Зөвлөлтийн бүсгүйчүүл

Зөвлөлтийнх гэхээр муусайн коммунистууд, хүний эрхийг зөрчдөг, хөдөөний бүдүүлэг, бүдүүэн хадууун, пүү паа гэж ярвайх нь цөөнгүй. Гэвч тэр үеийн хүмүүст одоо хамгийн ихээр дутагдаж байдаг нэг зүйл бий. Тэр нь амьдрал, бодит байдал юм.

Одоогийнх шиг “Хэрхэн инээмсэглэж байгаад таван цаас салгах вэ” гэсэн гарын авлагын дагуух хуурамч инээд, дотоод сэтгэлийн ярвайлт тэр үед үгүй байлаа. Энэ байдал нь тэр үеийн бүсгүйчдийн зурагнаас хамгийн их тод харагддаг. Магадгүй зарим царай муутай энэ тэр гэж хэлж болох юм.

Ямар ч л байсан оригоороо. Өглөө босоод нүүрэндээ 3 кило будаг нялж, өдөржин худал инээж, дотроо ярвайж гүйдэг орчин үеийн зарим бүсгүйчүүдээс тохой илүү амьдрал ханхалсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.