Сэргэн мандалтын үеийн эрэгтэй хувцасны өвөрмөц чимэхийн тухай

Англиар Codpiece гэж нэрлэгддэг энэ зүйл нь рыцариудын хуяг дуулганаас гаралтай. Эхэн зүйл нь эхэн үедээ дайн тулааны үеэр эрчүүдийн хувьд аминаас нь дутахааргүй чухал зүйлийг нь шархадахаас хамгаалах цэвэр прагматик ач холбогдолтой байв.

Гэвч удалгүй рыцарь баатруудын зайлшгүй шаардлагыг баячууд, худалдаачид дуурайн, өөрсдийн эр зоригг, эр чадлын илэрхийлэл болгон олны өмнө сайрхах болжээ.

Баячуул, худалдаачид л болсон хойно энэ зүйлийг дэмий товойлгох нь дэндүү үрэлгэн гэж үзээд ийш тийш наймаа хийхээр явахдаа энэ газартаа мөнгө, үнэт зүйлсээ нуудаг болсон аж. Баячуудыг дагаал эгэл хүмүүс, тэр бүү хэл эрэгтэй хүүхдүүдийн хувцсанд энэ зүйлийг хийдэг болсон байна.

Гэвч моод гэдэг хувирамтгай тул нийгмийн үнэт зүйлс, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхийн хэрээр энэ зүйлийн хэмжээ нь багассаар одоо бидний “дэлгүүр” гэж нэрлэдэг далдагдсан хэсэг хэлбэртэйгээр л үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.