Жинхэнэ найз гэж байдаг уу?

2299296_4b1b1a8d

Найзлаж нөхөрлөнө гэдэг ямар нэг хуулиар хүлээсэн хэм хэмжээ дүрэм журам гэж байхгүй ч гэлээ харилцан бие биедээ үүрэг хүлээж хариуцлага үүрдэг юм шиг. Би 27 настай эмэгтэй. 10 жилийн сургуулиасаа эхлээд олон л охид хөвгүүдтэй найзалж явсан ч эмэгтэйчүүд ихэвчлэн итгэл эвдсэн, хүн чанаргүй загнасан гэх мэт онцгүй үйлдэл гаргаж байсан ч эрчүүд харин эмэгтэй хүний сайн найз байж чаддаг юм билээ.

Эмэгтэйчүүд наад зах нь худал үнэн хойгуур урдуур хов ярина, атаархана, найз залуу эсвэл нөхөрт санаархана, чамаас ашиглаж болох юу л байна ил далд бүгдийг ашиглана. Жишээ нь миний нэг найз гэж итгэж байсан хүүхэн мастерийн ажлыг маань уншина гэж аваад өөрөө бичсэн юм шиг өгүүлэл юм хум бичээд хуралд илтгэл тавьсан байсан. дээл боловсролтой багш хүн хүртэл ингэж хүний найз нөхөр гэж ийм хуурамч дүр эсгээд явахад, түүний шавь нар бас ямар байх нь тодорхой.

Би хувьдаа үнэн ил тод зүйлд дуртай тиймдээ ч эмэгтэй хүн хэрнээ зарим нэг худал найз гэж том алдар зүүгчдээс холхон байхыг хичээдэг. Энэ бүхний дараагаас хүнд ээж болон өөрөөс чинь өөр үнэнч найз гэж байхгүй гэдгийг ойлгосон. Хичнээн сайн найз байвч чамайг өөрөөс чинь илүү ойлгож мэдэх найз тун ховор байхаа. Би азгүй учраас надад дандаа худалч хуурамч хүмүүс таардаг байж магадгүй. Энэ захидлаараа би олон арван жилийн сайхан нөхөрлөлүүдийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Найз гэдэг ойлголт миний сэтгэлд ийм байдалтай тусч үлдсэн учир та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

24 Comments

  1. Nis says:

    Найзууд гэдэг бол ерөөсөө л хүсэл зорилгоороо ч юм уу? сонирхол, хийдэг зүйлсээрээ нэгддэг хэсэг бүлэг л гэмээр юм уу даа. Найз гэж огт байхгүй, биеээрээ мэдэрсэн л гэлцэх юм. Эсвэл бүгд бүүр нэг болж бүтэхгүй нөхдүүдтэй найз гэж өөрийгөө бодож яваад байдаг цагаахан амьтад юм уу? Эцэг эх найз ч гэх шиг. Эцэг эх бол эцэг эх!!! Найз бол найз. Хуцвал зарим нэг нь эцэг эхээ тоохгүй найз найз гэж явж явчихаад тэрэндээ олиггүйдээ хаягдчихаад эцэг эх , ном , өөрөө өөртөө найз ч гэнүү? сонин юм биччих юм. Өөрөө хүний найз болж чадахгүй байж… Гол нь харилцаа. Ном өөдөөс чинь яриад, эцэг эх чинь өөдөөс чинь үеийн юм шиг хөөрөлдөөд, толинд өөртэйгөө аятайхан буу халчихдаг бол бас яахав. Хүнтэй сайн муугаа аль мэдэлцэхийг тэр гэхэв тэр болгонд Найз гэж байдаггүй, Хайр гэж байдаггүй, Бүх зүйл худлаа гэж ярихаа больж үзэцгээ.!

  2. Orange says:

    Найзууд гэж бодож явдаг хүмүүс маань намайг хэрэгтэй болхоороо л санадаг юм шиг санагддаг, гадуур явж шоудахдаа л санадийн бишүү, бусад үед үнэхээр гомдмоор зан зөндөө гаргаж л байдийн. Анхандаа итгэж хүндэлдэг байсан, одоо бол адилхан л хонын арьс нөмөрсөн чоно болсон доо

  3. eeee says:

    Bi uriiguu l zojig naizgui gej bodoj bsan nd shig humus olon  l bdag yum bna.minii hamgiin sain naiz bol bi uruu bas minii hani. haaya ih gantsaardaj naiztai humusig harad ih ataarhdag. uuriiguu bas yagad naiztai bolhig husdegguig gaihdag. odoo ch tegeed naiztai bolhoso bur ungursun bizdee.uulni naizaa naizaa geed olon huuhnuud bdag ch minii setgeld neg  bolj ugduggui yumaa 

