Үнэнээр нь хариулна уу эрчүүдээ!

109351193

Сайн байцгаана уу. Би 34 настай. Нөхөр хүүхэдтэйгээ гадаадад амьдардаг. Нөхөртэйгөө хамт амьдраад 6 жил болж байна. Хүү маань 4 настай. Нөхөр 36-тай. Саяхан нөхрийн маань багын найз монголоос түр ирээд нөхөр бөөн баяр. Бид хэд гэртээ хоол хийж идэж уугаад, би амархан согтчихдог болохоор бушуухан л хүүгээ өвөртлөөд орондоо орж тэр 2-г жоохон юм ярьж хөөрөг гэж бодсон юм. Тэр 2 пиво ууж суугаад л юм яриад найзууд байрныхан энэ тэр гээд л байх шиг байсан. Би ч тэгээд нам унтчихсан байсан хажуу өрөөнд. Шөнө дунд гэнэт сэрчлээ. Тэгсэн нөхрийн дуу нилээн чангарчихсан тэр 2 ид л халж байгаа бололтой. Нөхрийн найз нь асууж байнаа. Чи тэр хүүхэндээ үнэхээр хайртай юмуу гээд. Тэгсэн нөхөр тиймээ, би одоо ч хайртай хэвээрээ, мартаж чаддаггүй л гэнэ, сэтгэлдээ хадгалж явдаг байхгүй юу л гэнэ.

Энэ авгай ч яахав дээ хүүхэдтэй болоод л суучихсан юм, өөр юм байхгүй л гэнэ. Өөр уулзаж учирч явсан хүүхнүүд бол юу ч биш зүгээр л шаадаг байсан л гэнэ. Тэгсэн найз нь тэр хүүхнээ монголд очоод уулзаад хэд сайн шаагаад аваач л гэнэ. Ёооё би бүр нойр сэргээд зүүдэлж байна уу л гэж бодлоо. Үнэхээр шоконд орсоон. Бас нэг гомдмоор юм нь авгайдаа бэлэг авч өгөхдөө хүртэл тэр хүүхэндээ авч өгч байна гэж бодож авдаг гэсэн. Тэр хүүхэн нь монголд л байдаг юм шиг байна лээ. Бас нөхөр хүүхэдтэй болсон гэж байх шиг байсан. Гэхдээ тэр хүүхэнтэйгээ уулзаад холбогдсон юм байхгүй л юм шиг байна лээ. Найздаа ярихдаа холбогдоё гэхээр зовоод байдаг ч гэнүү ичээд байдаг ч гэнүү тиймэрхүү юм хэлж байна лээ. Найз нь болохоор их л дэмжээд холбогдооч яриач яадгийн гээд байсан.

Би үнэхээр юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохоо байлаа. Энэ хүнийг явуулъя гэж бодож байгаа. Тэр хайртай дуртай хүн дээрээ очно биз. Намайг хайрладаггүй хүнийг би хүчээр хамт байлгаад яахиймбэ. Би хэлэх ч үг олдохгүй юу ч мэдээгүй юм шиг л байгаа. Цаашдаа хамт амьдрах сонирхол ч алга. Надад хайртай дуртай гэж хэлж байсан нь шал худлаа л юм байна. Яах гэж тэр яриаг нь сонсов доо л гэж бодож сууна. Эрчүүдээс асуухад та бүхэнд зугаацдаг хүүхэн, хүүхдий нь төрүүлдэг хүүхэн, дотроо хайрладаг хадгалдаг хүүхэн гэж тус тусдаа байдаг юмуу.

