Ямар нэг мөнгө төгрөггүйгээр харилцаагаа сэргээх арга байна уу?

Өргүй бол баян гэж үнэхээр үнэн үг юм аа. Миний хувьд 3 жилийн өмнө компани дампуурсан, эргэж сэргээхэд хэцүү хөрөнгө оруулалт хэрэгтэй салбар. Одоо намайг зовоогоод байгаа өр бол яг компаниас ирсэн өр ч бас биш, зарим 1 хөрөнгө оруулагч намайг буруутгаад байхаар нь энд тэндээс зээл аваад хагас хугас алдагдалыг нь төлчихсөн юм. Хөөрүүч байж дээ зайлуул. Энд тэнд ажил хийгээд төлчих хэмжээний өр биш. Энэ хооронд гэр бүл л хэцүү болдог юм байна. Нэгэнт миний буруу учраас эхнэрийг ямарч тохиолдолд буруутгадаггүй, энэ 3 жил гэр орноо авч яваа нь эхнэр.

Гэхдээ эхнэр улам бүр сэтгэл нь цаашаа яваад байгаа нь мэдрэгддэг. Ер нь бол би хүний тооноос хасагдсан, хүүхдүүдийн талаар биш бол өөр зүйл бид ярилцдаггүй. Харьж ирээд хөмсөг зангидаад утсаа ухаад суучихдаг. Гашуудлын байдалтай л сууж байдаг. Тэрийг нь харахаар дотроо бол их гомддог. Анхнаасаа надад хүнд нь сайн биш байж дээ энэ хүн гээд бодогддог. Ямар нэг мөнгө төгрөггүйгээр харилцаагаа сэргээх арга байна уу? Миний гомдоод байдаг зөв үү? Бид уг нь залуу хүмүүс, би бас ч өрнөөс гарах арга зам хэрэндээ сүвэгчилээд л сууж байгаа санаатай. Гэхдээ тэр нь бүтэх ч юм уу үгүй ч юм уу, бүтлээ гэхэд 3 жил чадаагүй зүйл лав дахиад 2, 3 жил болох биз.

Миний ганц сайн тал огт уудаггүй биш боловч архиар сэтгэл санаагаа засна нтр гэсэн юм огт байдаггүй, тэр төрлийн асуудлуудаас хол явдаг. Сүүлийн үед миний чадах юм хоол л их хийж байна даа. Бас хүүүхдүүдийн хичээлд анхаарал тавьж бол чадаж байгаа…

25 Comments

  1. Хүү says:

    Монголын баячууд бол хөрөнгө оруулагчид биш. Тэд ямар 1 баталгаа шаардаж мөнгө хүүллээр компаниудыг дампууруулдаг. Энэ хмсийг муриж л маниус нар үзэж энэ улс ч нар үзнэ. Чамд ийм юм тохиолдсон бх. Тэднийг хайрлах хэрэггүй.

  2. Сараа says:

    Эхнэр чинь чамд итгэж яваад зам дундуур нь гарах эрсдлийг хэлээд байхад чи тоогоогүй байж болох юм. Хэдий 3 жил боловч өрний дарамт хэцүү бас хэр их дарамт эхнэрт чинь ирж байгаагаас хамаарах байхдаа. Тэгээд чи санаа зовж байгаагаа эхнэртээ хэлж ингэх гэж байна гэх мэтээр хэлж байхгүй бол эхнэр чинь дуугай байгаад байвал гомдох л байхдаа. Мэдээж өдөр тутмын хоол ундны зардал нэг нь даагаад явахад асуудалгүй тэрнээс илүү юмыг эхнэр чинь зохицуулж байгаа бол ядарна бас туйлдана. Эхнэрээ сайн хайрлаарай.

  3. Monroe says:

    Enher tegeed 3 Han jil nohroo tejeechiheed sonintood bgamu. Bi bol nuhurtoo hairtai nasaar b tejeehed ch belen bn

  4. захирал says:

    Компани чинь дампуурсан шалтгаан нь өөрөөс чинь л болсон байгаа учир нь чи зөв байж чадаагүй болоод тэр. Эдгээр шалтгаануудаас болж дампуурсан байж болно. 1т чи эцэг эхтэйгээ маргалдсан маш их гомдоосон байж болно. 2т Эхнэрээ араар нь тавьсан нууц амрагтай болсон байж болох. 3 Хээл хахуул ч юм уу буруу гарын мөнгө олсон байж болно. Чи зөв хүн байсан бол компани чинь дампуурахгүй байсан юм. Secret гээд татах хүчний талаархи номыг уншаад киног нь үзээрэй. Би болохоор өөрөө нэг бизнэстэй буруу зүйл хийвэл дампуурчих гээд байдаг юм зөв хүн бай зөв бай эхнэртээ үнэнч бай алдаа хийсэн бол алдаагаа ахиж давтаж болохгүй.

