Ээжийг яах вэ?

180698975

Эмгэнэлт амьдрал гэж…

Хүний амьдралд өсөж төрсөн орчин нөхцөл, эцэг эхийн хайр халамж гэж юутай ч зүйрлэшгүй чухал, тухайн хүний үр, удамд хүртэл нөлөөлж байдаг зүйл юм байнаа…

Энэхүү захидал нь бидний дунд бодит амьдрал дээр байгаа зүйл юм шүү гэдгийг л та бүхэндээ хамгийн түрүүнд хэлмээр байна…

Миний ээж гэж нэг хүн бий….

Ээжийн маань ээж гэж бас нэг хүн бий. Би сайн мэдэхгүй л дээ. Сонсоод байхнээ 2-3 хүнээс 8 хүүхэдтэй болсон юм шиг байгаам. Ээж минь хамгийн том нь. Бас эцгээсээ ганцаараа нь. Гэхдээ ээж минь бага насандаа амьдралын хүнд хэцүү бүхнийг туулж хэдэн дүү нараа өсгөлцөж бүхий л зүйлээ гэр бүл, дүү нартаа зориулж өөрийг нь зодож, тамлаж байдаг хойд аав нартаа бууж өгөхгүй гэж хөмхийгөө зуун зүтгэж явсаар 19 хүрээд миний аавтай танилцаж би гэдэг хүн энэ хорвоод мэндэлсэн түүхтэй…

Гэвч ээжийн минь амьдрал тусдаа гарч үр хүүхэд, хань ижилтэй болсон ч гэсэн бас сайхан болсонгүй ээ. Бага байхад минь ээж аав 2 минь байнга л хэрэлдэнэ. Энэ юунаас болдогийг би өөрөө ч мэдэхгүй боловч чи хүүгээ ингэ, үгүй чи ингэ, би ажилтай, чи цэцэрлэг, үгүй чи ингэ гээд л би гэдэг хүн байнга л хэрүүлийн алим болоод байдаг байсан санагдана. Гэхдээ одоо тэр тухай бодоод үзэхээр ээж минь багадаа авсан тэр хүмүүжил, хэрүүлтэй уруултай амьдралд бүхий л бага болон өсвөр насаа өнгөрүүлсэн нь дэндүү ихээр нөлөөлсөн юм болов уу гэж бодогддог юм. Ингээд би сургуульд орохоосоо өмнө гэр бүл салалт гэдэг зүйлтэй би танилцсан юм. Бөөн хэрүүл, бөөн зодоон. Одоо бодоход үнэхээр аймшигтай санагдана.

Ингээд салсан гэр бүлд ээж дээрээ би үлдсэн юм. Гэхдээ яг үнэндээ бага ангид байх хугацаандаа ихэнхидээ л аавынхаа ээж аав 2 дээр байдаг байлаа. Тухайн үе нь өөрөө зах зээлд дөнгөж ороод хүн бүхэн л толгой түрийгээ олохгүй орой бусгай цаг үе байсан даа. Энэ үе яахав дээ ээж аав 2 минь 2 талд 2-уулаа л хөдөлмөрлөнө. Аав маань өөр хүнтэй суугаад надад дүү нар эхнээсээ гарч ирж эхэлсэн юм. Ингээд би ч гайгүй том болоод 6, 7-р ангид ороод ерөнхийдөө ээж дээрээ амьдраад, ээждээ хань болоод амьдрахыг боддог болсон юм. Гэвч ээж дээрээ амьдрана гэдэг бол тухайн үед үнэхээр хүнд байдаг байсаан. Байнга л загнуулна, хараалгуулна, зодуулна, суран бүсдүүлнэ. Тэр үед миний нуруу туруу хөл нтэр байнга л бүтэн гөвдрүүтэй байдаг байлаа. Одоо бодоод байхад 5-р ангийн хүүхэд энэ хорвоод би хэнд ч хэрэггүй, шал дэмий төрсөн юм байна гээд хажуу талынхаа байшингийн чардаакан дээрээс үсрэнэ гэж бодоод хөлөө унжуулаад их удаан сууж байсан санагдана…

Яахав бусад айлыг бодоход манайх мөнгөтэй байдаг байсан юм. Тэгээд би гэртээ байх дургүй болж, гэртээ байдаг байсан мөнгөнөөс бага багаар хумсалж гадуур тэнэдэг болов оо. Тухайн үед моодонд ороод байсан хужаа компьютерын тоглоом, сега, сони гээд л, хүүхдүүдийн сонирхдог бүхий л зүйлийг сонирхож явдаг байлаа. Гэвч би харин хүүхдүүдтэй нийлж архи тамхи татаж бүр айхтар буруу замаар ороогүй юм. Харин хэнтэй ч нийлдэггүй, хүүхэдтэй нийлэхээр миний амьдралыг мэдээд намайг шоолох байх гээд ер нь бол хүнтэй нийлдэггүй, хамт байлаа ч амьдралынхаа тухай юугаа ярьдаггүй тийм л хүүхэд байлаа…

Ингээд урсгалаараа амьдарч байтал ээж бид 2-н амьдралд бас нэгэн хүн орж ирсэн нь миний хойд аав байлаа. Анх өөр хүнийг ааваа гэж дуудах эвгүй байсан ч гэсэн ээжийнхээ хүсэлт, шаардлагаар дууддаг болсон юм. Тэгээд бас ядаж байхад тэр хүнтэй таарч тохирно гэсэн ойлголт байхгүй ээ. Би жаахан байсан ч гэсэн үзэж тарна даа. Удахгүй ээж маань жирэмсэн болж би гэдэг хүн өөр эцэг, эхийн нийт 3 дүүтэй болов оо хөөрхий…

Ингээд бүр хэнд ч хэрэггүй амьтан нэг хэсэг болж хувирав. Хүн бүхэн л яг өөрсдийнхөө дундаас төрснүүдийгээ гэдэг. Би яахав эрэгтэй хүүхэд юм хойно өөрийгөө болгоод л, болсон болоогүй хичээл номондоо яваад л. Өөрөө өөрийгөө болгож яваад бас янз бүрийн нэг 2 хэрэгт төвөгт орооцолдоод амжваа. Тэр үед ээж аав 2 маань нэг юм учрыг нь олоол дуусгаж байсан байх. Гэвч би хүний хүн шиг ганцаардмал амьдралтай хэвээрээ л байлаа. Баяр наадам болохоор яг л ганцаараа. Сүүлдээ бүр гэр бүл, ах дүү хамаатан садангуудтайгаа ч уулзах хүсэлгүй болсон байсан юм.

