Дорд үзэгдэн нүд үзүүрлэгдэж, гадуурхагдсан хүмүүс

Энэ зураг дээрх хүмүүс Балбын нийслэл Катмандугаас өмнө зүгт 10 км орчим зайнд байдаг Хокана нэртэй жижигхэн тосгонд аж төрдөг. Тэд бүгд хүмүүсийн мухар сүсэг, сэжигч зан, ташаа бодлоос болж нүд үзүүрлэгдэн гадуурхагдсан хүмүүс.

Бүр тодруулбал уяман буюу лепра нэртэй хүнд өвчтэй хүмүүс.

Нэгэн үе уяман өвчнийг эдгэрэшгүй хүнд гэж үздэг байсан ч орчин үед эмчилж, халдвар тээгчдийг вакцинжуулан халдвар тараадаггүй болгодог болоод нэлээд удаж байна.

Өвчин агаар дуслын замаар халдварладаг болохоор аюултай нь мэдээж. Гэвч хүмүүс мухар сүсэг, элдэв үзмэрч, бөө энэ тэрээс болоод өвчнийг эрт үед нь илрүүлж эмчилгээ хийлгэлгүй цаг алдсан байдаг.

Өвчин даамжирсан үедээ мэдрэлийн системийг гэмтээж, эд эрхтэнийг эрэмдэг болгон хараагүй болгодог. Гэхдээ л бүрэн эмчлэгддэг.

Энд байгаа хүмүүсийг төрөлх тосгон, хороолол, дүүрэг, хорооны хүмүүс нь ад үзэн хөөж явуулсан хүмүүс байдаг. Тэд одоо ямар ч аюулгүй гэж мянга хэлээд нэмэргүй.

Нэгийг нь хүүхэд нь, нөгөөхийг нь эхнэр нь, өөр нэгийг нөхөр нь хөөж явуулсан байх жишээтэй. Дандаа л нэг үзмэрч, эсвэл бөөд үзүүлтэл лусын юм байна хараал хүрсэн байна, хөөхгүй бол горигүй гэж хэлсэн байдаг гэнэ.

Энэ газар ирээд эмчилгээ хийлгээд өөрсдөө эдгэрч, өвчин тараагч больсон гээд ч нэмэргүй. Үзмэр ч л хараал гэсэн бол хараал гээд хавьтуулдаггүй аж. Зарим энд тав, зарим тавин жил амьдарч байгаа аж.

Зургийг орос зурагчин Сергей Строителев авсан…

5 Comments

  1. enkuush says:

    Irgen bayrlaa baga ch gesen medeelel ugsund 

  2. irgen says:

    manai mer ser gardag ch huurai hyiten uur amisgald bakter ni amidardagyi yum manaid ihewchlen deer yed bsan owchin odoo bol baihgyi bhaa ert deer yed baruunii orond byr uyman owchtei humuusiin byhel buten hot hyrtel bdag baisan shyydee za tgeed zaluuchid minee amralt zugaalga gej haluun ornii yanz byriin gazaraar yawj bgad iim owchin awaad irewdeee tegwel ayul bolno shyy 

  3. lolo says:

    yasan dvvrtsen teneg hvmvvs we huurhii min gj

  4. ulana says:

    Yamar sonin yum be ? Yag yadg uvchin yum bol? BUgdengiih ni gar ni bhgui bolood nud ni sohorj bg yum shig l dur zurg hargdj bn ? 

  5. GegeenCom says:

    Uyamaii angli nershil n bnu mglchuud her tusdag bsyn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.