Зүрхэнд наалдсан дурсамж

022

Өчигдөр эхнэр охин хоёр гаднаас дуу шуугиантай орж ирдэг юм байна.Охин уйлчихсан, эхнэр  үсийг нь тайрах юм хэлэх шиг. Учрыг нь асуувал манай хүний зажилсан бохь нь яаж яваад малгайд нь орсон юм үсэндээ наалдуулчихсан одоо тайрахаас өөр аргагүй болсон юм байхаа. Охин ч тэр хэсгээ  тайруулахтайгаа эвлэрсэн бололтой, зун эмээ бас хайчилсан, бохь салдаггүй гэх юм хэлээд яг тайруулах нь ээ. Би: -Аав нь өвтгөхгүй салгачихнаа, харин үсээ угаах л хэрэг гарна даа гэв.

Хориод жилийн өмнө юм даа. Миний анхны хайр урт хар үстэй, памбайсан цагаан охин байлаа. Би үсэнд нь их хайртай, ер нь бүх л юманд нь хайртай байж дээ. Хоеулаа сексдээ муу муу. Би л элдэв сонин сэтгүүл аваад  ингэж үзье тэгж хийе гээд л по кино янз бүрээр нь цуглуулаад л найз охиноо хангаж чадахгүй байгаагаа ямар ч байсан мэддэг л байж. Нэг удаагийн сексийн дараа найзын маань үснийх нь үзүүрт биш бүр угт нь томоо гэгчийн бохь наалдчихсан хэрэг манддаг юм байна. Амьхандаа гоё үнэртэй байя гэсэн байх ,миний зажилсан бохь мөн.Тэгээд яахав дээ дээр доороо орж, тэрхэндээ галзуу сексдээд амнаасаа унагаснаа ч мэдсэнгүй. Найз маань хайч барьчихсан:-За,за хайчил хайчил гээд зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг.Би:-Найз нь өвтгөхгүй салгачихнаа, харин үсээ угаах л хэрэг гарна даа гэв.

Охиныхоо үсийг угаагаад самнаад арчаад сууж байхдаа охиндоо улам их хайр хүрэв. Аавдаа хайртай л гэнэ, аав ухаантай сэргэлэн л гэнэ. Анхны хайр маань ч гэсэн  намайг бас ингээд  магтаад, надад тэврүүлээд сууж байсан даа. Харин би тэр охиныг их гомдоосоон, хүн хайрлаж сураагүй хүн өөрийгөө ч хайрлуулж чаддаггүй гэдгийг даан ч оройтож ойлгосон. Гэхдээ амьдрал гэж агуу юм даа, дахиад нэг  биш бүр 2 охин надад итгээд намайг хайрлаад одоо хамт  байж байна. Би хайр хүндлэл гэдгийг даан ч их үнээр ойлгосон  хүн, эхнэр охин хоёртоо хайртай гэж хэлээд байдаггүй ч миний хоёр хатан хайр халамжаар хэзээ ч дутдаггүй. Сайхан гэр бүлийн сайхан охинд сэтгэлээ өгч, салсныхаа дараа олон жил орон гаран явсан минь надад том сургамж , их ухаан суулгажээ.

Би угийн сониуч зантай, болох болохгүйг дуусгадаг хүүхэд байсан болохоор тарагтай хамт бохь  зажилахаар гашилчихдгийг мэддэг байсан юм. Мэддэггүй байсан бол хоёр хөөрхөн амьтны үсийг шал хэрэггүй хайчлах байж.

21 Comments

  1. Chimge says:

    Hey,  bi setgelee shuud bichmeer bn…..
    Bi anhniihaa hairtai 19 nastaidaa uchirav,,, bid 2 hvvhedtei..tegeed 4 jil,n daraa aimaar salsan,,, ter namaig bainga huurdag bsan…bi tevcheed ,genet delbersen ha,ha….daraagaar ini 36 nastaidaa 3 dahi hvvhdee garsan …..odoo bas oor zaluud hairtai boljee …naizuudaa bi yah ve? Hariu ogooch …bayarlalaa

  2. anji says:

    anhnii hairaa gj yagaad hun buhen hezeech dursaj sanaj bdg bnaa…………                amidrald 2 zayhgui ee anhnii hair mine …..

  3. bayarlalaa says:

    mash saihan dursamjaa huvaaltcsand bayarlalaa. Nudnii umnuur negen dursamj gyals gej unguruud zurh tug tug hiigeed sonin bolchihloo. Ter bas zurhniigt bdag l bololtoi.

  4. zaza says:

    ehner n yasan be. 

  5. munh says:

    ter bohi naalguulj baisan nz bvcsvi ni deer setgegdlee bichtsen bgaamuudaaaa ingej bgaad hoorondoo uulzaad hamag ymaa businuulawdaaa

  6. bill says:

    uhaan joohon suulgaj bna shuu.anhnii hair mini haana yavaa bol doo.ehneree l hairaar dutaahgui yavuya daa.8 jil bolohod ulam l hairtai bolood dasaad baih yum.

  7. id says:

    Don don dun dun ariun ariun gehed ankhnii hair shig ariuhan n haana bna amidral 2 zayahguiee ankhnii hair minee hair mine ankhnii hair minee ban ban baan

  8. ganaa says:

    Anhnii hairaa gej.hun buhnii hezee ch martdaggui tsoriin gants ni bololtoi.urgelj l sanaanii muhart bh um da

  9. MglausCom says:

    Tarag holij bazah yumu

  10. chinii ankhnii hair geh busguigees says:

    Chi mine namaig odoo hurtel dursaj yvdagt bayrlaj bna hediigeer chi bid 2 tus tusdaa amidral zohiosonch gesen hamt baisan mochoo martaj chaddaggui chamaig namaig martsan baih l gej bodoj yvsan bayrlaa chamdaa 

  11. gerlee says:

    Usend bohi naasan gej yrij bsanaa seks meks hangaj chadaagui ch geh shig shaal oor yum yriad yvchihii zaza humuust saihan dursamjuud bdag l bh minii amidrald durshaar saihan dursamj daanch 

  12. Mokuska says:

    Хүн болгонд дурсамж байдаг л байх. Би болохоор өнгөрснийг дурсдаггүй. Муу хүнтэй нөхөрлөсөн бол мартацгаа, би лав өнгөрснөө мартахаар сайхан хүмүүстэй явсан, суусан ……

  13. ehner chn says:

    aan chi iim yum nuuj bsan bii wii. oroi tom yariatai shv. ene site.ru ordog gdg.g chn meddeg bsan bolohoos yum bichne gj medsengvi

  14. bod says:

    hogjilte dursamj bn ineev

  15. SOYOMBO says:

    ХЭХЭХЭ ХӨӨРХӨН ЮМ АА.

  16. g says:

    bohiig bol salgaj bolno l doo dursamj ni sonirholtoi sanagdlaa.

  17. Мөсөөр хайрч хөлдөөж байгаад бутлаад салгаж бас болно биз.

  18. purple says:

    ineedteiin yag tegj taardag goe dursamj bn. uhaantai halamjtai sain aav bn.

  19. zahidliin ezend says:

    Saihan dursamjtai, uhaalag zaluu yum aa. Amidrald chin jargal huesye. Hoorhon hatanguudad chun ch bas…

  20. busgui says:

    xexe huurhun yum

  21. дэлгэр says:

    Сонин төстэй л дурсамж байна. Би бас үсэндээ бохь наалдуулаад хайрт залуу маань ургамалын тос түрхэж өгч байгаад бохий нь арилгаж байж билээ. Бас л олон жилийн өмнө. Жоохон хүүхдүүд байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.