Энэ архи гэдэг заваан зүйлээс залхаж байна

87-viski-kubiki-lda-stakany-makro-oboi-1366x768195983568201408161229

Сайн байна уу та бүхнээс зөвлөгөө авах гэсийм хар бараан зүйл бичиж, байгаад хүлцэл өчий. Би энэ сайтад байнга зочилж бодит амьдралд тохиолдсон зүйлсийг уншиж зарим хүмүүсийн шүүмж сургаалыг унших дуртай. За ингээд нуршилгүй эхлэе. Би 30 настай саяхан мастер гадаадад хамгаалсан, одоогоор ажилгүй хань ижилгүй юу юуч үгүй л байна. Хамгийн гол асуудал нь манай гэр бүл.

Тэд бүгд архичин, архинд донтсон өвчтэй эрүүлээр сэтгэхээ байсан ах дүү бас настай аав энэ бүгдээс залхсан согтуу байхыг эрмэлздэг бас уудаг. Би амралтаараа монголд ирэхдээ хэд хоног нүдэн балай чихэн дүлий байж байгаад уурлах үедээ уурлаж хашгичиж ойлгож ухааруулах гэж ч уйлж дуулаад тэгээд зугтах шахам буцдаг байлаа. Одоо харин би бачуураад багтраад байна. Ах дүү ч гэсэн архичин болчихоор харахөас ч дургүй хүрэх юм.

Ухаан орсон цагаасаа л архины хэрүүл согтуу хөлчүү ирэх аав ах нарыгаа харж өссөн. Би энэ амьдралаасаа болоод хүнтэй ч найзалж үерхэж байсангүй, уулзах учрах хүн байсан ч яг үнэн сэтгэлээсээ энэ бүх амьдрал байгаагаар минь хайрлах хэн нэгэнтэй учирсангүй. Би ч их бүрэг дуугүй ууртай, бронктой одоо сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн болж байх шиг байна, байнга уурлаж архины хэрүүл хийхээр энэ амьдралаа харахаар үнэндээ гутрах юм. Ажилгүй архичидыг тэжээх хөгшин эцгийгээ харахаар хар залуугаараа архинд толгой мэдүүлсэн дүү гээд л. Гавъяа байгуулахгүй ч байнга гай болох юм. Долоо хоногт зоолттой 3, 4 хоногт нойргүй хонуулж стрестүүлнэ. Энэ хавийн цагдаа эрүүлжүүлэхийхэн манайхыг андахгүй болсон гээд л өдөр бүр архи архи. Би одоо үнэхээр гутарч байна.

Одоо надад нэг зам байгаа тэр нь буцаж очоод тэндээ амьдрах. Гэвч найз нөхөд хамаатан садан гэр орноо харсангүй засаж залруулж ав гэхийм. Хүн ер нь хүний зовлонг ойлгодоггүй болтой архичин хүнтэй хамт амьдрах ямар байдгийг, зарим нэг хүн бол гэр орон ямархуу байдалтай байдгийг өнгөтэй өөдтэй зүйлс байхаа болих, архины үнэр танар гээл мэдэх нэг нь мэдэх л байх. Нас минь ч явлаа одоо би хүүхэд биш амар тайван баймаар байна аавыг надтай бай наад 2 тусд нь гарга гэсэн үгүй энэ 2 бие биенээ алчихна гэх мэт ым яриад салахгүй гэнээ.

Нэг нь бие муутай би л харна гэнэ /архи уусаар байгаад хагас харвасан/ гэхдээ одоо бас уугаастай, мэдэхгүй юм яаж зохицуулдаг юм байгаам. Заримдаа өөрийгөө урд насандаа нээг их нүгэл үйлдээд энэ насанда ийм их үйлийн үртэй амьдардаг юм болуу гэж бодох боллоо. Надад одоо амьдралаас авах баяр баясал, инээд хөөр юу ч алга, ийм амьдрал хүнийг үнэхээр гутруулдаг юм байна. Заримдаа хамт уучаад адилхан сууж байвал зүгээр ч юмуу гэж бодох юм. Энэ гэрт эрүүлээр сэтгэх амьдрах хүсэлтэй нэг ч хүн алга боломж гарвал л архиа уугаад тэгээд хараал ерөөл яг галзуугийн эмнэлэг шиг.

