Би үзэн ядаж байна…

Хүн цөхөрч урам хугарч хажуудахаа үзэн ядаж эхлэхээр сүүлдээ нулимс ч гарахаа байх юмдаа. Би нөхөр хоёр хүүтэйгээ хадмындаа амьдардаг. 5 жилийн хугацаанд жирэмсэн байхаас ахиулаад өдий хүртэл хоёр хүүгээ аавгүй болгохгүй гэж өчнөөн доромжлолыг тэвчиж ирсэн. Одоо цөхөрч байна. Мэдээж энэ хугацаанд сайхан зүйл байсан ч саар нь дэндүү их. Би нөхрөө үзэн ядаж зүгээр л ахиж хармааргүй салахыг хүсээд байх юм. Сүүлийн 2 жил бол хоёр хүүгээ бодсондоо л хадмынд байна.

Нөхөр маань архи уудаг долоо хоногт 1 удаа заавал ууна. Уухгүй хамгийн удаандаа 14 хонодог. Уухдаа агсан их тавина аа. Согтоход нь анх аяыг нь дагаал дуугүй байдаг байлаа. Одоо бол бүр зугтмаар үхмээр болдог. Хамгийн арчаагүй нь гэртээ хашаандаа юм хийх болгондоо архи ууна. Би ч сүүлдээ бараг эвлэрсэн шиг за за ямар нэг аргаар уух л байхдаа гэсэн шиг уу уу л гэдэг болсон. Ингэж архитай эвлэрч суугаа өөрийгөө бодохоор дургүй хүрч заримдаа өөрийгөө өрөвдөх юм. Элдвээр доромжилно. Байнгын архидалт хадмын яхир зан. Энэ бүгдийг би хоёр хүүгээ аавгүй өсгөхгүй гэсэндээ л тэвчдэг байсан. Жирэмсэн байхад өөр хүүхэнтэй нэг хөнжилд унтаж байхад нь гардаж авсан. Тэр үед тэр хүүхнээ өмөөрч намайг хөөж туугаад агсарч байсан нөхрөө арай гэж дотроо уучлах гэтэл нөгөө хүүхнээсээ заг хүйтэн гэдэг өвчин авчирсан байсан. Тэр үед л би орхиж явах байсан.

Гэтэл би юу ч болоогүй юм шиг нөхрөө уучлаад тэврээд хэвтсэн. Би бодохдоо ингэж уучлаад өнгөрч байхад цаашдаа нөхөр илүү их хайрлах байх л бодсон. Гэвч нөхөр маань миний сэтгэлийг дэвсэлсээн. Ахиад ч хоёр гурван хүүхэнтэй орооцолдсон. Нөгөө өвчин авсан хүүхэнтэй ахиад ч ярьсан байсан. Энэ болгонд миний дотор үзэн ядалт үүсэж гомдож сэтгэл минь уйлж байсан ч би хүүхдээ л бодсон. Учир нь би аав ээжийн хайранд өөрөө өсөөгүй болохоор. Үеийн охидоо ээждээ аавдаа эрхлээд обрушик авахуулхад нь маш их атаархаж өссөн. Эцэг эхийн хуралд хамгийн дургүй хүүхэд нас минь өнгөрсөн болохоор би хүүхдүүддээ ийм ганцаардал амьдын хагацал үзүүлэхгүй гэсэн дээ л тэвчсэн юм.

Одоо харин цаашдаа хоёр хүүгээ бодоод ирээдүйг нь бодоод нөхрөөсөө салмаар санагдаж байна. Хутга мэс баридаг. Элдвээр доромжилж хараадаг хүүхдийн дэргэд хүнтэй архиддаг эцгийн хажууд хоёрын хоёр хүү яаж өсөж ямархуу төлөвших бол гэхээс айж байна. Нөхрийг уух болгонд хадам талаас бүхий л бурууг надад өгдөг байсан. Ганц миний талд байсан нь хадам эгч маань л байдаг. Хийгээгүй хэргээсээ болж нөхрийнхөө архи ууснаас болж нөхрийнхөө мөнгөний үрэлгэн байдлаас болж дандаа би хадам ээждээ элдвээр загнуулдаг байсан. Байнгын л сал сал та хоёр бүтэхгүй. Эмэгтэй хүн арчаагүй болохоор эр хүн ингэж явдаг л гэнэ. Өдий хорин хэдхэн насандаа ганц эрийн арга олж чадахгүй л гэнэ.