Дотроо хадгалдаг хайрладаг цорын ганц хүүхэн нь би өөрөө гэж бодож байсан юмсан. Гэтэл шал өөр, сонсож байгаагүй дуулж байгаагүй хүүхний нэр гараад ирсэн дээ. Эрчүүд ийм л муухай дотроо юу ч бодож санаж явдаг хүмүүс байна шүү хүүхнүүдээ. Надад, намайг хайрладаг цорын ганц хайраа гэж бодож явдаг хүн хэрэгтэй байна. Би ч бас хэн нэгний дотроо хадгалдаг хүүхэн нь болмоор байна.Эрчүүд үнэхээр иймэрхүү байдалтай л гэр бүл болдог уу ер нь?

Голдуу хайргүй хүүхэнтэйгээ хүүхэд төрүүлсэнд нь болж амьдраад дотроо болохоор өөр хүн хайрлаж явдаг ийм амьдралтай эрчүүд асуудлаа яаж шийддэг вэ?

Үнэнээр нь хариулна уу эрчүүдээ. Намайг өрөвдөж, нөхрөө уучил, тэвчиж амьдар энэ тэр гэх хэрэггүй.Зүгээр л би эрчүүдийн дотор орж үзмээр байна.Манай нөхрийн оронд байсан бол юу гэж бодож байх байсан бэ гэж. Баярлалаа.

48 Comments

  1. yuna says:

    Сайна уу би ч бас сүүлийн үед чам шиг л байна даа манай хүн бид 2 хамтдаа нэг байгуулагад ажиллаж байгаад суусан их  өмнө нь хамт ажиллаж байхдаа байнга ажлаас болж байнга  хэрэлддэг байсан гэхдээ манай хүн сайхан сэтгэлтэй халамжтай санагдаад л нэг л мэдэхэд нэг гэрт орсон байсан одоо ч манай хүн тусархуу намайг хуурч байгаагүй  гэж бодож амьдардаг би хайрыгаа хуурахгүй гэж бодож амьдардаг би нөхөртөө хайртай 
    Гэхдээ эртээд нэг муудалцаад би ч их шартай хүнд бууж өгөхгүй л гэж боддог манай хүн намайг зодсон (өмнө нь нэг хоёр удаа алгадах чимхэх зэрэг зан гаргаж байсан) тэр болгоноос би нөхөхртөө их дургүй хүрч гомддог одоо жаахан л уур хүрч муудахаар салчихмаар санагдаад байхын манай нөхөр надад уурлахаараа хүүхдээ загнаад үглээд 4хөн настаймхүүхдийг яг том хүн шиг загнаад үглээл яг л хал цэргүүд шинэ цэрэг дээрлэхдэг шиг нэг дуудахад ирсэнгүй гээл хацарлуу няслах зэргээр зоддог байнга үглээл загнаад байдаг энэ бүхнийг нь харахаар уур хүрээд багтрах шахах юм. Урд нь цайгаа чанаад л дээжийг бариад суухад сайхан хамгийн амттай хоол хийж өгөөд л байж баймаар санагддаг байсан. Бид 2 нэг гэрт орсноосоо хойш 2жил орчим л сексийн хувьд.өдөрт нэг удаа заримдаа 1юмуу 2 өнжөөд хийдэг байсан сүүлийн үед бараг л унтахгүй шахуу бараг л би өөрөө орлдож байж хийх болсон. Одоо бол би уур хүрээд хамт унтана гэхээс дургүй хүрдэг. Надад хайргүй байх гэж бодохоор л хийж байгаа үйлдэл гаргаж байгаа авир энэ тэрийн бодохоор хаашаа ч хамаагүй зугтаамаар санагдаад байх юм. Бодоод байхад надад нэг.ч удаа чамтай амьдарсандаа талархдаг ч гэх юмуу сайхан дулаан үг хэлж сайхан хоол хийж өгсөнд баярлалаа гэж хэлж бхйгаагүй юм байна хамдаа амьдраад.8 жил болж байна ягаад ч юм гомдоод уур хүрээд нэг удаа өөрөө цэцэг ч юмуу бэлэг бариж ирж байсангүй гаднаас олсон утасаа л өгч үзсэн мэдэхгүй одоо би яахаа ч мэдэхгүй л амьдарч байна нөхрөөсөө салмааргүй байгаа ч улам л надад хайргүй гэдэгтээ итгээд байна яагаад өөрөө санаачлагаараа сайхан дулаан үг хэлж болдоггүй юм бэ би дулаахан урмын үг л сонсохыг хүссэн гэхдээ тэгж мөрөөдөх үнэхээр амаргүй бололтой хүүхдийн минь загнахаар л боогоод үхмээр санагдаад байхын

