40-60 НАС ХҮНИЙ ШИЖИР АЛТАН ҮЕ

SmilingOldCouple

40- 60 нас бол хүний эрч хүчтэй амьдрах, зорилгоо гүйцээх хамгийн үнэтэй шижир алтан үе. Энэ хугацаанд хүн маш ихийг хийж бүтээж амьдралын ачаалал хамгийн их байдаг учраас хүний бие махбодийн бүх эд эс, эрхтэнд буюу хөгшрөлт явагддаг. Энэ хугацаанд биендээ анхаарал тавиагүйгээс болж маш олон хүн энддэг. Хүмүүс энэ цаг үеийг ойлгосноор илүү шим тэжээл, илүү амин дэм, энергийг зайлшгүй авах нь зүйтэй. Мөн ажил амьдрал, амралт чөлөөт цагаа зөв зохистой тохируулж энэ үеийг тайван өнгөрүүлж эрүүл чийрэг, урт удаан наслахад боломж байна гэдэгт итгэх учиртай.

Нийгмийн байдал, амьдрал ахуй сайжирснаас хүмүүсийн хэрэгцээ улам нэмэгдэн, үүний хамтаар цусны даралт ихсэх, зүрхний өвчин, чихрийн шижин өвчин зэрэг эрсдэлтэй эмгэг газар авах нь их болсон байна. Хүмүүс олон янзын хоол хүнс тэжээлийг цаг баримтлалгүй, хольж хутган идэж мөн хөдөлгөөн хийхгүйгээс таргалж өвчин үүсгэх магадлал ихэсдэг. Эртний хүмүүс тогтсон горим тогтоон цаг хугацаа гарган биеэ сувилдаггүй. Харин зөвхөн өдөр тутмын ажил амьдрал дундаа биеэ гамнан сувилдаг учраас өвчин хууч тусах нь одоогийн хүмүүстэй харьцуулахад бага байсан байна.

Харин сүүлийн үеийн хүмүүс өвчилсөн буюу хөгширсөн үедээ сая урт насалж удаан жаргах тухай бодож арчилгаа хийснээр нэгэнт өтлөө бие эргэн хурдан сэргэж чадахгүй учраас хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд хүндрэлтэй болдог жишээ олон байдаг. Нөгөө талаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг хомс байдгаас өвчинд нэрвэгдэх нь их байна.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

3 Comments

  1. deerhi xvnd says:

    Manai gegeen huurhun shv. Comment bichihgui bol uidaad bdag bh nad shig kkk

  2. Hjy says:

    Чи юу ойлгоод ок гээд бнаа 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.