Засарсан янхан байж

A prostitute (back to camera) waits for customers along a popular bar district in Shanghai May 31, 2003. Shanghai is rediscovering its uninhibited past thanks to more than a decade of growth and liberalisation. PP03060046 NO RIGHTS CLEARANCES OR PERMISSIONS ARE REQUIRED FOR THIS IMAGE REUTERS/Claro Cortes IV CC/PB - RTRP3D3

За би 26-тай эхнэр охины хамт амьдардаг энгийн л нэг амьдралтай залуу. Энэ сайтад ордог болоод уджээ. Анх удаа захидал бичиж байна бичнэ гэж бодож ч явсангүй яагаад гэвэл танихгви мэдэхгүй хүмүүст өөрт тохиолдсон
аймшигтай зүйлийг ярьсан нь дээр юм шиг байна бас бодлын сонсоё гэж үзээд бичиж байна.

Би боломжийн ажилтай орлоготой байр машин маань лизенггүй дундаж амьдралтай залуу. Жил хагасын өмнө эхнэртэйгээ танилцаж байлаа надаас 4 дүү охин маань 2 сартай нялх маамуу. Эхнэртэйгээ санаандгүй танилцаж байлаа анх хараад гэрт нь хүргэж өгөх замдаа л дурлаж байлаа. Царай зүс бие хаа ярьж байгаа бодож сэтгэж байгаа нь миний хувьд төгс байсан юм.

Би ч бас яах вэ нүдэнд дулаахан л залуу тэгээд нэг л мэдэхэд дотносож тэр маань жирэмсэн болсон юм. Би ч өнчин өрөөсөн хүн л дээ үеэл ах маань мундаг сайн хүн байсан тулдаа л би өдий зэрэгтэй явна. Тэр харин аав ээжтэй гэхдээ харьцдаггүй архичин муу хүмүүс байдаг гээд намайг танилцуулж байсангүй. Анх уулздаг байсан цагаас л нэг эгч гэж дугаараас л их ярьдаг хаана яаж явна гээл эхнэртэй байнга ярьдаг тийм хүн байсан, тухайн үед асуухаар хамаатны эгч тэднийд байдаг сургууль энэ тэр төлбөрийн төлдөг сайн эгч маань л гэж байлаа. Би ч аан гээл өнгөрч байлаа.

Заримдаа ноотой ярьж байгаад л намайг ороод ирэхээр л за эгчээ дараа ярий гээл нэг л хурдан тасдаад л сандраад ч байгаа юм шиг ажиглагдаад байсан. Хэд хэдэн удаа би ч юу ч бодсонгүй. Саяхан зуслангийн газар авах санаатай зар ухаж байтал санаандгүй нэг далий зар хартал танил дугаар тууж явдын байна сайн харвал яг мөн шүү эхнэрийн утас руу залгаад байдаг нөгөө эгч гэсэн дугаар яг байна тавьсан зарын хартал дуудлагийн массаж гэсэн зар байна, би гайхаад эхнэртээ ч хэлсэнгүй бодоод байхад эвгүй санагдаж юм юм бодогдод маргааш нь ажлын залуугийн утаснаас залгалаа.

Эхнэртэй танилцсан үе бодож хасаад эхнэрийн нэрийн хэлээд 2 жил гаруйн өмнө таньтай яриад ирж массаж хийж байсан тэр охин аймаар таалагдсан юмаа би тэгээд гадаадад байж байгаад ирсэн юмаа одоо тэр охиноор үйлчлүүлмээр байна энэ тэр гэсэн чинь өө ажлаасаа гарсаншдээ гэхдээ тэрнээс хөөрхөн гоё охидууд байгаа шүү гэдийн тэгээд би юу ч болсын тэнгэр нурах шиг л болж ажлаасаа ум хумгүй гараад харих гэж яаран давхиж байснаа болиод гэрийн ойролцоо нэг газар сууж нилээн юм ууж их юм ч бодлоо уйлж ч үзлээ бүх юм ойлгомжтой байсан болохоор надад их хэцүү байсан одоо ч гэсэн миний хайртай хүн ийм байсан гэж үү, ор хөнжилдөө ч надаас илүү байсан нь ийм учиртай байж гээд орой гэртэй халамцуу орсон.

Ороод юу ч хэлж яачиж чадсангүй нялх охиноо хараад нам гацаж уур хилэн минь алга болчдын дуугай л унтаад өглөө. Босоход шар тайлах зутан угааж индүүдсэн цэвэрхэн хослол бүгд бэлэн байна би юу ч хэлсэнгүй ажил дээрээ ирсэн байж байна. Одоо би яах уу яах вэ хэлээд өгөөч дээ, түмэн бодол эргэлзээ байна туслаач ард түмээн эхнэр бол гэр орон үр хүүхэд хоол унд хайр халамж бол ярих юмгүй сайн сайхан ч бүсгүй. Харин тэр нөгөө юу нь бодогдод хэцүү байна. Даанч хамт амьдарч эхэлснээсээ хойш дугаараа сольчий гээд байсан юмаа би яах гэсийн нуух юмтай юмуу үгүй бол битгий соль гэж байсан юм. Тэр үед дугаарын солиулчихдаг л байж хараал ид гэж.

50 Comments

  1. Зоригт says:

    Угааж индүүдэж бантан хийж өгдөг хөөрхөн хүүхэн ч амар олдохгүй дээ. Массаж бас хийж чадах уу? Та 2 юу болсон бэ?

  2. Аватар says:

    Аав ээжийг нь сайн хар хэрэв ууж иддэг наргиа цэнгээнд дуртай хүмүүс байвал салсан дээр бусдаар бол чи аав хүн шүү янхан хэзээ ч засардаггүй юм хүлээн зөвшөөрөөд аав нөхөрийнхөө үүргийг биелүүлээд наад хар муухай зүйлийг хаяад урагшаа харж амьдар сайхан амьдруулы гээд суусан бол тэрэндээ хүр

  3. Ggn says:

    Түүнд үнэнийг хэлэхээр гомддог. Харин түүнийг гомдмоор үг хэлэхээр нь бусад хүн гомдох эрхгүй. Тэр юу вэ?” Тэр бол төлөвшөөгүй хүний шантааж, харилцааг эрхэмлэдэггүй эрхийн тэнэгүүдийн тулган шаардалт, өөрөө дандаа зөв бусад хүн дандаа буруу гэж боддог насанд хүрсэн нялхсын буруу бодол оо.

