2-н 2 хүнийг 2-ланг нь хайрлаад бодоод байгаагаа яах вэ?

Би гэрлээд 17 гаран жил болсон сайхан үрсийн ээж бас сайн хань байж чадаж байсан. Гэхдээ саяханыг хүртэл. Үргэлж ханийгаа хайрлаж, ойлгож ажил гэр сургууль гээд бүгдийг ханьтайгаа босгосон. Дутуу юм байхгүй ээ.

Эр нөхрөө хүндлэхгүй өөр хүнтэй явж буй хүүхнүүдийг ямар сонин хүмүүс вэ гэж гайхдаг, өөрийгөө чухам зөв хүн ариухан мэтээр төсөөлж, надад хайртай гэж олон жил ганц бие явсан гэх залууг уйлуулж ер нь залууст нөхөртөө гэдэг талаасаа их муухай хүйтэн хөндий ханддаг байлаа. Одоо би жоохон зөөлөн үг ашиглаж болоогүй юм байхдаа гэж бодогдох юм. Ингээд бичихээр нээх сайхан хүүхэн гэж битгий бодоорой. Тийм биш шүү байдаг л нэг бүсгүй.

Нөхөртөө хайртай сексээс таашаал авдаг хэрнээ бас нэг хүнд сайн, боддог болоод 2 жил болчихлоо. Өөрийн минь өдий хүртэл баримталж ирсэн зарчим шалаар нэг. Новш гэж амьдралд ам гарч болохгүй гэж юутай үнэн үг вэ?

Нэг л тийм намбалаг, сайхан хүн санагддаг тэр хүн. Эхний 6 сар тэр хүнтэй ажлын шаардлагаар дандаа тааралддаг байлаа тааралдах бүртээ догдолно. Тэр хүн ч миний догдолж байгааг мэдэрдэг байсаан. Тэгээд бид 2 нэг удаа хамт ярьж суугаад би хэлсэн. Сэтгэлээ нээсэн, дотор уужирч онгойж сайхан байсан тэр хүн ч надад талтай гэсэн тэгээд тэр өдрөөс хойш би ахиж тааралдах зүрх ч хүрсэнгүй үргэлж зугтаж өөрийгөө буруу үйлдэл хийчих байх гэж айж явна даа. Өчнөөн уулзах тааралдах боломж байсан ч болохгүй нөхрөө хүндлэх ёстой гэсэн бодол минь намайг барьж байна. Тэгсэн хэрнээ сэтгэл зүрхээрээ аль хэдийн хань ижилээ хуурчихсан ийм л нэг бүсгүй ганцаараа шаналаад явна.

Хааяа өөрийгөө сонин хүн бэ гэж бодохын 2-н 2 хүнийг 2-ланг нь хайрлаад бодоод байгаагаа яах вэ?

11 Comments

  1. Галзуурч бнөө says:

    Би бүр 3 жил болж бна. 3 жил ийм байдалтай явлаа. Байнга уулзаад байдаггүй, учир нь уулзсаныхаа дараагаар нойр хоолноос гарчихдаг бодоод үнэхээр хэцүү бдг. Тийм бллохоор амьхандаа зугатаад л мартахыг хүсдэг гэтэл өнөөх нь салахгүйэ бас. Тэр хүн ч бас надад хайргүй хэрнээ тэрэнд бас над шиг нэг ийм учир нь олдохгүй сэтгэл байгаад бгаа. Хайр гэж хэлэхгүйэ дурлал л гэх байх. Энэ бүхнийг цэглэхийг хүсч бна гэвч бид мэргэжил нэгтэй цаашид байнга таарна, хаячихвал дайснууд болчих гээд ч бгаа юм шиг. Мэдэхгүй юм даа заримдаө энэ сэтгэл гээчээ ойлгохгүй тамирдах юм. Зүгээр л тэрэнтэй учрахгүй мөрөөрөө амьдарч байсан минь сайхан байж. Сэтгэл санаа удаан хуваагдаад ирэхээр сүүлдээ аль алинаас нь залхах шиг, галзуурахад ганц хуруу гэдэг шиг. Бүх юм наад догдлолоор чинь эхэлж блаа, чамд гэж зөвлөхөд эхлээгүй бгаа дээрээ боль. Амьдын там шүү сүүлдээ бүр шаналал гомдол болж хувирна, эхнэрийг нь үзэн ядна, харамлана, тэгсэн хэрнээ нийлэхийг хүсэхгүй. Эхэндээ амьдрал амттай санагдана сүүлдээ чиний сэтгэл ядарч туйлдана, гомдсон хэрнээ санана, үзэн ядсан хэрнээ хайрлана гэх нь ч хаашаа юм. Ийм мэдрэмж тийм схн байдгүмаа. Амьдрах хамаг эрч хүчийг чинь сорно. Надад үнэндээ сайхан юм шиг байсан боловч сүүлийн 3 жил миний бүх юм маш их доройтсон. Би хэзээ ч ийм үлбэгэр сул дорой бгаагүй. Би биш тэр хүн илүү их гүйдэг ч гэхүү юу ч гэхүү хамаагүй, би зугатах талдаа тэгээд л ерөөсөө салж өгөхгүй өөртөө зориуд татах гэж элдэв арга саам хэрэглэнээ. Тэрэнд нь дэгээдүүлээд л сэхээрч нэг үзээд л буцаж унаад л, нэг зугтана нэг буцаж наалдана. Ийм л утгагүй болно амьдрал чинь. Би сүүлийн хэд хоног бодсоон энэ бүхнийг цэглэх гээд шийдсэн. Тэр өөрөөсөө салгахгүй гэж бүхнийг хийнэ, харин би салж чадах бүхнээ хийнэ. Хүсэл чинь хүзүүгээр чинь татна шүү битгий эхлүүлээрэй л гэж захъя.

