Би түүнтэй хамт амьдрахын тулд яах ёстой вэ?

475793799

Сайн байна уу? Намайг Чимгээ гэдэг. Би одоо 27 настай. Ганц бие бүсгүй. Өмнө нь би хүнтэй гэрлэж байгаагүй. Амьдралдаа нэг л удаа албан ёсоор үерхэж байсан. Оюутан байхдаа л даа. Одоо бараг 5 жилийн өмнө юм байна. Үерхээгүй гээд хэнтэй ч уулзаагүй яваад байсан гэвэл мэдээж үгүй л дээ. Хүмүүстэй уулзаж, учирч л явсан. Харин хэнтэй нь ч гэрлэх талаар, хамт амьдрана гэж боддоггүй байлаа. Өөрөөр хэлбэл үнэндээ надад үнэхээр таалагддаг залуутай уулзаж байсангүй ээ. Өөрийнхөө тухайн цаг үеийн амьдралдаа ач холбогдол өгдөггүй, бодитоор ханддаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг л өдөр сайхан цагаан морьтой ханхүү гарч ирээд намайг аваад явах юм шиг л хүлээдэг байж.

Би өөрийнхөө зүгээс тэр бүр санаачилж залуустай уулздаггүй, уулзъя гэвэл завтай бол уулзчихаад л, унтах болохоор хүссэн ч хүсээгүй ч унтаад л явдаг байсан. Тэгээд нэг их удалгүй уулзахаа болиод зайгаа барьчихна. Гэхдээ нөгөө бусдын ярьдгаар миний сонирхол буураад байна уу даа гэхээр анхнаасаа өөрөө сонирхоогүй болохоор үгүй ч юм шиг.  За тэгээд энэ мэтчилэн өдөр хоногууд өнгөрсөөр л. Би өөрийнхөө төлөө зоригтой алхам хийхгүй, урсгал дагаж урссаар л. Гэхдээ та намайг харсан болгонтойгоо уулзаж, учраад яваад байдаг юм байна гэж бүү буруу бодоорой. Би ганц бие ч гэсэн ёс суртахуунтай байхаа мэддэг юм.

Харин саяхан надад нэг сонин ч гэх юм уу, азтай ч гэх юм уу нэг учрал тохиогоод, тэр учралаас би өөрийнхөө дотроос олон зүйлийг олж харах шиг.  Тэр залуу надад оюутан байхад таалагддаг байсан юмаа. Хүн болж төрөөд ийм сайхан залуу гэж байдаг аа гэж анх надад мэдрүүлсэн тэр залуу. Би зүгээр л холоос харахад сайхан санагдаж, хэзээ ч хүрч чадахгүй мөрөөдөл гэж боддог байсан хүн. Бид өнөөх нүүрний ном (FB)-ны тусламжтайгаар нэг нэгийгээ олоод нэгийгээ ч гэж дээ үнэндээ би өөрөө олоод харьцаж байгаад уулзсан юм. 6 жил өнгөрчихсөн байхад би түүнд яг л анх хараад дурласан тэр сэтгэл маань хэвээрээ байгаад, зүрх маань хурдан хурдан цохилоод л байсан.

Харин тэр түрүүлж уулзъя гэсэн. Би хэлж болох байсан ч миний нөгөө л зориг хүрсэнгүй. Бид тэгээд олон уулзаж одоо ч гэсэн уулзсаар л байгаа. Түүнтэй уулзсанаас хойш би өнгөрсөн хугацаанд яг л тэрэн шиг хүн хайгаад байсан юм байна гэдгээ бас ойлгох шиг. Би уг нь хөгжилтэй байж чаддаг, өөрийгөө илэрхийлэх тал дээр асуудалгүй хүн гэж боддог байсан чинь тэр хүний хажууд бүгд эсрэгээрээ.

Бид 2 хамт байхад би салмааргүй, хамтдаа л байгаад баймаар санагдаж миний мөрөөдөл намайг хараад, надтай юм яриж, намайг тэвэрч, үнсэж байна гэхээр би нэг л итгэж чадахгүй байх шиг. Харин би үүнийгээ өөрөө илэрхийлж ч чадахгүй байгаа. Би ерөөсөө л зөвхөн тэр л хүнтэй амьдармаар байна гэсэн бодол надаас салахаа больчихсон. Өөр хэнтэй ч биш. Тэгсэн хэрнээ тэрийг л хэлэхгүй бол 2-уулаа уулзъя гэж ч хэлж чадахгүй байна шүү дээ. Ингээд би өөрийгөө илэрхийлж чадахгүй байсаар байгаад тэр хүнийг алдчихвий гэж болгоомжлох юм. Хэрвээ энэ учрал маань бүтэлгүйтвэл би ер нь хүнтэй суухгүй байхаа гэж бодогдох боллоо. Тиймээс надад зөвлөөч, би түүнтэй хамт амьдрахын тулд яах ёстой вэ?