    Зүрхний чинь хандлагыг ер нь ямархан хүн гэдгийг чинь мэддэг хүн бичсэн үгийг чинь зөв дуу хоолойгоор сонсож уншина. Харин мэдэхгүй хүн төсөөллийнхөө дуу хоолой эсвэл өөрийнхөө тухайн үеийн сэтгэлийн байдлаар төсөөлж уншдаг юм шиг.

    Хэн ч хөөгөөгүй байхад зугтана. Хэн ч муулаагүй байхад гомдоно. Ер нь хэн ч яагаа ч үгүй байхад далдуур өсөрхөнө. #ИймХүмүүсБайхЮм #Харилцаа

  4. Болд says:

    Оюутан төгсөх курсэд байхдаа ангиараа нэгнийдээ очоод пиво ууцгааваа. Тэднийх рүү явахдаа л ангийн нэг дажгүй, хөгжилтэй, хөдөлгөөнтэй охинтой тоглоомоороо хөтлөлцөөд, савлуур дээр тоглоод л явлаа. Надад ч таалагдаад. Тэгсэн шөнө нэлээн халцгаагаад хэвтэцгээсэн чинь надруу дайраад. Цамц өмдөнд гараа хийгээд тайлах гэж зүтгээд. Би ч бас хүсэж байсан ч даанч нөгөө талд ангийнхан унтаж байсан болохоор зогсоосон доо. Тэгээ л би гэдэг гэнэн хонгор нөгөө охиндоо сайн болоод бүтэн жил үхтлээ гүйж билээ. Машинаар зөөгөөд, бэлэг зөөгөөд л. Гэвч тэр намайг найз залуу гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан ч бас явуулчихдаггүй байсан юм. Би ч эмэгтэй хүн дасаж дурладаг ухааны юм бодоо л сөм сөмөөр барьцаа ахиулна гэж төлөвлөөд л. Эцэст нь тэр охин нэлээн хэдэн залуутай харьцдагийг анзаарч, болд гэдэг нэртэй эхнэр хүүхэдтэй хүнтэй явдаг байсныг нь мэдсэн дээ. Гэнэт бишээ бага багаар л мэдэж эхэлсэн. Тэгээ л боргилсон сэтгэл сэв сууж этр. Тэр цагаас хойш тэр намайг түлхдэг нэртэй түлхэхээ болж, Би ч гүйдэг нэртэй гүйхээ больсон доо. Ямар азаар тэрэнтэй суучихаагүй юм бэ гэж баярладаг. Тэгсэн бол хардаж үхэх гээд зов байхгүй юу. Яг тэрний дараа нэг онгон охинтой таараад дурлаад амьдарч 2 хүүхэдтэй болсон доо. Бурхан эхнэр 2 тоо л баярлаж явна даа

  5. Зочин says:

    Яг үнэндээ та нарын үхэх гэж байгаам шиг царай зүс хардгаас чин л болж байгаашд. Яаахав царай харж болно гэхдээ бас ухаан, боловсрол, удам судрыг нь харах хэрэгтэй шүү. Царай хараад л хамаг юм аа барьж гүйгээд ухаанаа алдаж сохрохоор ийм болж байгаамдаа.

  6. Adminnn says:

    Эхнэрээ уучлах хэрэгтэй бх шүү. Чи ч бас өмнө нь өөр эмэгтэйтэй шаалцаж явсан биз дээ

  7. Zaya says:

    iim yum baij l baidag shdee. 10 jild bhdaa angi angiar ni tsuvruulj bsan ohiduud odoo saihan eej boltson yavj l baina. Zavsarlagaanaar 00d boovoo ch huhuulj blaa. Ohiduud er ni 16-17 toidoo l evgui mooj bdag shde. Odoo tgd yhvde zasarsan yu zayanii hani gedeg dee.

  8. tuvshin says:

    Hetsuu bgaa ldaa chamd. Gehdee eniig medeh hurtel chi jargaltai baisan uu. Bichsenees chin harval uneheer saihan bsan yum shig bna. Teheer Ene humuusiin ihenhi ni bichsen shig. Ungursniig bitgii durs mart. Ehneree hairla. Tuuniig jargaa.

  9. Oyu says:

    Ehneriin chin untsguus harwal iim yum hiij yawsan baij dajgui huntei suugaad huuhed gargaad saihan yawj baina, mash aztai baina. Harin chinii untsguus harwal uneheer setgeld sewtei yum. Yum hoyr taltai l baidag. Uneheer munguguigeesee bolj tiim yum hiij bsan bol arai uur. Harin show zugaa tsengel huvtsas hunariinhaa tuluu iim yum hiij baisan bol uneheer buzartsan baigaa gesen ug. Hun uiliin uree edeldeg jamtai. Uuruu edelj amjihgui bol huuhed ni edeldeg jamtai. Chi ene talaar ehnerteigee yariltswal chamd hezee ch unenee helehgui l baih. Bi ch gesen helehgui l baih bsan. Tegeheer buur yaay daa gj bodood bwal buu lam ntreer yawaad uzehgui yu. Zam muruu tegshluuleed energy ni bohirdson l baigaa bh tegeed tsewerluulj mewerluuleed yawahgui yu. Huuhnuud yamarwaa neg baidlaar biyee unelsen yum hiij l baidag bh. Commentuud ni barag buh emegteichuud biyee uneldeg uhaanii yum bichsen bhiin. Bi law tiim yum bodoj yawj uzsenguiee gaihaad bhiin. Heden haltar tsaasnaas bolj har yumnii dor hewteh gejuu? Tiim huuhnuud zunduu baidag geheer tegeed nuhruud ni medehgui baidag geheer aimshigtai l sanagdaj baina. Medehgui yum shig tsaraailaad yawaad bwal chi uuruu stresstej duusah bh l gj bodjiin. Chinii l songolt.