    • Галзуурч бнөө says:

      Жич би бас гэр бүлтэй. Дээр нь нэмж хэлэхэд нөхөртэй гэдгийг нь мэдсээр байж зууралдаад салку бгаа гарууд бол нээрээ хамгийн адгийн новш бгаа шүү. Миний энэ ч гэсэн бурхан шиг царайлсан чөтгөр бдг юм. Тэгсэн хэрнээ л ёстой л нөгөө пиццццда юмаа. Ёстой л нөгөө үзэн ядаж дурлаж бна даа.

  2. Ebi says:

    а зөв хэлжээ. 17 жилийн хөдөлмөр амьдрал 2, догдлол шохоорхол 2 аль нь үнэтэй вэ ямар шийд гаргасан юунд хүрэв гэдгээ дахиад явуулаарай. Насны эцэст ханьтайгаа өтлөнө жаргана гэдэг гэр бүлд болон үр хүүхдэд хамгийн сайхан байдаг юмдаа

  3. а says:

    Пэээш энэ зөвлөгөө өгч байгаа хүмүүсийг ээ. ӨӨРИЙНХ НЬ ЭЭЖ энд ингэж бичсэн байвал яаана? Захидлын эзэн иймэрхүү самуун бодолтой, амьдралын ухаан нь арай цэгцрээгүй, шальдир булдар амандаа орсноо хүнд зөвлөдөг нөхдүүдээс холхон байвал зохино. Энд иймэрхүү юм бичиж, бусдаас дэмжлэг, виз хүсч байгаа бол үүнийг уншсан эрүүл хүмүүс нь зөвлөхөөсөө илүү “за энд нэг хүүхэн амьдралаараа тоглох нь дээ, хөөрхий” гээд дуугүйхэн шагшраад юм бичихгүй л яваад өгөх байх даа.

    • эмч says:

      За энэ нэг улаан коммунист гараад ирлээ. Хүмүүсийг эрүүл өвчтэйг шүүгээд л өөрт таалагдаагүй бол шууд ална айн. Юуг самуун бодол гэх вэ? яасан хүнийг амьдралын ухаан нь цэгцэрсэн гэх вэ? юуг шальдир булдар гэдэг вэ? бүгд тогтсон ойлтголт байхгүй хүн бүр хүслээрээ ойлгодог зүйл. Боль боль болохгүй, амьдралаа үрнэ ч гэх шиг. Аз жаргалтай л бай, тэрнээс биш энэ хүнд таалагдах болов уу энэ юу гэх бол гэсэн бодлоо хая. Өөрөө юу хүсэж байна тэрийгээ л хий

  4. Ард says:

    Хайр цор ганц гэж хэн хэлчихсэн юм. 3 хуухэдтэй хун 3 ланд нь хайртай бдаг. Нехер гэдэг бол зугээр л хуулийн этгээдийн баримт бичиг. Сэтгэлд хэдэн нехер багтаж чадахыг би таашгуй

    • Гэрэл says:

      Чамшиг ийм эргүү мал олон биш шүү өөрийгөө мал гэдгийг удахгүй ухаарнаа чи аз жаргалгүй амьтан минь

  5. сэтгэгдэл13 says:

    Нөхөртэйгөө сексийн таашаал авдаг гэхдээ нөгөө хүнтэйгээ унтаагүй. Нөхөртөө хайртай гэхдээ нөгөө хүнийг хараад догдолдог. Энд ойлгож ядах юу байнаа. Зүгээр л хоосон сэтгэл хөдлөл байна шд. Тэрнээс хайр майр биш. Гол нь унтлаа гэхэд нөхрөөс чинь том юмтай бол одоо яанаа? Юу ч болоогүй байж ингэж их сэтгэл хөдөлж байхад юм болоод секс нь таалагдвал бүр сансар руу нислээ. Гол нь секс чухал биш догдлох нь чухал бол секс муу байлаа ч сэтгэл чинь огт хөрөхгүй догдолсоор байна. Тэгэхээр өндөр байгаа тэр сэтгэл зүйгээ шалаар нэг болго 🙂

  6. shagdar says:

    Bi 5 huuhniig zereg hairlaj zereg shaadag.

  7. zaluu says:

    1эрээр дуусдаг эм 1 эмээр дуусдаг эр гэж байдаггүйм аа энэ бол хорвоогийн ганцхан үнэн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.