  4. Tsasangoo says:

    Nemj helehed nzda yun deer tuslah ve, nz nadad yun deer tuslah ve, yun deer tuslah albagui ve gdgee bas sain bodoh heregtei. Zarim nzuud heterhii huviin amidral, oron zaid orj ircheed teriigee oilgohgui gomdotsgoogood bdg. Zarim humuus nz geheeree heterhii dotno bn gd buduuleg zan gargaad bdg 

  5. Tsasangoo says:

    Sain nz gj bdgshde, uuruu l yalgaj salgaj surah heregtei. 

  6. kim yuna says:

    Ene naiz baidaggui gej helj baigaa humuus uursduu ys yman deer sain nz baij chaddaguu?
    Nzlahad hurtel hemjee baih heregtei baih. Gehdee hun hund huurtagdaad irheer hunii sain muug tanij surdag baihdaa. Ys yman deer olon nztai humuus hamgiin baga sain nztai baidag bh. Ter ger bul salgah nzuud bol ugaasaa ger buliin asuudlaa, or hunjiliin yvdlaa yr ni ter tusmaa hamgiin sain nzdaa bainga yrih demii bhaa. Ymar ch zuild hyzgaar tavih heregtei baihldaa. Mungunii tuhaid bol sain nzaa alday gevel mungu zeeluul gej unenii ortoi l baih.

  7. bdag says:

    nadad dund surguulias naizalsan mash sain naizuud bna bna. ted. bdag. onoodor bi tedentei bnga uulzdaggui ch nudee aniad itgedeg humuus. ene yanzaaraaa hogshrood uhtel minii naizuud bh heveeree bh yum shig bna. manai aavd bas bnga uulzdaggui ch bas alga boldoggui zaluugiinh n naizuud n odoo boltol bna. hogshrood negniigee seheen amidruulahad bsniig sonsood l shuud irj bna. nohorlol gej goyo zuil.

  8. lia says:

    hehe minii 5 dugaar angida oilgoson zuiliig odoo l uhaarjaagaam gju heterhii oroi uhaarj bgan bishu

  9. yahoo.com says:

    Зендее л хvнд ядарч зvдэрч байхад нь тусалж байлаа. одоо тэр хvмvvс надтай мэндийн зерvv ч vгvй байдаг. би  юм бодож байгаагvй ч заримдаа надаас авдгаа авчаад таг болчихдогийг нь бодохоор ирээд хvгээд байдаг юм. би бол эсэргээрээ хvнтэй найзлах дуртай, тэдэнд маш их итгэж, сайн найз нь болохыг хичээж, итгэлийг нь алдахгvйг хичээдэг гэнэн цайлган хvн дээ. Едер едреер найзууд цеерч байгааг харахад одоогийн нийгэмд хамгийн хэрэггvй зан юм шиг байна…

  10. mongolman says:

    Нөхөд гэмээ нь ноход байдаг юм даа. Ноход заримдаа нөхөд байдаг юм даа. Хурдын дуу санаанд орчихлоо. Энэ нийгэм хувь хүнийг өндөрт тавьж овсгоо самбаа заль мэх долигонуур бялдаач амин хувийн эрх ашгийг 1 т тавьсан болохоор сайн найз гэдэг ойлголт өрөөсгөл болоод явчихаж байгаа юм. Ямарч хүн өөрийн эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг болохоор найз нөхдөө ашиглаж л таараа харин дараа нь хаях найз хэвээр үлдэх эсэх нь тухайн хүний хүн чанар хэр зэрэг вэ гэдгээс шалтгаалаад байх шиг. Сайхан найзлаж нөхөрлөж байгаа олон андууд бий. Тэгээд л авъяас муутай нэгийгээ чирээд өөд нь татаад явдагаас манай авилгал арын хаалганы нийгэм үүдэлтэй гэж би боддог. Зоостой нь биш Зүрхтэй нь найзал гэж зөвлье.