  10. Хадаан says:

    Ээ бас л хэцүү л юм, ер нь хүний энерги бузартана гэж байдаг ялангуяа эмэгтэй хүний сав бузартахаар сайн үр хүүхэд заяадаггүй тэгээд л аль ч улс оронд эмэгтэй хүний цэвэр ариун байдлыг машид чухалд тооцогддог. харин цэвэр харилцаа итгэл үнэмшилийн хувьд чамтай учирахаас өмнө байсан юм даа гээд нүдэн балай чихэн дүлий байж болох.

  11. Uran says:

    Olon jiliin umnu mongold bhda 1so ezentei karaoke hoteld solongos helnii orchuulagch hiij blaa. Madam n ug n tusdaa daanch so hel sain oilgohgui bolhoor n bi golduu orchuulga hiij ugdug baisan. Ter ued shireen deerh jims ni 30000tug, tegeed ter ohidiih n 1honogiin sex vilchilgee n bas 30000tug. Solongos zochid ni tanai ohid jimsniihee vnetei adilhan hyamdhan geed horjoontoi ineegeed bdg baisn. Oligtoi tsarailag zaluuhan zochid barag irehgui dandaa haltsarsan tolgoitoi harwaas gaj dontoi nastaivtar hvmvvs ih irne. 18~25 orchim nasnii ohidiig ter heden ajoshi nar mal zvslej bga ym shig l golj shilne, 24,25tai ohidiig hugshin emee bn geed golood bhiig yaanaa. Bi anh tend ajilladag ohidiig muusain yanhnuud gej bodool vl oishoogood bsan ajillah yavtsdaa zarimtai n gaigui dotno bolson ih gaigui aash aranshintai uhaalag aytaihan ohid ch baisn, zarim n ch dee sohor bvdvvleg. Ihevchlen l ger horoolold amidardag , eswel oron nutgaas irsen oyutan ohid ih baisn. Golduu l naiz zaluutai eswel zarim n bvr nuhurtei. Nuguu har ymnuud ni dandaa archaagui ajil hiideggui holgood l ard ni hevtej baidg eriin orontsguud bdgiim bn le. Tiim gazar ajilladag ohid hvvhnvvd mungunii ih shunaltai boldog baih ulam ih olohiin tuld singa, honkong, malaiz, makao ruu ih yavdg , tend 9n shidiin gaj dontoi zavaan erchvvdiin zugaag jinhene utgaar ni gargaj heden haltar tsaas oldog. Zarim ni ter tuhaigaa nvdend haragdtal yarina shde , ihenh ni gaj dontoi yanz bvriin gaj ym ih shaarddag doromjildog, zarim novshnuud n munguu ch uguhgui muridag, zarim n arhi undaand n mansuuruulah em hiij ugch unagaad oluulaa niilj hvchinddeg l gene. Uursdiinh ni songoson zam bolovch bas ih zvderch baij mungu oldog ym shig baigaamaa. Zovj olson munguu zuv zartsuulaad bayn ailiin ohinii dvr esgeed zaisand ord harsh shig bair avaad saihan amidarch bga ni ch bn munguu zuv zartsuulalgui show tsengeend vrsengvvd ni nuguu l yanhnii ajlaa hiisen heveeree ni ch baina. Ihevchlen hvntei suuj ail geriin ezegtei boltsgooson baina le. Nuhrvvd ni medeej medehgui bolool avch suusan bailgui dee huurhiis. Facebook deeree ihenh ni shal uur ner ustai, ugaasaa ter ni ch deer dee. Gehdee anhnaasaa tegj mungu olood sursan hvvhnvvd ter zangaa amarhan haydagguig medhed ilvvdehgui.

  12. Nori says:

    Tiim ohid hvvhnvvd zunduu bn. Manai tanidag hvvhen lav japand shireenii hvvhen hiij bgad daraa n viz n garaagui bolhoor ereen yavj zochid buudald zagvar umsunguu hajuugaar n hujaa nart bie ee vneleed nileen olon jiliin daraa mongold irj 1zaluutai suusan odoo 2hvvhedtei. Nuhur n kino mino hiigeed bdg ymu daa kino nairuulagch uhaantai. Nuhurtei n fb t naiz, svrhii svrhii ym ih bichnee haha hujaatai ywaldsan hvvhnvvdiin vsiig husatsgaay ch bilvv tiimerhvv ym postlson baihiig n haraad ineed hvrch blaa. Dergedeh avgai n hujaad estoi udur shunugui seg boltloo edlvvlj bgaad irsniig ch medehgui neeh dodigor oo haha. Avgai n odoo zurag zuraal neeh zuraach hvvhnii dvrtei. Hen ch teriig haraad japan, hujaagaar yanhandaj ywaad irsen gej hen ch sejig turuhgui.

  13. owl says:

    өнгөрсөн хамаагүй, яг одоо л ямар вэ гэдэг нь чухал шдээ. гайгүй боловсролтой гайгүй ажил төрөлтэй мөртлөө нэх дүр үзүүлсэн, худлаа цэмцгэнэсэн, ямбаганасан, мэдрэмжгүй хүүхнүүдийг бодвол мөнгөгүй зовж үзсэн, хатуу хэцүүг туулсан хүүхнүүд хамаагүй илүү хань болно шүү

    • Sascha says:

      Za ter ch estoi unen shuu. Ajil turul hiideg emegteid zurag hurguu daruulaad, gaduur teneed zugaalj bh tsag zav homs bdg shdee. Goy goy zuragtai, bainga gaduur dotuur heseel, gangalaad yavaad bdg, surguuli soyol, ajil turul yanaa gej sanaa zovoh yumgui huuhnuud “sugar baby” bh magadlal undur shu.

