Ээж минь энэ насандаа өөрийгөө биш биднийг бодсоор туулж өнгөрүүлэх юм гэж үү?

79c85f599e0f4450original

Сайн байна уу? Танай хамт олонд энэ захиа очих өдрийн мэнд хүргий. Намайг О гэдэг 20 настай гадаадад сурж амьдарч байгаа жирийн л нэгэн оюутан охин байна. Би та бүхнээс нэгэн зөвөлгөө авах гэсэн юм. Энэ миний эцэг эхийн тухай. Миний ээж намайг их залуухандаа 19 настайдаа намайг ах эгч аавынхаа зэмлэлийг зөрөн байж түрүүлсэн мундаг эмэгтэй харин миний эцэг бол ээжээс минь 10-д насаар ах. Ээжтэй минь гэр бүл болохдоо аав маань өмнө амьдрал зохиож байсан бас хүүхэдтэй гэдгээ нуусан байсан. Намайг 3 настай байхад тэд салцгаасан юм.

Ээж минь хүний урманд ч бидэнд ийм зүйл дутагдаж байна мөнгө төгрөг гэж ааваас хэзээ ч асууж байгаагүй, удалгүй намайг 4 нас гарантай байхад ээж минь нэг ахтай суусан (би аав гэж дууддаг юм). Хойд аав маань бас л бодвол эхэндээ ээжид минь тал засаж хайртай дуртай гэж их гүйдэг байсан байх. Удалгүй бидний зовлонт урт удаан дуусашгүй мэт амьдрал эхэлсэн дээ. Хойд аав байнга архи ууна, ээжийг хуурна, ээжийг минь зодно бид 2-г хар шөнө гудамжинд хөөж гаргана. Ээж бид 2 50-н шар торонд хувцас миний маргаашийн хичээлийг хам хум хийж аваад л хөөгдөөд ээжийнхээ ажил дээр хонодог байсан.

Хойд аав маргааш нь эрүүл болоод л ээжийн өмнө сөхрөөд уучлаарай дахиж тэгэхгүй гээд л бөөн юм болдог ээж мин эмэгтэй хун учраас уучлаад л өнгөрдөг байсан иймэрхүү зүйл байнга тохиолддог байсан сүүлдээ миний сурлагад хүртэл нөлөөлж эхэлсэн. Хамгийн цочирдмоор нь хойд аав маань урьд нь 2-н 2 амьдрал зохиож байсан нь бас л сүүлд мэдэгдсэн эхнэрүүд нь орой болохоор хаалга нүдэж өшиглөж ээж бид 2-г янз янзаар хэлнэ. Олон ч шөнө уйлж өнгөрөөлсэндээ муу ээж минь. Тэр 2 эхнэр нь бас тэтгэмжийн мөнгө нэхнэ тэр бүхнийг мөнгийг ээж минь л өгдөг байсан. Бас би ээжээс байнга гуйна та энэ хүнээс салчих л даа гэж ээж минь хөөрхий олны хэл амнаас их айж бас санаа зовсон байх л даа. Дүүг маань төртөл их зүйл болсондоо тэр бүхнийг энд бичий гэвэл дуусашгүй урт болох байх.

Ээж минь энэ хүнээс жирэмсэн болж хүүхэд гаргахгүй гэдэг байсан ч ээж минь маш хүнд хэлбэрийн хавдар туссан юм. Аймшигтай мэдээ ээж минь яаж тэр бүхнийг давж гарсан юм болдоо. Эмч нар хэлэхдээ хавдарыг нь авсан гэхдээ заавал хүүхэд түрүүлж байж бүр мөсөн арилна тэгэхгүй бол хорт хавдар ч үүсэж магадгүй гэсэн аюултай мэдээ хэлсэн. Ээж минь жирэмсэн болох гэж их зовсон хүүхэд тогтохгүй гээд их эм тан ууж байж жирэмсэн болж 9 сарын дараа миний газар дээр ганц дүү минь мэндэлсэн юм. Бидний гэрэл гэгээ минь.

