Хонгорхон Орос охин минь

Миний хувьд анх гадаадад суралцахаар явж бөөн баяр болж билээ. Анх очоод эхэндээ юу ч ойлгохгүй байх үед нэгэн хөөрхөн орос охин ирж миний хажууд сууж ширээний минь найз болж билээ. Ангиар дүүрэн орон орны гадаад оюутангууд байсан хэдийч би тэр л хонгорхон бор үстэй орос охинд анхны харцаар дуралсан юмдаа, ангиасаа би ганцхан Монгол оюутан учраас их л хэцүү байсан. Тэр улсын хоол унд, цаг агаар ерөөсөө надад тохирохгүй хэцүү байсан. Орос улс нь манай улстай цаг агаарын хувьд, хоол хүнсний хувьд, тэр ч бүү хэл хэлж буй хараалын үг нь хүртэл адилхан байсан учраас бид 2 учраа маш хурдан олсон юм.

Ангийн маань бусад охидууд, ялангуяа япон, солонгос, хятад гээд азийн улс орны охидууд надад сайн болж арас гүйдэг болсон хэдийч би тэр л Орос охинд бүхийл сэтгэл зүрхээ өгч бяцхан зүрхнийхээ гүнд хайрласан юм. Бид 2 эхэндээ зөвхөн сайн найзын харьцаатай байсан хэдий ч өдөр хоног өнгөрөх тусам тэр ч гэсэн надад зүгээргүй болж байгаа нь надад улам их мэдрэгдэх болсон.

Азаар тэрний минь өрөөний охин өвдөөд эмнэлэгт хэвтсэн тэр өдрийн орой яагаад ч юм нойр хүрэхгүй, өрөөндөө хий дэмий орондоо хэвтэж байлаа. Яг л тэр үед би маш их зориг гаргаж түүний өрөө рүү өөрийн мэдэлгүй очоод хаалгыг нь тогшчихсон байж билээ. Тэр л бор хаалганы цаанаас үлгэрийн дагина мэт хонгорхон орос охин минь гараад ирэх тэр мөчид би царайг нь хараад алмаарч зогсоноо бодохоор инээд ч хүрэх шиг. Шууд тэрний өрөө рүү орж түүнийг үнсэж хайртай гэдгээ хэлэх үед тэр ч мөн адил надад хайртай гэж хэлснээр бид 2 шууд тэрний орлуу очиж бид 2 хайрандаа умбаж үнэхэр сайхан үдшийг өнгөрөөж билээ.

Тэр өдрөөс эхлэж бид 2 үерхэж эхэлж билээ. Тэрний минь ааш зан байгаа байдал Монгол охидуудаас минь ямарч ялгаагүй байсан нь надад их таалагдаж билээ. 1 жилийн турш сайхан үерхэж үнэхээр аз жаргалтай цаг хором мөч бүхнийг өнгөрөөсөн дөө. Эхний жилийн хэлний бэлтгэл маань дуусаж бид бүгд л өөр хот руу үндсэн мэргэжлээрээ сурахаар явах тэр үед бид 2-т үнэхээр үгээр хэлэхийн аргагүй хэцүү байж билээ. Яаж бид 2 бие биенээсээ хагацахаа мэдкүү хий дэмий л тэр минь уйлж билээ. Би ч яахав чадахаараа аргадаж, амралтаараа байнга очиж байх болно гэж хэлсээр бид 2 салж билээ. Одоо ч гэсэн бодохоор өөрийн эрхгүй зүрх хөндүүрлэж нүдэнд нулимс цийлэгнэх юм 🙁

Дараа нь би ч яахав хэлснээрээ байнга амралтаараа очиж цагийг сайхан өнгөрүүлдэг байсан хэдий ч зэрэгцээд биы биенээ хардах асуудлууд гарч хэрүүл хийх нь ч гэсэн ихэссэн. Эцэст нь бид 2 салж зам замаа хөөсөн дөө. Салсан ч гэсэн тэр минь уймарсан үедээ байнга надруу захиа бичиж утсаар ярьдаг, мэдээж хэн хэнд нь хэцүү л байдаг, би түүндээ надаас илүү түүнийг хайрлах хүнтэй учираасай гэж боддог. Саяхан тэр минь надруу утсаар ярьж намайг мартаж чадахгүй хэцүү байна гэдгээ хэлсэн, үнэндээ би ч гэсэн түүнийгээ мартаж чадахгүй хэцүү л байдаг юм.

Энэ зуны амралтаар би түүний гэрлүү нь очсон, тэр минь Эрхүүд амьдардаг болохоор Улаанбаатараас тийм ч хол биш. Энэ зун бид 2 уулзаж дахих үерхэж эхэлсэн, хэдий 2 өөр хотод сурч байгаа ч гэсэн хайр сэтгэлийг ямарч хол зай холдуулж чададгүй юм байна. Магадгүй бид 2 гэрлэх байх. Ийм асуудал зөвхөн надад ч биш, гадаадад сурдаг оюутан болгонд тохиолддог хэцүү зүйлүүдийн 1 юм. Тийм болохоор гадаад хүнтэй сууж байгаа хүмүүсийг та бүхэн бас жоохон ч болтугай ойлгоорой…

17 Comments

  1. adilhan tuuhtei yum bn says:

    Bi bas yag chamtai adilhan tuuhdee gehdee bid 2 salaad ter maani oros nuhurtei huurhun ohintoi bolson gevch nuhur n orhiod yavsan. bid 2 odoo hurtel holbootoi baidag naizuud l bolson, gevch zarimdaa zugeer l tuunii hoinoos orosruu yavj chadaaguidee haramsdag, mongold ger buliin jijig business ntr geed ger bulee bodood uldsen odoog hurtel huntei suugaagui, zugeer l hairtail bol hamt bsan deer yum bn le.