  2. MglausCom says:

    Ceverhen hiichij chadq muulahdaa nuuren deer n helchij barq yumaa arduur n sonsdohoor helj yarij yavdag too childish.

  3. бөбө says:

    Архины халуунд донгосч л байхгүй юу. Би ч гэсэн иймэрхүү юм ярьж байдаг. Гэхдээ эхнэртэй хайртай шд. ккк. Битгий тоо. Наадах чинь эрчүүдийн ярьдаг л яриа.

  4. er hyn 38 says:

    he he. yamarch variantgyi bolj baigaa nasan deeree gedeg onigoo shig nohor chini haa holdoh vee dee er ni erchyydiin sogtuudaa hoorondoo yarisan yaria bol 90 huvi ni hudlaa doo. sanaa zovoltgyi. echyyd togtson saihan amidralaa yr hyyhdeesee salahiig hysdeggyi l baihgyi yu. gehdee ehneryyd bas oorsdiigoo ood ni tatah oortoo anhaaral tavih geh met nohortoo hairlagdah zyilee sanaachlagatai hiij baih heregtei shyy dee. idevhtei bail daa he he tegj chadahgyi bol olon yum gomdolloh chini bas utga muutai bolno shyy dee

  5. zax says:

    hetsuu ch yum bolj dee.ingsen baih tegeh heregtei geheer nohoriin chin tald orchih geed bdag.er n hamag buruu ene muu har usnaas l bolj baigaan

  6. Ivy says:

    Hedii nuhur chine uur emegteig hairlalaa geed ter hunteigee amidarch chadahgui shde.. Harin chi uurtuu anyaaral tavij emegtei hunii hatan uhaan gargah heregtei…Huuhediig ni gargasan avaali ehner ni yun tuluu bilee de… Bitgii sanaa chilee… Sonssnoo helj hereggui hii demii heruuliin garz… 

  7. Lora says:

    Biyer bish uul ni setgeleer unench bval zugeer ymsan da

  8. xxx says:

    jinhene er hvn gj ymr hvniig heleh ve?: Sogtohdoo ch eruuldee ch neg zangaaraa bdg er huniig helne?! 

  9. kkk says:

    eregtei hun anhnii hairaa martdaggu , getel , emegtei hun suulin hairaa l sanaj(uguilen sanahin sanah bish zugeer martaj sanahin sanah busdig ni martdagg sanadaggui gesen ug) bdg gedeg

  10. kkk says:

    nohor chin neg huuhen moroodood hevtej bhd chamaig neg bish zaluu moroodoj bga.

  11. edmondhamilton says:

    Bi huvidaa  anhnii hair mine minii hani l gej boddog tiimch utgaaraa gerlej huuhedtei bolj amidarsan zarim erchuudchdee 

  12. zaanaa says:

    naizaa bi yag chamtai adil gadaadad bdag 32 nastai 6 nastai huuhedtei, naad asuudal chin nadad tohioldson, hun martaj chaddagui yum bna lee, ene nadad hairgui yum chin geed dandaa muu sanaalaad bainga hereldeed amidral tam bolson. odoo salah yumsan gesen gantshan muruudultei, Ayataihan gadaad huntei ch gesen taniltsah yumsan gesen setgelgeetei bolson shuu. Chi erthen neg tald ni bagtaagaarai, bur salahgui deeree tulmaar bval mash sain hashraaj avaarai. Bi ni genen setgeleesee bolood zuuldsuur bgaad davraasan, Hatuu garaar l bari, muusain mal shig yumnuudtai tegj l haritsaarai

