Сайн эсвэл муу…?

Сайн байцгаана уу. Би муу залуу сайн залуу хоёрын тухай асуух гэсэн юм аа. Ер нь яаж мэдэгддэг вэ? Яг үнэн сэтгэлээсээ эсвэл худлаа гэдгийг нь бас? Энэ эсвэл наснаас хамаарах уу?

7 Comments

  1. nameless one says:

    Сайн зйлуу – хайртай хүндээ анхаарал халамж тавьдаг, ямар нэг шалтгаанаар оройтох үедээ заавал утасдаж эсвэл мсж бичиж мэдэгддэг, даруу төлөв зантай, хайртай хүнээ өөрөөсөө дээгүүр тавдаг, хайртай хүндээ бэлэг сюрприз өгч баярлуулах дуртай, үнэнч, шударга, уучлал гуйж өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч чаддаг, ирээдүйд хамт амьдрах хүнтэйгээ л үерхдэг
    Муу залуу – архи тамхи, мансууруулах бодис г.м хорт зуршилд автсан, тархи нь төмсгөндөө байдаг, орой болгон бааранд сууж чихдэх хүүхэн хайж явдаг, гудамжинд охид бүсгүйчүүдийг өдөж хоргоож доромжилдог, эмэгтэйчүүдийг секс хүүхлэдэй гэж хардаг, хүнийг баярлуулах, ач хариулах гэж мэддэггүй, сексийн үеэр зөвхөн өөрийнхөө таашаалыг боддог, зөвхөн секс хийх гэж үерхдэг, өөринхөө дутагдалтай талаа хүлээн зөвшөөрдөггүй, уучлал гуйж чаддаггүй, худлаа хий хоосон амнаас цаашгүй, элдэв тэнэг онигоо маазраан ярьж өөрийгөө хошин яриасаг догь сда гээд бодчихсон, онгироо сагсуу, эрийн шинжгүй

  2. Шинж олон шүү says:

    Энэ сайтад зөвлөгөө асууж байгаа хариулж байгаа хүмүүс Монгол улсын төлөөлөл гэхээр дотор харлах шиг болох юм. 99% нь хүн биш адгуус шиг авирлаж сэтгэх юм.
    Сайн ба муу хүнийг гаднаас нь хараад ялгах хэцүү. Гэвч таних арга байгаа.
    1. Сайн хүн: Даруу төлөв, номын харагдана. Хэл ярианы хувьд уран цэцэн биш ч байж болно. Хов жив хөөцөлдөхгүй, хүний муу үзэхгүй, олны анхаарлыг татахгүй, хэлтэй амтай хэрүүл хийгээд явахгүй, ичимхий байрын хүмүүс байдаг … маазарч бусдын дургүйг хүргэхгүй, өөрийнхөөрөө гэх мэт. Хүнтэй унтаж үзээгүй юмуу 1 ба 2 хүнтэй унтаж үзсэн байна. Бусадтай бүдүүлэг, бялдууч өнгөөр биш тэгш харьцдаг хүмүүс байна. Чамтай байхдаа болон байхгүйд өөр эр эмрүү харц шидэж биеийг нь шалган харахгүй.
    (Чи өөрөө сайн хүн биш бол сайн хүнд санаархаад хэрэггүй. Харамсалтай нь өөрийгөө муу хүн гэж боддог хүн цөөн биз ээ)
    2. Муу хүн: Энэ төрлийн хүмүүс мэдэгдэхгүй, баг өмссөн байдаг. Маазрана, нийтэч, хүмүүсийн аргыг сайн олж харьцаж чадна, дарга цэргийг ялгаж харьцахдаа мастер, пялдагдлын симбол, садар завхай яриаг ярихаасаа ичихгүй, бодолд нь садар явдал дүүрэн явна. Энэ төрлийн хүмүүс их бүдүүлэг ба хүнийг гутаан доромжилж, муу хэлнэ, алдаа дутагдлаа бусдын буруу болгож өлхөн дөнгөнө, өөртөө алдаа бурууг авахгүй бусдыг гүтгэж гүжирддэг. Хов жив ярихдаа хэл яриа нь гаргууд сайн. Бусдад яаж таалагдах аргаа олсон ба бусадтай зандарсан өнгөөр харьцаж, өөрөөс өндөр тушаалтантай нялуун өнгөөр ярьдаг. Эр эмээр ялгаж харьцана. 2 ба түүнээс дээш хүнтэй унтаж үзсэн байна … гэх мэт. Хууран мэхлэгч. Чамтай байхдаа болон байхгүйд өөр эр эмрүү харц цулуудан биеийг нь харна.
    … гэх мэт шинжүүд маш их.
    Энд бичих зай алга