20 Comments

  1. 7 бурхан-д says:

    Хэхэ тэгвэл тэр залуу чинь “цаг хугацаа тэр бvсгvйг миний хань болохгvй байсныг харуулсан” гэх маягийн нэг тийм юм бодож явдаг биз. Тиймэрхvv амьдралын vзэлтэй ялангуяа эрэгтэй хvмvvс нэг л тийм бие даасан бус, vvрэг хариуцлагаас зугатдаг юм шиг санагддаг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгvй юм байснаас эр хvн шулуун шударга, шийдэмгий байвал сайхан шvv

  2. 7 бурхан says:

    “Цаг хугацаа харуулна” гэж хэлдэг нэг залуутай дотно байлаа кккк. Нас минь яваад байдаг гэтэл негее залуугаа шийдвэр гаргахыг нь хvлээж цехеед орхисон доо хеерхий. (надад итгэхгvй байгаа хvнийг яалтай ч билээ дээ)
     Одоо би 3 хеерхен хvvxдийн ээж, сайхан айлийн гэргий болсон. Гэтэл негее залуу маань ганцаараа цаг хугацаагаа хараад л байж байгаа ккккк. Еерее еерийнхее амьдралыг зарим хvн ойлгомжгvй болгох юм даа хеерхий… Нэгэн цагт дотно явсан хvнээ гоонь яваад байхаар еревдех ч шиг, надаас болсон ч юм шиг еерийгее буруутгах сэтгэл терех юм. 

  3. hjkp says:

    tsag hugatsaa haruulna.

  4. GegeenCom says:

    Goy yumaa setgeld gegee tattal bichsen bn shd. Bi ch shohoorhoj barij suid boldoggui ch cham shig ingej setgel hudulgusun hunteigee uchrahiin saihniig zugeer l uzeegui ch gsn mederch umnuus chini bayar huuruur tsalgij bn shd.

    Zugeer l naadah taatai sxn momentdoo l amidar ireeduig bodoj shanalah hereg yun

  5. hetfjt says:

    Хүн хүссэн зүйлээ авдаг гэдэг үгийг мэдэх үү. Чи хүсэх л юм бол бүтнэ ш дээ. Юу ч хэлэхгүй байж байгаа наад залуугаа алдсанаас хэлэх гэсэн юм аа хэлж, хийх гэсэн зүйлээ эцсийн хүртэл хийсэн нь дээр шүү. Магадгүй наад залуу чинь чамд сайн биш байгаад чамаас явлаа гэж бодоход хожим чи тэгдэг байж гэж харамсахгүй үлдэх хэрэгтэй. Бүх зүйлээ дайчлаад тэр залуугаа өөртөө авч чадвал сайн л байна. Авч чадахгүй байсан ч чи өөрөөсөө чадах бүхнээ хийсэн шүү дээ. Тиймээс чи харамсахгүй. Хүн хүний бодол өөр л дөө миний бодол ийм л байна.

  6. Ulzii says:

    zazaa medehgui dee

  7. boldko says:

    het hiluuraad uuruu gvigeed baiwal ter zaluu chini sonirholgvi bolchij magadgvishvvv….joriig ni taaruulaa … tertee tergvi ter zaluu chamd sain bol uuruul gvigeed bnshdeee…. sain bish bol minga chi gvigeed yaah ym vsreel heden sar chamtai sex hiigeel uidchinashdeeeeee

  8. Me says:

    Hiivel buu ai-Aival buu hii gdgiin adilaar zoriglood ooriigoo tuundee ilerhiilsen ni deer gj bodoj bna. Uchir ni tsag hugatsaa, horom moch bur hund dahin davtagdahgui, erhem nandin bdag bolohoor… Daraa ni ter uyed l bi tiim alham hiideg bj, iim alham hiideg bj gd haramsahaargui zov shiidver gargaarai. Amjilt husey!

  9. 999 says:

    uuriinhuu hairtai huntei bish uurtuu hairtai huntei suuval jargaliin deed, 2 biyedee hairtai humuus bol hosgui deed, uuriinhuu hairtai huntei suuval tevcheeriin deed, dasaj zohitsood suuval halamjiin deed gedeg dee busgui mini songoj dee …kkkk

  10. Liliya says:

    yuun utgagui yum asuuna ve yamar meregch tologch deer ircheed bi tsaashid yaah ve geed ooriin tolgoigui met asuudag humuus shig jinhen hairaa oloo yum blgui de tegeed ooriinhoo medremjeeree l asuudald handahgui yu da bidnuud yuug n meddiin

  11. Oyumaa says:

    ter chamaig ashiglaal hayana. Saihan zaluus tegdeg yum teed ch chi tuund hyamdhan oldson bn tuunii huvid chi eeljit huuhen oor yu ch bish.

