Хайртай хүнээсээ салсан бол зүгээр л шинэ амьдрал эхэллээ гэсэн үг!

Саяхан л та нөхөртэй байлаа хамгийн хайртай дотны хүнтэйгээ… Та түүнийг хайрладаг, заримдаа уурлахаараа үзэн яддаг, мууддаг, сайддаг, харддаг, харамладаг, тэр ч таныг харддаг… цаашдын сайхан амьдралаа хамтдаа төлөвлөн ярьдаг, мөрөөддөг байв. Гэтэл гэв гэнэт бүх зүйл дуусав, тэр яваад өглөө. Түүнээс зөвхөн хэдэн жижиг сажиг юмс л үлджээ. Угаалгын өрөөнд байгаа шүдний сойз нь нүдэнд чинь тусахад сэтгэл тань өвдөж нүдэнд тань нулимс цийлэгнэх. Түүний танд бэлэглэсэн бэлгийг харахаар бүхнийг мартан түүн рүү утасдаж ядаж дууг нь сонсох, эсвэл хоёулаа дахин шинээр эхлэе гэж хэлмээр санагдана. Өчигдөрхөн та түүнийг өөдгүй новш гэж бодож байсан бол өнөөдөр түүнийхээ хацар дээрх хонхорхойг нь, нойрсож байхдаа хүүхэд шиг эгдүүтэй инээмсэглэдэгийг нь санан санан гиюүрнэ…

Одоо түүнгүйгээр яаж амьдрах вэ? Хүн бүр өөр өөрийнхөөрөө шийдэх хэрэг. Нэг нь “хагарсан аягыг буцааж наах” гэж хамаг чадлаараа оролдоно, нөгөө нэг нь ганцаараа уйлан шаналж шархалсан сэтгэлийг нь цаг хугацаа эдгээхийг нь хүлээнэ, гуравдахь нь “экс”-тэйгээ найз нөхөд болон үлдэхийн төлөө тэмцэнэ, дөрөвдэхь нь шүдээ зуугад юу ч болоогүй, бүх юм сайхан байна гэж харуулахыг оролдоно, харин шөнө нь нойтон дэртэй…

За ямар ч байсан эхний цочрол намжлаа, дотны хүнээ эргүүлж чадахгүйгээ ойлголоо, цаашаа түүнгүйгээр амьдрахаас өөр аргагүй гэдгээ ухаарлаа. Харин яаж? Яаж түүнгүйгээр амьдрах юм бэ? Үргэлж бодогдоод, ажлаа хийх нь байтугай унтаж идэж ч чадахгүй байхад? Болно оо, амьдралаа шинэ хуудаснаас эхлэх гээд хамтдаа бодъё. Түүнгүйгээр, гэхдээ аз жаргалтай, сонирхолтой амьдралыг зохиож болно, бүр болохын дээдээр болно.

Компьютер дээрээ Word document нээчих, тэгээд түүний бүх дутагдлыг жагсаагаад бич. Дахин дахин унш, сайн бод, нэмэх зүйл байвал нэм. За одоо доор нь том үсгээр “ОДОО БИ ЭНЭ БҮХНЭЭС АНГИЖИРСАН, ОДОО НАДАД:…” гээд түүний явснаар танд ямар ямар боломж, эерэг зүйл бий болж байгааг бич. Лав л та өөртөө зарцуулах илүү цаг завтай болсон байх, эрт босч өглөөний цай бэлдэх хэрэггүй болсон, гэрээр чинь нэг хувцас хунар, оймс гутал хөглөрөхгүй болсон, түүний хүйтэн царайтай найз нь одоо танайд ирэхгүй… гэх мэтээр эерэг зүйл зөндөө байгаа, сайн бодоод бич. Бичсэн зүйлээ дахиад унш,тэгээд “ямар сайхан бэ” гэж хэлээд инээмсэглэ. Хичнээн уйлдаг юм, одоо болно, одоо дандаа инээмсэглэж бай.

Сэтгэл санаа хэцүүхэн байгаа үед найзын дэмжлэг чухал байдаг болохоор та хамгийн дотны найз руугаа утасдаж сэтгэлийн зовлонгоо хуваалцмаар байгаа байх. Тэг тэг, энэ бол зөв. Гэхдээ (!) ганц л удаа шүү. Та сэтгэлээ уудаллаа, найз тань сонсоод тайтгарууллаа та түүнд чин сэтгэлийн талархалаа илэрхийллээ тэгээд сэдвийг хаа, дахиж энэ тухай хэзээ ч бүү ярилц. Сэтгэлийн шархаа дахин дахин сэдрээх хэрэг байхгүй. Хүн бүрт яриад явах хэрэг бүр ч байхгүй. Сайн найзтайгаа нэг удаа зовлонгоо хуваалцахад хангалттай.