Ингээд оюутан болов оо. Оюутан ахуй цаг ямар байдаг билээ яг л тиймээрээ явж л байлаа. Гэвч энэ үеээс л ёстой хогын юмнууд болж эхэлсэн юмдаа…

Ээжийг маань тэнгэртэй сахиустай гээд баахан буриад бөө нар янз бүрээр тархийг нь угаасаар байгаад хөдөө гадаа, хаа сайгүй авч яваад мөн утгандаа ээжийг маань удган болгочихов оо хөөрхий. Ингээд л ээж маань шаал өөр, бүүр аймар хүн болж хувирсан юм. Уурлахаараа нүд нь шаал өөр болчихдог, үнэхээрийн аймшгийн догшин зантай, хүн болгоныг зодно занчина. Нэг найзийгаа бүр аймшигтай болтол нь зодоод шүүх цагдаа ч гээд явж байсан түүхтэй. Гэрт бол ерөөсөө л үргэлжийн мөнх хэрүүл,тэмцэл, зодоон цохион. Энэ үе бол ёстой аймшигтай үе. Хэлэх ч юм биш…

Тэр үед би нэг л юмыг боддог байлаа. Хурдхан эхнэр аваад үр хүүхэдтэй болоод тусдаа гарах юмсан гэж. Энэ амьдралаас зайлаад өгөх юмсан гэж. Ингээд 3-4-р курсд байхдаа найз охинтой боллоо. Харин миний аз таарч их сайн, ер нь их дажгүй охидуудтай үерхдэг байсан юм. Гэвч энэ бүх үерхэлийг маань ээж маань балласан юм даа. Найз охиноо танилцуулах гээд аваад ирэхээр эхний өдрөө зүгээр сайхан. Тэгээл 2 дахь уулзалтаасаа л янхан гичийгээр нь бараг дуудаад л. Би гэдэг хүн ёстой ичиж үхэхийн дээдээр үхдэг байлаа. Сүүлдээ найз охинтой болсон ч гэр бүл болно гэдгээс айдаг, зугатаадаг болчихдог юм байна лээ…

Ингэж явсаар нэг өдөр ээж маань бясалгал гэдэг юм байна. Энэ их зүгээр юм байна. Багш нь гэж айхтар хүн байдаг юм байна. Ээж нь ерөөсөө буруу замаар явж байсан байна. Одоо энэ багшийгаа дагаад л бясалгаад л, цагаан хоол идээд л, махнаас гараад л сайхан болноо л гэсээр ороод ирлээ. Би ч үнэндээ үнэхээр ээжийг минь сайхан болгочихдог бол ямар сайхан бэ гээд л дотроо баярлаад хэрэндээ дэмживээ. Бас ч гэж нэг хэсэг сайхан болоод, зан ааш нь тогтоод…

Би ч их сургуулиа төгсөөд өөрийн гэсэн нэг жижигхэн бизнес эхлүүлээд басчхүү аятайхан болоод эхлэв. Одоо л нэг гэр бүлтэй болоод сайхан амьдралаа зохионо доо гэсээр бас нэг хөөрхөн охинтой танилцаад сууя баръя, хурим нтэрээ хийе гэж тохироод, бэр мэр гуйгаад бөөн юм болов оо. Тэгээд за хурим ч удахгүй хэдхэн хоноод боллоо гэж байтал манай нөгөө гайхал ээж худ болох хүнээ нөгөө бясалгалынхаа цуглаанд урьсан юм шиг байгаан. Худ болох гэж байгаа хадам ээж бас хүндэтгээд очсон юм шиг байгаан. Ингээд л гайхал ээж маань бөөн юм яриал, та нар бол махан хоолтон, та нар бол бараг л буг чөтгөрүүд, мах иддэг ингэдэг тэгдэг гээд л гамшигын юм болсон шиг байгаа юм. За ингээд нөгөө хурим нтэр ч худлаа боллоо. Найз бүсгүйн маань гэдсэнд байсан сайхан үр ч үгүй боллоо. Бүх юм хүчээр тэгээд л дуусаа! Тухайн үед ингээд бүхнийг дуусгахгүй, 2-уулаа өөрснөө бүх юмаа болгоод бүх амьдралаа аваад явъя гэж ярьсан боловч хадам болох ээж маань тас хориглоод шууд хүчээр абортонд оруулаад бүхнийг дуусгасан юм шиг байна лээ. Одоо бодоод байхнээ тэр нь ч зөв байж дээ… Тэр хөөрхий охиныг манай ээж яаж ч зовоох байсан юм билээ?

Ингээл амьдрал гэдэг үнэхээр утгагүй болдог юм байна лээ дээ. Яагаад гэхээр өөрөө, өөрийнхөө амьдралыг шийдээд, өөрөө өөрийнхөө хэргийг шийдээд явах боломжгүй амьдарна гэдэг бол үнэхээр эмгэнэл байдаг юм байна лээ.

Гэвч хүн амьдралд бууж өгнө гэж юу байхав. Дахиад амьдрал зохиохоор шийдлээ. Үнэхээр сайхан ч найз бүсгүйтэй боллоо. Харин энэ удаад ээжийг амьдралдаа оруулахгүй гээд бүх талын арга хэмжээг авлаа даа. Энэ ч хэрэг боллоо. Бас хүүтэй ч боллоо. Хагас жил ээжтэйгээ гэр ойролцоо амьдарсан юм. Эхэндээ ч гэр орноор орж ирдэггүй байж байгаад гэнэт л сайн хүн болоод л ороод ирэв ээ. Эхний өдрөө гэр цэвэрлээл, хоол хийгээд, ивий миний хүү, миний охин, миний ач хүү гээл байж байгаал маргаашнаас нь нөгөө хэрүүл уруул…

Би ч шууд л хүүгээ эхнэртээ тэврүүлээд, эхнэрээ ардаа хамгаалаад ээжийнхээ гарыг тас атгаж байгаад л гэрээсээ гараад явсан юм. Тэгэхгүй л бол нөгөө муу 2-г чинь цохиж авчих гээд болдоггүй. Ингэж гэрээсээ гараад амьдарлаа бүр эхнээс нь эхэлсээн. Хадам аав ээж 2 маань энэ байдлыг ойлгоод байрны урьдчилгаа мөнгө боломжоороо цуглууж өглөө, дээр нь бага сага нэмж байгаад нэг өрөө байр аваад бид 3  бүр тусдаа гарсан юм. Гэрээ хаана байдгийг ч ээждээ хэлэхгүй, утсаар ч ярихгүй. Хэдэн жил чих амар, эхнэр бид 2 ажлаа хийгээд л гэр орон маань улам бүр сайхан тохижоод л. Одоо бол амьдрал нэг үеэ бодвол үнэхээр сайхан л болж байна. Дахиад ч нэг хүүхэдтэй болоод манайх гэдэг чинь 4-үүлээ өнөр өтгөн айл, эхнэр бид 2 бас боломжийн өндөр албан тушаалтай сайхан ажил эрхлээд…

