“Victoria’s Secret” анх удаагаа марайлаг модельтэй гэрээ байгууллаа

Дотуур хувцасны Victoria’s Secret брэнд нэмэх сайзтай Али Тейт-Катлер модельтэй гэрээ байгуулсан байна. Али нь Америкийн 14 размерийн хувцас өмсдөг нь манай 52-54 размертэй дүйцэх юм. Али Тейт-Катлер нь Британийн дотуур хувцасны Bluebella брэндттэй удаан хугацаанд ажиллаж байсан юм.

Али гэрээ байгуулсан талаар “Би үнэхээр аз жаргалтай байна. Гэрээнд гарын үсэг зурж байхдаа ер итгэж өгөхгүй байсан. Хүүхэд байхаасаа л шүтдэг байсан брэндтэйгээ ажиллах болсондоо баяртай байна. Victoria’s Secret-тэй ажиллаж байгаа анхны марайлаг модель биш байх.

Гэхдээ 14 размертэй анхных гэдэг нь гарцаагүй. Үнэндээ бол Америкийн хувьд энэ размер дундаж, хамгийн түгээмэл байдаг юм. Victoria’s Secret миний размертай эмэгтэйчүүд бүхий сурталчилгааны самбар байршуулахаар болсон нь маш сайн хэрэг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.