Том жижиг хөх

Сайн байцгаана уу? Намайг С гэдэг, одоо 22 настай, ер нь бол хүмүүс царайлаг гэдэг, жирийн л нэг охин байна аа. Гол асуудал нь миний хөх жижиг том. Бүр улаан цайм мэдэгдэхүйц жижиг том. Нэг тал нь үл мэдэгдэм л ургаад харин нөгөө тал нь атга дүүргэм. Юунаас болсон юм бүү мэд. Их л олон эмнэлэгүүдээр явсан, хариу олоогүй л байна.

Тэгээд энэ байдлаасаа болоод эр хүнтэй дотно харилцаж ч үзээгүй. Хэд хэд үерхэж байсан ч үнсэлцэж эхлээд л би айгаад түрүүлээд салчихдаг байсан. Тэдэнд энэ таалагдахгүй намайг шоолно бусдад хэлнэ гэхээс ч тэр юм уу эсвэл тэд намайг гэсэндээ ийм гажиг хөхийг хүчээр таалж зүв зүгээр юм шиг царайлаж явна гэхээс айсан уу бүү мэд. Ямар ч байсан та нараасаа асуух 2 асуулт байна.

Залуучуудаа: Хэрвээ таны найз охин, сонирхдог охин чинь ийм хөхтэй байсан бол та яах вэ?
Бүсгүйчүүд минь ээ: Би бараг бүгдээр нь явсан л даа, гэхдээ та нарын мэдэх хамгийн сайн хөхний эмч, эмнэлэг хаана байна вэ? Ийм төрлийн хагалгаанд орж байсан хүн байна уу? Зөвөлгөө хайрлаач.

9 Comments

  1. egch says:

    zarim hun uzuuleh huh ch bhgui bhad yun surtei ohin be

  2. Залуу says:

    Би бол хайртай охины минь хөх том жижиг гэдгээс цэрвэхгүй. Сүртэй зүйл биш шиг санагдаж байна. Хөхөнд чинь биш чамд хайртай бол шүү дээ.

  3. a says:

    Эмэгтэй хүний хоёр хөх яг ижилхэн тэгш хэмтэй, адилхан байна гэж байхгүй. Заавал их бага хэмжээгээр өөр байдаг. Наадах чинь огт санаа зовох зүйл биш.

  4. L$D says:

    yaahchgvie xarin ch goyshd hvvhedtei bolood noxor hvvhed xoyr chine neg negeer ni omchlood l awna biz

  5. Залуу says:

    Мэс хургуулж блхгуй. Биеийн даавариай холбоотой. Нэгэнд нь арай илуу нелеелж ургуулсан гэсэн уг, тэр тал нь бас арай жаахан евчтэй гэсэн уг. Жирийн л зуйл, жимд явж дасгалаар хичээллэ засарч магад, угуй бол энгийн л зуйл

  6. PARTIZAN says:

    Bvv Sanaa zowoo. Bgaagara l Bai. Chamaig bgagar chin xairlad yawax zaluu xaa negtee bgaa. Barag busdaas yalgarax ontsgoi shinj yum bishvv 🙂 vnexeer setgel dunduur bga bol dasgal sain xgerei. Fitnessiin bagshaar zaalgad. Eldew xagalgaa ntr bitgii xiilgerei…

  7. сэтгэгдэл13 says:

    https://www.cekc.mn/2018/02/%D2%AF%D0%B7%D1%8D%D1%81%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BD%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85-%D0%BD%D1%8C-%D3%A9%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%D1%85%D3%A9%D3%A9%D1%80%D3%A9%D3%A9-%D0%B1%D0%B0/

    Энд асуултын хариу чинь байна даа. За элдэв юм хийлгүүллээ гэхэд тодорхой хугацааны дараа заавал солиулах эсвэл болих шаардлагатай. Анх байснаасаа бүр ч муухай болно. Бас хөхний хорт хавдар тусах эрсдэлтэй. Ер нь тэгээд эрэгтэй хүн хөхнөөс илүү галбир өгзөг хардаг юм дөө. Сарын 40 мянга гээд фитнес жимүүд зөндөө байна. Дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр стресс буюу наад асуудал чинь аяндаа үгүй болно. Сэтгэл зүйн байгалийн эм шүү дээ.

  8. USAd bdag zalu says:

    herwee nadad naiz ohin baisan bol herwee ter ohin ni tm huhnii asuudaltai baisan bol bi lav teriig ogt asuudal gej vzehgvi hairlah baisaan harinch tm baidlaasa bolood emzeg boltson baij magad tul heleh yrih ymandaa medremjtei baih bailaa . Yer ni tgd ymar hvn gedgeese bolj ynz bvreer handah bh minii neg naiz barag ogt huhgvi ohintoi suugaad saixan amidraad ywj l baina

  9. pupa says:

    uurtuu itgelgui amitan be, nadad tom jijig mi sonin bish bdg, garin delen huhuu dndaa il gargasan yavj bdg etgeeduuded yostoiiiiiiiii durgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.