ГЭВЧ өнөөх гайхал ээж дахиад л амьдралд минь ороод ирэв ээ гай юм даа… Би энэ хүнээс өөрийнхөө 2 хүүхдээ хамгаалмаар байна. Бас энэ хүнийг хүчээр ч болтугай эмчлээд, ийш тийш нь хэвтүүлээд эмчилгээ хийгээд өгдөг газар байдаг ч болоосой. Та бүхэн ийм сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг яах вэ гэдэг талаар аль болох үндэслэлтэй, хуулийн дагуу хэрхэн арга хэмжээ авч нийгэмд аюулгүй болгох вэ гэдэг талаар санал бодлоо бичээрэй…

Одоо энэ хүн гадуур хүн бүрт нөгөө бясалгалаа яриал, тэр бясалгалыг хийгээд цагаан хоол идсэн хүн л бурханы шавь бусад нь чөтгөр ухааны юм яриал явж байгаа. Олон хүнд анх харахад ямар ч асуудалгүй зүгээр юм шиг харагдавч 2-3 уулзаал ирэхэд бүх юм өөр болоол. Асуудал тулгамдаал эхэлдэг. Хүн харахад бол ямар ч асуудалгүй булган шуба, айхтар гоё дугаар, сайхан машин унасан нөхөр явж байгаа даа…

Үнэхээр залхаж байнаа. 30 жил тэвчлээ. Одоо үр хүүхдийнхээ төлөө тэмцэхээс өөр сонголт алга. Би ганцаараа байсан бол хамаа алга…

47 Comments

  1. anhil says:

    Horwoo yrtontsiig eejiihee nudeer haraad daraa  uuruu haraarai chi ih tewchsen sain bn odoo chi jargah l dutuu bn eejdee ch gsen jargaliig medruuleerei hunii eh hun gdg chin……eh l shuu de 

  2. Bodoh bodol says:

    1. Chi uuruu eejiinhee achiig 1 udaa hariulj uzsen uu ? (Chamaig turuuleh,udii zeregtei usguh geed)
    2. Chi eejdee  1 udaa bi tand hairtai shuu gej helj bsan uu? 
    3. Chi eejiinhee tegj ih zovdog baisniig ni meddeg baij zovlongoos ni nimgelej uzsen uu?
    4. Chi eejiinhee hiij bui uildluudiig uuriinhuuruu bish eejiinhee nudeer neg harj uzsen uu?
    Geh met mash olon asuultuud baigaa ene asuultuudad ugui gesen hariutai bol chi het amia hicheesen hun yum. Hezee negen tsagt huuhduud chin chinii hiij bui hiih gej bui uildluudiig chamd hiivel yahav bodhol bodol. Yamarch eh hun ch bai amitan ch bai ur udmaa iddeggui l yumdaa nz min.

  3. mongol says:

    Миний хадам ээж яг ийм одоо эхнэр минь яг ийм болсон охиноо ад үзсээр байгаад гудамжинд гаргахаа алдсан одоо манай ах дүү нарыг муу хэлж ад үзнэ бас бага хүүхдийг минь. Би хадам авгайтай яг адилхан бузрын болж байгаа эхнэртэйгээ цаашдаа хамт амьдрана гэхээс үстэй толгой арзайж байна. Тиймээ багадаа хайр халамж үзээгүй аав ээж нь салсан хүмүүс яг ийм болдог юм байна. Би 2 хадам аав 2 хадам ээжтэй харин хадам авгай нөхрөө ашиглаж ашиглаж байгаад гудамжинд хаячихсан аймаар. Тэгээд л би эхнэрээ яг ээж шигээ болж байгаад нь их эмээж байна салж хэрүүл уруулгүй сайхан амьдарч үзэх юмсан…

  4. баярмаа says:

    Хэцүү ээж нар бий бий. Хараад байхад багадаа хайр халамжгүй өссөн хүмүүс л иймэрхүү болдог юм шиг байна лээ. Хүмүүс минь үр хүүхдээ хайрлаж өсгөөрэй. Хүүхэд багадаа эрх байлаа гээд муудах юм байхгүй. Би ч багадаа өвөө эмээ дээрээ эрхэлж өссөн. Өөрийгөө их азтай гэж боддог. Харин ээж маань бас л сонин хүн бий дээ. Намайг дөнгөж 23 хүрээд найз залуутай болсон байхад наад шалдан эргүү юмаараа яах гээд байгаан, гадуур чам шиг охидууд баян хөгшинтэй танилцаад явж байна, кондомтой явдаг гэж байна гэж хэлж байсан юм даа. Миний үнэхээр ой гутсан. Ээж маань эцэг эхтэйгээ сайнгүй харьцаатай байсан л гэж сонссон.

  5. дээгий says:

    Manai emeetei adilhan bn. 5 etsgiin 7 hyyhedtei. say 85 hyrsen. bid nar bagadaa huduu emeegiindee ochihoor odorjin tugal argal gej yavuulchihaad odor n mahtai hooloo hiij ideed dyy bid 3t tarag ogood untuuldag bj bilee. Bushuuhan gertee harimaar sanagdaad. bas talh maslaa sanaad6 Aav bolohoor eejdee tusluulah geed yavuuldag . 2. 3 jil yavaad dahij ochoogyi. Aav 5r angiasaa oor sumand surguulid surch 10 togsood l ajil hiij gereesee yavsan. Odoo dyy nar n l hoorondoo ilyy dutuu yum bolj amidardag. Aav maani neeh asuudald n oroltsdoggyi. Emee ene jil naadmaar manaid ochood ochnoon hyn irsen bhad baahan muulj olon yum yarisanaa tanaid honohgyi gj shono yavna gd. Hyrgej ogoh gd dyy mashind suulgaad yavsan chin zamdaa namaig mashinaas tylhej hayah gsn gd ynen tavitargyi hudlaa yarij ergyyteed. Aaviigaa mun ch ih orovdson. Beryydee dandaa muulna. Nyyren deer n magtaad l ternii avgai chamaig tegj bn lee gj hereldyyleh gd . Hetsyy hyn shyy. Eej maani meddeg bolhooor toodoggyi . Odoo hed l naslav gj gd bootsiilood bhad l altan zagasnii emgen shig zan gargana shdee.

