Америкийн Индиан үндэстэн

1492 онд Колумба Америк тивд ирэхээс өмнө тоо хэмжээний хувьд маргаантай ч дор хаяж 20 орчим сая, 100 гаруй хэл аялгуугаар ярьдаг 1000 гаруй овгийн Индианчууд амьдарч байсан нь “Байгалийн Хуульд” захирагдан амьдарч байсны гэрч болно. Хүн ам олонтой хүчирхэг нэг овог нь бүл цөөнтэй нөгөөдөө үзэл бодол, хэл соёлоо хүчээр тулгаж байсангүй.

14518826_10155205107529045_564542178_n

Индианчууд буюу унаган Америкчуудын дийлэнх хэсэг дэлхийн мөсөн цагийн үед төв Азийн нутгаас одоогийн “Beringia”-р дамжиж Хойд Амеркид ирж суурьшсан гэж үздэг. Колумбус Америк тивийг нээсэн тэр үеэс хойш Индиан үндэстэн мөхөх суурь тавигдсан гэж үзэж болно. Английн колончлолын үеэс эхлэн Индианчуудыг Христийн шашинд оруулах болон, хүчээр газар нутгаас нь хөөн зайлуулах ажиллагаа, цус урссан дайн нөмөрч эхэлсэн юм.

1492 онд Америк тивд өрнөдийнхөн анхлан хөл тавих үед 60 сая орчим байсан бол 1800 он гэхэд тоо толгой нь 1000 хүрэхгүй болсон гэдэг. 1776 – 1887 оны хооронд Хойд Америкийн хууль ёсны уугуул ард түмнүүдээс 1.5 тэрбум акр газрыг Америкийн Засгийн Газар гэрээ хэлэлцээр, энх тайван эв найрамдал халхавчуудын дор “хулхидан” авсан нь түүхэн үнэн билээ…

4 Comments

  1. SSS says:

    Америк тив, АНУ 2-оо ялгаж мэддэггүй хүн бичжээ

  2. Баяраа says:

    Өөрөө ойлгохгүй зүйлээ бичих хэрэг байна уу?
    1-т Индиан үндэстэн гэж байхгүй. Өөр өөр хэл сочлтой олон зуун үндэстнээс тогтсон улаан арьстан гэж бий.
    Индиан гэж ганцхан үндэстэн байдаг мэтээр ярьж эхлээд тэр зохиомол үндэстэн нь бүгд нэг замаар замнасан мэт үргэлжлүүлжээ. 1800 онд тэр Индиан гээж үндэстэн чинь 1000-хан хүнтэй болчихсон юм уу? Бүхэл бүтэн 2 Америк тивийн улаан арьстнууд 1000-хан үлдсэн гэж худлаа бурахаа боль. Индианы олон зуун овог дунд хүн амын тоогоор цөөн гэж тооцогддог Апачи нар хүртэл 1800-аад оны эхээр 8000 гаруй хүн амтай байсан тухай түүхэн эх сурвалжуудад бий.
    Таны 1000-хан үлдсэн байсан гэж мэдэмхийрээд байгаа тэр Индианчууд чинь 1800 онд олон сая хүнтэй байсан юм шүү

  3. zochin says:

    Ter huvcas hunarasaa avhuulaad surtei siahn umaa

  4. Aash muutai bishee says:

    Mongoloos garaltai ch gej uzdeg boloid ter yum uu busad undesteng bodvol arai k tengerleg haragdaad baidag. Zolvootoi ch geh yum uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.