Олон нөхөртэй бүсгүйчүүдийн өвөрмөц амьдрал

Ражо Верма гэх эмэгтэй ах дүү 5 залуугийн гэргий юм. Тэдний том гэр бүл Энэтхэгийн хойд хэсэгт орших Дехрадун хэмээх жижиг хотод амьдардаг бөгөөд нэг хүүтэй. Гэхдээ хүүгийн төрсөн эцэг нь чухам хэн гэдгийг мэдэх боломжгүй. Энэ бол полиандри гэж нэрлэгддэг гэр бүлийн сонгодог жишээ юм. Сүүлийн үеийн судалгаагаар Түвд, Непал, Хятад, Энэтхэгийн 50 орчим нийгэм ийм харилцаатай байдаг.

Полиандри гэр бүлийн эзэн нь хэн бэ?

Нэг эмэгтэй олон эртэй гэр бүл болсныг полиандри гэж нэрлэдэг. Эмэгтэйн нөхрүүд ихэвчлэн ахан дүүс байх бөгөөд тэд дундаа нэг эхнэр авдаг гэж ойлгож болох юм. Хамгийн ахмад нь тус гэр бүлийн тэргүүн, эзэн нь болдог. Тэрээр эхнэрээ сонгож, дүү нартайгаа хамт амьдрах ба түүнд нэг давуу эрх байгаа нь өөртөө хоёр дахь болон гурав дахь эхнэрийг авч болно. Хэрэв тус гэр бүлд хүүхэд мэндэлвэл, бүгд түүний аав байж, хариуцлага хүлээнэ.

Полиандри гэр бүлийн үүсэл

Полиандри яагаад анх үүссэнийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ эрдэмтэд эдийн засгийн шалтгааныг үүнтэй холбоотой гэж үзсэн. Нэг гэр бүл бий болгосноор ах нар өвлөж авсан газраа бие биентэйгээ хуваах шаардлагагүй болно. Газар нутаг хомс байсан тул Төвд ба Гималайн нуруунд амьдардаг хүмүүст эсвэл хэт халалтаас болж зовж шаналж байсан Энэтхэгт энэ нь зөв арга зам байсан байж болох юм.

Нэг эхнэр, 5 нөхөр нь нэг гэр бүлийг бий болгодог

Ийм төрлийн гэрлэлт олон зуун жилийн өмнө ч мөн оршин тогтнож байсан. Тэр ч үүднээс өнөө цагт тус төрлийн гэрлэлт нь эдгээрийг мэдэрч, харж өссөн хүмүүст хүндээр үл тусна. Тэд үүнийг өөрсдийн амьдралын жам хэмээн хүлээж авдаг.

Эмэгтэй хүн ихэвчлэн 2-оос 5 нөхөртэй байдаг бөгөөд бүгд 18-аас дээш насныхан байх ёстой. Хэрэв ах дүүсийн аль нэг нь 18 хүрээгүй бол, тэрээр 18 хүрсний дараа ах нарынхаа эхнэртэй ураг барилдана гэсэн үг юм.

Нөхрүүд ажилдаа гарч, эхнэр гэртээ үлдэж, гэрийн ажлаа хийж, хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Тэдний амьдралын хэмнэл ийм бөгөөд гэр бүл тус бүрдээ мөрдөх ёстой дүрэм журмыг гаргаж өгсөн байна. Ингэснээр олон асуудлыг шийдвэрлэж, цаашид гарч болох эрсдлээс сэргийлдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.