Ганцаардаад байх юм

020

Хажууд нэг хүн хэрэгтэй байна. Заримдаа би өөрийгөө ерөөсөө ойлгохгүй юм. Яг дажгүй залуу нь гарч ирээд таалагдаад ирж байхад тэд нар яагаад ч юм надаас хөндийрөөд яваад өгөх юм. Уулзаж байхдаа их хөгжилтэй бие биедээ таалагдсанаа мэдэрдэг. Гэтэл… таг… Өөрийгөө буруу илэрхийлчихвүүдээ гээд бодон бодон түрүүлээд мсж бичлээ. Олигтой хариу байхгүй ээ. Санаачлага ч алга. Бүүр хэд хоног тэрний царай харагдаад бодогдоод. шал дургүй хүрээд байжийна.

Заримдаа үнэхээр гомдох юмаа. Хэн нэгнийг хайрлаж, халуун дулаан үгээ илгээмээр л байна шдээ. Нөхөр хүүхэд гэж ярихаасаа өмнө зүгээр хамт дэргэд минь байх, дэргэд минь биш юмаа гэхэд холоос ч хамаагүй бие биедээ итгэлцэж харилцаж байх хүн ч хамаагүй. Би үнэхээр тусгаарлагдчихаж.

Сүүлийн өдрүүдэд их сэтгэлээр унах боллоо. Ямар сайндаа өөрийгөө завгүй байлгах гэж төрөл бүрийн зүйл хийх гэж оролдож байна. Би яачихаад байдаг юм. Дугуй дугуйгаа олно гэдэг шиг наддаа таарсан хүн нь байдаггүй л юм байх даа. Гэхдээ найдвар тасраагүй л байгаа. Ганцаардсан бүсгүйчүүд залуучууд минь таалагдсан л бол уулзацгааж бай тэхүү. Юу юуны духанд хүрэлгүй бие биенээ сэжиглэхээ больцгооё.

Би тэр залууг бүр гайхаал байна. Утас дуугарахаар л шүүрч аваад байх боллоо. Сүүлдээ уур хүрээд утсаа байн байн унтрааж асаагаад их тэнэгтэж байгаа. Би өмнө нь нэг захиа бичсэн юмаа. Тэгсэн ихэнх нь сөрөг комментууд байсан. Уншаад их эмзэглэсэн. Энэ захиагаа дахиж харахгүй ээ. Би зүгээр л хаана ч хамаагүй юм бичмээр санагдсан юм. Ямар файсбүүктэй бичилтэй биш. Найзтайгаа уулзая гэхээр аймаар хол байгаа, ярилцаж чадахгүй байна…

18 Comments

  1. Саша says:

    Чи чинь өөрийгөө цоожилчихсон хүн байна штэ,өөриигөө буруу л ойлгуулж дээ,Сахалт бас үнэн юм бичсэн бна,,.хайрлах тусам холддишт

  2. GegeenCom says:

    Yun nasanbat ve lol

  3. Sun says:

    Болохгүй юм юу байх вэ? Бие биедээ тусалж байя даа. Би ч гэсэн бас л тийм нээлттэй биш юм уу? бас л болохгүй л байна. Найзлаж болно ш дээ.

  4. acsfg says:

    Утсан хүүхэлдэй Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу? Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу? Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ. Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү? Чамд өөрийн гэсэн эзэн байна уу? Чи дандаа бусдаас хамааралтай байдаг боол юм уу? Өөртөө эзэн нь байж сур л даа. Хэдий болтол тоглоом шиг амьдрах гэсэн юм. Бусад чам руу дайрч давшилж байгаа чинь тэр хүний л араншин шүү дээ. Чамд ямар хамаатай юм. Уурлаж бухимдалгүй тэр хүн өөрөө яаж зовж байгааг нь хараад өрөвд л дөө. Өөр нэгэн хүн чамайг магтвал онгирч дэвхцэлгүй бусдыг дандаа сайнаар хардаг буянтан юм байна гэж түүнийг бишир л дээ. Магтууллаа гээд чи юу хожих юм. Магтуулахгүй байлаа гээд чи юу алдах юм. Өөртөө эзэн нь байж хүсвэл уурлаж, хүсэхгүй бол уурлахгүй байж, хүсвэл нисэн дүүлж хүсэхгүй бол тайван амгалан байж сурах сан. Таных үнэхээр зөв болов уу? Таны зөв гэж бодож байгаа зүйл чинь буруу байх тохиолдол маш олон байдаг. Өдийг хүртэл зөв гэж итгэж дагаж мөрдөж байсан үзэл тань буруу байсан гэдэгт та итгэхийг ч хүсдэггүй. Хэрвээ итгэчихвэл өнгөрсөн бүх үйл хэрэг тань салхинд замхарч та хэн ч биш болчих гээд байдаг тул ямар нэг байдлаар үзэл бодлоо хамгаалж буруу биш зөвийн сэжүүр ч болтугай байсан гэж өөртөө итгүүлж өөрийгөө аварч тайвшруулахыг хичээдэг. Заримдаа буруу байж гэж мэдсэн ч буруугаараа дуусахыг хүсдэг. Яагаад гэвэл нөгөө нэг бусдын өмнө итгэлтэй байдал ихэмсэг зан, хичээл зүтгэлээсээ ухарч няцаад хэн ч биш болохоос ичдэг. Ингээд гаднаа дүр эсгэн дотроо шаналан явдаг. Миний буруу байжээ уучлаарай гэж хэлээд өөрчлөгдөх зориг ухаантнуудад л байдаг. Зөв гэж бодсон буруу хамгийн аюултай байдаг тул өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ дахин нэг тунгаан бусдын нүдээр хараад үзэхэд илүүдэхгүй шүү. Таны бодож байгаа чинь үнэхээр зөв болов уу? Өөрийгөө өөрөөсөө л асуу? Мэргэчин төлгөчин, сэтгэл зүйч, үзмэрч гээд л өөр хэн нэгнээс бид өөрсдийгөө асуугаад л явдаг. Яагаад бид өөрийгөө бусдаас асуугаад байдаг юм бэ? Өөрийгөө бусдаас асууна гэдэг өөртөө итгэлгүй хүний шинж. Өөрийгөө мэдэхээ байсан үед л бусдаас өөрийгөө асуух хэрэгцээ гардаг. Өөрийгөө мэдэж эхэлснээр асуух шаардлагагүй болдог. Бусдад толгойгоо мэдүүлэгсэд боол байх л тавилантай аж. Тэдэнд хааны суудал хүртээлгүй. Үнэндээ хичнээн мэргэн үзмэрч, таныг сайн мэдэх дотны хүн чинь ч байсан таныг таниас өөрөөс чинь илүү мэдэх хүн гэж үгүй. Тэднээс өөрийн чинь талаар юу гэж бодож явдгийг нь л мэдэх боломжтой болохоос өөрийгөө хэн гэдгийг тэд нараас мэдэх боломжгүй. Бусад хүмүүс чамайг гаднаас чинь л харж, үг үйлдлээр чинь л дүгнэхээс биш сэтгэл рүү чинь өнгийж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө байнга анзаарч сурах шаардлагатай. Ямар үед би уурлаж байна? Юун дээр бухимдаад байна? Ямар муу зуршил чамайг дарангуйлаад байна? Юунд хэтэрхий автаж шунаад өөрийгөө зовоогоод байна гэж өөрөөсөө асуу? Чамд асуулт байгаа бол хариулт чиний дотор л байгаа. Гарц ч чиний дотор л байгаа. Өөрийгөө өөрөөсөө л асуу!

    Мэдээний эх сурвалж: http://time.mn/64151

  5. rofl says:

    hehe durlasan bh ni. nogoo hun ni durlaagui bh ni 🙂

  6. omg says:

    Yuruusuu neg hesegtee erchuudiig ogt anhaarahaa bolichih. Tedend taalagdana uu bna uu, hamaagui. Uuriigiuu hairlaad, uuriinhuuruu amidraad uz. 

  7. arthur says:

    Bi ch gsen xaaya ih gantsaardah yum da. Gehde uuriiguu gaitai zaluu gj bdohgvi l bn. xexe

  8. zaluu says:

    Chamaig amidraliin chini hanitai uchruulah geed huvi zaya, esvel burhan beltgeed l baina daa.
    Olon hayagdaad ireheer chi neeg ih setgel chini dogdlood, esvel dogdloogui boloh gej bie bariad baihaa bolno. Yavaandaa chi iluu ooriinhooroo natural, engiin baidag bolno. 

    Chi bodohdoo bi engiin l baidag daa gej heleh baih. Gehdee bichsen zahidalaas chini harahad chi arai belen boloogui baina daa. Good luck! 

  9. dfasdf says:

    Xexe xaxa…

  10. Zaluu says:

    Sain zaluus bn harin hetevchnii zuzaand ohid mine durlaj vne tsengvi bolgoj bga tohioldol bn  trnees erchvvd bid chin tgtle muu ulsuud bish shvde

  11. Ujingua says:

    ХАЖУУДАА хүнтэй байж ганцаардахаар бид нь яанаа??? 

  12. Зорра says:

    Харин тиймээ… гэхдээ хажууд байсан ч ганцаардаад байна. Хэн нэгэнтэй сайхан ярьмаар байна шүү 

  13. meke says:

    gaigvi zaluus ni bvgd borlogdchihsoon odoo mgl zaluus ni hovordson um gesen odoo dandaa gaitainuud ni esvel baruun solgoi banzal yumnuud l single baigaa

  14. Bolor H says:

    Би бас энчээ хоёр захиа бичиж байсан тэгээд баахан мал дүлзэнгээрээ дуудуулсан шал утгагүй. хүнд зөвөлгөө өгөөд байгаа юм уу эсвэл доромжлоод байгаа юм ерөөсөө ойлгоогүй. Тэгээд дахиаж уншаагүй шууд орхисон хэхэ. 

  15. Сахалт says:

    Одоо баахан бацаанууд уулзаж учрах юм бичнээ! Эрчуудийн араас чаргууцалдах тусам улам холдуулдаг. Эр хунд хэцуу олдсон зуйл амттай байдаг, амархан юмнаас дороо уйддаг. Энийг л ойлгоод авчих. Ямар хун байх нь гол биш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.