Бэлгэвчийг үнэгүйдүүлж чадвал ирээдүйгээ “үнэгүйдлээс” аварна

mj-618_348_texas-a-m-9-condoms-of-the-future

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр нэгэнт “олдчихсон” хүүхдийн амыг таслуулах гээд эмч ч алуурчин, эх нь алуурчны дүрд тоглох хэрэг байна уу. Ялангуяа сүүлийн жилүүдэд үр хөндүүлж байгаа “ хуурамч ээж” нар залуужиж. Ганцхан жилийн хугацаанд насанд хүрээгүй 3000 гаруй охин гэдсэн дэх ургаа устгуулах арга хэмжээг авхуулсан гэвэл та итгэх үү?

new_banner

Үр хөндүүлэх асуудал эрчимтэй залуужсан ба нийт ураг тээсэн эхчүүдийн 24 хувь нь ямар нэгэн байдлаар үрээ “голдог” байна. Өөрийнхөө удам сударт хар бараан толбо үлдээн хогийн саванд хаядаг. Крантны усаар урсгадаг гэхээр ой гутам. Энэхүү ажиллагааг мөнгөний төлөө улсын хэмжээнд 200 гаруй эмнэлэг хийж гүйцэтгэж байна. 200 гаруй эмнэлгийн 300-400 эмчийн халаад өмссөн “алуурчид” таны хүслийг гүйцэлдүүлэхээр бэлэн зогсоно. Энэ бол зүгээр л эмгэнэл. Хуулиар хориотой ч байдаг л үзэгдэл. Бид сүүлийн 23 жилийн хугацаанд амьдрах орчин сайжирсан, хэлтэй хөлтэй монгол боллоо, ардчилалын нөлөөгөөр дэлхийтэй хөл нийлүүллээ, дэлхийн хаанаас ч хүссэнээ авч чаддаг боллоо, хүссэнээрээ мэдээллийг авч байгаа ч энэ бүх тансаглал баян чинээлэг амьдрал дунд “үрээ голоод”, өлгийтэй хүүхэд тэврэхээс айгаад, өөрийн жаргалыг тэргүүнд бодоод удмаа сая саяар нь устгуулж байгаа нь хувь хүний ухамсаргүйн гай.

Гурван сая монгол боллоо хэмээн баярлаж бахдаж байсан ч бид аль хэдийн дөрвөн сая гаран болох байлаа. Хэрэв аборт тутамд нэг хонх дэлддэг бол ажил хийх ямар ч аргагүй болтлоо зэрэг зэрэг хонх нижигнэн. Үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдийн 58 хувь нь 25-с доош насны буюу өөрийн үйлийг хянах чадвартай насандаа ирсэн хүмүүс. Тэд зүгээр л ухамсаргүйгээр, ухамсаргүй дүрд тоглоод зовлон тоочоод хүүхдээ “алж” байгаа хэрэг. Анхны жирэмслэлтийн 46 хувь нь үр хөндүүлдэг гэвэл тэдний 16 хувь нь оюутан.

Анхнаасаа бэлгийн харьцаанд орохдоо үүнийгээ анхаарч болно. Бүрэн боломж бий. Сүүлийн хоёр жилийн дотор 30 000 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн статистик байна. Энэ юу гэсэн үг вэ?

Аймшигтай, үр хөндүүлсэн эхийн бие өвдөнө, цаашид үргүйдэлд хүрэх магадлал өндөртэй болно, хэрэв хөндөлт хийлгэж байгаа ураг уйлдаг бол … бүр ч эмзэглэмээр.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, хэн нэгний удам судрыг нэр хүндтэйгээр зөв аргаар залгуулах л гэж энэ ертөнц дээр төрдөг болохоос элдэв зүйлд чамирхан ухаангүйгээр бэлгийн харилцаанд орсон үйлээ даахгүй мунхаглах ёсгүй. Үүний цаана эрчүүд ч бий. Ганцхан үйлийн үрийг дийлэхгүй өөрийн улам судраа “алуулах захиалга” өгч байдаг.

Үүнээс хэрхэн гарах вэ. Мэдээж бэлгийн харьцаанд орох энэ их хүслийг дарж дийлэхгүй учраас хамгаалах хэрэгслийг үнэгүй болгох ёстой. Хамгийн хялбар хүн бүр хэрэглэж чаддаг зүйл бол “Бэлгэвч”. Бэлгэвчийг 24 цагийн турш бүх улиралд нээлттэйгээр гудам талбайгаас үнэгүй авч болохоор автомат төхөөрөм байрлуулах ёстой. Ингэснээрээ залуус үнэгүй хэрэглээнд дасан олон сая иргэнийг цустай нь хамт крантанд урсгахгүй, эмэгтэйчүүд дараа нь үргүйдэлд хүрэхгүй, эрчүүд шаналахгүй, эмч нар нүгэл үйлдэхгүй байх бүрэн боломжтой.

Гудамжинд байрлуулсан бэлгэвчний машинтай болох хэрэгтэй. Үүнийг монгол инженерүүд “өлхөн” хийчихнэ, шийдчихнэ. Үүнийг нь өрхийн эмнэлгээр үнэгүй ирж шкафанд дарагддаг бэлгэвчүүдээрээ тогтмол дүүргэж байх хэрэгтэй. Үүнийг хэн ч хийчихнэ. Яг эмзэг ядуу, буурай улс шиг.

Тэд нийгмийн шаналалаас биеийн жаргалыг илүүд үзэж байна. Тэднийг зогсоож дийлэхгүй ч ард нь гарах сөрөг нөлөөг багасгаж болно. Тэртэй тэргүй үнэгүй тусламжаар орж ирж байгаа бэлгэвчийг гудамжинд үнэгүйдүүлж чадвал ирээдүйд эрүүл ээж нараас эрүүл хүүхэд төрөх нөхцөл ч бүрдэнэ.