      • Sascha says:

        Ooo, Shuri-giin door bichij bsiin uul ni. Buruu gazar reply hiichlee

  14. ai evgui l ym bn says:

    za tegeed ter ehneree togooch ch ymuu ydaj ymar neg mergejil ezemshuulee , zaaval deed bolovsrol bish ymar neg hool olj ideh ym , oedol esguur ,togoochiin kurs , joloonii kurs geh met , aii mong goriguie ee , zasarsan esehiig ni medehgui sh dee huuchnii ym ni sedree ch uuu

    • Тэгдиймдаа says:

      эмэгтэй хүний зовлон их юм. Би одоо хэр нь онгон. Сүүлдээ үүнйигээ хэлсэн биш онигоо болж хувирсан. Арай ч дээ одоо болтол уу гээд л инээнэ. Гэтэл хүнтэй байснууд нь янхан нэр зүүчихнэ. Эрчүүд та нарт яг юу хэрэгтэй юм бэ?. Үнэндээ би онгоэ эр хүнд ч үнсүүлу болзоонд уригдаж үзээгүй, итгэх үү та нар би цариалаг туранхай цагаан эмэгтэй байгаа, гэтэл хүн гарч ирдэггүй. Ер нь танай эхнэр бусад эртэй харьцаж үзсэн учраас эргээд чи танилцах үед чамд илүү таалагдсан байхдаа. Учир нь эхнэр чинь нээлттэй ямар үед эр хүнтэй хэрхэн яаж яриагаа ярьвал тохиромжтой гээд бөөн туршлага. Энэ нь л чамд таалагдсан шүү дээ. Тийм биш гэж үү. Чи надыг харвал нэг нүдээрээ ч анзаарч харахгүй, учир нь би онгон эр хүн харахаараа ичдэг газар ширтээд нүүрээ нуугаад өнгөрнө гэх мэт. Харин ч чи их азтай юм биш үү. Эрчүүд та нарт тэс онгон эмэгтэйчүүд үнэндээ таалагддаггүй шүү дээ, эсэргээрээ

  15. ai evgui l ym bn says:

    Ymar durandaa l tiim zam songov gej dee etseg eh ni gej zaaj zuraad amidraliig ni chigluulj ogoogui arhichin humuus bol hetsuu sh dee , tegeed tsetseg tsevruu shig nasan deeree yvsan emegtei huuhed ene hotod hol aldana shuud dee , hun l ym chin untah , ideh , omsoh zuuh avtobus unaa geed l hereglee dutah gachigdah asuudal baisan l bailgui , harin chamtai suusnaas hoish chamaig araar chin tavij bnuu gedeg ni l chuhal , aa bas neg iimerhuu zamaar yvj sursan humuus joohon ydrah , zudreh , mongonii gachaald oroh uedee butsaad eniigee hiih geed baidag gne lee shuu , bi bish iim humuusiig ajild mergeshuuleh (oedolchin , ger tseverlegeenii bag geh meteer surgaj ajilluuldag ,tsalin baga ) neg tiim tosolorhuu ym sanaachilah geed buteegui , tsalingaa golood nogooduul ni oor ooriin zamaar yvsan gedeg , manai naiz huuhen ter tosliin bagt ajillaj bsan , ter huuhnuud zarim ni nohortei , nohor ni bolomjiin tsalin mongo olj irdeg bolovch gutal huvtsas avah mongonii hereg garanguut nogoo ajlaa semhen amjuuldag geseen. Magadgui tegeed nogoo egchteigee odoo boltol utsaar yridag baij boloh ym ugui bol yu gej ter divangaraviin egch ni terentei odoog boltol holbootoi baihiig huseh bilee ,ai medehgui onoo margaashgui toroh dohson hun hurtel biee massajnii gazraar ajillaad yvj baina gej yridag

  16. өөр секс says:

    Чиний хамгийн ариун нандин гэж бодож итгэж хайралж байсан зүйл чинь ганцхан хормын дотор хамгийн муухай адгийн зүйл болсонд чи их гутарсан байх. Гэхдээ энэ бол өнгөрсөн явдал. Одоо чи өрхийн тэргүүн болсон гэдгээ бүү мартаарай. Чиний ямар байхаас танай гэр бүлийн ирээдүй шалтгаалана. Чи өнгөрсөнрүү эргэж буцах аваас ирээдүй чинь яг тэр өнгөрсөнд л үлдэх болно. Эхнэртэй бүү хэл итгэл үнэмшлийг нь битгий нураа. Улам хайрал чамд хариу нь хэд дахин ирнэ. Утсыг нь хурдан соль. Энэ үед л чи ухаан зарж тэвчиж чадвал жинхэнэ эр хүн болжээ гэж бодоорой. За амжилт

  17. D says:

    Er ni ehner avahaasaa omno uridah amidraliig ni sain sudlah heregtei shu. Ynhan bsniig ni ah duu hamaatan sadan chini medchihvel buh nasaaraa nudnii bulai bolno. Chi duurch gehed ur huuhded arilahgui muuhai nertei bolno. Buh huuhduudee nasaaraa ynhanii gej duuduulahiig hen husehev dee.

  18. шүри♡´・ᴗ・`♡ says:

    Яг үнэндээ хэнтэй суусанаа та нарын ихэнх нь мэдэхгүй л яваа…
    залуусын инстагаас харан биширч фэйст хариу чатын хүлээж суусад гоё гоё охид хүүхнүүд яаж мөнгө олж амьдардагыг залуус юу ч мэддэггүй шдээ. тэд Шууд бие үнэлэгч гэж статуст ордоггүй ч нууцаар ашиг сонирхолоо хуваалцаж амьдардаг. Тийм сайн ах нараар тэтгүүлэн амьдардаг байсан охидууд зөндөөг мэднэ. Одоо бүгд л ээж эхнэр болцгооцон яваа….
    шүтэн бишэрдэг crush чинь бие үнэлдэгийг мэдэхгүй болзоонд гуйгаал гүйж байга даа инээдтэй нь. Хойд өмнөх явдал сөхөөд байвал бидний хэн нь аз жаргалтай амьдарч чадах вээ. Туулаад гарсан алдсан үеүүд дээр нь зориудаар төвлөрч хэн хэнээ зовоох ямар хэрэгтэй вэ. Бие нь ариун бус ч дотоод мөн чанартаа нандин сайн бүсгүй байвал хайран биш үү. чи түүний яг юунд нь татагдсан юмбээ…

    • Sascha says:

      Za ter ch estoi unen shuu. Ajil turul hiideg emegteid zurag hurguu daruulaad, gaduur teneed zugaalj bh tsag zav homs bdg shdee. Goy goy zuragtai, bainga gaduur dotuur heseel, gangalaad yavaad bdg, surguuli soyol, ajil turul yanaa gej sanaa zovoh yumgui huuhnuud “sugar baby” bh magadlal undur shu.

