөө л мэндийн зөрөөтэй.

Гэтэл тийм зүйлийг ойлгохгүй сонин залуу. Өөрөө анх надтай үерхэж байхдаа ярьж байсан юм. Би найз охинтойгоо 2 жил үерхсэн. Гэхдээ бид унтаагүй гэж. Над энэ тийм ч сонин биш. Харин тэрний бодлоор би түүнтэй учрахдаа онгон байх ёстой байсан юм шиг байна лээ. Одоо бодохнээ тэгж бодогддог юм. Би өөртөө бүрэн сэтгэл хангалуун байдаг. Хоол сайн хийдэг бас гэртэй халамжтай. Гэрээсээ бараг гараад байдаггүй хүмүүжил сайтай л гэж боддог. Найзууд маань -Чи чинь гэртэй суугаад уйдахгүй байна уу чам шиг уйтгартай хүнтэй хэн суудын гэж шоолжил байдын би энэ үгийг нь тоодоггүй. Хэдийгээр би гэртэй байгаа ч гэлээ аавынхаа ажилд туслаад бас мэргэжлийнхээ дагуу санхүүгийн тайлан гаргаад /тогтсон сар бүрийн орлого байхгүй ч/ өөрийгөө болгоод л байна. Бас би дээрээс нь сурах гэж байгаа. Зиа миний тухайд гэвэл нэг иймэрхүү.

Харин үерхэлийн хувьд одоо үнэндээ залхаж эхлэв. Яагаад гэвэл эр хүн их даврах юмаа. Найз нөхдөөсөө хөндийрөөл зөвхөн өөрийг нь гээд халамжлаад гэрт ирэхэд нь хоол унд хийгээд байгаагаараа байх тусам тагнаж мөрдөх юм. Ядаж байхад намайг тагнах яасан их завтай хүн бэ. Өдий насны залуу байж /тэр 28тай/ бас надтай сууна гэж ярьж боддог байж хүний бөгс ухаал байж байдаг үнэндээ арчаагүй санагдаж эхэлсэн. Муудаж сайндах үедээ заза энэ хүн засрах байхаа гэж зөндөө л хүлээсэн. Гэтэл юу вэ яг л бахь байдгаараа. Хардаал…

Би хажууд нь утсаар ярихдаа, бурхан минь дараа нь бас л хардаад асуудал үүсгэх байх даа гэсэн жижигхэн айдастай болчихсон байна лээ. Хүмүүсийг хараад байхад хэрэлдээд муудаал сайндаал тэгээл зууралдаад л байдаг. Харин ийм харьцааг хэн нэг нь төгсгөх хэрэгтэй юм шиг. Эмэгтэй хүн хардуулах гэж биш янхан банзал завхай гэж дуудуулах биш харин хэн нэгэнд энхрийлүүлж хайрлуулж халамжлуулах гэж төрдөг. Гэвч одоо бол яг ш дээ. Хосууд хэрэлдлээ хэн хэнийхээ дээр гарах гэж байгаам шиг хэрэлдээд л байна шал утгагүй. Үнэндээ чамд тус дэм болохгүй хүнтэй хамт байгаад хэрэггүй дэмий цагийн гарз. Бас битгий сул дорой байгаачээ. Чамайг гэх эрхэм нандин хүмүүс чиний хажууд байна. Тэдгээр хүмүүс бол чиний ээж аав ах дүү. Хүнд найз залуу бас найз бүсгүй ахиж олдоно. Харин ээж аав гэсэн хүмүүс ахиж хэзээ ч олдохгүй. Ингээд намайг ярихаар найзууд маань заас чи болилдоо найз залуу, найз бүсгүй чухал гээд л намайг буруутгадаг. Үнэндээ миний хувьд тэр чухлыг нь олж мэдрээгүй л байна.

Би ганцаараа байхдаа бас гэрийхэнтэйгээ байхдаа илүү их тайван байдаг. Тэгээд ч аваад суугаагүй байж хардуулах чинь утгагүй. Авч суухаасаа өмнө хардаж байгаам чинь суусны дараа бүүр хүүхэд гарсны дараа яахуу. Гэхдээ энэ асуудал эр эм гэлтгүй аль алинд нь хамаатай байх. Магадгүй буруу болж байж магад. Та бүхэн битгий буруутгаарай. Зарим нэг хүн салчихлаа тэр намайг хуурчихлаа  би алдчихлаа гэж ирээл уйлдаг. Бурхан минь хайран нулимс өөрөөсөө гарч байгаа дусал нулимсаа хайрлаачээ. Харамсал гэдэг бол хайр дурлал үерхэл нөхөрлөл биш. Харин алдсан боломжийг хэлэх байх даа. Нэг хаалга хаагдаж байхад нөгөө нь хэзээд онгорхой байдаг. Зүгээр л зөв сонголт хийх нь хувь хүний асуудал. Хувь ажилтай төрөлтэй бас өөртөө итгэлтэй байхад чамайг тойрон хүрээлэх хүмүүс зөндөө байна. Тэр дундаас чамайг эргүүлэх сонирхох сайхан залуу бас хөөрхөн бүсгүй гарч ирнэ. Гол нь битгий л дэмий юм ургуулж бодож муухай үгээр гомдоогоорой.

