Хайрлах урлаг

Эмэгтэй хүн сонсдог, дасдаг, дурладаг

Хэний ч аавын хүү ямар ч сайхан бүсгүйг аваад суучих боломжтой гол нь сэтгэл. Эмэгтэй хүмүүс эр хүн шиг нүдээрээ харж дурладаггүй тэд мэдэрдэг. Тэдэнд булчинлаг бие хаа хэрэггүй, тэдэнд овоолсон их алт эрдэнэс ч хэрэггүй, тэдэнд зүгээр өөрийнх нь төлөө бүхнээ зориулж чадах Гена матар л хэрэгтэй.

Бүх л эмэгтэйчүүд эхэндээ тоодоггүй, эсвэл тоохгүй байгаа мэт жүжиглэдэг гэвч тэр багны цаана чамайг таньж мэдэх агуу их хүсэл нуугдан байдаг юм. Тийм ч болохоор шантрах талаар бодоод ч хэрэггүй.

Хайранд дүрэм гэж байхгүй

Түүний төлөө хийж чадах юу л байна бүгдийг нь хий! Тэгэхдээ тэдэнд гоё сайхан үг хэлж, ганган чамин сэлт бэлэглэж, гадуур дотуур дагуулж явах хэрэггүй. Учир нь эмэгтэй хүн бүр байгалиасаа заяасан ганган чаминд татагддаг, гоё сайхан үг сонсохыг хүсдэг 1 тийм шуналтай. Чи тэр шуналыг нь өдөөж түүнийг өөртөө татлаа гээд тэр эмэгтэйн шуналийг л татахаас сэтгэлийг нь татахгүй.

Тэдний сэтгэлийг яаж татах вэ?

Тэд бол ялдам, энхрий, зөөлөн, уян, энгэрээс нь асгардаг сүү шигээ цайлган цагаахан сэтгэлтэй хүмүүс. Тийм ч болохоор тэдэнд эсрэг туйл нь хэрэгтэй шалчигнасан, наль наль хийсэн зан ямар ч эмэгтэй хүнийг татахгүй, уйлж унжаад бүр ч хэрэггүй. Тэдэнд хүчтэй, үнэнч, шудрага, хийсэн сонголтондоо хэзээ ч харамсахааргүй тийм л хүн хэрэгтэй.

“Тийм хүн нь яаж болох вэ”?

Тэгэхийн тулд бусдаас илүү хүчтэй, зоригтой, мундаг байх ёстой юу? Ердөөсөө ч тийм биш зүгээр л цор ганц нь л байх ёстой бусад хүмүүс түүнийг чинь үнсэхийг хүсдэг байхад чи түүний гарнаас хөтлөхийг хүсдэг байх хэрэгтэй, бусад нь түүнтэй унтах гэж хүсдэг байхад, чи түүнтэй амьдрахыг хүсдэг байх ёстой, инээж байхад нь хажууд нь байдаг хүн биш, уйлж байхад нь ганцаардуулдаггүй хүн нь байх ёстой.

Хүнийг хайрлах гэдэг

Түүнийг үнсэж, тэвэрч, эрхлүүлэхийг биш, он цаг хугацаанд хувирч өөрчлөгдөшгүй түүний төлөө гэсэн үнэнч сэтгэлийг л хэлдэг юм шүү! Хайртай л бол бүү эргэлз хэнд ч бүү өг, хэзээ ч бүү харамсуул, хайрла хайрла хайрла! Араас нь гуйх хэрэггүй өөрөө иртэл нь хайрла!

2 Comments

  1. ASD says:

    Jinhene emegtei hun l setgeldn tatagddg bulguu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.