  19. undraa says:

    7 honogt 3 jild 156 huntei untsan baina FB neree ayagui bol ooriinhoo ner taviagui baigaa daa yavdaltai notoi baisan huuhnuud tegdeg yum baina lee shal oor ner tavichihdag esvel solongos yaponoor bicheed tavichihdag huuchin yavalddag baisan erchuud ni haigaad baidag yum shig baina lee

  20. Ггн says:

    Өнгөрсөн түүх нь цэвэрхэн хүүхнүүд туршлагагүйм чинь чамд бүр таашаал ч өгөхгүй тэгээл мцлт юм бишүү.

    лав онгон шингэн бсан бол омог бардам зантай эвийг чинь олж эхнэрийн кареерийг Тултал нь эцсийг нь үзэх ухаанаа ч олкуу бараг хүсэж ч бгагүй тууж явдаг бхө. Ямар ч юм 2 талтай, нээх олиггүй ханьтай бол далдруулж чадкуу бн гээл үрчийнэ, үнэн лаг ханьтай бол маньдаа ч олдкуу заваан юмнууд толгойг нь эргүүлчих вий гээд бас л өөр төрлийн зовлон олж зовно.

    Их гоё эмэгтэйлэг хүн олж авсан болтой. Хэт эршүүд гүргэр өөрийгөө аргалаад гэрийнхнээ ч чирээд явдаг хүн бас л чамд зохиочуу бараг л баргийн эртэй зохицохгүйдээ гэрт эрх мэдэл булаалдахгүйгээр болгож бүтээх гэж эрвийх дэрвийхээрээ амьхандаа хичээгээд бга авгай бэлэн заяачингуут бас ямар юмаа хийгээд өнгөрсөнтэй нь ч Эвлэрч чадкуу Эргүүтээд бган.

    Ажил хийгээд амиа тээчихээр хүүхнүүд чамтай зууралдаж авгайн үүргээс давкуу гэрийн хорионд амар хэвтлээ юу гүй л бхгүй юу. Харин ч туулсан замнал нь одоогийн чамд таалагдах хүүхнийг бий болгосон бн. Би ж.нь массаж хийж чадахгүй, үзээ ч гүй ази хүүхэн гэхээрээ л үйлчлэх чадвартай албатай гэж андуурах хүн гарвал ёстой май гэчмээр хэт бардам талдаа хандлага жаахан эвгүй эвгүй кк. Чи нээх хайр татчаагүй л бол ёстой маниараа гэрийн авгай хийлгэнэ гэвэл сорри би өөрөө гэр бүлээ тэжээхийг чамаас илүү чадахаар бхад чи ч бас өөртөө хоолоо хийж өөртөө гэлтгүй үйлчилж сур л гэж тулгана найраа бхгүй, танай хүн шиг үг дуугай үйлчилж давхиад бх ч гүй.

    үйлчлүүлж л үзсэнээс үйлчлээд гүйх сэтгэл ч чадвар ч бхгүй учиргүй хайр дур татчихмаар хүн гарч ирж л шинэ юманд суралцдаггүйн бол ёстой сорри ойр орчны эрчүүд хэзээ ч тэгж тахиж шүтээд бхаар дийлцэн лаг санагдаж бга ч гүй. Зарим Юмыг мэдкүү явжийх ч заримдаа амар л даа. Би бас нөхрийнхөө нууцыг мэдчихсэнээсээ болж хүн гэж тооцохоо болиод дотроо хөндийрөөд тэгж мөнгө халамжаар угжихаа болиод салалтад 3-4 жил бэлдсэн бдгийм. Угаасаа ч нмг хань ижил биш хайртуудыг нь спонсорлох АТМ гэж л харьцдаг болсон бсын блэ. Чиний хувьд бол чамайг гээд хамгаа зориулж бга хүн бн гэхээр гоё л юм. Чи бас хүн татах чадвартай засрах шанс үүсгэдэг лаг л юм. Над шиг баавгайны талд ажилладаг сэтгэл нь цаашаагаа ханиасаа хүүхдийнхээ хоолыг булаалгачихгүй шиг яасхийж эвтэйхэн зайлуулах вэ гээд эргүүтээд суужийснаас бага л зовлон бн. Бараг чи дампуу гарын ирээдүйг гоё зурсан гавьяагаараа буян их хураах бха.

    Надад хил давж бгагүй Үеийн мгл эрчүүд Жо юм үзээгүй Хүндлэл хүлээЧихээр чадалтай үнэнч шударга хэд нь ховордуу хөрөнгө оруулалт бага хийгдсэн хөдөлмөрч бус хүүхдийнхээ бүү хэл өөрсдийнхөө ирээдүйг 10 жилээс цаашихаар алсруулж төсөөлөх чадваргүй ер нь л тээртэй санагдаад бдаг. Лагуудыг нь бол охидууд зүгээр байлгадаггүй бхө. Гадаадад байр авна гэвэл бараг тархинд нь багтдаг болтол цаг их орохымөө. Амьжиргаатай хэд нь америк кореад удцан монгол биш болчоо биз.