Амьдрал дээр эхнэр хүн ар гэртэй хүүхдээ асарч нөхрийнхөө ар тал нь байх ёстой юм шиг. Харин эрэгтэй хүн ходоод нь дүүрэн сэтгэл нь бас дүүрэн байхад хийх ёстой хийхэл ёстой гэж боддог. Гол нь ядарсан үед сайхан хоол хийгээд халамжлах бас ойлгох хань чухал. Гэхдээ эр эм гэлтгүй аль аль нь давардаг юм хойно. Тэгээд л бүтээх гэж байгаа амьдрал нь нурдаг байх.

Заза баахан нуршуу юс бичсэн бол уучил. Хүндэтгэсэн Х

31 Comments

  1. ... says:

    iim hunees erthen salahgui bol yag l LARIDMA shig bolno shuu! hatan uhaantai emegtei tanid sain saihan buhniig husey… 

  2. Tessy says:

    Nurshaa yum be, heleed bgaa zuvluguunvvdee uurinhu amidrald heregleldee

  3. 123№№ says:

    тэгээд салчихаач дээ. Олон л юм нурших юм.Аавтай чинь адил биш бол тэгээд анхандаа юу гэж холбогдсон юм. Надад залуучууд таалагдахгүй бол ерөөс дахиж уулздаггүй бүр засаад авчихъя, засрах байх гэж ч хардаггүй. Цаг болон бие сэтгэлийн гарз. Ухаалаг залуучууд бол анх уулзахад л үг яриа хандлаараа ялгардаг.Анх хараад л дуралихлаа үхлээ хатлаа гэвэл би бүүр ойлгохгүй тэнэг санагддаг. Манай хэдэн найз нар байна. Архи уудагий нь мэдсээр атал бас дөнгөж төрсөн эхнэр хүүхдээ хаяад ирсэн залууг хайрлаад л салахгүй сүйд болдог байсан. Одоо архичин нөхөртөө зодуулж дарамтлуусан нэг, нөгөө нь нөхөр нь өөр хүүхэнтэй явалдаж явалдсан хүүхэнтэй нь гичий нохой янхан банзалаараа дуудалцсан нэг л их хэцүү амьдралтай. Тэгээд л өөрсдийнхөө зовж шаналж байгааг л тоочсон улсууд. Нэг насны ханийг харж байж судалж байж л суумаар юм даа. Би ч өөрийн энэ бодлоороо ханиа сонгосон их сайн хүндээ. Анх бол хайртай байгаагүй суугаад дасаж хайртай болсон. 20 жил одоо хэр нь сайн ханийн хайр халамжинд бөмбөрч сайхан л амьдарч байна. 

  4. suren says:

    jaahan utgagui bichjee, bas hun zagnaad ch unah shig. zahidliin ezend helehed uuruu uhaan bodloo neg tsegtselbel yasiin? 

  5. Tuulai says:

    Medehgui uhaantnud heleed uguh biz gehde l neg tiim heviin bish zuil unshih shig bollo ih algasaj aria gej duusgala

  6. kkk says:

    хүмүүс яагаад энэ эмэгтэйг буруутгаад байгааг сайн ойлгосонгүй
    Харин зөв л бодолтой санагдлаа Наад залуугаасаа салсан нь дээр чамд ямар ханддаг нь ойлгомжтой байна
    Тусдаа гараад амьдар наад хадмууд чинь бүтэхгүй хүмүүс байноо

  7. Helen says:

    t1

  8. MglausCom says:

    Chamd tohirohgui bla geed muu hun bolchq l dee
    Ter huchirheg olon tavan uggui zaluugaa l hurdhan olj avaad naad zaluugaa erthen zam muriig n huulguu.

    Ingeseer yavaad 30 garchuul chi ooriiguu tugs gej uneldeg bailaa ch mgl shig bogino naslalttai orond bol uldsen taldaa ortoloo hugshirsun hend ch borlogdoogui avgaid l toocogdono bargiin zaluu 30 garsan busguigees iluu 20 garuitaig n l songohiig hicheedeg bichigdeegui huuliig yaj ch chadq.