Түүний тухай үргэлж бодож байхаа боль! Өөрийгөө тэгэж зовоох хэрэггүй. Бас, хэрэв түүнийг утасдвал хэлнэ хэмээн үг бодоод бэлдээд байж хэрэггүй, түүний муу талуудыг ч дахин дахин сэтгэлдээ тоочин, “ийм хогоор яах юм” гэх бас хэрэггүй /түүний дутагдлуудыг нь бичээд хэд хэд уншчихсан шүү дээ, тэгээд л болоо шүү дээ/, “тэр одоо хаана, юу хийж байгаа бол, намайг жаахан ч гэсэн санаж байгаа болов уу” гэх мэтээр бодон өөрийгөө зовоох хэрэггүй. Түүний тухай сайнаар ч, муугаар ч бодлоо гээд нүүр нь улайж халуун оргихгүй, зөвхөн танд л хэцүү байгаа биз дээ, сэтгэлээс чинь гадна бие чинь бас реакц өгөөд байгаа биз дээ? Тэгэхээр тэрийг бодохгүй байсан нь дээр байгаа биз? Бодохгүй байхын тулд яах вэ?

Нэгдүгээрт, өөрийгөө аль болох завгүй байлгах. Үүний тулд хэлэхээс ч аймаар! ажилдаа даруулан толгой өндийлгөхгүй ажиллах, чөлөөт цагаа гайтай зүйл бодох нөхцөлгүй байдлаар зохицуулах /уулзаагүй удсан найз нөхөд, ах дүүтэйгээ уулзах, цэнгэх, кино, жүжиг үзэх, фитнес клубт очих г.м./ ганцаараа үлдэхгүй байх хэрэгтэй. Ийнхүү эхний үеийг сэтгэл шаналгасан бодлоос өөрийгөө аль болох холдуулан өнгөрөөчихвөл, дараа нь шилдэг эмч цаг хугацаа эмчилгээг гартаа аван үргэлжлүүлж таны сэтгэл зүрхийг бүрэн илааршуулна. Харин архи уух, мөрийтэй тоглоомонд орох зэргээр нэг хамаарлаа нөгөөгөөр солих бол зөв гарц биш.

Кино сонгохдоо бодолтой сонгоно: үнэнч хайр дурлалын тухай сэтгэлийн чинь шархыг сэдрээх зүйл битгий үзээрэй. Одоохондоо “Титаник” танд сөрөг нөлөө үзүүлнэ, харин инээдмийн кино бол яг таарна. /гэхдээ романтик биш!/ Анхны болзоогоороо орж байсан кафены дэргэдүүр хурдан алхаад өнгөр. Та итгэ, тун удахгүй та тэр кафе руу зүрх чинь ёгхийхгүйгээр орох болно, тэр ч байтугай, найз хүүхэндээ “энд анхны болзоондоо ирж байлаа” гээд дурсахад чинь хоолой чинь зангирахгүй, нүдэнд чинь нулимс цийлэгнэхгүй.

Түүнийг сэтгэл санаандаа барилгүй явуул. Экс нөхөр, экс найз залуу гэдэг бол зүгээр л таны амьдралын нэг хэсэг. Хэсэг хугацаанд хамт амьдарсан, сайн муу аль аль нь л та хоёрт байсан. Түүний танд өгсөн сайн сайхных нь төлөө – таларх, харин муугийнх нь төлөө… муу юм санаад яахав? /тэгэж эрүүл мэндээ хорлоод яах юм/ – өнгөрсөн хэрэг, туулсан зам гээд орхи. Харин та одоо өөрийнхөө замаараа цааш явах ёстой. Одоо та шинэ амьдралаа эхэлж байна. Энэ амьдралд таныг юу хүлээж байгааг хэн мэдэх вэ? Ямар шинэ харьцаа таныг хүлээж байгаа бол? Энэ мөчид та эрх чөлөөтэй, шинэ бүхэнд нээлттэй байгаа бус уу? Хичнээн сайхан мэдрэмж вэ, үүнээсээ бүрэн таашаал авахыг бодохгүй юу! Өө тийм, үсний засалтаа, тавилганыхаа байрлалыг өөрчилбөл яаж байна?