  12. болор says:

    Чи их сайхан цэгцтэй бичсэн байна. Өөртөө итгэлтэй байх нь зөвөөс зөв. Бас нэмээд хэлэхэд дэндүү бүхнийг өөрөө гардаж хийдэг, өөртөө дэндүү итгэчихсэн, нэг есондоо алдаагүй хүнд хэн татагдах юм бэ??? Зүгээр л өөрийнхөөрөө бай! хэлье гэснээ хэлж, ярья гэснээ л ярь… суух дээрээ хүрвэл мэдээж мэдэж, таньж байж сууна биздээ. Хэт биеэ бариад нэг л мундагдаад байвал тэр хүн чинь ч бас тэгнэ шүү дээ. Тиймээс зөвхөн өөрийнхөөрөө бай

  13. 7 бурхан says:

    Vнэхээр чамд сайн хань болж чадна гэж итгэж байвал хэн нь тvрvvлж алхам хийх нь ямар хамаа байна. Харамсаж амьдрахгvй нь тулд хайрынхаа телее тэмц хонгор минь. Гэхдээ бvcгvй хvний нэр тер, vнэ цэнээ алдахгvйгээр шvv. 
    Яг сууж амьдрах дээрээ тулаад аав ээж, эгч нараараа шинжvvл. Тэдний совин болон хvнийг таних туршлага нэг их хол зерехгvй дээ.  

  14. tt says:

    Emegtei khvn turuulj alkham khiivel tegeed ner khundee aldana vne tsenegvi l bolnodoo chamd sain sonirkhoj bga bol eregtei khvn ilerkhiilj l taarna tvrvvlj yamar neg alkham bvv khii …..
    Amjilt

  15. mongolman says:

    Заавал ч үгүй эр хүн гуйхыг хүлээгээд байвал хамаг сайхан залуучуудыг чамаас бусад нь өрсөөд авчихна шүү дээ. Намайг ч гэсэн охид бүсгүйчүүд зөндөө эргүүлж байсан харин би гэж тэнэг тэдэн дундаас хамгийн бурууг нь сонгоод суучихсан. Хүн ер нь өөртөө хайртай өөрийн чинь төлөө амьдралаа зориулах хүнтэй л суусан нь дээр байдаг юм билээ. Эмэгтэй хүний хувьд энэ маш чухал гэж шүү. Чи биш тэр чамд асар их хайртай байх нь маш чухал…

  16. anhaa says:

    tiim saihan zaluu yum bol 6 jil huntei suugaagui gej bodohoor esvel chamdaa l saihan zaluu baih esvel tsaanaa huntei chi zugeer heseg untah hun ni baih(shine shul)

  17. nm says:

    ter chamd her sain gedgees l hamaarah baih. chi hichneen sain baigaad ter chamtai zugeer yavaldaj baigaa bol tegsgeed hayad yavna daa. hoinoos ni uchirgui baidgaa barij guihgui ch oort ni sain gedgee nuuhgui baisan ni deer. ooriinhooroo l bai. 

  18. Tuya says:

    Хайртынхаа төлөө өөрийгөө эвдэхээр хичээж дээ. Заримдаа санаачлага гаргаад болзоонд урьж, жорыг нь тааруулаад сэтгэлээ илэрхийлж, нээлттэй байхад алдах юу байхав. Сайхан залуугийн хайрыг татсан сайхан бүсгүй гэдэгтээ өөртөө итгэлтэй бай. Өөртөө итгэлтэй өөдрөг хүнд хүн татагдана, энэ намайг яаж тоохов гээд унжийгаад суувал чамаас холдоно. Харж явдаг хүн чинь чамайг сонирхоно гэдэг том аз шүү. Тиймээс азаа алдахгүй атгаад аваарай. Жич: гэхдээ хамаг байдгаа барьж гүйгээд далан таваараа бууж өгнө гэсэн үг биш шүү. гол нь цаад хүн чинь чамд адилхан сэтгэлтэй байх ёстой.Амжилт!

  19. gantsaardal says:

    Medex ym algaaaa jinxene xairaa olsiin blgvidee amjilt

  20. ... says:

    neg yum heleh gj yun amidralaa ter chigeer ni yrichih yumaaa.. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.