  13. baganaa says:

    Er n olon setgegdel bolon chinii bichsener huuhnuud j huniig uuchlana, uchir zuigee ololzono gsn oilgoltgui bololtoi. Shuud sal, hayad yav l geh yum. Amidral iim amarhan gej uu!!!
    Minii medeh zaluuchuud, naizuud maani ehneriinhee hiisen aldaag uuchlah zurh setgeltei, aldaag n oilgoh yum. Sogtuu hund ug zaahaar, Sohor hund ongo zaa gej ug baidag yum. Sogtuu hun yu yarij yu hiij bgaagaach medehgui shuu de. sain yarilz yu sonssonoo hel. uchir zuigee ololz ehled. 

  14. amiya says:

    za erchuudee bolij uzeerei, yu vee ta nar!!! emegtei hun ingej zovj baihad bugd uursdiiguu umuurch baihdaa yavah dee, yamar gomdmoor um be? gaviya baiguulsiimuu haashaa iin, hol ochij hutsatsgaa, bolij uz za? naad muu nuhur geed baigaa har umaa haya, tegeed yu sonssonoo bugdiig ni heleed huuhdee uurtuu avch uldeed naad muugaa huuj yavuul, yun davartsan muu alkash ve? chi hezee ch naad yaraigaa martahgui, tegeed ch ene muchuus ehleed ta hoyor bainga asuudaltai amidarch ehleh biz, yamar zevuun novsh ve neeree! muusain novshiin umnuud ingedeg baihgui yu, bi ter muu hogiin zaluug chini uneheer uzen yadaj baina, yooh, chi hu terniig uuchlangui shuu. chi ingej uuriiguu ter muugiin uland gishguulj buu amidar, busgui mini bi chinii umnuus dotor muuhai orgij baina, bi lav uhtlee gomdono, ahij harahiig huseh ch ugui.

  15. Zochin says:

    Нэгэн түүх: хэдэн жилийн өмнө би нэг газар ажилладаг байлаа. Дарга маань их энгийн, яриа хөөрөөтэй, сайн хүн байж билээ. Тэр бараг 50 хүрч байсан болов уу. Нэг өдөр бид ярьж суутал дарга нэгэн найзынхаа тухай ярьсан юм. Тэр хүн олон жил гадаадад байж байгаад иржээ. Тэгээд найз нартайгаа ууж байгаад, өмнө нь хайртай байсан хүүхнийхээ сургийг гаргуулжээ. Удалгүй тэр хүүхэнтэйгээ утсаар ярьдаг болж, хэн хэнийх нь сэтгэл хөдлөж, бараг л яасан ч яадаг юм бэ гэсэн уур амьсгалтай болжээ. Тэгэсээр тэр 2 уулзаж гэнэ. Харин удалгүй нөгөө залуу чинь найз нартаа: ” миний утсыг битгий хэлээрэй” гэчихсэн явж байж гэнэ. ” яасан?” гэтэл нөгөө хүүхэн чинь салахаа больчихсон ардаас нь утасдаад зовоогоод байж л дээ. Гэтэл нөгөө залуу урьдын залуу сайхан хүүхэнтэйгээ уулзах юм шиг бодоод очтол нөгөөх нь бүдүүн шар авгай болчихсон байж гэнэ. …. Ингээд бодохоор эмэгтэйчүүд бид бас гэрийн авгай болж, өөрсдийгөө гаргуунд хаяж болохгүй юм шиг байгаа юм. Нөгөө талаар, эрчүүд гэж ийм л тэнэг хүмүүс байгаа юм даа. Үнэхээр хайртай байсан бол байгаагаар нь хайрлана биз дээ. Өөрсдийгөө мэдэхгүй бас өнгө зүс харна. Ер нь дээрх хүмүүсийн санаа бодолтой нийлж байна. 1. Өөрийгөө дээш нь тат.2. Ямар ч байсан нөхөртөө сонссоноо хэл. Харин олон дахин дурсаад, хэрүүл болгоод хэрэггүй. 3. Цаадах чинь хаашаа ч зайлахгүй. 

