Анхны тачскрин дэлгэцтэй машин

Өнөөдөр тачскрин дэлгэц бүхий удирдлага машин болгонд шахуу байдаг болсон. Гэтэл ийм удирдлага тэртээ 29 жилийн өмнө анх гарч байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Анхны тачскрин дэлгэцийг америкчууд люксс зэрэглэлийн Buick Riviera машинд хэрэглэсэн байдаг.

Бүтээгчид нь удирдлагаа График удирдлагын төв буюу Graphic Control Center гэж нэрлэсэн байна. Дэлгэц нь 4:3 гэсэн харьцаатай бөгөөд зөвхөн хар ба ногоон өнгийг л ялгадаг байж. Гэхдээ чадвар нь тун ч дажгүй гэж болно.

Удирдлагыг ашиглаад машины компьютер, радио, агааржуулалтыг удирддаг. мөн дэлгэц дээр дараад тормоз, хурдны хайрцаг болон электрон системүүдийн шууд оношлох боломжтой байж. Дээр нь дэлгэцэн дээр дутуу хаагдсан хаалга, шатахууны зарцуулалт зэрэг мэдээлэл тусгагддаг байжээ.

Гэвч худалдан авагчид энэ удирдлагыг хэт олон функцтэй жолоо барихад саад болдог гээд тээршээсэн тул 1990 оноос хойш тачскрин дэлгэцнээс татгалзсан байдаг.


Та ямар нэгэн секс тоглоом хэрэглэж үзсэн үү?

  • Үгүй (77%, 1,034 санал)
  • Тийм (23%, 306 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 1,340

Loading ... Loading ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.