Ганцаараа л нууж шийдэх гэж зовж явах уу?

Сайн байцгаана уу? Би нэг зүйл дээр хүмүүс юу гэж бодож байгаа тухай сонирхмоор санагдаад бичлээ. Надад бол жаахан онцгүй санагдаад байгаа юм. Гэхдээ миний буруу ч гэх хүн байдаг л даа. Юу гэхээр манай нөхөр их олон ах дүүтэй аав ээж нь ч 2-лаа байдаг. Миний хувьд эсрэгээрээ. Нөхөр маань их асуудал ихтэй болж бүтэхгүй юм их хийдэг. Гадуур тэнэнэ их архи ууна ажил төрөл олигтой хийсэн юмгүй. Харин ах дүүс нь бүгд л их боломжийн амьдралтай. Бид 2 өмнө нь гайгүй амьдарч байхдаа манай хүн бүгдэд нь л тусалдаг байсан. Би ч тухайн үедээ сайн л ханддаг надад бас учиргүй л байдаг байсан.

Гэхдээ би нөхрийн асуудлаа ярьдаггүй их тэвчдэг байсан. Гэтэл нөхөр маань бүр намайг элэг бариад улаан цагаандаа гарч намайг хүн гэж үзэх шинжгүй нилээн зовоогоод миний тэвчээр алдраад тэд нарт нь хэлтэл намайг бүгд элдвээр хэлээд шууд л ар нуруугаа харуулсан. Би уул нь эвтэйхнээр л хэлж асуудлыг хамт шийдэхэд туслах юм болвуу гэсэн санаатай. Тэрнээс хойш би ч нээх харьцахаа байсан нөхөр бол асуудалтай хэвээр хэдэн жил явлаа. Тэд нар бол хүүхдээ ямар гэдгийг мэдэж л байгаа. Бид 2 амьдрал минь жаахан уруудаад өр ширэнд ороод хэцүү байх үед нөхөрт маань хэзээ ч тусалдаггүй ээ. Тэгсэн мөртлөө хүү минь дүү минь гээд л хар бор ажилдаа зараад л надтай бол хэзээ ч ярихгүй.

Саяхан бас нөхөр бүр давралын дээд цэгтээ хүрэв ээ. Ер нь л би тэвчсээр байгаад цаашдаа ч амьдрах хүсэлгүй болчихоод байсан юм. Гэртээ ч үр хүүхэдтэйгээ тайван байх эцэсгүй болоод ер нь газраас унасан амьтан биш ах дүүс аав ээж нь гэж байхад яагаад хэлж болдоггүй юм гэж бодоод мэссэж бичсэн чинь огт тоогоогүй юу болсныг ч асуугаагүй. Миний утсыг салгаад байсан. Мэдээж би нэг ч хэрүүлийн чанартай юм бичээгүй. Тэгээд нэг сайн үзмэрч байна гэхээр нь аргаа бараад очиж асуув. Гэтэл цаагуураа тэд нар нь янз бүрийн юм хийлгээд л явж байдаг өөрсдөө үүрэх лайгаа надад үүрүүлээд байна гэнэ.

Тэрнээс нь болоод бие маань өвдөөд байдаг гэнэ. Хүчээр л намайг хүүтэйгээ холбоод амьдруулаад байдаг юм шиг л юм хэлсэн. Би ч үнэндээ салахыг хүсдэг мөртлөө нэг л болж өгдөггүй юм сүүлдээ үнэхээр бие өвдөөд яахаа ч мэдэхээ байсан. Гэхдээ хүнтэй суулаа гээд тэдний хүүхэд биш болчихгүй яагаад хүний охиныг ганцаараа зов гээд түлхээд байдаг юм бэ? Ядаж л яав ийв яахуу ийхүү гээд ганц ярьчихад яахав дээ наанаа бид нарт хамаагүй гэж байгаа мөртлөө цаанаа юм хум хийлгэж өөрсдөөсөө түлхээд явж байгаа нь муухай санагдлаа. Хэрвээ та нар байсан бол асуудлыг яаж шийдэх вэ? Ганцаараа л нууж шийдэх гэж зовж явах уу?