  6. Natsag Bagabandi says:

    Za manai eej bas neg iim turliin hundee. Unchin ussun uuruu zovj ussun bailaa geed huuhduudee yg uuriinhuu zovj ussun shig bailgah geed bdg ih sonin. Nud ni aimar bolood l yg l galzuu ym shig uurlaj dairch davchidana. 20 gartsan huuhduudiig zodoh geed dairaad bn zodono. Jaahan baihad mini ih zoddog baisan. Tuka tai sanal neg bn. Bi l gesen bvodoltoi bi ta nariig tsusaa goijuulj turuulsun ta hed minii ugend orohgui bn. Geed l bus avaad amia horlono gej surduulene. Neg udaa buur bi uheed divaanjind ochino bi medej bn. Tegeed ta nariig haraad ta nar minii ugend orohgui bailuu gej heleed hahahaha gej ineene gej helsen. Ene eruul hun munuu? Yruusuu eej hunii shinj baihgui, dandaa huuhduuteigee baritsana daranguilana zagnina heruul hiine. bas l lam lam gej yvj yvj odoo buu buu geed hamag munguu barana. Hun chini uhaantai bizdee uuruu zovj ussun geed huuhdee adilhan zovooh ymar hereg baidag bnaa. Niigmiin iim heseg buleg avgaichuudiig yah ve. Uneheer amidrald daramttai buur holboogoo taslaad haychihay geheer ymartai ch tursun ym bolhoor chadahgui tegsen atlaa dandaa gomdol daramt heruul uneheer hetsuu. Eejiin buruugaas bolj huuhduud ni oligotoi bolovsrol ch oloogui.

  7. аагий says:

    манай найзын ээжтэй яг адилхан хүн бна.ийм хүмүүс аймар,үг хэл нь дийлдэхгүй,би бүүр найзынхаа ээжид үсдүүлээд зодуулж байлаа.хөгшин хүнд гар хүрэлтэй биш,зодуулсаншт.аймар авгайчууд байна аа..яаана даа хэцүү ээжтэй юм байна.болдог бол авгай хүүхдээ аваад гадаад явсан нь дээр юм байна.өөр арга байхгүй ээ.

  8. sar says:

    bi ch bas eejteigee ih myydaltsdag baisan.odoo baihgui l dee. nas yavaad odoo yagaad gej ih boddog eejid byryy ogohoo bolison eej bagadaa bie myytai amidral taaryy oir orchnii humuus n zan aashiig n ih evdsen.eejiigee oilgodoggui baisan.minii byryy .sain turliig olson baigaasai.

  9. MglausCom says:

    Tegj control alddaggiigaa eej n uuruu uhaarsan boltoi yum shig bhyn.
    Ih zovlon uzsen ulsuud ingeed hojmoo ur udamdaa nuluuldug tul zodoldoh muudalcahaasaa umnu boduushtail yum bshw hosuudaa

  10. HI says:

    chamaig bish eejiig chine orovdchihloo. eej chin bagadaa mash ih zovlon amsan yum baina shuuu dee. hund helej boldoggui zovlon gej baidag yum. zovlongiin nuuts ni eejiigee baihgui bolson tsagt meddeg yum bilee.

  11. TAKIA-iin ELBEGEE says:

    enhbayar yu gd xutsaad bna 😀

  12. bachka says:

    chi hu bolomjiin amidraltai um bol ehner huuhdee avaad gadagshaa garch amidar. eejeesee zai barij yav, odoo bol gai l boloh hun baina shuu. australia, america, canada ruu tsagaachlaach. tsaashid yaj iigeed eejguigeer l amidar, odoo ingeh tsag ni boloo biz dee.

  13. tuka says:

    manaihan l eej aaviinhaa iimerhyy zyiliig il gargaj hundulgyi yrgeljid hudlaa neeree magtatsgaadag bolohoos europ t ehne ohindoo etsegne hyydee haltai ,hariltsan horlontoi, setgelzyin evdrel.hariltsan hen negendee ataarhaj jutuurhuh etseg eh baih yyreg hariutslagaa uhaardgyigeer yl baram yr hyyhdee uruusuu ilyy gargahgyi nadaas ene muu ily garah eosgyi ,nadaas deer yum edleh eosgyi bi bol ..geh yzlyyd baidgiig hyleen zuvshuurtsguutsun baidiimoo. ene bol setgel medreliin emlegt hevtdeg hevtchiheer eej bishee baidag l neg zahiin hyyhed turyylsen bi gedeg aguu ihiin solioroltoi hijeel emegtei boltoi.manaihnii barag 10 avgai tutmiin negne iim baigaa baihoo.ehleed l nam nam gej jaal henheglej yavaad alichgyi yldeed, daraana kompany gej jaal huuruud,tegjaahdaa ger bylee salgaad gantna gants hoerno hoer hyyhedtei ter hyyheddee amidraliihaa hamag buruug yyryylj haraaj zyhej gomolj zodoj bie setgeleerne zovoodgoo ingeh eostoi gej boddog.ter hoorondno unuu hyyhdyydne bygd gantsaardmal ergej dursahiig ch hysehgyi tiim dursamjuudiig yr hyyheddee yldeechihsen baidag.za tegj baigaad hyyhedne nasand hyreed oyutan boloh yed byteej gavisan ch yumgyi hairlagdsan yr hyyhed ch ygyi hanilsan hanichgyi taaraldsantaigaa nas ys gelgyi hanilah gej oroldson bytelgyi emegtei bolson baina.za tegj baital buu murgul garch ireed neg heseg l tenger medne gej orilson avgai bolno.tegeed syyldee uiddiimuu yadii, esvel pyangiine daahaa boliod ireheeree ch tegdiimuu, tg inge gesnene esregeeree bolsnoos boldiimuu byasalgald orj tugs gegeerdeg baatar bolood am l angaival tsagaan hool yaridag hyn bolchnoo.uulna buu huusnuusuu zan avirna arai l deer bolno.gesen ch barilna tavigdahgyi ee.haaya orilj hashgichj soliordogno yag heveeree.tv yzehgyi nom sonin unshihgyi zuvhun tsgaan hooltnuuddaa zoriulsan yumaa dahin dahin yzej dahin dahin chagnaj hoorondoo dahin dahin yarij,dahin dahin unshisaar medeelelgyi medleggyi aguu ih munhaglal ruu shiljeed yavtsgaaj bainoo.ter deer divaajind geree tohijuulaad beldtsen ene fizik bie yamar ch hereggyi bi udahgyi gertee harina.ene hugshin uls biy uvdlu havdlaa geed emchlyylne barina geed ingeel baigad baihiihaa orond gertee harisan deershd geed uuruu harina harina geed uchnuun jil baigaal baina.syyldee goe bolno geed ysee husuulaad,mundag bolno geed yanz byriin ulsad ochij bysalgaad,bysalgahaar byh yum bytdeg geed ur tavij urund orood yavaad bainshdee ene ulsuud. ene nasna 50 gartgaatsan ulsuudiin heden huvina lav iim,ih uvurmuts setgelgeetei ulsuud bainaa.haraad baihneene uhaan sanaana gyitsed tuluvshuugyi ch yum shig.hamgiin niitleg talna zuvhun uuriiguu l boddog ih shunaltai.(yuuuuuuch hamaagyi hynees avch l baihiig boddog hanaj tsadahiig medehgyi,teglee geed amidrald hymsyyst bayrlana gej baihgyi.harahad ih sain hynii dyr esgej jyjgeltsgeedeg hachirhaltai hymyysiin ye.baigaliin jamaar hugshirch sulrahna saihiimdaa

