Үтрээний тухай “сонирхолтой” баримтууд

ec7442a3eaed28e4f76ed67d8bca1f25

Хайр ба Секс булангийн өнөөдрийн мэдээллээр та бүхэндээ бүсгүй хүний нандин оршихуй болсон “үтрээ”-ний тухай зарим фактуудаас сонирхуулахаар бэлтгэлээ.

Насанд хүрсэн эмэгтэй хүний үтрээ 6.4 см – 7.6 см өргөнтэй, 8.9 см урт байдаг бөгөөд сексийн харилцаанд орох болон төрөх үед +200% сунаж агшдаг байна.

delgeen-121555-2034940259

Үтрээ нь өөрийгөө тогтмол цэвэрлэж байдаг учраас байнга угаах нь зохисгүй юм. Хэт их угаах нь үтрээнд байх нянгийн тэнцвэрийг алдагдуулж аливаа өвчнийг эсэргүүцэх чадвартай хэрэгтэй нянг устгах эрсдэлтэй тул эмэгтэйчүүдийн эмч нараас үтрээгээ байнга угаахгүй байхыг зөвлөдөг.

Эмэгтэй хүн бүрийн үтрээ өөр өөрийн гэсэн давтагдашгүй үнэртэй байх бөгөөд энэ нь тухайн эмэгтэйн хоол хүнсний дэглэм, үтрээнд агуулагдах нянгийн хэмжээ, дотуур хувцасны материал, үтрээний чийгшлийн түвшин болон тухайн эмэгтэйн хэр их хөлөрдөг зэрэг онцлогоос үүдэн өөр өөр байдаг байна. Сарын тэмдэг ирэх үед олонхи эмэгтэйн үтрээ төмөр шиг үнэртэй байх бол үтрээнд байх нянгийн хэмжээ хэт ихэссэн үед загас шиг үнэртэй байх ажээ.

Гадна бэлэг эрхтэн болон үтрээнийхээ эрүүл ахуйд анхаарвал зохих зүйлсээс дурьдвал бүсгүй та 00 цааснаас илүү хүүхдийн нойтон салфеткаар гадна бэлэг эрхтнээ зөөлөн арчиж, үтрээгээ амьсгалуулж байхын тулд хөвөн даавуун дотуур хувцас сонгон хэрэглэх, мөн хэт бариу хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Түүнчлэн үтрээнийхээ үнэрийг сайхан байлгая гэвэл аньсны шүүс уух, хоол хүнсэндээ жимс ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй ба архи тамхи, кофе, сармис сонгино болон халуун ногоо нь үтрээний үнэрт сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Нийт эмэгтэйчүүдийн 30% нь үтрээгээр дур ханадаг бөгөөд эрдэмтэд энэхүү дур ханалтыг хэлүүгээр дур ханахын илүү хүчтэй гүн мэдрэмжтэй хувилбар хэмээн тайлбарладаг. Зарим эрдэмтэд үүний эсрэг тайлбар өгөх ба хэлүүгээр эсвэл үтрээгээр дур ханах нь хоёр өөр мэдрэмж өгдөг гэлцдэг.

Хэлүүнд 8000 мэдрэлийн эс байдаг бөгөөд энэ нь тухайн эмэгтэйг дур ханахад тааламжтай мэдрэмжийг өгдөг билээ. Харин эр бэлэг эрхтэнд 3500 – 4000 мэдрэлийн эс байдаг аж.

Үтрээ нь хөх, гуя зэрэг биеийн бусад хэсгүүдийн адил сунаж унжих бөгөөд наслалт, төрөлтөөс гадна хэт тарган байх, архи тамхи ихээр хэрэглэх зэрэг амьдралын буруу зуршлууд нь үтрээг сунаж унжихад нөлөөлдөг. Ер нь эмэгтэй хүн бүр Кегэлийн (Арнольд Кэгел 1894 – 1981) дасгалыг хэзээ ч хаана ч хийж байх хэрэгтэй бөгөөд энэ нь үтрээг сунахаас сэргийлж үтрээний булчинг чангалахын зэрэгцээ дур ханалтаас авах таашаалыг нэмэгдүүлдэг билээ.

Дасгалыг хийхдээ үтрээгээ чангалж хэдэн секунд бариад дахин чангалах зэргээр тогтмолжуулж хийх хэрэгтэй. Үтрээнээс гадна анусныхаа булчинг чангалж суллах дасгалыг хийх нь цагаан мах унжихаас сэргийлж анусны булчинг чангалж өгдөг. Үүнийг хийхийн тулд анхаарлаа өгзгөндөө төвлөрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Кэгелийн дасгалыг эрчүүд ч гэсэн хийж болдог билээ.

Эмэгтэй хүний бие организм болон үтрээ нь тухайн эмэгтэйг дур ханаснаас хойш 15 – 30 минутад эргэн хэвийн байдалдаа орж бүрэн тайвширсан байдаг.