  16. Tuulai says:

    ter chamd hairgui baival bna l biz dee  ter hairtai bgad ch er ni yadgin altaar hushu bosgod uguh daini l amitan lav l bish bnadag saliya gevel nadah chini yavj chadahchgui

  17. zaza says:

    erchudig sain medehgui l dee, tehdee huuhedtei bolsnoos n bolj suuj baigaa mini 2 ch eregtei naiz baigaa. Tiim tohioldol ch baidag yum shig bgan

  18. za za says:

    erchuud neg iimerhuu. Zahidliin ezend chi sonsson bugdee heleed hairtai hunteigee amidar salay gej shiidemgii hel.Gol ni ter chadahgui bh. Tegeed ta 2 iin hariltsaa ulam deer bolono harin emegteichuud mini uursduu bitgii sul bail daa. huuhed turuulsen bolhoor hamt suusan bish bi huvi hun gedgee medruuleldee. Uuriiguu archil uur hun amitantai tanilts geriin avgai bitgii bol.

  19. za medehguim daa says:

    erchuud tegeed olon emegtecihuudiig hairlaj chaddag ulsuud l daa, buh l amidraliinhaa turshid gantshan busguig hairladag er hun gej bailgui l dee. Ted tiim aguu ulsuud ger bulee ur huuhdee deerees ni naiz ohinoo. nuuts amragaa bugdiig ni hairlaj chaddag ha ha ha, hachin tiim l ulsuud doo

  20. mgl says:

    Bi anh uerhsen ohindoo ih hairtai baisan bi ajil hiideg engiin negen baisan ih hoorhon ohin bayn zaluutai suugaad salsan bi dahij hund hairtai bolohgui yum shig l sanagdaj baisan 1 jiliin daraa dahij duralsan bas l ih hairtai baisan hodoonii ohin bolohoor surguulia togsood yvsan tegeed heseg holbootoi baij baigaad salsan daraa dahij duralsan mongotei bayn huuhen baisan neg l odor yv daa l gedegiin tsunhtei huvtsasaa uureed l gerees n garsan daa tegeed ehnerteigee taniltsaad ur huuhddtei bolod saihan l amidarch bn omnoh ter hairuud odoo bodogdodgui bi ehnertee l hairtai naizuudtaigaa uulzaj suuhaaraa ter ueuudee dursanaa ter tegej amidarch baigaa gene geed l surag sonsood l ter ueiig zugeer yridag l daa gehdee uulzah yumsan gesen bodol baidgui ur huuhdee ehneree harhaar l hair hureed baidagiin

  21. haha says:

    Нүдэнд харагдтал бичсэн байншд. Тэгэлгүй яахав эрчүүд бид чинь ихийг агуулсан сейф шүүдээ. Яг л би өөрөө юм шиг санагдчлаа.

  22. BOY says:

    arxi arxi arxihii xaluuhd yu esiig bodoh be saih yarits tegeed uuraa garga daraa uur boloh bh

  23. Сар says:

    Дотроо бачуурч шаналж байхаар нехертее юу сонссоноо хэлчих нь дээр байхаа. Ядаж дотор чинь бага ч атугай онгойно байх. Мэдээж нехер чинь дээрх эрчууд шиг ганцхан чамдаа хайртай тэхэд согтуудаа л тэгээд ярьчихаж гэх биз дээ. Энэ эрчуудээ гэж  тэгж халуурч бултэрч солиордог юм уу гээд бодсон чинь уур ч хурэх шиг инээд ч хурэх шиг болчихлоо евчтэй амьтас. За тэр хуухэн шуухан ярьдаг л юм биз харин хажууд нь байгаа ханиа ядаж муугаар хэлэхгуй байх хэрэгтэй шд. Тэр нь л муухай байна.

