Уурлахгүй байх аргуудаас суралцаарай!

images-93

Уурлаж, бухимдах нь эрүүл бус сэтгэл хөдлөл биш юм. Энэ нь хүн ба амьтанд байдаг баярлах. гунихтай адил үндсэн сэтгэл хөдлөлүүдийн нэг хэдий ч орчин цагт дайсан, таагүй нөлөөний эсрэг хариу арга хэмжээ авахдаа аядуу, зөөлөн байх хэрэгтэй болжээ. Тиймээс дараах уур бухимдлаа хянах аргуудыг зөвлөж байна.

Уур бухимдал гэж юу байдгийг ойлгох хэрэгтэй!
Уурлаж буй хүн хөмсгөө зангидаж. шүд зууж, биеийн булчингууд чангарч нүүр нь улайдаг. Ингэж уурлаж бухимдсан хүн хэвийн байдалдаа ороход урт хугацаа зарцуулагдана. Уурлаж буй хүний зүрхний цохилт хурдсаж, стрессийн даавар нэмэгдэж, цусны даралт ихэсдэг. Энэ нь Ч. Дарвины тодорхойлсноор бусад амьтдын адилаар дайсныхаа эсрэг хариу арга хэмжээ авахаар бэлдэж буй физиологийн өөрчлөлт гэжээ. Байнгын хэрүүл, маргаантай тулгардаг хүмүүсийн хувьд эсийн нөхөн сэргэх чадамж ихээр удааширч, цаашлаад үрэвсэл, идээлэлтийн процесст оролцдог су^ок/пез хэмээх молекулын хэмжээ байнга өндөрсдөг. Энэ нь цаашлаад зүрхний эмгэгт хүргэдэг байна. Мөн удаан хугацаанд бухимдалтай явбал толгой өвдөж, стрессд өртөж нойрны хямралтай болдог.

Гэнэт уцаарласан үедээ энгийн аргуудыг туршаад үзээрэй!
Жишээ нь: таагүй нөлөө. дайсныхаа эсрэг хариу арга хэмжээ авах тэр агшинд өөрийгөө бага багаар дасгалжуулж сүүлдээ хүмүүсийн дайралтыг тоохгүй болтол төлөв даруу байхад суралцах хэрэгтэй. Үүний тулд тоо тоолох, ном унших, амьсгалын дасгал хийх, “Би тайван байна” гэж өөртөө хэлэх, сайхан дурсамжуудаа төсөөлөх, алдартай хүмүүсийн ишлэлүүдийг уншиж тогтоох хэрэгтэй.

Бодол санаандаа анализ хийх.
Жишээ нь, хэзээ ч эсвэл байнга, дандаа гэх үгсийг ашиглахгүй байвал сайн. Өөртөө болон бусдад хэзээ ч тийм зүйл байдаггүй, би ийм л хүн гэх зэргээр амлалт өгч, ямарваа нэгэн чухал мэдэгдэл хийснээр ёстой л “Өөдөө хаясан чулуу өөрийн толгойн дээр” гэгч нь болдог. Ингэснээр өөрийгөө зөвтгөхийн тулд бусадтай маргалдаж бухимдах шалтгааныг үүсгэдэг байна. Дашрамд дурдахад. сонгодог сэтгэл судлаач К. Хорни “ёстой” гэж ярьдаг хүмүүс сэтгэлийн зовууртай байдаг гэжээ.

Хэнээс ч, юуг ч бүү хүлээ!
Уур бухимдал нь зөрчлөөс үүдэлтэй ба бусдаас шаардсан, хүссэн, хүлээсэн зүйлс маань бидэнд ирэхгүй болохоор урам хугардаг. Өөрийн буруутай энэ үйлдлийг бидний оюун ухаан бусдыг буруутгах байдлаар хэн нэгнийг эрэн хайх ба бусдыг зэвүүцэх ямар нэгэн шалтаг бодож олдог. Логиктой байж чадвал бухимдлын шалтгаан нь та өөрөө байдаг юм.

Сарказм.
Уур бухимдлаас зайлсхийх өөр нэг арга бол хошигнох, хөгжилтэй байх юм. Хүсвэл хошин мэдрэмжээ хөгжүүлж ч болно. Тэгснээр өөртөө ирэх дайралтыг ч, бусдыг ч тайвшруулж болдог. Мөн хошин мэдрэмжтэй хүмүүсийн IQ ихэвчлэн өндөр байдаг.

SOURCE: gogo.mn

1 Comment

  1. MglausCom says:

    I use sarcastic humour

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.