    Bushuuhan l zavgui surleg eree hai hugatsaa baga uldsen bn

    Ta nariin uyeiinhen dotor gaigui zaluus uldsen bga blguide

    80-aad oniihon bol ch medq ee ih l arhiddag amidralaa alddag uudguinuud n oodguid n ordog gaj togtolcootoi bsn

  9. bi chamaig hen gedegiig medeed bna says:

    Hen gedgiiig chin medeed bnaa ..chamd buur deerees helee biz dee .chamd hairgui salaachee gj .chi harin bid nariin vgnees zuruud …ternees saihan hun baihgui geed baisan.Odoo tegeed salay gej shiidsen bol yamaa daa .

  10. semegteih99 Zalruulga says:

    semegteih99 gedeg nernii ezen ni oor hun baidag bogood end comment bichsen hun ni sanaanaasa zohioj bichsen bolno.

  11. iT says:

    yamar t1 ym be

  12. xxx says:

    dongoj 25 tai hun suralgui yadiin bi odoo 30 gartsan suraad l bna. hagas sainii angid suraad l bna .ajliinhaa hajuugaar nomiin duu sonsoh saihan sh dee er ni tetgevert gartlaa l surna . ene hiij bgaa yumnaasaa arai oor yum sonsoj bhgui bol neg hevend tsutgagdaad setgej bodohgui uragshlahaa ch baichdiin yum shig sanagdaad bdag sh de. manaihan er ni yanz buriin kurs damjaand sain yavj bh heregtei shuu . hamgiin sain horongo oruulalt gedeg shuu dee

  13. xcvxfhb says:

    uuniig bichsen gol shaltgaan zorilgo yu ve?

  14. zochin says:

    Shal teneg sanagdchihlaa. Uur mergejleer surna ch geh shig. 25 hurchiheed

  15. hi says:

    Hi! Uuchlaarai neg yum helhed chi bas het tuilshraad baina uu daa erchuud geed olon toon deer yariad baihiin! Chi naiz zaluugaa murduj mushguud baigaag medeed baina gedeg chini chamd medruuleh gej tegsen baij bolno sh dee!!! …. zaza bicheh yum zunduu l baina daraa bichiye dee

  16. Jessie says:

    Iimerhu l emegteichuud olon bgasai Odoo ueiin zarim neg tolgoi n hamuurtsan garud zundu l bn Ger bultei huntei untj hewtej zawaarch dara n uwchin haldaachad l arilad ugdug ymnud bs bn Yahaaraa tiim hog shavhruunuud bdgiin bol oo oilghgui ym.Emegteichud min ariun bj er nuhurtei unench bj ar gerte halamjtai tsewerch bdg boloosoi doo Chi ingj bichj chdj bga shgee uhaantai amidrarai busgui min Amjilt

  17. moonoo says:

    эрчүүд минь, ийм зөв бодолтой эмэгтэйг битгий гомдоож бай л даа, өөрсдийгөө азтайд тооцож явах хэрэгтэй байх. энэ жижигхэн хотын хаана нь ийм сайнууд нь яваад байнаа, эсвэл би олж харахгүй байгаам болов уу

  18. e says:

    Chi law zugeergui baisan bolood tegsen bz uchir utgagui ym bichij amidralaa zadlaad

  19. semegteih99 says:

    Helen ged nereer ym bichdeg huuhen bnshdde Aij ichihiig medehgui aimshigtai huuhen. Ter zaluug yagaad tewcheed bsng medehgui salasai . Nadt msgerddg mon bz de nuguu ehner huuhdtei hunte shaldan zurgaa soliloo gej bicheed baidag ongon tsarailaad iim baliar ymnud olon bolbol ketsuye chi ooro yh we ger bul salgavdaaa

  20. zublugch says:

    chmg haraad bhad chi nz zaluugaasaa nileed hundiiruud,zalhchihsan shinjtei bna.syylryygee uurlaad zahiagaa tugsgujiin. chamd l gj helehed naad neg har yumnaasaa erthen l sal.28tai yum bj amidraliin tuluu zytgedeg nasan dre chamaas heryyl neheed l yabaad bh ni yneheer utgagyi.ta 2 neg gert orood amidralaa zohioloo gj bodohod chamaas heryyl nehseer bgaad amidral chn neg medehed dordjihson,chinii hysel muruudul,tsaashdiin bolobsrol chn alga bolchihson bna.tiim bolohoor oroitoogyi bga dre sal.

  21. Хонгороо says:

    хавар болоод зарим нэг хүмүүсийн өвчин сэдэрдэг үе ирж байгаан байна даа. Нэг сэтгэцийн өвчтэй хүүхний аймар алдаатай бичсэн зохиолыг уншиж дуусгах гэж баахан цаг алдав. 