  24. huu says:

    solongos kinon deer l tiim yum gardag bh daa, so-d bdag bol arhinii haluun deer jhn avch ogoo biz!

  25. Зүгээрдээ says:

    Согтуураад жаахан уянгын халил ороод мултараал биз битгий тоо

  26. Зүгээрдээ says:

    Зүгээрдээ бүсгүй минь эрчүүд ер нь тэгж онгирдог юмаа түүндээ тимй л хайртай байсан юм бол суух нь яаасийн би ч гэсэн нэг хүүхэнтэй хэдэн жил амьдраад учиргүй хайртай энэ тэр гэж боддог л байлаа тийм биш юм байналээ одоо эхнэрээсээ сална гэвэл жинхэнэ аймшиг болох байх шүү

  27. Tsasangoo says:

    Eregtei hun baragtaa bol huuhdees bolj huntei suudaggui bhaa. Chamd hairtai bolool suusan baih. Eregtei hun dasaj duraldaggui bolohoor. Chi bnga hajuud n bga bolohoor setgel n amaraad bagiin huchtei setgel hudluluu sanaad bgn bailgui. Hayaj yavaad zovoogood, zurh setgeliig n humurvh bgd uur hun bodohgui bolgoj bgd butsaad niilchihgui yu

  28. er hun says:

    Negen er nztaiga ganc ym tavichaad: nz n armid general blaa… gd l yrij btal ehner n orood irj nz n : tegeed gesend mani hun tegeed udalgui halagdsandaa gdg shig l bh ghdee yriltsaad icheehed gemgui bhoo

  29. er hun says:

    Zaluu bhad erchud hen negende gaihuulj esvel hudla ongirch tiimerhuu ym sogtuuda yridg l ym bagiin yvdlaas sanaand orsn hesgee l nemj hachirlan tuuj bga bhoo harin nz n ystoi teneg gar bnda ehner huuhedgui ym bg ym blguide nz gsn nertei zolbin ymni ugend n sagsuurch davj garh gsn sogtuu bodol blguide er hun dasna gj bdggui ymshude hrgui bol huuhedtei ch bsn orhiod l yvdg shude

  30. zaluu says:

    za ter yahavdee ihenhdee hudlaa baidiimaa. tooh hereggui. saihan ongiroo garuud shuudee erchuud chin. yahav setgeliinhee muhart sanal yavdag huuhen bj bolno. tegeed on jil unguruh tusam amidral uur bolno shuudee ter uedee ter bodood sanaad baisan huuhenteigee uulzvel 180 gradus ergene shuudee hehe. Yo ter ued bi sohor bjee minii ene hanii mini haana ch hurehguim bna geel

  31. ELLO says:

    SAINCH BAI MUUCH BAI INGEED HARAHAAR ERCHUUD UNEN NOWSH ARHINII HALUUND JINHENE TORH NI IL BLDGIIN BNLEDEE

  32. jiriinbusgui says:

    Эрчүүдийн хариултыг уншихад бүгд л гэр бүлдээ хайртай, эхнэр 1-рт гэсэн хэдий ч өөр бүсгүйчүүдтэй учир ургуулж унтаж хэвтэж явсанаа огт үгүйсгээгүйгээр барахгүй жирийн байдаг л зүйл шиг тоочин бичжээ. Гэтэл эмэгтэй хүний сэтгэхүй ямар билээ. Үргэлж эр нөхрийнхөө цорын ганц хайр байхыг хүсдэг. Цорын ганц нь биш байснаа мэдэх мөч хамгийн аймшигтай гэдэгийг эр нөхөр нь мэдэж байсан ч тэр тухай бодохыг ч хүсэлгүй баригдчихгүй л бол үргэлжлүүлдэг гэдэг нь харагдаж байна. Амьдрал ямар утгагүй юм бэ. Өөрийгөө эхнэртээ хайртай гэчихээд өөр бүсгүйтэй хонож яаж чадаж байна аа. Үүнийг эмэгтэй хүн хэзээ ч ойлгож чадахгүй

