Эрдэнэтийн охидууд зодуулсаар байх уу?

Сайн байна уу намайг Г гэдэг, Эрдэнэтэд хувийн газар ажилладаг. Өнөөдөр надруу гэгээн цагаан өдөр олон хөлийн газар танихгүй хүнд (хүн ч гэж дээ) дээрэлхүүллээ. Яасан гэхээр энд нэг гартаа хоёр тортой юм барьсан бүдүүн тавь нэлээн гарсан жар дөхөж яваа болов уу гэмээр бүдүүн биерхүү нэг авгай байна. Өдөр би утсаар яриад найзтайгаа уулзахаар тохирсон байсан юм, найз маань ирж байна гээд би утсаа бариад зогсож байлаа, тээр тэндээс нэг бүдүүн ядарсан байрын авгай гартаа 2 тортой юм барьсан ирж явсан юм, би ч нээх анзаарсан ч үгүй, гэнэтхэн хажуугаар зөрөх нь үү гэтэл, миний хөл руу өшиглөөд авсан.

Юу болж байгааг анзаарах ч сөхөөгүй би яаж байнаа гэтэл тэгснээ бүүр намайг унатал түлхээд, тортой юмаа миний дээрээс шидээд тэгээд би муухай орилтол тээр тэндээс манай найз ирж тэр муухай авгайг салгаад . Би хөөе яаж байгаа эргүү балай авгай вэ гэсэн чинь, чи янхан биз дээ над руу хараа биздээ гээд бүр нүд нь улаанаараа эргэлдээд найз маань бас л над шиг намхавтар нуруутай турь муутай амьтан. Тэрийг зүгээр сэгсрээд хаясан.

Би босч хувцсаа гөвөөд бид 2лаа зугтах шахам тэндээс холдсон. Хүмүүс яасан ч муухай юм туслахгүй салгаад өгөхгүй. Хүмүүс тоодоггүй юм билээ. Тэгээд болсон явдлаа хүмүүст ярьсан чин нэг тийм галзуу ч юмуу мэдрэл ч юмуу, галзуу гэхээр галзуу биш, эрэгтэй хүмүүс биерхүү махлаг нэг хүнд дээрэлхүүлэхээргүй бие бялдартай мах шөлтэй эмэгтэйчүүд руу дайрч чаддаггүй юм байна халддаг ч үгүй. Харин ганцаараа яваа хориод насны нэг тийм цэвэрхэн аятайхан хувцасласан залуу эмэгтэй хүн царайлаг охид байвал шууд хажуугаар нь гарж явахдаа хөл гарлуу гэдэс хэвлий руу нь (салтаа руу нь) гэнэтхэн өшиглөөд авдаг, тэгснээ янхан банзалаар нь дууддаг, өшиглүүлсэн охин шарандаа уурлаад биеэ хамгаалах гэвэл үсдээд нүүрийг нь самарддаг юм байна.

Дээрэлхүүлсэн охид нь уйлж баривал бахаа хангаж инээж хөхрөөд цаашаагаа тортой юмаа чирээд явдаг юм байна. Тэгээд хүмүүстэй ярихад тэнд ч тэр авгай нэг охиныг өшиглөөд авсан цаадах нь залуу хүн болохоор нэрээ бодоод юу ч болоогүй юм шиг яваад өгсөн гэх мэт тохиолдлууд олон байна. Бас нэг арван жилийн охиныг өшиглөж зодох гэж яваад өөрөө гөлөг болсон ч гэх шиг.

Энэ авгай өвөл зуны аль ч улиралд гартаа 2 тортой юмаа барьчихаад эрдэнэтийг хөндлөн гулд тэнэнэ, хаа хажуугаар нь зөрсөн залуу охидыг өшиглөнө, цохиж авна. Хичээлээ тарж яваа зүгээр л алхаж яваа залуу эмэгтэй, настай хүн түшиж яваа, зүгээр дэлгүүрт юм үзэж яваа, жирэмсэн, нялх хүүхэд тэвэрсэн залуу хүүхнүүдийг л онилж зоддог гэнэ. Эрдэнэтэд энэ авгай үзэгдээд нэлээн хэдэн жил болж байгаа гэнэ. Энэ авгайд өшиглүүлж зодуулж, янхан банзлаар дуудуулаагүй охид хүүхнүүд бараг цөөхон гэнэ.

Миний анзаарсан хамгийн аймаар нь энэ авгай мэдрэл муутай биш, худлаа тэгж жүжиглэдэг бололтой, гэсэн
мөртлөө харц нь аймаар гөлийсөн зомбий шиг, нүдэнд хүйтэн, нүүрэндээ нөгөө Момо шиг инээсэн зэвүүн царай гаргасан ийм нэг авгай байна. Энийгээ галзуу юм бол галзуугийн эмнэлэгт хэвтүүүлээд яадаг юм тусгаарлаачээ, ингэж яваад хэн нэгний охин хүүхэд, эгч дүүгийн гэдэс салтаа руу нь өшиглөж бэртээгээд, эсвэл зодуулсандаа шаралхсан нэгэн биеэ хамгаалах гээд энэ бузар авгайгаас болж гараа бузарлавал хэн хариуцлага хүлээх вэ эрдэнэт хотын мяндагтин ноёдоо
галзуугийн эмнэлгийн хамт олоон. Миний хувьд дотор арзайгаад, сэтгэл санаа үймрээд дотор салганаад байна. Манай найз ч гэсэн надаас дутахгүй айсан байна.