Манайд ах дүү найз нөхөд орж ирэд аяга цай ч тухтай ууж чадалгүй яаран гардаг мөртлөө намайг ойлгохгүй сайхан ах дүүтэйгээ аавыга хараад эвтэй бай ч гэх шиг, хүний зовлонг хүн мэддэгүй юм байна лээ. Энэ архи гэдэг заваан зүйлээс залхаж байна одоо ч бас хэрүүл хийгээстэй, хүний хамаг эрч хүчийг хэрүүл сордог болтой гэртээ ирээд сар болоод амьдрах хүсэлгүй болжийно яана даа гэж гашилсаар нойр ч хүрэхгүйм. Унтаад дахиад сэрэхээргүй болж болно гэсэн зам байдаг бол сонгочих юмсан даа.

28 Comments

  1. hi says:

    Hey, chi hol zugataa. Gehdee chi hesegtee amrah ch daraa ni hen negen ni uhseniih ni daraa ni chamd bainga shanalal medregdeh bolno. 
    Uur neg zam ni temtseh. Gehdee yalah ni batalgaagui. Chi uuruu hamt dooshoo oroh ch ersdeltei. Arhichinig tataj avah gedeg choniig mahnaas gargahtai adil. 

    Chi uuriinhuu amidraliig bod, gehdee daraa ni uuriiguu baga zemlehiin tuld chadah chineegeeree hool und avch uguh, huvtsas avch uguh ch yumuu tuslaj baival yadaj chi hayaagui gej uurtuu bodno. Gehdee setgeleeree ter humuusees tasrah heregtei. Hurdan tusdaa gar. Yer ni arhia uugaad uheh ni oilgomjtoi, bi ene zamd ni yaaj haragdah ve gedgee l har.  Tovchhondoo huvia bod.  Humuus chinii huvi zaya ch geh shig hachin yum bichjee. Ter humuus arhi uuh gej ene horvood tursun yum bol chiniih terentei temtsej yaana ve?  Id shidend bitgij itge. Chinii horvood tursun ni uuruu uuriinhuu az jargaliig oloh. Zugeer ter humuusiiig uursdiinh ni huvi zayand ni daatga. Gehdee.oron geriinhee hayagiig bitgii ug. Uuruu l hussen uyedee tusalj bai. Arhichin ahiin duu ba. Uhsen hoino ni ch tusalj chadaaguidee, gants oims avch uguuguidee haramsaj yavdag daa. Tuslah ch bolomjgui huuhed l bsan.

  2. Нээрээ says:

    Би чамайг ганцаараа уудаггүй болохоор нь эмэгтэй гэдгийг чинь мэдсээн. Эрэгтэй байсан бол ижилхэн л уух байсан. Манай том хүргэн ах арчаагүй архичин. Тэдний эрчүүд нь бүгд архичин. Хамгийн сонин нь аав нь балга архи амсдаггүй хийж бүтээсэн мөртэй мундаг хүн бий. Харин эмэгтэйчүүд нь аавыгаа дууриагаад мундаг. Хамгийн гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр архины хамааралтай хүний хүүхэд ямар нэг бие эрхтний согогтой байдаг нь л асуудал. Бие давжаа, зүрх муутай, сонсгол муутай, их бухимдуу, өвдөмтгий, дархлааны систем нь сул гээд эрүүл мэнд талаасаа ямар нэг асуудалтай төрдөг. Тиймээс хүүхнүүд минь ирээдүйд төрөх үр удмаа эрүүл саруул, аюулгүй орчинд төрж өсөөсэй л гэ бодож байвал архины хамааралтай хүнээс аль болохоор зугтаж яваасай.