  14. .. says:

    tegeed ch iimerhuu ger buliinhee asuudliig uhaad bodood bhaar omnoh uyeudee uhah hereg gardag yum. aaw eej buruugaa medeej huleehgui omnoh uye ruugee tulhene ted tiim bsan geed. ted yagaad tiim bsan geheer tednii omnoh uye yamar nohtsold blgasnaas shaltgaalna… tegeheer suuldee zalhaad bas hun omnoh uye gar buugaar buudval gedeg bil uu? hoich uye chamaig uher buugaar buudna gedeg bil uu. ter sanaand orood gol n ooroo l ali bolohoor hicheeh n zov gej bodoggddog. tegeed ch bid nar (omnoh uye ch bas, ovog emeg deedes) bugd ogogdson orchin nohtsol, niigemdee taaruulj amidrahaas argagui. yalanguya deer uyed humuus ter ih medeelelgui amidarch bsan gedgiig bodoltsoh heregtei. odoo ingeed bid nar shig bicheed oor tanihgui humuusees asuuchihna gesen zuilgui. taniluuddaa ter bolgon heleed bj boldoggui tiim nohtsold bsan gedgiig bodoltsoh heregtei. Hiij chadah gants zuil gevel ooroo ali bolohoor udam ugsaaniihaa sain chanariig avch uldej muug n geej ted nar shig tiim bhguin tuld hentei gerleh songoltoo zov hiih hamgiin chuhal yum bna.

  15. oyu says:

    Uneheer hetsuu. Ta nar iim amidral uzeegui bolohoor medehgui bna, manai eej bol zugeer arhichin, deer ni ajlaasaa arhi uusan gej halagdsaar mungu ch bhgui, bid heden huuhduud umsuh huvtsas, ideh hoolgui, aimaar yaduu.uyeiinhneesee aimaar ichdeg bj bilee, gehdee yaduu gexgeesee bish. Eej arhi uudaggui, udur bolgon ingej agsan sogtuu tavidaggui bol yaduu bh yu ch bish gej bid hed yaridag bj bilee. Aavaas yalihgui shaltgaar salchihaad, yanz buriin erchuud daguulj irne, ehendee uchriig ni oilgohgui, suuldee uursdiiguu hamgaalj alaltsdag bolson.  Emee maani bidniig harin zuv humuujuulsen bsandaa bid hed aimaar evdreegui, gehdee bas l nuluulsun bdag, bi l lav eejid gomddog, ur huuhdee hairlaj hamgaalj chadahgui yum bol yah gej turuulsen yum, yagaad .egent turuulsen yum bol eh hun shig bgaagui yum bol gej. Odoo bi gadaadad garaad olon jil bolj bna, haritsdag ch ugui, duu nartaa naad avgaigaa huuhduuddee bitgii oirtuul gej zahidag, 1 hen nastai manai duugiin huuhdiig gants udaa tsetserlegees avahuulsan chini , huuhed daguulaad har uvliin huitend teneed arhidaad alga bolchihson, arai gej olson chini huuhed daaraad,  daaraad, ulsuud, pampers ni duurchihsen bsan gesen. Muu etseg ehtei bh tam shuu.

  16. Долоон бурхан says:

    Эхнэр хvvxдээ аваад Гадагшаа гараад явчихвал амар юм бна доо. 

  17. Ээж шиг ээ эхнэр болохгvй юм шvv says:

    Minii eej ch bas hetsuu hun baidag. Ungursun balarsan yumiig martnaa gonj. Uhaj uhaj gargaj ireed l zulgej ugnu duu kkkkk. Yamarch huntei ih hachin  haritsdag bolhoor bas l heviin bus hun gej boddog.
     Aaviig mini amar zayag ni uzuulehgui, nasaar ni tamalj, hardaj, heruul, zodoon hiiseeeer bgaad burhanii orond ni yavuulsan daa. Huurhii aav min yaj nasaaraa aimshigiig tevchij amidarsan yum bol gej boddog. Heden huuhdee l bodoj tevchsen baih daa gej uruvddg yum. 
    Bi Eej aaviinhaa teneg amidralaas surgamj avsan bolhoor Er nuhuruu chadah chineegeeree amar taivan bailgahiig ermelzdeg dee. 
     Er hunii suld hiimoriig urgelj darj, baritsaad baihaar zaya ni gomdood saihan aav min dunguj 50 garaad l uud bolson. 

  18. gy says:

    АЙМААР ЮМ ДА. 

  19. Life says:

    Hetsuu yumaa tee… Unende yag amidral deer bdag hunuusin neeh heldgui asuudliig hundsun gej bodjina.. Neg tanil gadad mongolchud eej eej geed ih hairlaj duuldag hernee yaagad gudamjind tamhi chiher zaruulaad bdin, yagad eej nar hund huchir ajil hiij zahaar duuren eej nar… Ene ni yug heleh geed bna gevel hun bolgon l gadna eej eej gedeg bolovch uur shig chin asuudaltai humus zundu shu. Yag unen odoogiin 45 aas 60 hurtelh ch yumu humuus ih sonin yag ihenh ni setgestiin yumtai tanai eej ch bish zunduu eejuud tiim bga… Tarhiig ni ugaahad ih amarhan, buu tsagaan hoolton, lam yu ch bolgoj bolno…tiim humuusiig esvel oriflamchin  ch yumu.. Tiim bolhor negt bitgii ih shanal uuruu gantsara bish shu,, niigmiin yag heden tiim humus bga shu tsaana chin… Manai aav ch gesen odoo uuriiguu heden uye damjsan lam gegeenten gej boddog,,, unen hetsuuu.. Gadagshaa yawaad ugmuur yum bnada ta hed,,,, 

  20. gfgj says:

    psychiater geed zaaval galzuursan hoino n bish naad zahiin setgetsiin oorchloltuudiig onoshildeg hun bdag . manai ulsad bdag esehiig medehgui. emchid uzuuleh n zov.