  22. ...................... says:

    Манайхан нэг л их юм бичицгээх юм.Хүн хэрэглэж байгаа үг яриагаараа хүнд танигдаж байдаг.Тэгээд ядаж байхад галиглаад дээр нь товчлоод бас дээр нь гадаад дотоод үг нэмээд.Гутаагаад хаячих юмаа.Ямарч бичиг үсгийг соёл байхгүй.Хамгийн түрүүн өөрийгөө хүндлээд дээр нь хүмүүсийг хүндлээд үг өгүүлбэрээ товч тодорхой ойлгомжтой эмх цэгцтэй биччихвэл уг нь хэн хэндээ хүндрэлгүй амар л баймаар юм.

  23. hehe says:

    Хүмүүс алдаатай бичээд байнаа гэдгийг нь сануулаад байхад би гэртэй, би гэртэй ч гэх шиг хаха

  24. sss-d says:

    Gui tegeed naad ugnuudee,uhaarluuda naiz zaluudaa l hell dee.zarim neg zuil oilgogdohgui bn zagnaad ch bh shig.kkk henii talaar bicheed bgaa bileedee.tegeed 25 tai hun duugee zuuh gej ajilaas garah ??? Medehgui jaahan sonion sonin

  25. Cynical Man says:

    Чи хэвтээ гэхийг хэвтэй, гэрээ гэхийг гэрэй, хэрээ гэхийг хэрэй гэж, хээг хэй гэж бичиж, бас ярьдаг уу?

  26. Zahianii Ezen says:

    Gertei blaa geed niigmees tusgaarlagdsan bolku ee…ymar nasaaraa gertei bh bish …tur zuur uurii uurtuu amralt gargaad suujin ..mdj nad tuluvlusun bodson zuil ..ahij uur mergejleer surah .bas hajuugaaar n sanhuugeer ajillah geh met …tiimees ene tal der bi uuriiguu buruutgahgui bga …..mun hun mdj huntei suugad ger bvltei bolhood irheeree nz nuhduusuu hundiirnu ..gehde dunguj uerhej bj ,,,,why nz nuhduusuu hundiiruh ystoi gj ..ern tgd zaaval neg buruu bh ystoi umu ..Hardalt gedeg chin setgetsiin uvchin ..gehdee teriigee hardaj bga hun in mededgui in .shal duff …

  27. zvreh setgelee sons says:

    amidrald aldah olon zvil bdag bi chamtai adilhan ailiin tom hvvhed enedee setgel hangaluun bai.chamd neg zvil helhed chinii setgel zowoldoo teglee ged gert bitii suu chi odoo yg awgai boltson bainshvdee sain bodoroi za geresee gar amidarlin toloo temts za nad naiz zaluuu ged bga hogiin nowshosoo salaachee yugaa higed bgan zaluu nas duslaa hoe bi chamt adilhan 25 nast bi 3 dvtei teglee ged gert sugvi ajilaa higel ywaj bna.chamd gej helhed geresee garachee origoo hurj amidarhaa bolio za hvn negel amidarnaa sanj ywaraidaa chi awgai boltson bnaa za

  28. anhaa says:

    hun ger bultei bolvol nz nuhduusuu hundiirdeg sh dee 2 lang ni songono gej baihgui chi byatshan fakt gargasan bolood l hardaad bga l daa

  29. oriana says:

    баахан гэртэй, гэртэй гээд уншсан чинь шал ядаргаатай санагдлаа. Дээрээс нь чиний найз залуу ч тэр, чи ч тэр их л асуудалтай юм ааа. 25хан насандаа яаж ингэж нийгмээс тусдаа амьдардаг байнаа?? Хүн чинь нийгмийн харилцаанд орж алдаж, онож ухааждаг баймаар юм. Дүүгээ харахын тулд ажлаасаа гарах?? Чи өөрөө шал уйтгартай хүүхэн байна даа. 25 нас гэдэг чинь биеээ даагаад, амьдралаа шийдээд, босгох гээд тэмцээд явж байдаг үе биш юм уу??

  30. hehe says:

    Уг нь гэртэй гэж биш гэртээ гэж бичих ёстой юм шүү дээ, яг аан гэж асуух хэлбэрийн үг байхад баруун аймгийнхан айн гэж хос эгшиг болгож дууддаг шиг, айн гэж үг байхгүй баймаар, за энэ ч яахав болж бүтэхгүй залууг мэдрээд салах гэж байгаа бол сайн л байна ухаантай байна гэе, угаасаа энэ сайтаар дүүрэн нөхөр найз залуугаа буруу сонгосноос болоод үйлээ үзэж байгаа хүүхнүүд байна.

  31. .... says:

    Ухаантай эмэгтэй байна. Нэг эмэгтэй ч эрүүлээр өөдрөгөөр сэтгэж байгаад баяртай байна. Амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.