  3. edmondhamilton says:

    Arhi arhi bas dahin arhi hetsuu ymdaa setgegdeluudiig unshij uzlee arhinaas gardagguil gesen bna tsag hugatsaal haruulah bhdaa uilmaar ym ve

  4. busgui says:

    Ene amidral meddeg amidral bna. Gehdee bid erviih derviiheeree zutgeseen. Buh bolomjtoi gesen emneleg humuus bugded ni ochson. Medeej ikh huch chadal hurungu mungu orson. Gehdee ah duugee hayagui ee. Zulai zulaigaa gishgej turchihuud yaj gudamjind uldeehev dee. Etseg ehiinhee nulimsiig baraad gej bodood zutgesen. 4-5 jiliin huch hudulmur garsan. Odoo bugd uudaggui. Otg amsahaa bolison. Odoo ter uyed haihrahgui hayachihsan bol yanaa gej aidas turdug shuu. 

  5. Zochin says:

    Xaraal idsen amidral gej naadaxiig chini l xelne. Bi ch gesen iim amidraliig tuulsan. Bas l xashigchij, uurlaj, eveer xelj geed l olon yanzaar oroldoj uzsen. Xarin geriinxen maani namaig uvchtei gedeg bolson shuu. Getel bi gedeg xun zuvxun tednii tuluu yamar ix sanaa zovdog, bas xicheedeg bailaa. Ogt nemergui. Tegeed xayaad yavsan. . . Setgel sanaa taivan, amgalan baix unexeer saixan. Gantsaaraa baixdaa l demii tedend sanaa zovdog baijee gedgiig oilgoson. Ungursund uldsen setgeliin xyamral odoo baigaa amidrald maani jaaxan teer boldog ch uuniigee zasax gej ix xicheej bgaa. Zuvxun uuriinxuuruu amidrach, az jargaltai baixiig l xusne. Busad ni tednii asuudal . . .  

  6. Аав says:

    Амьдрал бол тэмцэл чамд ийм хувь тавилан заяаж. Чи аав ах дүүгээ архинаас гаргаж чадвал амьд явсны чинь хамгийн том зорилго бүтнэ. Ах нь ч гэсэн архи ууж биш архинд уулгаж явсан. Чи туслаад тэд хүсвэл 1 л өдөр гарчихдаг юм. Би олон жил архи ууж ээж ах дүүгээ зовоож яваад, ээжийгээ өнгөрөхөд архинаас гарсан. 14 жил болж байна дахиж уугаагүй, одоо архи уусан согтуу хүнд, агсан тавьж байгаа хүнд ясны дургүй гэхдээ өрөвддөг. Архичин бол хүнд өвчин туссан хүн. Тэдэнд заавал ч үгүй тусламж хэрэгтэй…

  7. sunsunny says:

    Emegtei hunii ninjin setgel ene ued hereggui gadagshaa yawah
    bolomjgui bol tureesiin bair olood ajil hiigeed usand hayasan chuluu shig 
    alga bol tsag zawaa uurtuu zartsuulahiig bodooroi

  8. Яалтай ч билээ says:

    Аав чинь хэзээ ч тэр 2 архичинг хаяхгүй, тйим болохоор найдвар байхгүй. Хэрэв чи тэд нарыг архинаас гаргана ч гэдэг юмуу эрүүл болгоно гэж хөөцөлдвөл хамгийн багадаа 2 жил зарцуулна бас үр дүнд хүрэх магадлал бараг байхгүйтэй адил тэгээд дараа нь дахиад л эхнээс нь эхлэх болно. Ойр хавийнх нь бүх архичидийг л зайлуулаагүй цагт юу ч хийгээд нэмэргүй. Үйлийн үр хувь заяа гэсэн маягаар битгтй бод. Энэ бол чиний өөрийн чинь л сонголт.  Бас танай гэрийнхэн чинь бас өөрсдийнхөө сонголтыг бас хийсэн. Хэрэв чи хол явах боломжтой чадвартай бол тэгсэн нь дээр гэж зөвлөх байна. Чи л энэ гэр бүлийн чинь үр удмыг залгамжлуулах цорын ганц боломж байж магадгүй. Хэрэв  чи тэдний хажууд байгаад байх юм бол тэдэнтэй адил эсвэл тэднээс долоон доор архичинтай таарч амьдрал чинь там болно. Чамайг өрөвдөж байна. Гэхдээ чи л энэ сонголтыг хийгээд байгаа учраас ийм байгаад байна гэдгий ойлгох хэрэгтэй шүү. Сонголтоо хий. Өөрөө шийд. 