    Дүү нарЫн үе гоё болж бга бхө. Яаж тэгж өнчин өрөөсөн бж лизинггүй байр авч бараад бна жаал ам халаач хө. аав ээж ах дүүтэй хэд нь хулхидуулж зулгаалгасаар бгад нэг юм шовойлгож ч баркуу яваад бх шиг. Хэдтэйдээ авч бсын. Байртай бол хайртай гээд гүйжийдэг улсыг яаж ялгаад бнаа

    • Зочин says:

      Jo goe nairuulgatai bichmeer bna gegeen suuliin uyd chinii replyg jo oilgohgui bgaa shuu hha.

  21. Зочин says:

    Засарсан янхан заяаны хань гэдэг биз дээ. Охиноо ч бас ээжийх нь явсан замаар явуулж, зовоохыг хүсээгүй бол мэдсэн ч мэдээгүй мэтээр залгиад амьдар. Чамаас өмнөх амьдралдаа зовлон үзсэн байж болно чи харин битгий улам зовоо. Хэрвээ үнэнг нь хэлвэл чамайг орхиод явж мэдхээр юм байна. Тйим учраас хэлээ хазаад л охин үр, эхнэр 2оо хайрлаад л амьдардаа. Мэдээж хүсэхгүй бол салж охиныхоо амьдарлыг ээжийх нь явсан замаар явуулж ирээдүйг нь зурах байх даа.

  22. BaT says:

    Архичин эцэг эхтэй эсэхийг нь олж мэдэх хэрэгтэй байх, тэгээд үнэхээр архичин эцэг эхтэй бол тийм замаар явсанд нь гайхаад хэрэггүйл байх даа, тэр хүний амьдралаар чи явж үзээгүй шүү дээ, эмэгтэй хүн жаргалдаа ташуурсандаа тийм замыг сонгодоггүй байх, мэдээж тийм замаар явсаныг нь зөвтгөхгүй л дэ, би ч залуу монголд байхдаа саун массажаар орж л байсан, үнэтэй үнэтэй хүүхнүүдийг эдэлж л явлаа, зарим нь бол үнэхээр тийм замаар явдаг гэж хэлэхэд итгэмээргүй л охидууд байдаг, гэхдээ тэдэнд дурлаж байсангүй ээ, хэрэгцээгээ хангаад л өнгөрч байлаа, эхнэртэйгээ ярилцаад үзсэн нь дээр байх, ярилцахгүйгээр харилцаа мууддаг шүү дээ, шинэ дугаар авч өгөөд, фэйсбүүк, инста хаягийг нь устгуулаад, огт өөр нэр усаар сошиал хаяг нээж өг, тэгэхгүй бол хуучин хаяганд нь үйлчлүүлдэг байсан залуу ч юмуу байж л байгаа, эсвэл хамт ажилладаг байсан хүүхэн ч юмуу, миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биздэ, аль блох тэр замаас нь холдуулж мартуулахын тулд ийм зүйл хйих хэрэгтэй байхаа, тэгэхгүй бол үйлчлүүлж байсан залуус нь бичихийг үгүйсгэхгүй шд. Хүний амьдрал гэдэг баялаг юм байна лээ шүү, би гадаадад сурдаг, энд байх хооронд эхнэр маань өөр нэг залуутай явалдаад бөөн л юм болж байна, нөгөө залуу нь чааваас өрөвдөлтэй хүн тоохооргүй боловсролгүй шахуу нөхөр юм, эхнэр маань итгэтлээ доошоо орж ийм хүнтэй явалдаад байгааг нь бодохоор гол зурагдах шиг, охин минь л хэцүү байна даа, чиний амьдрал бол эхлэж байгаа сайхан л амьдрал байна, бүх зүйл чамаас шалтгаалах болжээ, миний амьдрал бол нүдэн дээр минь нурж байна даа, одооны залуучууд чин ихэнх нь хүний амьдрал үймүүлсэн, арчаагүй, бэлэнчлэх сэтгэлтэй хүмүүс болсон байна шүү.

    • Эр хүн says:

      АНУ-д нэг найзын маань эхнэр баарны бүжигчин бараг биеэ үнэлэгч байсан юм байна лээ. Нөхөр нь Вьетнамд янхан авч байгаад нөгөөдөхдөө сайн болоод бараг өдөр бүр очсоор байгаад сүүлдээ авч суугаад АНУ-д аваад ирсэн тэгээд нээх тэрийгээ нуугаад байдаггүй бараг хайр дурлалын гал халуун түүх болгоод л яриад байдаг байж билээ. Эхнэр гээд Вьетнам хүүхэн хөөрхөн ааштай гоё эгч л байсан тэр түүхийг сонсоод ёооё би байсан бол боож үхэх байсан даа гэж бодож байсан харин ухаантай тэвчээртэй хүмүүс чинь шал ондоо юм байна лээ. Эхнэр нь нэг удаа Нөхөр маань байгаагүй бол хэзээ ч би ийм сайхан амьдрал байх байсныг мэдэхгүй миний амьдрал хар барааны түүх болох байсан харин нөхөр маань ирээд миний нүдийг нээгээд зогсохгүй амьдралыг аварсан гэж хэлж билээ Чи хайртай хань халамжтай эхнэр олж авчээ. Тэр хүний өнгөрсөн баларсаныг сөхөж сэтгэлийн шарх амьдралын хар бараан өдрүүдийг нь сөхөөд хэрэггүй шүү. Угийн чамайг мэдчих вий гээд гол нь харлаж яваа байх. Сайн залуутай таараад сайхан амьдралтай болж байгаадаа их л баярладаг байх. Хүний өнгөрсөнийг нь ухаж битгий зовоо харин ирээдүйг нь гэрэлтүүл тэгэж чадвал хань чинь чамд улам бүр итгэж энэ амьдралыг та хоёр аз жаргалтай туулна. Эцэг эхгүй түшээд авах ах дүүгүй бүсгүй хүн амьдрахын тулд хэцүүг л туулсан байх. Түүнд сайн ээж байх сайн хань байх өнгөрсөнөө орхих чамайг хайрлах чамд итгэж эхлүүлсэн сайхан амьдралыг нь улам төгс болгох итгэл өг . Өнгөрсөн хугацаанд уулзаж учирсан эрс нь амьдралынх нь хамгийн хар бараан дурсамж доромж түүх эргээд хэзээ ч очмооргүй гутамшиг байгаа чамтай учраад эр хүнийг өөрөөр харж чам дээр таашаал авч чамаас эр хүний хайрыг мэдэрч эр хүн аав хүн хань хүн ийм байдаг юм байна энийг алдчихгүй юмсан гэж бодож яваа байх. Чи бүхнийг ухаж сөхөж ярьвал хань чинь насан туршдаа өөрийгөө буруутгаж хар буруугийн замаар алхах болно харин түүнд тийм зам битгий өгөөрэй. Сайн аав сайн хань хэвээрэй байгаарай.