Аав дүүг минь гарснаас хойш овоо архи тамхинаас хэсэг гарж хүн шиг байсан юм. Дүүг ой гарантай байхад ээж аав 2 бусдын адилаар амьдралаа дээшлүүлэх гэж солонгос улсыг зорьсон. Тэнд бас л аавын хуучин амьдрал үргэлжилсэн хүүхэн, архидалт, зодоон гээд л ээж минь яаж тэр бүхнийг тэвчиж өдий болтол ирснийг бодохоор үнэхээр өрөвдөлтэй. Би дүүгээ хараад хамаатныдаа үлдсэн юм. Би тэгэхэд 9-р ангид байсан, удалгүй би төгсөж гадагшаа сурахаар болсон тэр үед ээж аав 2 эргэж ирэв, хамгийн инээдтэй нь хойд аав ширхэг ч мөнгөгүй ирсэн. Ээж минь хагас бүтэн сайнд ядартлаа хуруу хумсаа хугалан байж ажиллаж хураасан мөнгөөрөө миний охинд хэрэгтэй гээд надад 3 өрөө байр авж өгсөн. Эх хүн гэдэг ийм л агуу.

Би ээжээсээ хэсэг хол байсан болохоор жоохон хөндий болчихсон юм. Бид 2-н дунд ч үл ойлголцол уйлаан гээд л их юм болж байсан. Эцэст нь би энд ирсэн ээж минь намайг өөр шигээ хүн болгохгүй заавал боловсролтой мундаг эмэгтэй болгоно, өөрийн гэсэн байр ажил орлоготой болчоод хүнтэй суух талаар яриарай 26, 27 хүртлээ жирэмсэн болж болохгүй тэгвэл хөөгөөд гаргана шүү гэдэг. Би ч одоо хичээж явна. Ээж минь саяхан бас гадагшаа явсан дүү аав 2 үлдсэн ээжийг явах өдөр аав бас л согтуу байсан гэсэн. Хүн ийм байж болно гэж үү хүн үү адгуус уу. Ээж бид 2 одоо дүүдээ л хамгийн их санаа зовж байна миний дүү их толгой сайтай хүүхэд байгаа юм тийм архичин хүний дэргэд үлдээгээд ирсэн болохоор сэтгэл нь хэцүү байгаа ээжийн минь бас төрсөн эцэг нь болохоор гайгүй болов уу гэсэн итгэлээ тээсээр.

Хамгийн гол нь би ээжийгээ өөр хүнтэй суу гэж хэлсэн энэ миний буруу биш биздээ. Та наад хүнээсэээ салаа ээж би одоо жоохон хүүхэд биш юмны учир начирыг сайн ойлгоно та залуу байна өөрийгөө бод, өөртөө хайртай танийг зовоохгүй хүнтэй суу гэж хэлсэн. Ээж минь дүүд минь л их санаа зовж байгаа болохоор чадахгүй байх шиг байна, надад хойд эцгийн гар харуулсан бас дүүд чинь гээл эхэлдэг. Ээждээ яаж ойлгуулах вэ? Ээж минь их сайхан хүүхэн араас нь өчнөөн ах нар гүйдгийг би мэднээ тэрэн дунд бас сайн хүн байгааг ч би мэднэ. Ээж минь энэ насандаа өөрийгөө биш биднийг бодсоор туулж өнгөрүүлэх юм гэж үү?

Эрчүүдээ, аавуудаа ухаантай байж үз л дээ та нараас гуйж байна. Эмэгтэй хүнийг хэзээ ч битгий гомдоогорой. Хайрлаж халамжилж жаргааж чадахгүй бол яах гэж хүний охин үрийг хуурч авч суудаг юм бэ. Архи тамхи хэнд хэрэгтэй гэж та бүхэн хэрэглэдэг юм бэ. Архичин хүний гэр бүлд заавал нулимс, зодоон нүдээн хагацал байх юм даа. Хааяа эрчүүдийг үзэн ядах шиг. Их урт зүйл бичсэн бол уучлаарай. Миний ээж энэ дэлхийн хамгийн агуу бурхан. Ээж хүн гэдэг үргэлж үр хүүхэд биднийхээ төлөө байх юмдаа. Ээжийгээ хайрлаж яваарай хүмүүсээ…

12 Comments

  1. ммм says:

    архи ууж элдэв янз болдог аавууд үр хүүхэддээ ч бас маш зовлонтой байдгийг ээжүүд ойлгоосой, үр хүүхдээ боджийн гээл байгаад бдаг, яг үнэндээ тийм аавын хажууд байснаас байхгүй байсан нь хамаагүй жаргалтай байдышдээ, би энэ зовлонг хүүхэд байхдаа өөрөө туулсан учраас мэднэ, дараа нь ээж салснаас хойш үнэхээр амар амгалан, сайхан болсон, тиймээс архи уугаад, зовоогоод засрахгүй байгаа хүнээс бол хурдан салж хүүхдүүдээ амраасан нь дээр.

