Өшөө авалт

Дүүргийн эмнэлэг. БЗХӨ-ийн үзлэгийн өрөө.
-За дарагийн хүн ороорой….

-Нэрээ хэлээрэй.
-Балдан.
-Нас?
-25
-Ажлын газар.
-Мобиком.
-Албан тушаал.
-Хэрэглэгчийн туслахын ахлах мэргэжилтэн.
-Өө, за за…. Тийм байдаг байж. … За залуу өмдөө тайлаарай. Тэгээд эрхтэнийхээ толгойг нь шамлаадах…. Болж байна. Үйлчилгээний чанарыг сайжруулах улмаас видео бичлэг хийж байгаа гэдгийг анхааруулъя.
-Юу…?
-Дээрээс тэгэж шаардаад байгаа юм аа. Нууцлалыг нь чанга хадгална гэсэн. За тэр ч яах вэ. /эрхтэнийг анхааралтай ажиглав/ Өөх… наад чинь… Гучин жил өнгөний эмч хийхдээ ийм зүйлтэй таарч байгаагүй юм байна. Жаахан цаашаа. Тийм. Цаашаа. Цаашаа.
-Яасан бэ, эмчээ. Юу болов? /царай нь цонхийн гар нь чичирнэ/
-Одоохондоо мэдэхгүй байна. За байз… Цааш нь үргэлжлүүлье. За тэгэхээр байна шүү юм дусалдаг бол нэгийг дар, дар гэнэ шүү нэг гэж хэл, гоождог бол хоёр гээрэй, загатнадаг бол гурав гээд, өвддөг бол дөрөв гээрэй.
-Юу болоод байна аа… Би ойлгохгүй банйа. Тэгвэл гурав.
-За тэгвэл дөрөв /Өвчтөний картан дээр бичнэ/ гэж бичнэ шүү дээ. За цааш нь… Өглөө загатнадаг бол нэг, өдөр бол хоёр, шөнө бол гурав, шээхэд бол дөрөв, гар хангалга хийхэд бол тав гэж хэлээрэй.
-Өдөр… бишээ бас тэгээд тав. /царай нь минчийж улайв/
-Юу өдөр вэ? Тоог нь хэл л дээ чи. Нэг, хоёр, гурав, дөрөв, тавын аль нь юм. /урлав/
-Хоёр бас тэгээд тав. Эмчээ яацан байна вэ? Одоо яах уу?
-Хэнтэй хамгийн сүүлд бэлгийн хавьталд орсон бэ? Эмэгтэй хүнтэй бол нэг, эрэгтэй хүнтэй бол хоёр, аль аль нь бол гурав.
-Та чинь доромжлоод байна уу?
– Миний ажлыг битгий заагаад бай/ бүр уурлав/Нэг эсвэл хоёр үгүй бол гурав гээч?
-Нэг ээ нэг.
-Хамгаалттай бэлгийн хавьталд орсон бол нэг, хамгаалтгүй бол хоёр, аль аль нь бол гурав гэж хэлээрэй.
-Хоёр оо хоёр. Юу гээчийн халдвар авчив аа эмч хэлээд өг л дөө.
-Тодруулах гээд байна шүү дээ. Бэлгийн хавьталт амаар болсон бол нэг, аналаар бол хоёр, уламжлалт бол гурав…
-Юун уламжлалт вэ?
-Үтрээгээр л байхгүй юу, тэгээд ….
-За аль аль нь аа… Эмч ээ танаас гуйж байна? Юу гээчийн өвчин бэ? Арай өнөөх…
-Хөөе хөөе, бүх юм ном журмаараа байх ёстой шүү. Ахиад давтая. Бэлгийн хавьталт амаар болсон бол нэг, аналаар бол хоёр, уламжлалт бол гурав, аль аль нь бол дөрөв, санахгүй байгаа бол тав.
-Тав, үгүй ээ бишээ дөрөв, бишээ нэг нэг..
-Мэргэжилтэн хариу өгтөл түр хүлээнэ үү…/карт бөглөнгөө ая исгэрнэ/.
-Ээ, юу болоод байгаа юм бэ? /сандран ийш тийш харна/
-Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа. /картаа сарвайнгаа/ Утасныхаа дугаарыг хэлээрэй. /дугаар сонсонгуутаа утсаараа мсж бичиж эхлэв./ Наад тууралтыг чинь харвал та нийлэг эдийн харшилтай бололтой юм байна. Харшлын эмч рүү яв.
-/өвчтөний утсанд мессэж ирж байгаа дуут дохио дуугарав. Өвчтөн нэг гараараа өмдөө бариад нөгөөрөө гараараа утсаа гарган мессэжийг чанга уншив/. Манай үйлчилгээг нэгээс тав хүртэлх тоогоор үнэлнэ үү гэнэ үү. Энэ чинь одоо юу вэ? …. /Эмчийн гараас картаа суга татан авч өрөөнөөс гарч зугатав/.
-Хариутай бол бариутай гэж… За дараагийн хүн ороорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.