  9. hi hi says:

    horooniihoo tsagdaad orj medegdeed 3-6 sariin albadan emchilgeend yawuulchihaa. 

  10. Бясалгалд явж үзээ says:

    Миний мэддэг бас л туулж өнгөрүүлсэн амьдрал байна дө тэр хүмүүс архинаасаа гардаггүй л юм байна лэ дээ хүмүүс чиний зовлонг ойлгохгүй ээ хүн зовлонг өөрийн биеэр туулж байж л зовлонг ойлгодог юм шиг санагддаг тэр хүмүүсийг өөрчлөх гэж их л зүйл хийж үзсэн сүүлд нь энэ үг л үнэн юм байна гэж боддог болсон  “Бусдыг өөрчлөх гэснээс өөрийгөө өөрчилсөн нь л амар” гэж  бясалгалд явж үзээрэй л гэж хэлий амьдрал их баялаг шүү.

  11. zaaval unsh says:

     Bichseniig chini unshaad setgel semerch ungursun amidral bodogdloo.Heden jiliin umnu yag ene amidral nadad bsaan.Odoo ergeed harahad hun ergej butsaltgui uragsh alhaj shuud haymaar um bn gedgiig 100% oilgosondoo.Odoo bi yamar az jargaltai yavaag bi bolon namaig meddeg humuus l medne.Ter ued nadad sain naiz, sain tanil buu hel hadam,hamaatan sadan bugd shahuu nuur buruulj bsn.Odoo nuguu sain yavahad sadan turul mundahgui gedeg l bolood bh shig bgaan.Amidraldaa bayrlaj yavdag bolohooroo turuuleed sain saihnaa bichchihlee.Minii amidral udur bur arhind umbaj blaa.Yag l chinii amidral shig.Namaig bur tanidag humuus aav eej ah duu nar HAGAS GALZUU gedeg bolson bsn.Nadad yamar ch gartsgui on jil ungursuur bsn.Neg udur huu maani shireen dooguur orood suugaagaaraa untsan bsniig haraad zurh setgel ter chigeeree semerch,uragdaj huuhdee uruvduj hichneen ih uilsanaa odoo sanahaar nulims gardag um.Tegeed l bi banknaas mungu zeeleed huuhduudee naashaa harsan humuust guij uldeegeed gadagsh yavj bilee.Tegsendee odoo ter buhen zuud zereglee met martagdsan.Amidral saihan bolood tegshreed ireheer uur utsaar alga bolood,taivan saihan zuvhun l zorilgiinhoo tuluu temuuldeg um bilee.Busad humuusees uur tuuhtei bolohoor!!!! Tiim bolohoor chamaig bi zaluu hun bn.Uuriigee bodood naaduulaasaa HOLDOOO gej helmeer bn.Tegehgui bol uuruu galzuurah buu hel uhmeer udur irdeg,bur oroldlogo ch hiideg um shuu!!!!! Arhichinguudad arhinii emchilgee,mergen turgen hun uy ch uilchildeggui um.Zuvhun nuguu dain bolohod nohoi zoolono gegcheer chinii mungiig hudal helj avah humuus l ih bdg.Hen ch tusalj chaddaggui um shuu!!!!!!!!!!!!!!!! Chi naaduulaasaa l hold.Mongold bvl zuuraldaad bh bizdee.Tegeed uuruu uuriinhee amidraliig bosgood mungu tugruguu hadgalah l heregtei bh bizdee.Uruvdchihluu.Setgeliin tenhee heregtei,uuriigee zorigjuulj erch huchtei bvl tuuniig chini dagaad sain saihan buhen irdeg um!!! Za tegeed good luck!

  12. ax says:

    nasand hursen etgeeduudiig hundlungiin hun zasaj zalruulna, uurchlunu gej naidaltgui ee.
    ted uursdiiguu shavraas tataj arhinaasaa holdohgui bol chi yu ch heleed, hiigeed nenergui. etssiin arga chin arhinii emchilgeend yavuulah. bolohgui bol zaigaa bariad, alsaas haraad yavj bh chin deer, zuuraldaad baival chamaig ch egnerndee elsuulne. 