  2. эгч says:

    Архи ууж агсам согтуу тавьдаг ч гэсэн өчнөөн жил ээжтэй чинь ханилсан байх. Тэр хүний нөмөр нөөлөг байсныг үгүйсгэж болохгүй шүү дээ. Нэг удаа ч гэсэн тэр хүнд талархах хэрэгтэй шүү дээ.

  3. jhkp says:

    zuchiig unshaad onigoo sanaand orchloo tamd ochson chin buh dajgu zaluuchud n aimshgiin huuhnuudtei suujidag tegsen neeh gachin zaluu gachin goyo huuhentei baidag yaagd ingej bgan gesen aaa ter huuhen ih nugel hiisiima geed bdg 

  4. er hun says:

    zuch-d, ymartaa ch chamd neg no bna chinii helseneer chi tiim l mundag yum bol huuhnuud chamaig zugeer suulgahgui ehnergui gants bie tiim mundag zaluug baitugaa ehnertei abidag l neg zaluusiig zugeer bailgahgui baihad. Tegeheer emegtei hunii nudend buruugaar haruuldag neg zuil chamd bna . Chi l uuriiguu bi mundag saihan gej bodood bgaagaas emegtei hund yaj haragdaj hund;ungiin nudeer yaj dugnegdej bgaaga medehgui biz de.

  5. busgui says:

    Deerh zaluu nadtai taniltsaach nadad bas dutah yum yuch alga harin san hani l alga da ergen toirond min dandaa arhichin showchin nuhduud baihiin

  6. zuch says:

    Bi odoo 40 tei eregtei.nadad ajil,torol amidral, yu ch dutuu ugui saixan ger oron,unaa mashin geel xunii amidrald xeregtei buxen baina.xarin gantsxan xunii saixan xani l zayasanguide.xunii urmand arxi,tamxi,zugaa tsengeen xootsoldoj baisangui.ter bolgon xuuxen erguuldex tsag zab,bolomj nadad gardaggui yumdo.minii orchind golduu 20,30 tai zaluuchuud tegeed gants neg nastai egch nar ajilax tegeed ch ted nartai yu ch yarixab de.omno n yer n neex toodoggui baij,odoo l xaaya dotor shanalgaatai,jigteixen ixeer xani ijiliin xair xalamjiig uguileed baix shigeee .zarim xumuus ch unexeer xeterxii ix jargaldaa xanaad iim bolchdog yumuu unexeer iim ix aztai yumuu.xaraad l baixad yanadaa gemeer erchuuded unexeer uxaan,bie xaa tegsh saixan xuuxnuud zayasan baix yum.ataarxaj baigaam bish burxan l tegj zoxitsuuldag baixdaa.iim saixan zayasan xani,ur xuuxdee xairlaj yabaasai daa.

  7. GegeenCom says:

    Sain humuus muug zasch zalruulah gj suudag bh. Saintai n salj ch amjq suuj ch barq shuud sonirhol n buuraad hiigeed bh yum oldohoo bolichiishde kk

  8. baby says:

    Arhichidad er ni yagaad iim sain hani taardgiin be minii eej basl arhichintai suusan eejiigee sal gej uchnuun yatgasan diileegui 30 jil amidarch bna 

  9. Unen says:

    Ухаантай охин байна. Энийг энэ сайтанд эхнэр хүүхэдтэй байсныг нь мэдэлгүй жирэмсэн болчихлоо, яах уу гээд бичээд байдаг хүүхнүүд, эхнэр хүүхэдтэй байж илүү харж билүү долоосон, айлын охины толгойг эргүүлээд байгаа эрчүүд уншиж жаахан юм бодоосой.

  10. bi l bn says:

    Ухаантай хүүхэд байна аа. Ээжийнхээ ачийг чадах чинээгээрээ хариулаарай. Амжилт хүсье.

  11. mogi says:

    mimi naiz ni chamaig sanasaar bn

  12. Mishka says:

    Bi baga baijadaa bas hoid aatai  bsan bas l arhi uuj eej bid hoeriig zoddog bsan tegeed bi eejeesee guisaar bgaad salgasan da  eejteigee sain yariltcaj helj oilguulahgui yu arhi uudag hunii Hajuud bna gedeg amidiin tam 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.