Үнэгүй зүйлийг тарааж, хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байгаадаа л олон сая ирээдүйн иргэнээ устгаж үйл олноор нь “алж” байна гэхээр гутамшигтай. Үнэгүй бэлгэвч хэрэглэвэл…. гэсэн судалгаа аваад л шийдчих.

Б.Саран
SOURCE: ugluu.mn

13 Comments

  1. Davaasuren teneg mal says:

    Chi huduu banzaldahdaa belgevch baihgui geed uut ugluulj hiisen geed soliorood baisan chin , odoo genet gegeersen uu ? Cham metiin niitiin jorlon shig yumnuudaas bolj saltaa boovnii uvchin delgerdeg yum shde !!!! 4 sartai 2 iher huuhdiig avahuul gej zuvluud baisan , heden huuhdiin ami munag husleesee bolj tasalsan boldoo !!!!

    Chamaig uzen yadah bish : OI GUTAJ BAINA GUDASAA ??????????

  2. Haha muu l yum bolvol nogoo muu har ovoohoi gdg shig daajaag yaahnuu kk

  3. Даваасүрэн даажаа says:

    Эрүүл.сэтгэхүйтэй хүн гялгар уут хийхгүй , бэлгэвчгүй хийсэншд

  4. goy huuhen says:

    davaasureen heden saryn umnu end huduu sex hiigeed belgevch bhgui gylgar uutaar orluulaad uutaa martaad10 jil bolloo gdg chi bish beez 

  5. goy huuhen says:

    ma huuchin zaluu unen  tenegee,yooy hiiheesee umnu ,huue belgevch heregley geheeer yah ym be belgevchgui goy gj tenegtene belgevch heregleh unendee durgui

  6. Даваасүрэн даажаа says:

    Гүй тэгээд үзэн ядах нь ядаад, алдаагаа бичхээр санаа авах нь аваад болгоомжилцгоолдо. Гэнэдэх үе байсан, та нар ариухан юм байна.

  7. Davaasuren daajaa MAL!!! says:

    Chinii comment-g unshih burt chi bur ulam tenegee medruuleh MAL yumaa !!!! Adguus bishdee… Dur huseldee mansuuraad yun gondom bodoh manatai ch geh shig … Unen teneg oi gutam durtai duh yumdaa !!!! 

  8. Dajgui zaluu says:

    Halisaa sain uglaj heregleh shaardlaga mash chuhal. Emegtei belgevch ch bas ter. Gehdee hed hed udaa belgevch tsoorj bsan. Az bolhod yamar neg asuudal garaagui. Bas 100 huvi itgej bolohgui yum bn lee. Yalanguya spiral hiilgesen huuhentei hiivel spiral ni hatgaj tsooldog yum bn lee

  9. zochin says:

    nuguu huisee goldig, busdiig uuriinhuuruu bailgah gej orolddog awgai bas end orood eldev yum bichchihjee. zailaad uguusei

  10. Christie H says:

    Нээрэээ бас ямар ч Dirty Jokes-оооос илүүү коммент бас байхымааа нээрэээээ
    Хүний амьдрал үнэхэээр баялаг юмаа. (ёстой хэлэх үггүй болов) ккккккккк

  11. GegeenCom says:

    Belgevchnii heregleend dadaagui erchuud bas zunduu bnaa uurtuu hairgui uruuld ch hair nairgui. Halisaa saihan uglachaad zamardag hariuclagiin systemiig n unduelrjuulj 8-r angias n ehleed belgiin zamiin haldvaruud bolon huseegui jiremsleltiin talaar sain tarhidaj ehlehgui bol eceg eheesee belgevch neheed guij chadq huurhii hetsuu l bdg bhda. Baingiin hereglee bolgochmoor bgm da.

  12. Даваасүрэн даажаа says:

    гэнэдэнэ гэж бас байнаа байна. Бэлгэвч байхгүй, ойрхон авчих дэлгүүр түц байхгүй за тэгээд хөдөө энэ тэрд гол нь гэнтийн сэрэл хөдөлсөн яаж ч зогсоож болхооргүй байдалд орчихоор хэцүү хэцүү. Шууд л гондом бодох манатай мансуурч байгаан. Дараа нь л яанаа эрүүл.байгаа жирэмсэлчээгүй байгаа гэж хэд хоног шаналаад. Тийм болохоор байнга бэлгэвч биедээ авч явж байхгүй бол асуудалд орно. Би ч хаширсан хүн шүү дээ кккк. 

  13. Zov sanaa baina gehdee manai zaluust uhamsar  bolood hariutslagiig ehleed tultal oilguulj ogoh nevt shingeeh uzliig bolovsroliin sistemeer damjuulj olgoh heregtei bgaamdaa, humuus yaridagdaa manai nz hovguun nz zaluu belgevch heregleh durgui bdg geh jisheenii, zaluus bas hen negnii omno hariutslaga huleej surah heregtei ymar ur dagavart hureh be gedgiig oilgoh uchirtai,odoo ch bas bolovson zaluuchuud nemegdsen bnlee , bas buduuleg haranhui heveeree neg ni ch bn yr ni haa haanaa uhamsarlah heregtei ylanguya emegtei hun bainga seremjtei bh heregtei, ter belgevchnii tohooromj ih zugeer yum bnlee hytadiin shanghai hotiin oyutniu hothond ochihod haa saigui bairluulsan haragdana lee zaluus ni ch ichij zovoh yumgui ochood bohi chiher avch bgaam shig avdag yum bnlee hen ch heniigee gaihdaguim bnlee zugeer sanagdsan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.