  21. goog says:

    yag tiim mal shig hvmvvsch bii dee. Tsagdaad uguud , tsaad hed ni albadan emchilgee nter hiilgene biz. Yah gj holboo baridag ym be. Hol bgaach de. Tag alga bolchooch

  22. Sarnai says:

    za zaluu mini chi ooroo ter aimshigtai ehiin ur udam shuu de…eej eej geed eejiigee ih bichij chinii sudasaar ter eej geed bgaa hunii tsus guij bgaa yavaandaa eej shigee aash gargaj ehner huuhduudee zovoov do… eej chin ugaasaa huuhed bhdaa iim setgeliin emgegtei bolson yum bishuu…eejiin chin buruu gej yu bhav de zailuul…chinii buruu ch gej bas yu bhav…tiim bolohoor eejiigee yaj iigeed argalaad amidralaasaa hol bailgaad haayadaa eejteigee uulzaad bval boloh yum shig..chi oorool shiidemgii zorigtoi bai…eejiinhee ugnees garch chadahgui yavah yum..

  23. yayay says:

    yaaaya aimar ymbe gedhee hu eej chine yum chin ehleed yriltsaad uzvel deer bshuu ta erun yag yaamr bgaan yaagd engeed bgan geed ? tegeed ehleed taiwanar helee hoyulaa emnelegt ochoy uzuulii ta eruusu bish bn ch ymuu hehe sn mdhgumaa gedheel tursu neej chin shuudee hu

  24. ELLO says:

    ene commentuudiig unshihaas zalhuu hurew ter dood taliin emilytei sanal neg bna .chi bas hatuu hun bololtoi etseg ehee songoj toroh bish tiim amidralaar osloo geed chamd muudsan um alga …yostoi .hun shig hun bolgool osgosonl bnadag nasaaraa zasraagui huniig chi zaasan gej you bhavdee hun nas avah tusmaa uhaan suudag um 50 garaad 60dohood irehdee oilgondoo chi terend sanaa zovohiin shaardlagagui umar chamtai uurd hamt baih bish HARIN BAIGAAD NI HAIRLAARADAI

  25. Өлзий says:

    Хүсвэл надтай холбогдоорой тэр хүнтэй уулзуулж чадахгүй ч гэсэн манай ангийн сэтгэцийн эмч охин бий түүнтэй холбож өгч уулзуулж болох юм . Одоохондоо би өөрөө гадаадад сурч байгаа болхоор өөрөө тусалж чадахгүй нь гэхдээ утас энэ тэрээр холбож өгж чадах байх. Үнхээр ээж чинь эмгэгтэй нийгэмд аюултай үйлдэл хийх хэмжээнд хүрсэн үгүйг чи мэргэжлийн эмчид хандаж байж л тогтооно. 

  26. Өлзий says:

    Сайн байн уу ? Чиний асуудлыг уншлаа би өөрөө эмч хүн л дээ ардчилсан нийгэм гарснаас хойш сэтгэцийн бага эмгэг өөрчлөлттөй хүмүүс нийгэмд хэвийн амьдрах болсон юм шиг надад ажиглагддаг хааяа иймэрхүү типын хүмүүстэй тааралддаг болдог бол шар хадны эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийвэл ч гэж их бодогддог юм. Чи сэтгэцийн шархадны хуулийн тасгийн эрхлэгч Лянхуа гээд эмч байдаг анагаахын багш тэр хүнийг олж уулзаад наад учраа хэлээд би яг яах ёстой талаар зөвөлгөө ав. Хэрэв яг сэтгэцийн хүнд эмгэг биш зовхон төрж өссөн орчноос үүдэлтэй эмгэг байвал наадах чинь харин засрах боломжтой чи өөрөө хамаагүй шууд шар хаданд өгөх юм уу цагдаад өгч болохгүй иймэрхүү зан төрхтөй хүмүүс маш их өс санамтгай байдгын тэгээд чиний ойлголтоос бол чи өөрөө ээждээ олон жилийн сэтгэлийн гомдолтой явдаг болхоор хэтрүүлж бодоод байна уу үнхээр эмгэг үү гэдгийг мэргэжлийн эмчтэй ярилцаж байж асууж тодруулах шаардлагатайм байна. Тэгээд танай удамд сэтгэцийн эмгэг тусаж байсан түүх байна уу үгүй юу ээж чинь яг хаана аа сэтгэл зүйн хувьд хүнд цохилтонд ороод зан төрхийн өөрчлөлтөнд орсон гэдгийг мэргэжлийн эмчтэй чи өөрөө ярьж байж л шийдэхээр санагдлаа. Чи бас өөрөө ээжээсээ хол амьдраад бас сэтгэл дотроо ээжийгээ уучлаад сэтгэлээ амраах хэрэгтэй үгүй бол сүүлд нь чи өөрөө дарамтанд орох талтай шүү. Амьдралд чамаас салгах боломжгүй чиний туулах ёстой тийм л зүйлүүд их тохиолддог тэрэнд зөвөөр хандаж өдий зэрэгтэй яваа чинь үнхээр мундаг байна за тэгээд амжи.лт хүсье Чи миний хэлсэн эмчийг зорьж очоод уулзаж зөвөлгөө аваарай. 

  27. EMILY says:

    EEJTEIGEE TANGARAG TASARLAA GEED CHI SAIKHAN BHUU ….MUU BSANCH HUNIIG BGAAD NI HAIRLAH HEREGTEI DARAA NI IH HARAMSAN NASAARAAL CHAMTAI HAMT BAIHGUI GEDGIIN SAIN ……

  28. gantsaardal says:

    Eej chn zaluu xvvxed nasnixaa xar baraan dursamjnas boljil tm setgetsiin uwchtei bolson bxaa

  29. EMILY says:

    BAS ADILHAN ZOVLONTOI BSAN UM BNA HUMUUJILTEI SAIKHAN GER BULD OSSONCH GADAAD MYANGA BOLOVSROL EZEMSHISENCH AMIDRALIIN HUNEE ZOV SONGOOGUIGEES IH EVDERSEN HUNDEE TER CHAMAIG TORUULSEN EEJ GEDEGIIG MARTAH HEREGGUI …..SEMHII CH GESEN GER MINE SEGSGERCH GESEN EEJ MINE GEDEG UG BDAG SHUU ……UZEN YADAAD TUSGAARLAH HEREGGUI EMCHLUULEH CHI ARAI SHAR HADAND HEVTUULEH GEED BGA UMBISH BIZ ….YACHIJ MUUHAI AASHILJ BSAN CHINII EEJ UCHIRAAS CHI TER HUNIIG HAIRLAH HEREGTEI YAJ SAIN HUU BHIIGAAL BOD ….HUN GEDEG IH HOJUU UHAARDAG UM TSAG NI IREHEER OOROO OILGONO ….TEMTSELDEJ TUSGAARLALAA GEED EMCHLEGDEHGUI