  33. emegtei says:

    ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ ГЭЖ ШУУД ЯРИЛЦ

  34. Monroe says:

    chi ingej nuuj zowj awahaar yadaj uy sonssonoo uy yarisniig n negd negengui ooriig n ichtel heleed ogooch 

  35. Долоон бурхан says:

    Vнэхээр дэмий юм соноссон бна. Амьдрал утгагvй  санагдаж бна уу?  (Xvн сэтгэлийн амьтан болхоор энэ талаар уг нь мэдээгvй явсан бол амар байж) ямар ч Эмэгтэй эмзэглэхээр юм бна. Манай хvн бас емне нь сайн байсан хvvхэндээ уулзах уу энэ тэр, fb, msg хеерхен зураг тавьж гээд л бичсэн байдаг. Азаар негеедех нь нехер хvvхэдтэй юм даа кккк. Ер нь эрэгчингvvдийн зан юм байгаа биз дээ. Тэглээ гээд салалтай нь биш дээ эвлэрч л амьдарч бна даа. Охид нь аавдаа амь болхоор еерийгее 2т тавьдаг юм. 
    Манай хvний нэг найзын эхнэр нь жирэмсэн, томоо гэдэстэй байхад: эхнэр ойртуулахгvй хачин болгож байна. Негее бvлтгэрийнхээ утасыг егееч нэг уулзаадахья гэчихжээ. Одоо дундаа хэргэлдэг хvvхэнтэй юм уу хайшаа юм. Гм гомдмоор зvйлvvд их л байх юм доо. Одоо ч 2-3 хvvхэдтэй болоод ч тэр юм уу эвлэрч, хэрvvл шуугиан гаргахаас тевегшеедег болж дээ хеерхий ккккк…

  36. Хонгороо says:

    Cогтуу хүний үгээр үг хийж өөрийгөө зовоогоод хэрэггүй ээ. Архи уусан хүн юу ч хийж магад

  37. Залуу says:

    Ха ха ингэж бүлтэрч бүлтэрчээд мөрийн тавичаад маргааш нь амаа асуулгаж байх ч хэцүү шүү. Харах уу чи харъя нтр гэчихсэн байдаг тэр хүүхэн нь тэгтэл тоолоо юу…

  38. uudgui says:

    uudgui yumaa… muusain erchuud

  39. à says:

    zaabal erchuud ch bish emegteichuud ch gesen anhnii hairaa martadgui erchuud ch martadgui ym bish ali ali zurh setgeltei durlaj durluulj l baidag bizdee. Sogtuu erchuudiin yrianaas amidralaa bitgii ureerei dee.Srtgeldee bodoj shanalj ybsnaas shuud asuugaad yriltsaad uz salah amarhan ergeed niileh hetsuu ta 2 tiim ch zaluu humuus bish udii nasand salj sarniad yahab dee.Sogtuu hun eruul hunees shaaaaal uur setgedeg sh dee

  40. oriana says:

    Эрчүүд анхны хайраа мартана гэж байхгүй ээ. Чамайг ч гэсэн нэг залуу, хаа нэгтээ бодож л байгаа. Гэхдээ энэ чинь эхнэр, хүүхэддээ хайргүй гэсэн үг биш ээ. Наадх чинь архины халуундаа л онгирч ярьсан байх. Тэгээд цаг дээрээ хүмүүс хичнээн анхны хайр байлаа байлаа гээд эхнэр,  хүүхдээ л сонгоно доо.

  41. huuh says:

    erchuudiin sairhyy zan tiim huuhen bhgui bsan ch bdag yum shig halsandaa ongirch bhgui yu daa

  42. mgl irgen says:

    zurag ni tohiroh zurag bish bn shuu. za daa uusan er ch uu ch hamaagui yarina sh dee. er ni tegeed yarihaas tsaash barag hetrehgui biz dee. minii huvid buhnii turuund ger bul.