“Үтрээ” хэмээх үгийг дурьдсан дэлхийн хамгийн анхны киног “Walt Disney” бүтээсэн ба энэ нь 1946 онд гарч байсан “Сарын тэмдгийн тухай” кино юм.

Үтрээний тухай ярихаар “Жи цэг”-ийн тухай ойлголт дурьдагдах нь лавтай бөгөөд энэ нь бүсгүйчүүдэд таашаалын дээдийг мэдрүүлэх оргил цэг билээ. “Жи цэг”-ний тухай олон таамаглал байдаг бөгөөд энэ нь үтрээн дотор 5.1 – 7.6 см зайд шээсний сүвийн доохон талд хэвлийн хэсэгт байдаг гэлцдэг. Зарим эрдэмтэд үүнийг огт байхгүй хэмээн үздэг байна. Секс тоглоомоор гол төлөв энэ цэгийг өдөөх тохиолдол түгээмэл байх ажээ.

Үтрээтэй холбоотой цөөнгүй сонирхолтой тохиолдлууд байх агаад эдгээрээс дурьдвал:

Үтрээтэй холбоотой гэмт хэрэг: 2011 онд 27 настай эмэгтэй 54 уут “геройн”-ыг үтрээндээ нуусан явдал гарсан бөгөөд тэрээр шүүхийн өмнө хариуцлага хүлээжээ.

Хоёр үтрээтэй эмэгтэй: Энэ нь саяд нэг тохиолдох явдал бөгөөд Хэйзель Жөүнс (28 нас) гэх эмэгтэй өөрийн эл тохиолдлыг нийтэд дэлгэсэн явдал өнгөрсөн жил гарч байсан билээ. Түүнд “Vivid Entertainment”-аас насанд хүрэгчдийн “порно” кинонд тоглох саналыг хүртэл тавьж хариуд нь $1 сая доллар хүртэл амлаж байжээ.

Дэлхийн хамгийн “хүчирхэг” үтрээ: ОХУ-ын гимнастикчин Татъяана Кожнекова бол дэлхийн хамгийн “хүчирхэг” буюу 14 кг юуг ч төвөггүйхэн өргөж дийлэх хүчтэй үтрээтэй эмэгтэй ажээ. Тэрээр модон хэрэгслийг үтрээндээ хийж дасгалжуулдаг ба үтрээнийхээ булчинг чангалъя гэвэл бөмбөлөг хийж чангалах дасгал хийхийг эмэгтэйчүүддээ санал болгожээ.

Үтрээний баяр: Японд эр бэлэг эрхтэн ба үтрээний баярыг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд 1500 гаруй жилийн түүхтэй ажээ. “Ососо мацури” хэмээн нэрийддэг эл наадмыг жил бүрийн 03.15-нд болдог бэлэг эрхтний баярын өмнөх Ням гарагт тэмдэглэдэг байна. Эдгээр арга хэмжээ нь дэлхийн 100.000 гаруй жуулчдын зорин очдог сонирхол татсан арга хэмжээнүүд гэнэ.

Source: PlaySkull.mn

10 Comments

  1. зочин says:

    хамгийн ихээр хэрэглэнэ ашиглана, үхэн хатан хойноос нь хөөцөлдөнө, бүүр тэрүүгээр нь орж хүн болж эргэж гарчихаад ямар муухай дорд үгээр хэлж, доромжилж шоолохын энэ залуус үнэхээр өрөвдөлтэй малццд их байх юм. харамсалтай.

  2. bold says:

    sonin yuma

  3. erka says:

    tolmon chamtai taarsan huhnuud utreendee tuna zags nuuj hil garsan garuud yum bn. lol

  4. aaa says:

    utree gdg ugiig sonsohleer neeh sex xiix sonirxol tordgui harin al geheer goy sexy sonsogddog shuu kk

  5. Tsolmon says:

    Huuhnuudiin utree tuna zagas shig unertei esvel tuna zagas ch utree shig unertei yumuu delguurees tuna zagas avahdaa utree avaya gechih bii dee lol

  6. oyu says:

    Yahir uvuutei taarsan huuhnuud dandaa umhiirsun saltaatai bsan yum bh daa.

  7. зулаагаас асууя says:

    Барууны хүүхнүүд бараг бүгд биднээс өндөр. Тэгэхээр тэднийх  ази хүүхнүүдээс том гэсэн үгүү? Европ хүүхэн таалсан монгол залуус байвал бас хариулаач?  

  8. Яхир өвөө says:

    Шопрот үтрээ шиг үнэртдэг. Эсвэл үтрээ шопрот шиг үнэртдэг. Лол

  9. Zulaa says:

    Emegtei hunii bieiin hemjeenees utreenii hemjee bas hamaaraltai. Tom bietei huuhniih tom jijig bietei huuhniih jijig bdg ym bnle.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.