  30. B6 says:

    Хvний оссон орчин   Гэж их чухал юм  байдаг.хvvхэд насний тэр их зовлондоо ухаажиж хатуужаагvй харин ч ос санаж толовшисон бололтой танай ээж.тийм ч учираас л хvн болгнд багийн тэр туулаж амсаж оссон  зовлонт амьдралийнхаа  хар хорийг гаргаж харицдаг  нэг еосний ошоо авч байгаан л тэр л дээ!!!!!!! Багад нь жоохон зов тийш нь залсан бол ийм амьдрал дунд оссон  хvvхэд бол их хэрсvv ухаалаг болон  ор зоолон  байдаг л даа?  Бас удамд нь ч гаж юм байдаг талтай?чиний бичснээр бол  хvн хархад тансаг авгай бололтой.ийм хvнийг сэтэгцийн овчтэй гэхээр адаглаад л хэн ч итгэхгvй л дээ. Чи оороо ч торсон эх чинь учираас  хатуу байч чадалгvй хохирсоор л байх болно!!!!!  Эх vрийн хооронд  хvйн холбоо гэж айхтар юм байдаг .оштон болдоггvй яаж ч 2-биендээ хатуурхаж байсан эхийн сvv ариутгаж тайлаж байдаг гэдгийн.эцэг vр 2-  бол дайсагналцдаг гэдгийн.  Vнхээр л чи  хvсэж байгаан бол  Ээж ээ 2- лаа нэг уулзаадхий гээд аятайхаан хэл. Тэгээд шууд л хэл.хvvгээ уучилаарай  2-лаа ингээд холбоогоо таслийй  дахиж  уулзахгvй!!!! Гээд л болоо оор юу ч битгий хэл тэгээд л юу гэхийг н ч сонсохийн ч хэрэггvй хурлн босоод гараад яв, бас дахиж миний гэр бvлийг  айлгаж vг хэл vйлдлээрээ дормжилохмйн бол би эднийгээ  Таниас хамгаална гэдгээ хатуу хэллээ шvv.,,,,,, гэж л хэл.тэрнээс биш  газар цоморчоогvй л бол  дуртай цагтаа л  хаанаас ч чамайг олийнш дээ??????  Би яаг нэг ийм авгайг мэднэ л дээ.гэхдээ чиний хэлсэн шиг  машин унаж булган шуба омсдог тансаг нэгэн бишл дээ гэхдээл бусад тэр  ааш  энэ тэр vр хvvхдээ нохойноос ч дорд vздэг нь адилхаан тэр хэд шар хаданд 3-сар хэвтvvлээд  эмчилvvлээд  бvvр хаширсан байна лээ .танай ээж бол албан хvчээр л хэвтvvлэхгvй бол горигvй  хvн бололтой.чи оороо л зориг гаргахгvй л бол ийм  хvн бол улам л асаж гаардаг юм шиг байгаан.эхдээ хатуу хандлаа гээд бурхан чамайг оршоох байха??

  31. zochin 1 says:

    hoorhiidoo eej chn olon jil har bagaasa ehleed hutei suuj amidral ehleh hurtlee hund zoduulj daramtluulj zowlon uzseer bgaad iim owchtei boltsiin bn tiimuu. ger bul salalt heruul zodoon ymarch eruul hund mash hundeer tusaj owdoj zowno shuu dee. odoo hucheer ch boltugai emchluuleh heregtei. shar had tiim sain esehiig medehgui l bn. shar hadnaas oor sain emchildeg uneheer galzuursan huniig eruul bolgodog gazar baihgui l yum bh daa

  32. zax says:

    Ээжийн чинь ээжийг эмээ гэдэгийн !!!

  33. zochin*** says:

    7 honogiin gants udur huuhed haraad ugchih gsn chini nuguuh harah albatai yumuu gd. uul ni bi ternii huuhdiig usgusun yumsan. odoo nadaas bas ter hoid etsgiin aash tsuhuigaad bgam shig sanagdaad uurtuu uur hureed bdag bolson. uneheer gerbuliin uur amisgal hund mash ih nuluuldug yum bnaa

  34. NB says:

    Ex yoronhiilogch maani setgegdel bichsen baih shivdee xaxa. 
    Eej eej l geed baih yum chamaig ur huuhdee gej toogoogui huniig chi eejee gej tooj yadiin. Bulgan shuba unetei mashin unadiin bol tegeel tangarag tasarchaachdee er yum baij doojoogui yum be. Ger buleer oroldohiin bol sahiustai chine huis temtriishuu gehgui yu boo geheer aigaad baidag muhar susegtenuudiig haraad orovddog shuu hoorhiis.

  35. Nambar.Enkhbayar says:

    Za henee naizaa, gol ni ur huuheddee yostoi yaagaad hamt bailgaj bolohgui shuu. Uchir ni setgetsiin emgeg bol hun uuriiguu udirdaj chadahguid hurgedeg, ingesneer uvcin ni hudluud huuhed ehneriig chine yaaj ch medne shuu. Shar hadand emchluuleh ni zuitei shuu.
    Neeree gol ni ter tiim ih setgetsiim emgegtei hun, ajil hiih chadvargui Yaaj tegeed bulgan shuup unetei dugaar goe mashin unaad yavaad baidag baina aa.

  36. ххххххх1111 says:

    Шинэ үеийн хошин шог дээр жүжигчин Ундармаа бясалгалд яваад гэгээрсэн гээд дүр байдаг даа үе, үе өөрийн жинхэнэ дотоод жинхэнэ дүр нь гараад ална хядна гээд орилоод байдаг ш дээ хахаха тэрэнтэй адилхан санагдав