  11. өөөө says:

    Bdaggui yamar zagas bish bolohoor heden nz bii

  12. lyla says:

    naadhiigjin ali ahlah surguuliin huuhed bhdaa buren duuren uhaarsan ternees hoish negch dotno nzalsan nz baij b hguiee….hun teglee geed hovorgoos tasardaggui um bnalee harinch nz gdeg humuus dooshoo tataad eldev muugaar noloolood bhiig bodno uu ghees biedee tuslaad yavdagiig hovor harjil bnashuu

  13. lyena says:

    khudlaa yum bilee, dakhij khund itgekheergui bolson doo, namaig sain khashiraaj ugsun nzdaa thx

  14. Чимгээ says:

    Жинхэнэ найз гэж хэзээ ч байхгүйг гэдгийг би маш сайн мэдэж авсан. Харин би өөрөө жинхэнэ найз хэвээр байхыг хичээж амьдарч байна. Хүний мууг дуурайж муухай хүн болж болохгүй биздээ.

  15. Tom Jerry says:

    sain nz tsuuhun bdag.
    zarim neg n negnee sonjij, segserhiig l boddog bolhoos nz zailshgui bh yostoi. 
    zarimda nadad ogt tanihgui garig deerees irsen met gantsaardah ue bas bnaa bna

  16. Chonongoo says:

    Baihgui bailgahiig huseed eldev goy bodloor ooriigoo huurch goy ygeer nz gegchiig ilerhiildegch bdgui l ymdaa

  17. zuwlugch says:

    Yanz bvr l bdag bh naiz blgui yahaw gehdee 100n huwi itgej bolohgui shaardlagachgui ter yamar chinii umnuus amidarch vvreg hariutslaga hvleeh yostoi bish uurtuu naidaad itgeed zvtgeed yawj bhad l bolno shd.gol n chi uuruu mash hariutslagatai uurtuu itgeltei bas hvchtei bh yostoi.

  18. mn says:

    сайн найз гэж байхгүй. Чи дор явбал бүгд холдоно. Харин сайн явбал захын нэг архичин чиний найз гэж донгодоно. Хүн бүр яг цагаа тулахаар өөрийгөө боддог. Би найзынхаа төлөө маш их зүйл хийсэн. хариуд нь тэр авах ёстой юм шиг аашилж байгаад одоо боллоо гэсэн үедээ хаясан. хариу нэхэх байх гэж айсан байх. би хариу нэхээгүйэ

  19. Маралаа says:

    Хүний амьдрал үймүүлсэн, гай болсон шаврын хаалтуудыг хэлээд байна уу…..найз гэж бараг байдаггүйтэй л адил….Найз гэх новшнуудын гайгаар гэр бүл салж, гэмт хэрэг, шоудалт, архидалт, хууран мэхлэлт, зодоон цохион, өр зээл гээд бүх л асуудал үүсдэг.явж явж хүнд эцэг эх, гэр бүлийнхэн л үнэнч байдаг.бусад нь цөм худал. Найз гэх хүмүүсийг хэрэгтэй үедээ хэрэглээд хэрэггүй үедээ жийж бай.

  20. man says:

    Энэ яасан сонин юм дээ. Яахав дээ тэр судалгаагаараа чи юм хийх гэж байхад чинь нураачаагүй л бол хэрэг болох нэгэнд нь болоод л явна биз дээ сүртэй юм.

    Дээр нь чи азгүй юм. Олигтой найз байхгүй.

  21. nana says:

    санал нэг л байна даа, ер нь л худал юм байна лээ. 10 гаруй жил өвөр түрийндээ орж байсан найз л гэхэд хэцүү үед танихгүй хүн шиг холбоо тасалж байх жишээтэй. Энэнээс одоо ашиглах хэрэглэх юм байхгүй л гэж байгаам л даа, 

  22. Zaluu 31 says:

    Naiz gedeg chin ashig sonirhol shdee. Heregtei ued n chi sain naiz n hereggui ued n hereggui hog l gesen ug.

  23. 123№№ says:

    чамтай санал нэг байна. Сүүлийн үед ном болон өөртэйгээ л нөхөрлөж явна. Ер нь сайн найз гэж ховор. Найзууд байнаа байна.Санаанд нэг л хүрэхгүй юм. Гэхдээ яах вэ нээх дотно биш нөхөрлөөд л явдаг ухаантай. Бурханы нэг ном уншиж байгаад ямарч найз зовлонгийн л найз байдаг гэсэн мөрийг тогтоож авсан.

  24. Helen says:

    amidral der …bie biedee ajil hergiin huvid heregtei humuus l nzuud bdg bh ..ern sain nz hovor sde ..tgd ch Sain nz bol chini hamgiin sain daisan bdg gj ..vg bdg ….chamg ajiltai turultei um umtai bhad chamg geh nzuud zunduu bnoo ..harin ajilgui yu yu ch bol chamg geh hen ch bku bh boluu ..Ern hamgiin sain nz gevel ..etseg eh 2 l bh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.