12 Comments

  1. Uur hvrchle says:

    Ymar baliar novsh ve. Ohid bvsguichuud min nulims asgaruulagch ene ter avch yvj bhgui bol. Baliar buzriin galzuu novshnuudiig yaj ch boldguin bnale nadd bas iimerhvv ym tohioldoj bsan gehde ter bol yg l galzuu bvvr boos ni shorgoolj shig gvij bsan hvn. Galzuu hvn gvij ireed nulimj bhad hvnvvs yuch boloogui ymshig tsonhoor haraal yvj bdg baliar ym bnale. Buzar hvvrnvvdiig ali boloh hashraaj bh heregtei holoos chuluu avaad shidkui yasiin bosoo oroolonruu

    • zahidaliin ezen says:

      harin tiimee ene manai ulsiin ali ch hot aimagt galzuugiin emneleg baidag biz dee yagaad tedniig albadan hevtuuldeggui ym boloo

  2. Mogi says:

    duu min. erdenet bol jijig hot. talbain urd basseinii haalgan deer zogsoj bhad ter avgai teruugeer ongoroh ni gartsaagui. naiztaigaa yavj ochood huvintai ugaadas tsatschihaad zugtaachihaa. ter avgaid guitsegdehgui guichihne biz dee haha. ter avgai hiisen heregtee hariu avah yostoi bitii zugeer orhi. chaddag chaddagaa hii chi guij chadna ter avgai oshigloj chadna.

  3. сэтгэгдэл13 says:

    Хүмүүст ингэж дуулгаж байгаа нь зөв шүү. Манай нийгэм амиа бодсон, төр нь угаасаа хүнээ анхаардаггүй болохоор одоо нэгэнт зүс мэдэхээс хойш холуур л явж байхгүй юу даа. Өөр замгүй.

    • dsa says:

      tegvel ene site iig neg musun negendee zoduulahgui zugataah zuvlulguu ugdug site bolgoy

  4. sdad says:

    Hund zoduulchaad sex site-d handahaar chin hen ch chamaig ingej helne l dee. Tsagdaad handaach

    • zahidliin ezen says:

      handaad nemergui bhoo Zoduulsan geheer tiim ul mor temdeg sharh sorvi baihgui bolohoor . Oo tiim ene avgai bs tsainii gazart orohoor togooch nter ni hool tsai ogohoor teriig ni chamlaad idej uuchihaad garaad yvahdaa tend hool idej bsan humuusiin hool ruu nulimchihaad garaad yvdag gesen. Iim nasnii hun gehed bierhuu aimar chadaltai er hun shig , tegeed hamgiinzevuun ni emegtei hunii nohon urjihuin erhten buyu saltaa ruu ni oshigloh geed dairaad bdag gesen. Humuus toohgui hel am gargahgu baihad bi gantsaaraa yah ch ym bilee chaavaas usreed l end post oruulj bn .Hovsgoloos irsen amandaa haraal ursgaad hunii nuur luu nulimdag ym bna lee. End uzegdeed 4,5 jil bolj bgaa ym bn. Eniig galzuugiin emnelegt albadan hevtuuleed niigmees , eruul humuusees tusgaarlahgui zugeer ingej sul cholootoi yvj , odor oroin ali ch tsag ued hajuugaar ni zorson zaluu emegtei , osvor nasnii ohidod ayul uchruulsaar yvah uu .

      • sdsa says:

        Haa saigui kamer gej yum bdiin shd ee. Yalanguya olon huntei gudamj talbaid kamer baih l yostoi. Tegeed ch olon gerch bna shd e, Asuudliig zuv shiidej surahgui bol chi uuruu l buruu zamaar budaa teegeed ehleh bh daa

  5. Зочин says:

    Зодуулахдаа таарсан амьтан байна доо

    • zahidliin ezen says:

      tanii ohin huuhed , duug , egchiig tani eruul soliotoi ni medegdehgui tanihgui hun tsohiod avbal , ta zoduulahdaa taarsan amitan bn geed suuj bh uu ?

    • zahidliin ezen says:

      tanii ohin huuhed , duug, egchiig tani gantsaaraa jyvj baihad ni eruul soliotoi ni medegdehgui tanihgui hun tsohiod avbal ta zoduulahdaa taarsan amitan bna daa geed suuj baih uu ?

    • Daddy says:

      Ene yag ter awgain zulbasaga bh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.