Хадам бэр

Senior Mother Interferring With Couple Having Argument

Хүний охиныг бэр болгон авна гэдэг тухайн өрхийн хадам эхээс маш их хамааралтай. Бэрийгээ өөрийнхөө төрсөн охиноос илүү үзэж байж хадам эх бэр хоёр зохицож амьдарна. Хадам ээж өөрийнхөө залуу нас охидын охинтой бол хүмүүжил зэргийг маш нарийн цэгнэн үзэж байж бэртэйгээ харьцах нь зүйтэй.

new_banner

Хадам эх бэр хоёр хэр зэрэг бие биенээ ойлгож хүндлэнэ тэр хэмжээгээр тэр айлын найрсаг амьдрал эхэлнэ.
Өөрийнхөө мэдэхгүй чадахгүй зүйлээ хадам эхээсэй асууж бие биенийхээ үгүй дутууг нөхөж байх нь бэр хадам эхийн найрсаг харьцааны нэгэн илрэл болдог.

Хадам эхийгээ төрсөн охиноо хүүг нь илүү ачилж байж сая сайн бэр гэдэг нэрийг олдог байжээ. Бодож явах л зүйл.

Сайн бэр үргэлж ажилтай’байдаг. Тухайн айлын өнгө төрх бэрийн нүүр царайнаас харагддаг ч гэж ярьдаг. Тэгвэл энэ нь юуны түрүүнд ирсэн буусанд ундтай, цайтай, аливаад эв дүйтэй, үг байдлаа хянаж цэгнэдэг.

Орон гэрээ өнгөтэй байлгаж ахмадаа өргөж, нялхасыг асардаг.

– Нөхрийнхөө буюу хадмын талын хүндтэй хүн багш, хол ойрын төрөл найз нөхдийг нь сайтар таньж мэддэг.
– Хадмын гэрт орвол төлөв түвшин гэр зуурын ажилд санаагаараа тус хүргэдэг байх зэргээс эхэлдэг.

Өвөг дээдэс: “Эрийн нэрээр орж Эхнэрийн нэрээр гардаг” гэлцдэг.

Үр хүүхэдтэй сургаальтай, үйлэнд уран, үгэнд цэцэн, ажил үйлсдээ шаргуу цэвэрч нямбай бэрийг нутаг усаараа магтацгаадаг.

Хадмууд уламжлал сахиж ирсэн ёсоор бэртэйгээ хүндэтгэсэн байдлаар харьцдаг байжээ.

Хадам бэрийн харилцах ёснь монголчуудын харилцааны соёлтой холбоотой.

Хадам эцэг эх, бэрийн хооронд маш нарийн харилцаа холбоо байсан бөгөөд тэдний хооронд бие биесээ хүндлэх заншил гол байрыг эзэлж байв.

Ер нь ном зохиолуудад бэрийн талаар, бэр-хадмуудтай хэрхэн харилцах ёс, биеэ авч байх талаар бичигдсэн авч хүргэний талаар төдийлөн бичигдээгүй байх юм. Анхаарал татаж байгаа биз.

Энэ нь эцгийн эрх ёс үүссэнээс хойш гарсантай холбоотой болов уу. Хэрэв эхийн эрхт ёс хэвээрээ байсан бол хүргэний хэрхэх талаар ёс зан үйлүүд бичигдэх байсан биз ээ.

Гэвч тийм ёс байхгүй ч гэсэн үг биш ах, захаа хүн дээдэлдэг уламжлалаар хүргэн ч мөн адил хадам ааваа төрүүлсэн эцэг адилаар хүндэлж асарч явдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.