  2. Busguid says:

    Ter frants chn har bish bgasai

  3. Нууц says:

    Би уран бүтээлч.төрөлхийн романтик.магадгүй төсөөлж байгаагаас чинь илүү.хэхэ.
    Гэхдээ эхнэр хүүхэдтэй.эхнэртээ сэтгэлгүй гэж хэлэх нь муухай ч үнэн ба энэ нь намайг үнэхээр их зовоож байна.Одоохондоо салж болохгүй.
    Харин нууц амрагтай болмоор байна.хэн хэнийхээ асуудлыг хүндрүүлэхгүй.Зүгээр л өөрийн авьяас сэтгэлээ түрхэн боловч өөр хэн нэгэнд зориулмаар байна.Магадгүй гүнзгийрч асуудал өөр болж болох юм.Зүгээр л анхнаасаа худалгүй үнэн харьцаа зөв тийшээ хандахдаа амархан байдаг.Хүмүүс юү гэж хэлэх үнэндээ хамаагүй.Хэн нэг хичнээн гоо үзэсгэлэнтэйгээ мэдрээгүй яваа хуурамч зүйлээс айж явдаг бүсгүйд цэцэг бэлэглэж уран бүтээлдээ нууцхан шингээхийг хүсэж байна

    • Мөөнөө says:

      БИ УРЛАГИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН. РОМАНТИК ЗҮЙЛД ДУРТАЙ ШҮҮ. ДУУ ШҮЛЭГ ЦЭЦЭГ ИНЭЭМСЭГЛЭЛ ХАЛАМЖ БҮГД САЙХАН. ТА УРАН БҮТЭЭЛЧ УЧРААС ОНГОД ХӨГ ДУТАГДААД БАЙГАА ЮМ БАЙНА. ХАМТ ХӨГЛӨГДЬЕ.

    • Мөөнөө says:

      ЯАЖ ХОЛБОГДОХ ВЭ УРАН БҮТЭЭЛЧ МИНЬ???

  4. Nar says:

    Bi 1 solongos zaluud durlaad oird hetsvv bnoo. Ih saihan amitan bii. Tsarailag, bierhvv, hvssen bolgoniig mine avch ugdug, hamgiin gol n sexdee vneheer sain . Svvliin ued joohon taaramjgui bga uulzalgui sar garan bolloo. Mungutei bolhoor n anh joohon ashiglay gej bodoj uulzaj bsiin . Ardaas vheh gej bgaam shig gvij bsniig n dalimduulaad saihan ashigladag blaa. Daanch bi uuruu tvvnd duralchihsan ym shig bnaa huurhii. Ehner hvvhedtei hvniig yaay gehew ingeed orhie doo.

  5. 30 tai zaluu says:

    Суугаад хамтдаа гадаад руу гарч амьдар

  6. Erdenee says:

    Ushaad uzehed chi Poland -d bdag zaluu shig bna.za ter busad Asian ohiduud chamd unaj tusdag heseg bol zugeer l muruudul chin bna.heterhii ih ter l…ter min gej hereglej bgaagaas chin uzvel chi 19-20 toi l bandi shig bna.za tgd hulmastai huuhnii araas guigeed bjdee batsanaa

  7. bid says:

    Ta 2 bie biedee sain bol hamtdaa baij, er ni suuh tuhai bodson bol suuh heregtei shde. Bid nariig oyutan baihad olon zaluus oros ehnertei bolj l baisan, odoo yun bolohgui gej. Oros ehnertei bolloo geed tuhain ued muu heleed baidaggui l bailaa.

  8. Даваасүрэн даажаа says:

    Эрхүүгийн 3н хүний 2нт ДОХтой. Явж шинжилгээ өг.

    • Jcj says:

      Chi uuruu yavj shinjilgee ug, Davka. Tembuug mazokoor ilruuldeggui gej heleed bna.

  9. busgui says:

    Bi france naiz zaluutai bid 2 barag 2 jil boloh hej baina. hol baigaa uedee tuuniig bainga sanadag. bid 2 ali boloh hamt baihiig hicheej sardaa 1 -2 udaa uulzaj 1-3 doloo honog hamt baidag. uneheer az jargaltai bolj ulam hairlah setgel min nemegddeg. tusdaa baigaa uedee video call hiij yaridag udur bur. bid ireeduud hamt baij ger bul boloh talaar yariltsdag. bi tuundee uneheer hairtai. ter min sain zaluu bas saihan zaluu. harah tusam hamt baih tusam ulam durladag.

    • rr says:

      francuud evgui garuud shuu dee.Chamtai haririn duuli hamt jirgecheed garaad bas haa neg amitani uriig nuhaad l yavj baidag hund garuud chamd helj yarisnigaa bas yariad dotroo shoolood,bayarlaad guij yavna.Yamar saindaa huriman deeree uur huuhen tsohij baihav dee.Ene neg amitan huurhii

      • Busgui says:

        Bid 2 udur bur video call hiideg. Namaig huurdagguig ni 100% medne. 2 geriinhenteigee taniltsaad nileed hugatsaa ungurluu. Bid 2 ilen dalangui buh yuma yariltsdag nuuts bhgui. Hun bur adilgui shuudee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.