  13. bi says:

    yg haychii geheer zurh hurehguima yaltai horvoo ve .,ingeed hayad huvia bodood yvchhaar suuldNice haramsaad gashuudhiin boluu geel ihrr yum boddhiim bodood bodood bodiin shiir dorov l bolj bndaa.,minii jargadaggui amidral boltoi hohino geel ooriigoo buruutgahiin oo bi emegtei gedgee bichhe martaje,ug ni uuhgui bol bi tedende hairtai inged bichsen nulimas dusaljin  bi bas tednige nohoin zamaar nohoin uhleer bitii,uheesei lgj bodhiim .,herwee tendee gaygui ajil torold oruul mungu yvuulaad surgalt ntrt suulgaad hun shig bailgah yumsan gj ch bodhiim medeh yum alga tsohorch bndaa

  14. Их хаад says:

    Намгийн мэлхийнvvдийг намагт нь vлдээгээд еерее нар саранд тэмvvлж амьдар. 

  15. Цөл says:

    Гурвууланг нь гурван тийш нь цөл. Ядаж 2ахыгаа. Архидах орчин нөхцөлгүй, хөдөө мал дээр ч юм уу. Малтай айлд зарцаар аваачаад “тавьчих”. Эсвэл  үнэ хүрэх зүйл байвал(байр чинь ч юм уу) зараад ах нарыгаа, бас тэр дүүгээ тус тусад нь нэг толгой хоргодох оромж-4ханатай гэрүүд ч болтугай аваад баруун зүүн төвийн гэсэн 3аймагт хэдхэн хэдхэн мал, эсвэл тахиа гахайтай ч юм уу болгоод хая. Гахай тахиа мал хуй, оромж ноохойгоо арилжиж уугаад турж үхэцгээнэ үү яана өөрсдийнх нь хувь тавиланд даатгаад хая. Тээд өөрөө аавыгаа аваад мөн л архины орчингоос нь зам буруулан шинэ газар очиж амьдар!

  16. яв says:

    Шуудхан хэлэхэд архинд донтсон 100 хүнээс 3-4 хүн л архинаас гардаг, тэгээд танайхнаас гарахгүй бүгд ууж байгаа юм бол бие биеэ уруу татаад л ууна. Тэгээд л нэг өдөр зүрх нь хаагдацгаагаад чад хийцгээнэ. Тэр хүмүүс чинь чиний ах дүүс аав садан чинь биш. Зүгээр л гудамжны архичид. Чи тэгж өөрийгөө зовоох хэрэггүй холын хол очоод нүд нь балай чих нь дүлий болоод хувиа хичээж довоо шарлуулаад л амьдар. Хатуухан ч гэсэн шуудхан хэлэхэд тэдний төлөө чиний хийж чадах зүйл нэг ч байхгүй. Үр хүүхдэд нь туславал тусал өөр юу ч битгий хий. Архичин төрөл садангүй архичин ах дүүгүй хүмүүс тусал дэмж гэж худлаа донгодхоос өөр юм хийдэггүй юм. Хүний үгэнд битгий ор хувиа бод. Энэ тохиолдолд чи л хамгийн их зовно чи өөрөө эцэст нь тэдэнтэй адил архичин болж дуусна. Төрсөн ах дүүстээ тусал мусал битгий хая мая гэж их олон юм хуцацгаана бүү тоо…

  17. 1234 says:

    Naad arhichinguud chini hezeech zasrahgui!!!!!!!! Chi l uuruu holdoj uuriinhuu ireeduig sain saihnaar uuruu butee! Naaduul chini chinii hamag sain saihan energiig sorj energee aldahaaraa chi gutarch ehelj bna bushuun butsaad tendee neg heseg amidar. Naad arhichinguud chini uhne uu chamd hamaagui burhan harj l bga. Amjilt husie