  43. kkk says:

    Би л лав анхны хайраа мартадгүй. Найзууд ч мэддэг. Гэлээ гэхдээ би ярихаас цааш гардаггүй л дээ.
    Найзуудтайгаа байхдаа ихэвчлэн хүүхэн л ярина. Шаасан, шаагаагүй, шаана, гэхдээ энэ бүх ярианы ихэнх хувь нь худлаа тэрүүхэн тэндээ ам дагуулсан, бие биендээ онгирсон, нэг нэгнээ явуулсан л зүйлбайдаг. за тэгээд согтсон үедээ ёстой өдөр болгон л өөр хүүхэн хусна шүү дээ..
    Гэлээ гэхдээ ингэж ярилаа гээд би тэр анхны хайр дээрээ очихгүй, ярьсан шигээ хүүхэндэхгүй… учир нь надад амьдарлын минь утга учир болсон сайхан хань минь, хөөрхөн нялх үрс минь байна..

  44. Hi says:

    Erchuud ugaasaa anhnii hairaa martaj chaddaggui yum shig bn lee sht. Chi duugai yavj bsnaas erthen heleed salval salaad bolivol bolioch. 

  45. bek says:

    naiziihaa derged hudlaa hagarch baigaa yum.bi ehnereesee omno hed heden huuhentei uchirch l yavsan.hairtai durtai geed gar huruugaa zuseed hogloj l baisan.odoo martaagui.naizuud uulzahaaraa neeh mundag er hun boloh gej odoo baigaa n zugeer l huuhed gargaj geriin unench hani shig haragduulah huseltei.yas yuman deer ehnertee hairtai l bolood ur huuhedtei bolno bizdee.horongo harj suugaagui bol.hairgui hunteigee huuhedtei bolood amidarna gej baihgui bizdee.sanaa buu zov

  46. vnen says:

    za khudlaa arkhinii khaluund urdnii yum dursagdaad nutgaas khol setgel sanaa xyamraad khvnii am daguulaad l tegej baikhgvi yu Chamd khairtai vgvi ni vildleree ilerdeg bailgvidee taivan bai
    Bi 40 khvrch bga er khvn l dee, Er khvn khezeed l ekhner khvvkhde l gedeg yum tur zuur khen negend setgel aldrakh ve baidag ch tiim khvvkhnvvdtei bol neg udaa untakhad l ter setgel vgvi boldog jinkhene utgaaraa shoniig ongoroogood ogloo serekhed l yakh gej untvaa geed ogiudas khvrdeg yum
    Ekhneriin khajuugaar orootsoldoj bga eldviin khvvkhnvvd bol zvgeer zugaa bardam baidlaa ilerkhiilekh gesen neg tiim teneglel bdag yumoo
    Ter ongorson balarsan yum bol medekhgvi tukhain veiin setgeliin khodlol l bdag bsan baikh minii khuvid ,odoo bol nersiig ni ch sanadaggvi
    er ni er khvn khezeed ekhneree khvvkhdiinkhee eejiig l negd geneshvv dee

  47. Cynical man says:

    Анхны хайраа ер нь мартахгуй шүү. 

  48. hehe says:

    Эр хүний хувьд хэлэхэд би лав, миний ойрын найзууд лав сэтгэлдээ хэн нэг хүүхнийг хадгалаад байгааг мэдэхгүй юм байна, үгүй гэдэгт ч итгэлтэй байна. Бодоход жаахан арчаагүй залуучууд л өөрийг нь тоохгүй орхисон эмэгтэйгээ дотроо бодож явдагаа хайр гэж боддог юм байлгүй, надад лав төсөөлөгдөхгүй байна угаасаа би хайргүй хүнтэйгээ хамт амьдарч хүүхэд хийж чадах ч үгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.