  3. Sascha says:

    Дээр хэлсэн хүмүүс шиг хэцүү бдалд бгаа үед хүний чанар их танигддаг. Гэхдээ ерөнхийдөө бол миний ажиглалтаар: хүнд наалдчих гээд хэт зүтгээд бдаг desperate эрчүүд дэмий. Чамайг яаж ашиглах вэ л гэж харж бгаа гэсэн үг. Бас эр хүн хэр зэрэг сул дорой, ажилгүй хойрго бна тэр хэмжээгээр хувиа хичээсэн, хүн чанар, хүмүүжил тааруу бдаг. Хэт их амбиц хөөсөн, яг юу хийж бгаа нь мэдэгдэхгүй хэр нь нэг их завгүй, тэгж ингэж тусалъя, уулзая учиръя гэсэн мөртлөө цагаа тулахаар алга болчихдог хүмүүс бол залилан мэхлэгч бх магадлалтай. За тэр зугаа цэнгэл хэт хөөсөн, гангалсан хүмүүс бас л дэмий, ойлгомжтой. Юу ярьж хэлж бна гэдгийг нь сайн анхаарч сонс. Зүгээр найзуудтайгаа хууч хөөрч бх үед нь бас сайн шинж. Ер нь эр хүн хэр зэрэг арчаагүй дорой, өөртөө итгэлгүй бна тэр хэмжээгээр бусдыг доромжилж доош нь хийж, эмэгтэй хүнийг ад үзэх, муухай үгээр хэлэх, гадаад үзэмжээр нь өөлөх гоочлох бдал гаргадаг. Өөрийн гэсэн ажил төрөлтэй, даруу төлөв зан, хэр зэрэг эр хүн шиг итгэл даадаг бна гэдгээр нь дүгнэхэд учиргүй алдахгүй боловуу даа.

  4. ... says:

    Айхтар хүмүүс бол өөртөө хэрэгтэй хэрэггүй хүнээс хурдан тодорхойлж сорт хийдэг. Сэтгэл хайр гээд сохорсон хүмүүс бол хэн хэнийгээ бүрэн таних хүртлээ минимум 3 жил болно.

  5. Ggn says:

    Unahgui oichihgui urgelj deeshee uyed neeh medegdq de. Albaar sorij 10 garui jiliin daraa ajilgui uvchnuu hundruulj Myaarch uzej bj l Hen n hen be gdg jinhene nuur caraig harsan. Ternees uuruu hangalttai iluu garch chadaad bga uyed yer n bugd l naaldchih geed shavaal bdg shd. Jaahan yadruu yavahad chini tusalj chadahaar humuus taarval tedniigee harin bayarluulj amidraarai

    Chadaltai super yavah cagt unendee medeh arga bhguidee bugd l doloochih geed chichreel guijiideg shd

    Haaya jaahan yadruu yavahad gemgui, zailah hed n holdood ulam l songolt amar bolno

  6. dssad says:

    zovlond unasan uyed l hunii chanar tanigddiim daa

  7. Baajii says:

    Гаргаж байгаа үйлдлээс нь ажиглаж болно. Ер нь их цаг хугацаа орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.