Насны зөрүүтэй хосууд туршлагаасаа зөвлөөч

Надад насны зөрүүтэй хосууд туршлагаасаа зөвлөөд өгөхийг хүсье ээ. Эрэгтэй хүмүүст хүүхэд оройтно гэж байдаг болов уу? Ер нь хэдэн наснаас өмнө хүүхэдтэй болсон нь дээр байдаг юм болоо? Бид хоёр яг 10 насны зөрүүтэй танилцаад 8 сар болж байна. Удаагүй ч гэсэн энэ хугацаанд сайндаж муудалцах үе зөндөө байсан ч одоо л яг бүр дасаад хайрлаж байгаагаа улам мэдрээд байх юмаа. Дотно болох тусам найз залуу маань хүүхэд ярих нь ихсээд сүүлдээ маргаан болох нь холгүй байна.

Тэр маань хүүхэд оройтлоо, хүүхэд оройтлоо чи яагаад хүүхэдтэй болдоггүй юм, хурдан хүүхэдтэй болоё гэх юм (найз залуу маань өмнө нь хамт амьдардаг хүнтэй байсан болов ч хүүхэдтэй болоогүй) гэрийнхэн нь хүртэл Монголоос ярихдаа байнга л хүүхэд чинь оройтлоо гээд ээж нь ачаа харчихаад үхмээр байна гээд тоглоом болгож хэлээд сэтгэлд сэвтэй юмаа.

Заримдаа хүний цаг хугацаа үрээд байгаа ч юм шиг бүр дасахаасаа өмнө больдог юмуу ч гэж бодох юм. Уг нь их халамжтай дайчин сайн залуу энэ асуудлаас өөрөөр салах талаар бодоход хүргэж байгаагүй. Заримдаа өдий хүртэл хүүхэдтэй болоогүй нь бид2 одоо учирч байгаа нь миний буруу юм шиг тулгаад ч байгаа юм шиг санагдаад гомдоод байх юм.

Уг нь бодсон бодол зөндөө ийм эрт хүүхэдтэй болмооргүй байдаг. Та нар маань эерэг талаас нь зөвлөөд өгөөрэй сөрөг коммэнт битгий бичээрэй…

8 Comments

  1. nn says:

    hunii shahaltand orood hereggui chi ooroo osgoh ni tuiliin unen theer belen bollo gsn tsagtaa huuhedtei bl ndd law odoo ger bul ene ter hetsuu uitgartai sanagdaad bn mdj shn l daa ghdee l.. za tgd neg gert orj bj nuguu hun geltgui ooriin chn zan chanar ih garna, ingj udaagui bj yun huuhed bi hdn jiliin omno bsn bol gants biy amidralaa songoj blaa zugtmaar sanagddag shu, yron mgld tgj yaarnadaa, huuhedee archilna monhiin ger ornii ajil hool und omg omg, oor zaluustai bolz zugaal huntei suuj huuhedtei blno gdg emegtei hun tuiliin husel bish ndd law, er hunii hajuud bhaar jargaltai bhgui gantsaara gsn jargaltai bdagiig odool oilgoj bn, ehleed biye daaj mongo togrogoo oldog boldoo oor yu helhew bitgii jiremsen boloroi boloogui shuu, ur huuhed shn l da ghdee aria ertedsen omnohoo bodwol shal oor huchtei blson omnoh gants biy amidralaa ih sanadag

  2. Soogii says:

    Зарим нь сал л гэх юм. Тэгээд хэн нь эгч эсвэл ах юм бэ та 2 ын хувьд. Эм нь эгч бол 40 хүрээд л жамаараа эм хүний хувьд өндгөн эсийн чанар муудаж үр тогтоох хувь буурдаг.Манай найз яг ийм асуудлаар шаналж үрийн мөрөөсөл болон явж байна. Эм нь бага залуу бол боломж байна гэж бодъё.Сайн залуу бол тэгээд амьдралаа холбоод насны залуу биений эрүүлд хүүхэдтэй болоод амьдраач.Би нөхрөөсөө 13 дүү 2 хүүхэдтэй.Сайхан л амьдарч байна.Би гэж бөөн эрх амьтан хайранд бөмбөрч байна.Нийлээд 17 жил болжээ.Сайхан л байна аз жаргалтай.Секс ч бас сайхан болж байна.Гол нь бид бие биенээ их дэмждэг бас ойлголцдог.Тэр уурлалаа би сонсоно дуугарахгүй.Би уурлах үед нөхөр дуугайдуу.ИЙм байдлаар олон жил явжээ. Хэрүүл хэт даамжирдаггүй байсны гол шалтгаан нь энэ байх гж бид 2 ярилцдын хэхэ

  3. . says:

    sal sal huuhed shuuhadiig ni gargaj uguhgu bol hunii hamag tsag ured chamg ymar tsavuudtsan bish. ger buliin amidrald hamgin bur hamgin chuhal zuil bol huuhd shu

  4. balai ym says:

    yu yarina ve nasni yavtsan bl huuhd chuhal blgui yahavdee, negent l suuna gj ireduige harj bgaa bol huuhdiig ni gargj uguuch. minii ehner huuhed gargaj ughgui esvel huuhed gargaj chadvargui bol amidrala bodoh l bolno.

  5. Zuvlugch says:

    Ta 2 heden nastai ve gedgees bolno. Nasaa bich

  6. baagii says:

    найз залуу чинь хүүхэд хүсээд байгаа бол чи азтай л байна шүү дээ. Сайн залуу юм биш үү. зарим залуучууд чимээгүй ашиглаж байгаад л хаяад явж байна, хүүхэдтэй болох гэвэл зугтаадаг эрчүүд их байхад ….

  7. Jjjjjjjj says:

    Huuhded yardag teneg zan shuu, huuhed hezeed oldono, huviin jargalaa hoo bod, ygu bol sanaa niileegu huhed teversen single.eejiin toog negeer nemeh n dee chi,

  8. нэг says:

    чиний нас хэд ийн, 20-30 бол яараад яахав, 30-40 бол бас наад хүнтэйгээ сууна гэж бодож байвал одоо гаргахгүй юу. гэхдээ ямар ч байсан найз залуу чинь ч гэрийнхэн нь ч, ялангуяа танилцаад жил ч болоогүй байж ингэж шахаж шаардах буруу, чи ч тэрийг нь сонсох албагүй. бас өмнө нь өөр хүнтэй одоо чамтай жирэмслүүлж чадахгүй байгаа бол найз залуу чинь өөрөө асуудалтай байж магадгүй. тэдний дарамтанд оролгүй өөрийнхөөрөө шийд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.