“Экс”-тэйгээ найз нөхөд болж үлдэх талаар хэдэн үг хэлье. Та найдлагаа орхисон, эсвэл угаасаа харьцаагаа сэргээх хүсэлгүй, харин түүнтэй зүгээр л найз нөхөд байхыг хүсч байна уу? Яагаад үгүй гэж, энэ бол бүрэн боломжтой зүйл. Гэхдээ хүлээзнэ. Өөртөө болон түүнд “хөрөх” хугацаа өг. Салсныхаа дараа шууд л найзлах гэж хичээх хэрэггүй, энэ бол бараг л бүтэшгүй зүйл. Хэзээ нэгэн цагт та хоёр маш сайн найзууд болохыг үгүйсгэх арга байхгүй. Харин яг одоо биш, сайнаар бодоход жил, жил хагасын дараа л… Тийм болохоор яараад хэрэггүй, хүлээ.

Хамгийн гол нь урагшаагаа зоригтойхон хар. Түүнээс салсныгаа шинэ амьдралын эхлэл гэж хар, амьдралын туршлага гэж хар. Амьдралд болж байгаа бүх зүйл сайны төлөө болдог гэдгийг санаж яв!

10 Comments

  1. owl says:

    хаха бүгдээрээ Даваасүрэн даажаа, Mogi 2ыг суулгая, сайтнаасаа хос төрүүлье

  2. Erdene says:

    Davaasuren daajaa mogi ta 2 suusanuu tegeed gedeg bilvvv kkk ta 2 suuval yanziin saihan amidarnaa esuul 2 uulaa ih medeed hoorondoo hereldeed taarahgui ch baij boloh yum tee ta 2 yu gej bodoj bna uursdiiguu

    • Mogi says:

      bi ingej bodloo. chamaar hentei shaaltsahaa zaalgah deeree tulaagui bnaa. chamaig hund heregtei yum helchihseniig medehguim bn shuu. yag unendee chi nadaas sain suraltsval deer bh shuu, ugui bol chinii ehneriig bi ch yumuu oor chaddag ni shaadiimaa tolgoigoo shaah tsag chin irehiig sanaj yavaarai. chinii ehneriig shaagaad ehleheer ingej honshoortoim shig basaj tavlaj yarij chadahuu andaa.

      • Erdene says:

        Bi ingej bodloo mogi chi bol daajaagiin heldegeer shaldan bandi yum bna kk daajaa chamaig bodvol yum uzsen hun baih iimhen togloom shogloomiig hundeer doromj meteer huleej avaad tegeed bas muugaa medehgui huniig haraaj zuhej ene ter kkk ehner nuhriig shaah ene ter gej yag unendee chi bol hudlaa tsetserhej buhniig medemhiirhees uur yu ch ugui udurjin shunujin umhiirch iljirtlee untaad udesheer neg commentnii ard tomorson baatar bi chamaig haraagui ch chinii commentoos chamaig hen be gedgiig medej bna chi bol bichij zuvluud bgaa shigee uuruu tegj amidardag hun bish uuruu mungugui hun baij uruuld yaaj bayjih argiig zaaj yavdag hun shig hooson tsetserhegch guitsee

    • Даваасүрэн даажаа says:

      Буруу л бодож. Би шалдан баньд нарт дургүй. Мэдлэг зиндаа гэж нэг юм байдгын

      • Ooo says:

        Chamaig shaldan bandi ni ch toohgui. Ter medleg zindaatai humuus chini shaldan bandi nar l bsan sh dee, ehendee. End Davaasuren uneheer uruvdultei amitan.

  3. шүри says:

    omnohooo hurdan martahiin tuld daraagiinhaa bolzoond yaw

  4. Даваасүрэн даажаа says:

    Хүн хүн өөр байхдаа. Надад бол шаналах зүйл нэг ч байхгүй, бөөн бөөн эрх чөлөө. Ганц зүйл нь хүүхэддээ л нэхүүлээд байлгүй мөнгө өгч байвал өөр харах хүсэх зүйл огт алгоо.
    Би ч өөртөө эрс өөрчлөлт хийж оффисе дэгжин хувцас өмсөөд эхлэсэн болохоор ганц хүний цалин чардайлгах үе бн. Түрээсийн байрныхаа мөнгийг хэдэн сар өгч чадаагүй гх т асуудал гархымөө. Гэхдээ л эрх чөлөөтэй. Чөлөөтэй орж гарахд хардуулж зрвохгүй, хэрүүл амгүй сайхан л бн

  5. Mogi says:

    shaal hereggui zovlogoonuud bhii. zugeer l asar hairtai shanalaad hetsuu bh ued bushuuhan oor hun olool salahgui heseg userchihdeg yum tegeel omnohoo martaj eheldiim daa shine hundee daschihdag. ingeel ginjin holboogoor hair durlaliin suljee uusdegiig oilgono doo. dahij hairlana salna hairlana salna ingej yavsaar amidraliin une tsene iig oilgoj ehelnee gej kk. hairlah chuhal bish, her udaan amitai hairlah ve gedeg l chuhal bdiim daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.