  18. Kkk says:

    Ah duu aav chin chamaig bodohgui bhd chi yagaad tednig bodoh yostoi gej uul usnii oir urag torlin hol deer gedeg sh dee oorinhoo ireedui amidralaa bodood holhon baisan ni deer chamd mgl d neeh horogdood bh zuilgui l yum bn ajilgui bga yum chin erthen yav 

  19. Aagii says:

    Gadaadad garch amidaraa , hun huniig bodohgyi bhad chi ted narig bodood naanaa hamt amidarna gj yu bh ve de . Huchtei bai zorigtoi shiidemgii bai

  20. Gee says:

    Архи уусан үедээ чиний хамаатан садан, ах дүүс, эцэг байхаа больж байна л гэсэн үг.Зөнд нь орхи өөр юу гэхэв
    . хэзээч архинаас гарахгүй

  21. zorro says:

    AA-d handaarai ted nariig dagaad chi setgel medreliin ovctei bolj. Tend ochvol chamd tuslah humuus zondoo bii. Shaardlagatai id-gee uldeegeerei.

  22. Авж says:

    Зугтааж болохгvй, эвлэрч болохгvй, шантарлагvй vзэлц гэж бурхан чамд ийм амьдрал заяажээ.  

  23. erth says:

    yer n bol tusdaa bsan n deer. huuhed bgaad chamd tegeh bolomj bgaagui . nasand hureed bol hayah l heregtei. shashnii bus aa-d neg suulguulj uzeed tegeed emch domch heregtei bh. setgel zuich ene ter. gehdee neg ih sanaa tavij bgaa yum shigeer bish harin ev n taarval bolzol tavij emchid ochuulbal.

  24. Нээрээ says:

    Хүн эцэг эх, ах дүүгээ сонгож төрдөггүйгээс хойш чи гутарлаа гээд яахавдээ. Хамгийн гол нь чи өөрөө л архинд толгойгоо мэдүүлэхгүй бол боллоо. Тэгээд ч хүн өөрөө л архи уухгүй, архинаас гарая гэж ухамсраараа татгалзаж гарна уу гэхээс бусад хүн яаж хичээгээд, үглээд, туслаад нэмэргүйшдээ. Ер нь хувиа бодсон, сэтгэлийн тэнхээ муутай хүн архинд орох хандлагатай байдаг. Одоо бол чи өөрийнхөө сайн сайхны төлөө өнгөрсөнтэйгөө зууралдалгүй, урагшаа л харж амьдар.

  25. хүн says:

    Архи бол хүнийг амьдрах хүсэлгүй болгодог зүйл. Чи өөрчилнөө  гэвэЛ дор хаяж 2 жил шаардлагатай. Өөрчлөлт дундаас хүний зан авирын өөрчлөлт хамгийн удаан үр дүн нь бараг гардаггүй. Тэгэхээр чи ирээдүйгээ бодоод гадагш гар. Энэ удам гэр бүлийн ирээдүйг аваряа гэж бодож л байгаа бол өөрийгөө бод. Тэгээд сайхан гэр бүл зохион удмын түүхээ өөрийнхөө үр хүүхдүүдээр сайхан эхлүүл. Би бол тэгсэн. Манай аавын бүх дүү нар архичин одоо үеэл хаяалдаа байнга хэлдгийн бид нарын аавууд архичин байлаа одоо бүгдээрээ хичээж нэр төрөө сэргээп гэж. 

  26. Ааш муут says:

    Vнэхээр шавар шавхай шиг амьдрал байна. Чи болон еер хэн ч засаж залруулж чадахгvй ээ. Танайхтай ижил нехцелд амьдарч, бухимдсаар байгаад хэвийн бус сэтгэхvйтэй болж байгаа эмэгтэйг мэдэх юм байна. Хаяад бурханд нь даатгаад хол байж чадах газраа аж терсен чинь дээрээ. 
    Еерее л хичээж ухаарахгvй юм бол архины хамааралаа барагтай хvн орхиж чаддаггvй байхоо. 

  27. NONAME says:

    Arhinaas gargah emchilgeend yavuulaad uzeech ho. Hucheer ch hamaagui.

  28. 32 zaluu says:

    Shuud helhed chinii ehner boloh busgui ih zovno doo. Arhitai holboj oilgooroi.  Uuchlarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.