    • kj says:

      Haha ehnertee unench bh biznest hamaatai yu te medrel komunist bodoltoi garuu. Chi unench bval suuldee boov chin bosohoo bgaad ehner btugai heniigch shaaj chadahaa boliod hooson biznesee hoogoorei.

  5. МБ says:

    Чи амжилтанд хүрч чаднаа. Хамгийн зөв зүйл бол сэтгэлээ онгойтол ярилцах шүү. 1 өдөр эхнэртэйгээ градустай юм уугаад салхинд гар… гол нь ярилцах шүү. Ойлголцол л чухал

  6. H says:

    Ёстой Мундаг луга лунзагар залуу байна чи. Хэзээ ч сэтгэл санаагаар унаж болохгүй шүү. Үргэлж өөдөө гэгээлэг зүйл бодож болгоож, хүмүүсийг хохироох зүйл бүү хийгээрэй. Яахав мөнгө төгрөг өр шир бол Амьдралд байдаг асуудал шүү дээ. Байдаг асуудал гээд бас мөнгийг ухаалаг бус зарцуулж болохгүй эээ. Заа тэгээд энийг чи надаар хэлүүлэхгүй ухаалаг залуу юм чинь бүгдийг мэднэ ээ. Монгол эрчүүдийн сүлд хийморь нь үргэлжид өөдөө байг…

  7. Хадам ах says:

    Хуучин цаг үе эргэж ирэхгүй. Худлаа дэмий мөрөөдөж, цаг алдахгүйгээр бодиттой байсан зөв байх. Тохирох ажилд ор, тэгээд эрүүл хайгуул хий. Тэг. Явсан нохой яс зуудаг гэгчээр гэрээсээ гарч эрэл хийснээр бусад боломжуудыг олж харна.

  8. Зөвлөгөө says:

    Монголын хүний нөөцийн алба хэлтэс гэж сүржин нэртэй нөхдүүд гарч ирээд 10-аад жилийн хугацаа өнгөрч байна. Шинээр бизнес болон ажилд орох гэж байгаа хүмүүсийг хамгийн аюултай замаар бэлддэг нэг жишээ нь энэ шүү дээ. Юугаа ч мэдэхгүй 20-30 насны хөөрүү сэтгэлтэй бацаануудыг ярилцлага хийх нэрийдлээр хөөрсөн хоосон мөрөөдлийг сонсоод ажилд шууд авдаг нь эцэстэй ийм л байдалд хүргэж байгаа юм. Хүн л юм хойно чи өөрийгөө өмөөрөөд суух нь тодорхой. 20-30 насны хооронд ажил болон бизнес эхлүүлж байгаа бацаанууд хэзээ ч тогтвортой бодолтой юмыг хийж чаддаггүй юм юмруу үсэрсэн нэг ёсондоо гудамжны хэллэгээр бол далдаак насандаа байдаг. Жаахан юм үзэж судалж суралцаж төлөвшиж байж ямар нэгэн юм хийгээсэй л гэж хэлэх байна. Манайхны нэгнээсээ илүү гарах гэсэн сэтгэлгээ хэзээ ч сайн юманд хүргэхгүй шүү. Үнэхээр өрсөлдөгч хайж байгаа бол монголоос гадна дэлхийд хөгжилтэй 135-аад орон байна. Эдгээрийн орнуудын алинтай ч манай нөгөө айхтар мундаг залуус маань өрсөлдөх нь битгий хэл гижигдэж ч чаддаггүй гадаадад сургууль төгссөн нэртэй хавтас монголдоо чирж ирээд худлаа томроод суудаг нь үнэхээр харамсалтай.

  9. Алла says:

    Миний ээж сүүлийн 20 жил гэрээ аваад явж байгаа.Салж сарнихгүй, явж л байна.3 жил ч гайгүй байхаа.

