Эрэгтэйчүүдийн цэвэршилт

97543511

Ерөнхий

Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хүн бүрийн  амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зөвхөн энэ өөрчлөлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ үеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны түвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.

Шалтгаан

Нас ахих үед эрэгтэй хүний тархины чухал хэсгүүдийн нэг болох гипоталамуст зүй ёсны өөрчлөлт явагддаг. Энэ нь үндсэн дотоод шүүрлийн булчирхай болох гипофизын үйл ажиллагааг зохицуулагч эрхтэн юм. Өөрчлөлтийн үр дүнд эр бэлгийн булчирхай болох төмсөгний үйл ажиллагааг дэмжигч  дааврын боловсруулалт алдагддаг. Yүнтэй зэрэгцэн  төмсгөнд өөрт нь насны өөрчлөлт гарч эд нь аажмаар холбогч болон өөхөн эдээр солигддог. Энэ бүгд хийлээд  төмсөгний тестостерон боловсруулалт буурахад хүргэдэг. Тестостерон нь эр хүний бие махбодид төмсөг, түүний дайврууд, үрийн цэврүү болон түрүү булчирхайн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэрээр эр бэлгийн эс боловсролтыг дэмжиж, мөн либидо, бэлгийн сэрэл ба  дур ханалтын идэвжилтийг тодорхойлж байдаг. Даралт ихсэх өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, архидалт зэрэг дагалдах өвчнүүд нь багагүй чухал  нөлөөтэй байдаг.

Явц

Гол төлөв эрэгтэй хүнд  цэвэршилтийн шинж тэмдэг нь хөгшрөлтийн шинжтэй хамт аажмаар илэрдэг. Гэхдээ эр хүйсний төлөөлөгчдийн арваас хоёрт нь “цус хөөрөх” мэдрэмж төрж, халуу оргин, хөлөрч, зүрх дэлсэн ( зүрхний цохилт түргэсэх ), агаар дутагдах мэт болж, толгой эргэх, цээжний зүүн хэсгээр шархирч өвдөх зэрэг шинж илэрч болдог. Үе үе даралт  нь ихсэн, цочромтгой, уур уцаартай болж, ой тогтоолт болон ухаан бодлоо төвлөрүүлэх чадвар нь муудна.

Ихэнх эрчүүдэд хямралын  нас  нь 50-55 –ын хооронд эхэлдэг. Энэ үед эрэгтэй хүн бэлиг эрхтэний  хөвчрөл буурсантай холбоотойгоор өөрийгөө бүрэн чадвартай биш болсноо мэдрэн шаналж эхлэдэг. Энэ байдалд байнга анхаарлаа төвлөрүүлснээр байдлыг улам хүндрүүлсээр өвчин болон хувирах боломжтой. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал  нь эрчүүдийн 80%-д нь дур хүсэл буурах, бэлгийн сулрал хэлбэрээр ажиглагддаг. Энэ нь хөвчрөл сулрах, хэт хурдан үрийн шингэнээ гаргах мөн дур ханалт алга болох байдлаар илэрдэг. Үүний зэрэгцээ мөн эр бэлгийн эсийн боловсролт буурна. Иймээс 65-70 наснаас ахмад эрчүүдэд үр тогтоох чадвар ( ховор тохиолдлыг оруулахгүй бол ) байдаггүй.

Тестостероны боловсролт бууралт нь ялангуяа түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах болон бүтцийн өөрчлөлтөөр тодорхой илэрдэг.  Иймээс эрэгтэй хүний цэвэршилтийн үеийн ноцтой асуудал нь  түрүү булчирхай -н томролт юм. Түрүү булчирхайн томролтын анхны шинжүүд бүр 30-40 насанд ч илэрч болдог. Түрүү булчирхайн томролт нь 50 насанд эрэгтэйчүүдийн 50%, 60 насанд 60%, 70 насанд 70% тохиолддог. Дотоод шүүрлийн алдагдал нь арьс, булчин улбагар болох, эмэгтэй хэлбэрээр өгзөг, гуя, цээжээр өөхлөх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах байдлаар  илэрдэг.

Эмчилгээ

Дааврын жам ёсны өөрчлөлтийг өвчин мэтээр ойлгох үндэс байхгүй. Эрэгтэй хүнд энэ нь гол төлөв маш аажмаар явагддаг. Тэгээд ч  бэлгийн булчирхайн үйл ажиллагааны бууралттай зэрэгцэн тусгай дотоод механизм үйлчилж эхлэн  бие махбодыг явагдаж буй өөрчлөлтөд аажмаар дасгаж байдаг. Иймээс дийлэнх олонх эрчүүдэд бие махбодийн дааврын өөрчлөлт нь биеийн байдалд ч, ажиллах чадварт ч нөлөөлдөггүй. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн цэвэршилт нь цаг зуурын  байдал юм. Ихэвчлэн 2-4 жил үргэлжилдэг. Зохистой хандлагатай үедээ эрчүүдийн цэвэршилт нь  ноцтой үр дагавар  үлдээлгүйгээр мөн янз бүрийн хямрал үүсгэлгүйгээр явагдаж өнгөрдөг. Иймээс хэрэв та бие махбодид тань явагдаж буй өөрчлөлтийг мэдэрсэн бол бүхнээс түрүүнд цэвэршилт нь бүрэн бүтэн амьдралын төгсгөл биш бөгөөд харин энэ үед өөрийн сэтгэл мэдрэл болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал  юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухам  тухайн хэсгийн хямрал нь цэвэршилтийн хам шинжийн  үндсэн асуудлыг бүрдүүлж байдаг шүү дээ.

Та болон таны ойр дотныхны хоорондын хэвийн харьцааг хадгалах мөн бие махбодид гарсан  өөрчлөлтөд тэнцвэртэй хариу өгөх  нь таны эрүүл мэндийг бүрдүүлэх гол хүчин зүйл  юм. Гэвч ямар нэг өвчтэй байгаад тэр нь хурцдах эрсдэл байгаа учир эмч нар дөчин нас хүрсэн  бүх эрчүүдэд, үе үе эрэгтэйчүүдийн эмч  болон дотоод шүүрлийн эмчид  хандаж урьдчилан сэргийлэх  үзлэгт орж байх, харин  өөрийн биед өвчний өөрчлөлт гарахыг мэдэрсэн даруйдаа  яаралтай мэргэжлийн тусламж авахыг хатуу зөвлөдөг. Үзлэгийн үед  бэлгийн эрхтнүүдийн судасны доплерограф болон  дааврын шинжилгээ  хийлгэх шаардлага гарч болно. Тестостероны боловсролт бууралт нь түрүү булчирхайн томролт болон түрүү булчирхайн өмөн үүсэх эрсдэлийн хүчин зүйл болдог тул бөөр шээс бэлгийн эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө авч, шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Үүнд шулуун гэдэсний хуруугаар тэмтрэх үзлэг, түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч тодорхойлох шинжилгээ ордог.

SOURCE: www.103.mn

4 Comments

  1. Bolor H says:

    Энэ Хонгорыг их л гомдоож дээ…..

  2. Hongor says:

    Arai erthen 35nasnaas ehleed tsevershdeg Bol mun saihan amaraa. Baliar yumnuud erthen tsevershij baival taarna 

  3. Ambaga says:

    Anh udaa sonsjin

  4. hdhdfhhf says:

    Tsewershdeg gj unen l yum bnshd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.