      Битгий өнгөрсөнийг сөхөж

      • Зочин says:

        Eр нь бол удам угсаа, боловсрол их чухал судлах хэрэгтэй. Гэхдээ тийм сайн сайханууд нь цөөхөн болохоор хүн болгон удам угсаа сайтай, хүмүүжил боловсрол тэгш хүнтэй ханилах боломжгүй юм даа

  23. Batjav says:

    2-3 jil hiisen bol dor hayj 800-1000 boob huhsun bn. bas araasaa byats shaalguulj baijde. za odoo yahavdee. chinii l tavilan um daa. end ingej bichlee geed chamd ulam hetsuu bolno. er ni niutsiig hadgalaad uurtuu l avaad uldchuul oloooon jiliin daraa chi zub um hiisnee medne. uhjiisen pyazda be chi chin

    • Mei says:

      Eviidee neg zamaa aldah gej yavsan hunii saihan ohin.odoo hani ijil buten amidraltai boloh gej bhad ene heden uhej bsan huuruudiin bichsen commentiigee.amidrald am garch boldogguie gej.hun yu ch tuulj bno shuudee.amidral baylag.magadgui sain hanitai bolood umnuh har darsan zuud shig amidralaa martaj az jargaltai amidrah boltugai

  24. dak says:

    aawj eej muutai naashaa gh ah duu hamaatan sadan muutaidaa tiim zamaar heseg yawsan baihaadaa odoo nohor huuhedtei bolood amidralaa shineer ehleh gj baigaa baihaa chmd halamjtai sain eej bol ongorsniignr martah gj hichee bich gsn chinii orond bsn bol bodogdooll hetsuul baina bh ghdee chamd ingjil zowloy hoorhii emegteig btgii ongorson aldaagine yarij hemelj zowoogooroi uldsen amidralaa ta hoyrtl zoriulj chiniil derged bainaa itgeltei baigaarai

    • Zochin n says:

      Chamtai uulzhaas umnuh amidral shdee yagad zaaval bodoj shanalaad yvaad bgn ungursniig n bish odoo bgaagaar n hairlaad yvbal zugeer ym shg bhin ter hun aldaal biz odoo uhaaraad saihan amidrii gj bhad tgd uuj idcheed ehnertee helj gomdoovdoo ehner chin chamaig medseniig medvel uuruu yvaad ugj magadguil yumdaa

  25. zochin says:

    Чамд эхнэрийн чинь өнгөрсөн нь биш одоо, ирээдүй нь чухал байвал тэгээд жаргана дөө. Тухайн үед буруу замаар явж буруу аргаар мөнгө олдог байж. Харин чамайг мэдчихвий гэж үхтлээ айж явдаг ч юм билүү, чи харин мэдсэнээ хэлчихвэл буруугаа үүрээд өөрөө чамаас яваад өгвөл яана. Өнгөрсөн юмыг одоо яалтай вэ? Чиний ар талд сайн зогсож сайн эхнэрийн үүргээ гүйцэтгэж хичээж байхад нь өнгөрснийг сөхөж амьдралдаа зовлон нэмээд юүхэв дээ хө.

  26. Bb says:

    Магадгүй, буруу зам руу орж үзсэн, ухаантай хүн яаж зөв явахаа илүү сайн мэддэг байх… Сайн бас сайхан эхнэрээ хүндэлж яваарай, ховор шүү

  27. батаа says:

    hun uurchlugduj bolnoo. chi ehneree harin gomdooh ymuu amidral chin hetsuu bolood irwel harin butsaad nuguu amidralruuga orj magadgui chi l uhaantai baigaarai.

  28. Ariuka says:

    Minii tanidag zaluu saund orj bie ee vnelegch avah gej orood ter yanhandaa barag anhnii hartsaar durlaad hoinoos ni guij haraij baij avch suusan. Ter zaluu ter ued oligtoi orlogogui baisn bolhoor ehner ni nuutsaar duudlagaar massage hiij bgad hvrtel nuhurtu barigdsn gesn. Dundaasa hvvhedtei bolod udalgui saltsgaasan, salanguta engiin daruuhan tsarai muutai hvvhentei suugad udalgui amidral ni nileen deeshilsen. Odoo nugu saunaas avsan huuchin ehner ni odoo hvrtel saunda ajillasaarl bga gej duuldsn. Tanai ehneriin huvid bol uur bn urd ni heseg tegj yavj bgad bolison, odoo ail geriin sain ezegtei bolson bnshd tiimes oilgood ter tuhai ym yarij setgeld ni bitgii ym hii, uuchlaad amidraad l baij de.

  29. RAY says:

    tm gazar ajilj bsan bol 200 300n zaluugiin door hewtsen bhdaa

  30. ASD says:

    Zadarch yva ohinos zasarch yva ya ilu gdgde. Ungursniign bitgii durs, ter hund chni ch gsn bodgdod hetsu bga bh, goln odo chmtai bhda tim zuil hiigeegui, hiihgui bhn l chuhal. Negnt bolood ungursn zarim zuilsiig nude aniad unguruuh hergtei. Harin halmj haira bitgii bagasgaarai.