  10. Hhhhjjj says:

    Zgr oilgolts bolomj bga l yum ene uyd nuhriin unen torh garch irdeg sanagddag het jujiglej sain bh gd hereggui ooriinhoro bai

  11. Onon says:

    Yum ih uchirtai baidgiin bnle shu bi bas l buderch yavaad sain zasliin hucheer garts gargalgaa olson odo asuudluuda duusgaj baina . Sain uzdeg zasdag hun zaaj ugch bolno shu . Boo ntr bishe . Zovlong ni tuulsan bolohoor tusalj chadah zuilee hellee . Uurtu itgeh itgelee l aldaj bolohgui shu Amjilt

  12. Rich says:

    Танай эхнэр гайгүй байна, би цагтаа өрөнд ч ороогүй зүгээр ажил эхлэх гээд орлогогүй байх үедээ л хөөгдөж байлаа даа, ажлаа босго зүтгэ эхнэрээ сайн аргад өөр арга байхгүй

  13. Ooo says:

    Gadaadad garval? Gehdee solongos ene ter bish, America ch yum uu. Cham shig zorigtoi hun bol alaad ugnu duu. Yur ni delhiin ene uuruu bayajsan tomchuud bol dandaa l hemh shataad, teglee geed gol ni buuj ugduggui humuus l bdag yum. Amjilt husey. Ungursun businessees sursan turshlaga chini ih hereg bolno doo. Buuj uguhiig horiglono.

  14. Эр хүн says:

    Чи өөрөө гол н эхнэртээ хайртай юмуу гүй юмуу. Лам олдохгүй бол буцахдаа зална гдэг шиг. Дампуурчаад хумсаа нуугаад энэнээс салбал орох орон ойчих аягагүй болчно гэж бодоод суугаад бган биш бизд. Хүн юм чин ойлгышд талархлын, урмын үг эхнэртээ хэлэлдээ. Зовох цагт тусалж дэмжиж бгад баярлаж бгага, үргэлж өр ширтэй мөнгөгүй тугал хариулаад явахгүй гэдгэ хэлэлдэ. Чи нэг бол сэхэхээсээ өнгөрсөн үү.

  15. Gdl says:

    amidrald aldaj onohgui hun gj yu bhu aldla ged gutrah bish harin ch erch huch itgele aldaj bolohgui ym shu hojim bodhod chini neg hewiin amidralin shalgur bsn gd bodchih ym —– ihelsen ch bosdogin tsag hugatsaa buhniig dursamj bolgon

  16. Gdl says:

    amidrald aldaj onohgui hun gj yu bhu aldla ged gutrah bish harin ch erch huch itgele aldaj bolohgui ym shu hojim bodhod chini neg hewiin amidralin shalgur bsn gd bodchih ym hashaas ihelsen ch bosdogin tsag hugatsaa buhniig dursamj bolgon

  17. Mogi says:

    Amidraliig atga and min. Bi ch bas dampuursan gesen ch bosno oor zam bhgui. Heseg hevtej amarsan bol odoo hicheej bgaad bosoo ho.

  18. шүри says:

    ээ ямаар ч юмдээ. гэхдээ мөнгө төгрөгни гачигдал бол зовлон биш… хэн нэгэн нь эрүүл саруул аиьд мэнд хүүхдүүд чин өнөөдр элэг бүтэн энх тунх байгаа чин л жаргал шүүдээ. эхнэртэгээ сайн ярилцаарай. та хэдийн амьдрал удахгү цэцэглэнэээ. энэ бүхэн зүгээр л сорилт шүүдээ залуу мин

  19. sea says:

    ээ хөөрхий дөө, хоол л их хийж байна гэнээ өрөвдчлөө байна. ямар ч байсан сэтгэл дэх галаа алдаж болохгүй шүү. бас эхнэрийнхээ өмнө битгий гэм хийсэн хүн шиг бөндөгнөж гүйгээрэй, тэгвэл улам дордоно. одоохондоо эхнэр харилцаа нтрээ орхиод өөрөө яаж сайжрах тал дээр хамаг анхаарлаа хандуулсан нь дээр байх аа, эрэлт судалгаа сайн хий, тэр талын номнууд унш. эхнэр тараа таниулаад болохгүй байвал сэтгэл сайтай өөр эхнэртэй болчиход л болоо шд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.