12 Comments

  1. Zahidliin ezen says:

    Humuusiin bodliig sonsloo setgegdlee uldeesend bayrlalaa. zarim n bur uurlaj zuheed baih ym. Tiimee lam boo gedegt neh sujreed baidaggui ch hun zovood irehere ochmoor asuumaar ch ym shig sanagddad ym bn lee. Ter humuus bas bnga l lamdlaa boodloo gj sonstdog bolohor hardah setgel torsoon.Bi ooroo eej aav ah duugui hun bolohoor hadmuudaa tursun shigee hairlaj amidrana gj boddog baisan ym. Bi ene ih asuudlaa (mongo bish)hamaagui hund yarisnas torsond n helvel oilgoh bolov u gj boddog baisan bas nohor maani arhi darstai holbootoi asuudlaa bugdiig n nad ruu chihchihdeg baisnig n oorsdiinh n amnaas sonsson orgui gujirdej ooriigoo tsever bailgadag.tegeed l nmg burugar oilgoj nmg ilt gaduurhdag bolohor n nmg sonsdoggui itgedeggui bolohor n jaahan gomdoh setgel tordog yariltsaj oilgulahig husdeg ch nmg heze ch sonsohgui ter huniihee l hudal ugend itgedegt n setgel dunduur bdg. Tegeed l tedend gomdson setgelde ter uzmerchin ugend itgemer sanagdaj ooriigoo huursana medej bnaa. Ter humuusees harin mongo guij amidral deeshluuleh estoi ted naraas bolood amidral muudsan ntr gj eruusuu bicheegui.ted naraas guih husel ch bhgui. Jaahan hun chanar l guimar aydsan ym. Medeej hen ch hend tuslah albagui bogood minii bichsen mongo bish oor tus ersen hereg .zugeer l ter huniig zagnaad ogoy gdg ug l huleesen tiimerhu l ym hudla unen heled ogchihvol neg ch gesen hun minii toloo gedeg bol bayrlah ged bsn Hun gedeg setgeliin amitan hen ch zovlongoo gantsaaraa uureh estoi gedeg ch dotroo hadgalaad bvl bas umhiirdug bolohoor end inged bichchihsen ymaa. Tiimee ehner ch bish nuhur ch bish ber ch bish iim hariltsaag odoo duusgana

    • Zaluu says:

      ooriig chin mash sain oilgoj bn herwee sn meddeg bsn bol tusalj demjmeer l bn oortoo itgeltei huchtei bgaarai busgui mine buh zuil saihan bolno gedegt itge amjilt

  2. Энхжин says:

    Бүгд л тус тусдаа амьдралтай шдээ. Тусалсан тусы нь нөхөрт чинь төлчихсөн ч юм билүү. Тэгээд хүний өмнөөс амьдарч бгаа биш тэд нарт элдэв юм бодож гомдоод юугхэв дээ. Нөхөртэйгөө аятай тавтай амьдарч чадахгүй бгаа бол салчихад болно шдээ. Ах дүүсий нь чамд юу хийлгээд явдаг гэж хий юм бодоод яахнуу дээ

    • цэцэг says:

      Чи үнэхээр зөв шийджээ.Хайргүй тэгээд архи уудаг арчаагүй чамайг хүн гэж үздэггүй эр хүнээс чи юу хүлээх юм бэ.хамт амьдарч жаргал зовлонгоо хуваалцдаг ханиа хайрлахгүй байгаа хүнийг хайрлаж байгаа өмөөрч байгаа хүмүүс рүү нь явуул да.Амьдрал баян шүү.Чи юунаас ч айх хэрэггүй энэ их зовлонгоо орхиод зүгээр л сайхан амьдар.