    • Sugarmaa says:

      Sanal neg bna hun bolgon omnoh amidrald sain muu zondoo yum tohiolddog, harin ireeduid muu muuhai baihaa boliod zasrah ni humuun bidnii malaas yalgarah gants zuil shuu dee, zahidliin ezend helhed SANAA zowoh hereggvi saihan yariltsaad oilgoltschih, UUCHILJ chadsan bol dahin bitii sohoj yariarai AMJILT

      • Mogi says:

        Янханы үг бна. Бас өмнөх явдалаа цагаатгах санаатай хаха. Гэхдээ үнэн үнэн өөр яах ч билээ новшын амьдралыг.

    • bathuyag says:

      хэнч мэдэхгүй бол дуугаы л бай тэр бол ухаан тэрнээс аймаар хүүхнүүд эгч нар бна эгч гэдгээ мэдэхгүй залуу хүний амьдрал хохироож гэр бүл там болгосон миний бидний хүүхн хайр сэтгэл гээд тийм бузар хүүхнүүдээс эрчүүдээс хол яваарай

      • Saihan negen says:

        Emegtei hun nandin chanaraa hadgalj yavah in odor bur tulaldaand ordogogtoi yag ijil …herveee tsarailag ov tegsh bol bol zam had hurtel shirtsen hartsiiin dairaltand ortdog…ehner chin shn busgui bh…hun burt tuuh biii…..bi ger buliiin huchirhiilliin tovd sain duriiin zovloh ajiltnaar laj bsn….tend sain ger buld torooguin tedniii buruu ym daa geh haramsal torj bsn….chi uneniig medseneee helsen ter mochid l ger buleee ALDANA uund harin beltgeltei baigaarai…ehnergui,huuhedgui amidarna…bid uuchilj chaddag ch martaj chaddaggui ….martaj chadahgui uchiraaas hamt amidarch chadahgui….hosuudiiin arai iluuu uhaaantain iluu zovdog gej ertniii ug bdg….tiimeees chi buhneee aldahad belen bgaarai….heleed haluuun dulaan ger bulgui boloh in 99 % huvtai…chi l shiidej deee….

  31. Амжилт says:

    Чи эр хүн шдээ эхнэрээ охин шигээ л хайрлаж яв эхнийх биш ч гэсэн сүүлийнх нь бай. Илүү дотно бай өнгөрсөн түүхийг нь битгий ярь эцэг эх муутайгаас буруу замаар хальт шүргэж битгий буцааж тэр замруу нь түлх илүү уужуу бас жудагтай чи одоо тэр хүнийг түлвэл бүх чиний бүх амьдрал бас нэгэн үе чинь давтагдах болно. Чи ч бас өөрийнхөө өнгөрсөнийг давтмааргүй байгаа биздээ. Архинаас хол бай яаж ч сэтгэл сэргэсэн бас гутарсан архи битгий уу гуйж байна чи жижиг бодолтой хямдхан битгий амьдар гэр бүлээ үнэ цэнэтэй байлга чиний гэр бүлийн үнэ цэнийг чи л тодорхойлно бусад хүн хожим юу ч гэсэн битгий муу муухайд боломж олго. Сайхан хичээж амьдраарай

    • Hairtai bol suhuh heregguidee says:

      Ta nar medehgui l bolohoos , mash olon hun end yanhantai suugaad sain saihan amidarch baigaa!

      80% ni yaltachgui biye uneldeg , 20% bol durandaa , huvtsas show mungu , naiz zaluugaa tetgeh gej biye uneldeg

      Mungugui zahiin zaluustai untaad yavdag huuhnuud , unegui yanhan l gesen ug shdee …

      Minii medeh, Macao-d 10 garui jil ajillasan huuhen , Mongold uchnuun bair mashintai … yaltachgui nas ni bolood , mongold ochool udaachgui huntei suugaal huuhedtei bolson shdee !

      Zaluudaa uuriiguu gaigui ailiin ohin , USA-d ajillaj amidarsan geed… tednii ger buliin buh zuil , ternii pussy-r olson mungu !

      Harahad hezeech tegej bodomgui ohiduudad zunduu l biye unelj baisniig medne!

      Myanganbayariin menget Ariuntsetseg , Nora , Aqua Uma geel … Japan & solongos karaoked …

      Mongoliin zaluuchuudiin holboonii terguulegch yu yu bilee geed huuhen Singapore- d …

      Zaisangaar duuren bairtai goyo ohiduud 70% ++ ni biye unelj olson munguuruu l amidarch baigaashdee …

  32. quuqu says:

    дахиад хуурахгүй бол тэгээл ярилцаад зохьцсон нь дээрдээ

  33. dak says:

    aaayaya ene bol naad taliin jishee shuudee odoonii ohiduudad itgehiiin arga bhgui ulaanbaatar hotoor duuren saun massaj yanhanii gazar dandaa 18-20 nasnii ohiduud bas manai naiz urd ereend yawj baigaad neg owormongol zaluugaas duudlagiin huuhen awsan chin yuun tegj biye unelehnj baitugai zagwariin shound orood yawsanch amjilt uzuulheer hoorhon 2 ohin baisan gej baigaam chin ayultai 20 ood nasnii duu nartaa handaj helhed ehner bolgoh gj baigaa huniihee urdah hoidhiig sain sudalj baigaarai

  34. Зочин says:

    Чамд хэцүү байгаа. Төсөөлж байна. Мартаж чадахгүй бол эхнэрээсээ салж болно. Хүүхэд өнчирнө. Дараа нь эргэж буцмаар байвал яах уу? Шийдвэр гаргахаасаа өмнө үр дагаврыг нь сайн бодоорой. Ийм үед уух хэрэггүй. Уусан үед зөв шийдвэр гарахгүй. Хэрэв эхнэр чинь одоо ийм тийм асуудалгүй бол дотроо нууцлаад өнгөрсөн нь зөв. Хэцүү л дээ. Эмчлэгдэхгүй өвчин, үхэл хагацал гээд энэ байтугайг үүрч байгаа залуус байгааг сана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.