Хогийн цэгээс олсон хүүхдийг 8 жил тэжээж байгаа орон гэргүй хүн

Тэрбум давсан олон хүнтэй Хятадад хүн болж төрөөд амьдралд хөлөө олно гэдэг тун ч хэцүү гэвэл үгүй гэх хүн гарахгүй биз. 4 жилийн өмнөх болсон нэгэн түүхийг уншигч танд сонирхуулъя.

2015 онд Сюн овогтой орон гэргүй, манайхаар бол траншейнд амьдардаг энэ хүн хогийн цэгээс хуванцар сав түүж яваад тохойн чинээ өлгйтэй зүйл олжээ. Нээгээд үзтэл нярай хүүхэд, өлгийд нь “2007 оны аравдугаар сарын 15-нд төрсөн” гэсэн бичиг хоёр л байж. Хятадын хүүхдийн асрах газруудад байдал тун хэцүү гэдгийг Сюн сайн мэддэг байсан тул хүүхдийг тийш нь өгөлгүй өөрөө өсгөхөөр шийджээ.

Олсон охиндоо Яньянь гэсэн нэр хайрлаад хамаг амьдралаа түүнд зориулсан байна. Орон гэргүй хүн өөрийгөө яая гэж байж бас нялх хүүхэд тэжээнэ, тэгээд тэр тусам Хятадад тэжээнэ гэдэг тун амаргүй байсан нь мэдээж. Гэвч Сюнь нь бууж өгөлгүй зүтгэсээр найман нас хүргэж чадсан байна. Тэрээр хуванцар саваа тушаан мөнгө хурааж байгаад жил болгон охиныхоо төрсөн өдрөөр зургийг нь авч хадгалдаг.

Энэ тухай 2015 онд олон нийтийн сүлжээгээр анх гарч байхад Яньянь охин албан ёсны бүртгэлгүй тул сургуульд сурч чадахгүй байгаад аав нь санаа зовж байгаагаа хэлж байсан бол охин нь “Миний аав хаана байна тэнд л миний гэр тэнд” гэж ярьж байсан. Тэр үед аав охин хоёр гүүрэн доор амьдардаг байсан. Харин түүнээс хойш 4 жил өнгөрч энэ хоёр хаана юу гэж байгаа нь сураггүй.

Магадгүй Хятад хэлтэй хүмүүс тэндэхийн олон нийтийн сүлжээнээс энэ талаар мэдээлэл олж нэмэрлэвэл сонирхолтой байх болов уу. Зовлон бас хайр, аз жаргалд яс үндэс гэж байдаггүй гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.