  3. no says:

    Yamar sonin bodoltoi huuhen be? Bi ingej tusalsan odoo nadad tusal. Nuhur mini muu yawaa ni ar gerees ni bolson. Ted nar yagaad bidnii amidraliig saijruulahgui baina we? Yagaad duugee muu yawag geed haraal eruul huneer hiilgeed bgaa yum. Bi nuhuruu muu yawahaar ni ugaasaa setgel hurtsun hamt amidrah huselgui boltson gej l oilgogdoj bn. Ter huurhii zaluugiin gunduu yawaa ni bugd chamaas bolson za yu. Hunees buruugaa haigaad hunii huugiin amidralaar toglohoor hurdan salaad uguuch.

    • Сарнай says:

      Сайн ойлгож ухаж уншаагүй байж хүнийг ингэж чичлэх хэрэггүй хэнээс болсоныг нь чи мэдэх юмуу таньдаг хүн чинь юм уу ах дүүг чинь муулчихаж уу

  4. tuka says:

    үзмэрч бөө гээд тэдний хэлсэнд нь шууд итгэж болохгүй ш дээ үнэн гэсэн баталгаа нь хаа байна?

  5. huu says:

    hund naidahaar ulam zovdiim doo, nohroo ch ah duusiig ni ch bodloosoo avch hayaj bgaad ooroosoo hamaarah garts harah geed uz ih amar boldog. bi bolohoor tanai nohororhuu hun, gaigui yavahdaa ih ch tsatsaj bsn, ihenh hms hariuldag l daa, gehdee ehnerees asuuval medehgui l bh. manai ehner ooroo ajildaa ulairaad nadad ch oldohoo bsn, setgel zuin huvid amar bolson haragddag.

  6. gal says:

    нөхөр чинь бүтэлгүй байгаадаа гутраад архи уугаад байгаа байх, чи харин ийм эргүү балай юм байнга бодсоор байгаад тэр нь өвчин болж байгаа, тэр хүмүүс огт хамаагүй.

  7. zaluu says:

    Бүсгүй минь хүний үйлийн үрийн өөр хэн нэгэн үүрнэ гэж огт байхгүй.Чи хүнд хэцүү байгаадаа бухимдаад өөртөө бүх зүйлийг татаж бодоод байгаа болохоор чамд муу зүйл тохиолдоод бас бүтэлгүйтээд байгаам шиг мэдрэмж төрөөд байгаан.
    Чи одоо бүхнийг өөрөөсөө эхэл.Сэтгэл санаагаа сайхан болго.Өөр тийшээ яв танихгүй хүнтэй танилц, унтсан ч болно.ажил хийдэг бол ажилдаа анхаар эсвэл ажилгүй бол ажилд ор.
    Чи энэ өөрийн бүхнийг татаж буй байдлаасаа гарвал бүх зүйл сайхан болно

  8. сэтгэгдэл13 says:

    Нэг л их ах дүүтэй мөртлөө яааг ийм хөгийн хүмүүс байдаг юм билээ. Бас та 2ын амьдралд тэд нар туслах албагүй шүү дээ. Тэднээс юм хүлээгээд хэрэггүй. Нөхрөө чи л давраасан. Одоо хүртэл давраад байхад нь хүртэл юу ч хийгээгүй эндээс гарц хайж бичиж байна. Миний бодлоор та 2 ярилцдаггүй юм шиг ээ. Чи зүгээр л хараад хүлээгээд байдаг. Юм хум нуух хэрэг байхгүй ээ. Үнэнээ л хэл. Харилцан сайн ярилц. Эхнэр нөхөр болчоод асуудлыг хамт шийдэхгүй, амьдралын төлөө хамт зүтгэхгүй бол гэрлэх хэрэг байхгүй байлгүй дээ.

  9. dfasdff says:

    xuuxnuud neg iim erguu yumand itged baidag ni itgex durtaid ni l baidag yum bolov uu ch gej bodox yum. yaaj ch xeleed ug avaxgui erguutseer baigaad duusax uls.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.