  37. otgoo says:

    ee burhan min.. Yammmar aimshigtai eej ve? bi chinii orond bsan bol barag 5dugaar angidaa ter baishingiin oroigoos vsercen bhaa. Ene bvh on jil cag hugacaag teseed tevcheed irsen yum chin odo aij, shantrahgvi shv. Hediine nas bie gvicsen, niigemd bair suuria ezelsen, hairlaj hamgaalah ger bvltei bolson yum chin yuunaas ch aih hereggvi. ger orond chin irvel cagdaa duud. emch duud. ehnii udaad ger bvliin hervvl bna. uchraa ol geh l bh. Daraa daraagiihaas emch cagdaa narluu yaaj orilj hashgirch bgaag, yamar aimar aash  avirtai, emnelgiin tuslamj shaardlagatai hvn be gedgiig oilgood hewtvvlj emchilne gj naidaj bna. Tegeed emnelgees garaad hechneen gaigvi edgersen blaa ch hvvhdvvd ehnerteigee hamaagvi uulzuulj hamt orhij bolohgvi shv. Tiim hvn neg l udur hvn aldag yum shv. yalanguyaa havar namartaa uvchin ni dahina. Uvchin ni dahival dahiad l hewtvvl. Turvvlsen ehiin chin talaar hatuu helj baigaa bol uuchilna bizee. Gehdee vnendee uur arga baihgvi shv. Eej chin bol vneheer uvchtei hvn bna. Emnelgiin tuslamj zaaval heregtei. Hamaagvi chi ochood hamag vnenee emch nart ni yari itgvvl. Gerchleh hvmvvs daguulj och. Zoduulj barisan naiz nuhud geed barimt boloh zvil bgaa bizdee. Tegeed ch byasalgal gedeg bol busdiig gegeervvleh gol bish, uuriiguu yalan diilj, uuruu uuriiguu oilgoj, dotood setgel zvrhee ariusgaj, uuriin munhagiig yalah ni hamgiin gol ni bdag. Byasalgal sain saihan geed busadruu uurlaj vschine gedeg tsu tsu tsu.. vneheer hvnd uvchtei yum bnaa zaluu min. Zaaval emchilgeend hamruulaarai. Tegeed hamgiin gol ni uuriin tuulsan zovlong vr hvvheddee medrvvlehees hamgiin iheer seremjleerei. Nii nuugvi helehed iim uvchin udamshdag yum shv. 

  38. ххххххх1111 says:

    Зайл гээд шууд хөөчихөөж.

  39. ner says:

    Ээж чинь хөөрхий чам шиг сэтгэцийн хувьд тогтвортой генетиктэй хүн биш байсан бололтой. Чамаас их зовлон туулсан биз. Одоо яахав аль болох хол бай. Өвчин туслаа гэхэд сэгсгэр ч гэсэн ээж минь гээд асрах л болох байх даа.  

  40. surtei ymaa says:

    энэ манай хадам шиг хүн юмаа манай нөхөр харин чам шиг биш л дээ би л явж амарсан даа

  41. zvrh says:

    Hvnd amidrals udiig hvrtel ywj chaddag vnehr mundg zaluu
    yma amjilt eej chn l hetsvv ym 

  42. 123№№ says:

    энэ сайтад би их дуртай. Сургамжтай зүйл их байдаг.Чамд гэж хэлэхэд гэр бүлээ бат хамгаалах хэрэгтэй. Би ч гэсэн гэр бүлээсээ болж ах дүү болон аавтайгаа тангараг тасарсан. Аавтайгаа бол холбоо барихаа ч байсан. Цаашид ч барихгүй л гэж боддог. Гэр бүл л хамгийн чухал даа. Хоёр талаасаа зүтгэсээр байгаад амьдралаа босгож авсан.Сайхан л амьдарч байна. Сэтгэцийн эмч эмнэлэгт үзүүлбэл наад эх чинь гол нь үзүүлэх юмуу. Ерөөсөө харьцахаа байчихаач. Эсвэл ээждээ бид бол мах иддэг засаршгүй чөтгөрүүд та яаж ч засах гээд бид өөрчлөгдөхгүй тул биднийг орхи гэж хэлээд бүүр тангараг тасарчихгүй юу даа яршиг. Би бас энэ тэр бөө мөө гэсэн юмнуудад ёостой дургүй. Шар хаданд хэвтүүлээч.сэтгэл зүйч эмчийг хөлслөөд ээжтэйгээ уулзуулж ярилцуул. Гол нь ээждээ эмч гэдгий нь хэлэхгүй байдаг ч юм уу яадаг ч юум бэ дээ. Хэцүү л дээ. Нэг юманд бат итгэсэн хүн итгэл үнэмшилээ гээж хаяж өөрөөр харж гэгээрнэ гэдэг хэцүү л байх даа хө.Гэхдээ чиний энэ өөрчлөх гэсэн чин хүсэл байх аваас нэгэн сэтгэлийн үзүүрт зоригдон хичээвэл арга эвийг олох байх гэж бодож байна.Ясны их уур уцаартай хүн байна даа танай ээж яг л манай аав шиг. Тэр хүмүүсийн буруу бодол санааг эхлээд ойлгуулах хэрэгтэй. Эсвэл өөрт нь зориулж ном нууц тарнийн хүч ашиглавал яадаг юм бол доо. 

  43. tuya says:

    батсүмбэрийн асрамжийн газар аваачаад өгчихөөө. заавал ар гэр нь гэх хүн байхгүй хүмүүс л очдог биш юм бна лээшд.

  44. zochin*** says:

    Eesh ymar aimar yum be. Eniig unshsan chini minii baga nas sanaand orchloo. manai eej bas 3 hunees 5 huuhedtei bi dooroosoo 2dahi ni. Bi baga nasaa dursahiig ch husdeggui uneheer aimshigtai hoid etsgiin daramtand. Eej maani baga baihad nadad gaigui l bsan tomrood irsen chini barag nuguugteigee niileed zagnaj ntr. er ni ih sonin. bid nariig harahaara uchirgui sain eej dolignool. baihguid nuguuhduu muulaad bdag bololtoi. az bolj bid5 hoorondoo sain hariltsaatai bdag. odoo bodohoor eejde gomdoh yum. uuriiguu l boddog bsan yug zm shig . yagaad uurii zodood bid nariig zodood bhad salahgui bid nariig tamluulad bdag baisiim be gej gomddog. sayhan l gehed 

  45. moogiidmgiin ehnii says:

    hamgiin ehnii moogii bas yu ve.neg bol sain hun hard uzuul gene.1 soliotiig nogoo soliot deer avaachih uu.muhar susegendee barigdsan erguu dagz.booduuleh sanaatai.

  46. bold says:

    oilgoj bna andaa.ooriihooroo l baigaarai.bosgoson amidaralaa bitgii nuraagaarai.boldog bol shuu.hurtsiin tasagt avaachih yumsan.chi daruuhan yumaa.eej n bolohoor hetsuu l baih.hunii hund bol alaad haychihmaar l avgai bna

  47. moogii says:

    Яах аргагүй сэтгэцийн эмгэг байна. Нэг бол сайн хүн хард үзүүлж арга хэмжээ ав, нэг бол сайн эмчид үзүүлж арга хэмжээ ав. Тэр болтол зугттаад л явж байхаас. Хүний амьдрал нээрээ ямар ч түмэн янзын зовлонтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.