Аав ээж чинь амьд юм уу яагаад охиноо гэдгүй юм, чи өнчин байсан бол амар байсан л гэнэ. Ах дүү муутай л гэнэ. Манайд хоосон ирсэн л гэнэ. Энэ болгонд би шархлаагүй би шархалсан гомдсон. Гэхдээ л миний нөхөр хүүхэд хадмынд байсан болохоор би хадмындаа чихгүй юм шиг л амьдарч байсан. Хулгайд хүртэл хардагдаж байлаа. Нөхөр агсан тавина. Хадам ээж агсан тавина. Элдвээр л доромжлоно. Нөхрийн хамаатны ах дүү нар нь бас доромжилно надад дургүй. Ах дүү нар яагаад дургүй нь ойлгомжтой. Нөхөртэй маань архи уух гэхээр би уулгадгүй. Эрүүл орж ирэхэд нь би хадмын хэн нь ч орж ирсэн цай хоолтой л байдаг. Харин согтуу үед нь гэрт архи уух гэж оролдоход нь би алалцаад л хөөгөөд гаргадаг.

Урьд шөнө бас л хадмынхаа ахтай хэрэлдээд гэрээсээ хоёр хүүхдээ аваад гараад ирлээ. Нөхрийн маань гэрээс хадмууд сав л хийвэл агсан тавьж хөөх юм. Би сайн бэр болно гээд хүүхдийн дэргэд архидалт болохыг зөвшөөрч чадахгүй. Муу бэр байвал байна л биз тэр надад хамаагүй. Ер нь хамаатантай нь архи уулгахгүй болохоор тийм л үзэшгүй муу бэр болчихдог бололтой. Харин ч би өөрийгөө сайн байсан гэж бодож байгаа. Өнгөрөөд 10 жил болсон хадам аавдаа байнга л майнийн ерөөл уншуулдаг. Зул барьдаг. Хадмынхаа хашаа хороонд өнгө нэмэх гэж хичээдэг. Хадмын талаас хэн нь ч орж ирсэн цайтай ундтай л байдаг. Гэхдээ энэ бүгдийг ойлгож ухамсарлахгүй нөхөртөө их дургүй хүрч гомдож байна. Би нодлин намар ээжийгээ алдсан. Хавар нь намайг өсгөж өгсөн ээж шиг эгчийгээ алдсан. Миний хувьд амьдралын хүнд цохилт болсоон. Энэ үед зул барихад буян хийхэд хадам маань уурладаг байсан энд зул барих хэрэггүй. Ямар ядаргаатай олон буян хийдэг юм гээл уурлаж байсан. Эгчийгээ алдахад буян хийхэд нь би оролцож чадаагүй. Намайг явах гэхэд бас л хадам ээж уурлаж бид хоёр ширүүн л маргалдаж байлаа. Энэ мэтчилэн нөхрөөс гадна хадам ээж ч надад сэтгэлийн шарх их өгсөндөө. Ёстой амнаас нь яаж ийм үг гардаг юм бэ гэмээр үг хэлж гол гонсойлгодог. Гэхдээ хадам ээжийн зан зөөлөрсөн.

Гэвч миний гомдол тайлагдаагүй ээ. Энэ бүхний эцэст өөртөө гутрах юм. Хоёр хүүгээ гэсээр өөрийгөө зүгээр л хэн ч биш шалны алчуур шиг л болгосон мэт мэдрэмж. Үхий гэсэн ч үхэж чадахгүй авий гэсэн ч авч үлдэж чадахгүй амьдрал. Ганц л хүнд баярлаж явдагдаа. Хадам эгчдээ баярлалаа. Хоёр хүн хэрэлдэхэд хоёуланд л буруу байдаг. Тэр болгонд нэг талаа барилгүй хэнийх нь зөв бурууг ялгаж салгаад хэлчихдэг. Загинах үедээ загнаж хайрлах үедээ хайрлаж байдагт нь баярладаг. Хадам эгчдээ уйлтлаа загнуул ч явлаа. Гэхдээ би хадам эгчийгээ төрсөн эгч шиг л санадаг загнаж байгаа нь ч миний төлөө мэт. Өөриймсөг загнаад дараа нь аргаддаг. Хадам эгчдээ бол гомдох эрх байхгүй ээ. Миний төлөө гэсэн ганц хүн нь та байсан. Одоо ахиж би нөхрийнхөө гэрлүү явмааргүй ахиад л үргэлжилсэн гуниг хэрүүл доромжлол. Бэлгийн сонирхол ч байхгүй болсон. Яаж ч хүсэх вэ дээ элдвээр доромжлуулж хараалгуулчаад яаж юу ч болоогүй юм шиг нялуурах юм бэ? Би үзэн ядаж байна…

26 Comments

  1. owl says:

    юу ч болоогүйм шиг тэврээд хэвтсэн нтр, тэнэгийн дотор арай л уужуухан уу гүй юу. чи наад нэг хар юмнаасаа өөр хүн, өөр амьдрал, илүү дээрийг мэдэхгүй болохоор ингэж яваан. ядаж л одоо нэг юм хум ойлгодог болж, эргэж харалгүй урагшаа зүтгэ

  2. Ggn says:

    Хүн чамайг доош нь хийж байвал битгий гутар. Харин өөртөө итгэлтэй байж чадна зүтгэнэ гээд амьдралынхаа төлөө тэмц. Чамд тусалж чадах зөв хүмүүсийг түш. Зөв хүмүүс чамд заримдаа хатуу үг хэлэх үед түүнийг нь дааж сур. Тэд чамайг алах гэж биш харин аврах гэж чамайг сорьж чамайг тэлж чамайг хүчтэй болгох гэж тийм үгийг хэлсэн хэрэг шүү дээ. Өөрийгөө хязгаарлаж хайрцагт бүү оруул. Хүсэл мөрөөдөл бол тэнгэр мэт хязгааргүй. Үргэлж суралц. Мэдлэгтэй хүний төсөөлөл мэдлэггүй хүнээс илүү мэргэжлийн байдаг. Тэд яагаад хийж байгаагаа мэддэг бас яаж хийхээ мэддэг. Үргэлж суралц бүү залхуур байнга суралц. Мэддэг гээд ирэх л юм бол зэвэрч эхэлдэг юм шүү. Өөрийгөө бүү өрөвд. Өрөвдөх тоолонд гомдлын шархаар зүрхээ сүлбэж цаг хугацаанд гацдаг. Цаг хугацаанд гацсан хүн өнгөрснөөр амьдарч ирээдүйгээ төсөөлөх чадваргүй болдог учраас одоо цагт ч сэтгэл хангалуун байдаггүй. Одоогийнхоо байдлаас гарахыг хүсч байвал ирээдүйнхээ төлөө өнөөдөр суралцаарай.

    Ж.Бадамдорж
    #BJM

    Удаан бүрхсэн харанхуй ч гэлээ
    Ургах нарыг сөрж чадахгүй.
    -Дилова

    Хэрэв чи ууртай байвал гэрэл арилж, харанхуй нөмөрнө. Чи зөвхөн ухамсраа алдсан үед л уурлаж чадна. Ухамсартайгаар уурлах боломжгүй. Энэ юу гэсэн үг вэ? Ухамсрын мөн чанар гэрэлтэй адил. Уурын мөн чанар харанхуйтай ижил гэсэн үг. Чи хоёуланг нь нэг дор агуулж чадахгүй. Гэрэл байгаа л бол харанхуй байж чадахгүй. Ухамсар байгаа л бол ууртай байж чадахгүй.

    Хүмүүс над дээр ирж “Уур бухимдлаа яаж дарах вэ?” гэхчлэн асуудаг. Тэд буруу асуулт тавьдаг. Буруу асуулт тавьчихаад зөв хариулт олох туйлын хэцүү. Юуны өмнө асуултаа зөв тавьж сур. Харанхуйг яаж хөөх, уур бухимдал, сэтгэл зовнилыг яаж дарах тухай бүү асуу. Яагаад чиний сэтгэл оюун тэр бүхнийг нэгдүгээрт тавиад байгааг анзаар. Учир нь чи ухамсарлаг байж чадахгүй байна. Тэгвэл яаж илүү ухамсарлаг, илүү сэргэг болох вэ? Энэ бол зөв асуулт. Харин яавал би уураа ялах вэ? гэхчлэн асуугаад эхэлбэл ёс зүй номлогчдын хохирогч болно.

    Ошо: Агнистын гэгээ
    Орчуулсан: П. Бадрал

    • ( ͡° ͜ʖ ͡°) says:

      uneheer zuv comment bichsn baina shuu 🙂 bi uuruu ch bas ym bodlooshd xD

  3. Hishge says:

    Nadtai adilhan iim zowlontoi hvn baidgal yum bn dvv ni bs ylgaaguiee yriul ih yum bn bi odoo 18tai bs ng iierhvv baidaltai tsug bgaad 3jil boljiinoo 1ohintoi ohin mani uchigdr 1oi hvrsen bainga daramtalj zodno arhidana uur hvntei orootsoldono ene minii hvvhed bish ntr geed uchnuun ohintoi orootsoldoj bsn bi odoo bol yaahaa medehguil bnda nadad hetsvv daramttai bn bi ch bs salmaar bolimoor sanagdah l yum 😔😔

    • Ggn says:

      Nasand hureegyi hun uruu tatsan angilalaar narsand suuh bsn hun ih daljiganaj bgm bn da chi chini barag huuhed bn shde huuhdee heneer yaj tejeelgey gej huuhed gargasiin bgn. Ahiad bitii hurdan jiimeedeerei aldaanaasaa suralcaad arhichin huchirhiilegchdees goridood suuhaargyi goy amidralaa buteegeerei

      • Hishge-d says:

        Yun har bagaasaa doodhooroo togloson balai we chi?! 4n much chin huduldug eruul saruul ym bol ajild orooch, hvvhed harah hvn baihgui bol 24iin tsetserlegt ch bolow uguud. Arhichin banzal ymnii yund n bolood ingeed doromjluulaad altsaigaaad hevtej bdg archaagui novsh ve chi?! Chinii umnuus hen ch amidrahgui chi uuruu uuriinhuu tuluu temtseech archaagui sda mine! Dahiad arhichingiin shees gargav daa, jiremsnees sergiileh suulgats taviul. Ajild or archaagui baas mine.

    • гэрэл says:

      салаад, тусдаа бай. хүүхдээ ээлжилж хараад болно. өөоөө ажил хийгээд , нөхөрийн талынхантай битгий харьц аль болох хол бай. нөхөр архиа уунуу чамд падгүй. энэ амьдрал чинь сүүлдээ чамайг үхүүлнэ тийм болохоор шийдвэртэй алхам хийж, өөрийгөө авар.

  4. Zz says:

    Ingej archaaguitej zovj baihaar naad ailaasaa garch zugataad yanhan bol ter n havigui deer. Yanhandaad ovoo mungu tsugluulaad teriigee tootsootoi aytaihan shig zartsuulj bgad yadaj uuriin gesen hashaa baishintai bol chi ugaasaa bair avch chadah ch vgvi biz. Daraa n 2hvvhdee uur deeree av. Archaagui sda mine chi ingej amidarch bhaar yanhan bol. Uur heleh vg alga!

    • Ooo says:

      Tenegteech. Hamgiin teneg zuvluguu bna. Tegsend orvol hot tohijuulahad orson ni deer. Minii amidrald mash hund uye bsan, yankhan boloh tuhai bodoj l bsan, gehdee tiim zam songoogui, ter buhniig tevcheed garsandaa bayarladag. Hun zuv tsever shudargaar amidarval yum ayandaa bolno.

      • Ggn says:

        Uu bas tiim amar bolyo genguut bolchdiimu. Haanaas clientaa haij hedeer unee togtooj yu umsuj zuuhuu deeree naad hund chini chiglel bhguin bishoo haha Huuli bus l gej bodood bsn. Zoduulahaas ch ersdeltei hen hohirooh geed bga n medegdehgui haanaas ch olohiin hyag address ner us ch gui ulsuudtai oroocoldood bur dor baidald orohiim shigee. Yalgaaguil huchirhiilliin helber bizde. Nemeed zodoj ch medne eldej gaj amitad taarval yahii, uvchin haldaalt bur gamshgiin hemjeend bgan bishiin bish yumu.

        Hed hurdiin mgld ter biye n. Lav gadaadiin hiildeg yumnaas iluu une hurdguim shig duuldaad bgan.

        Horoonoogoos bolood hori hori bolonguut gadaadad sex toy 350% sales increase, amazon book sales 700% increase, zoom meeting 11 dahin usult yavjiihad mgld tembuu 2.6 dahin usulttei ch geh shig amid huuhnuud n hiildeg huuheldeinees ih heregleend orood hyamd buguud uur hadlvar sain taraajiina thu

        Naad hund chini emchilgeenii $g n chi uguhguim bj yadaj belgevch unegui taraadag gazar sudlaad ugchihuu

        Mary stops ch bilu tend herhen yaj urjihee bodoj setgej surahu geed nomiin duu sons. Tegeel adluulan barin humuust shavar haaj derged n albataim shig hevteed bhyn zai tavij ugch hadam nuhur metee bayarluulchihaj boldguimu. Huchirhiilliin esreg tuviin orognoh bair lu yav mi duu. Biyee bitii unel naad arhichindaa uneleed oligtoi unelegdeegui bn orondoo sain huuhniig araar tavih n hovor bh bsn.

        Zugeer l nuhtei mah bga bish uuruu ch gsn goy taashaal edriin tuluu amidarch suraarai.

    • Penee says:

      Ymr balaiar huniig muuhai heldeg umbeee ooroo neg heden tsaasni ynhan bolhor tgj amarhan setgdeg bhda mini ner us garahgu um chin yu gejjch bichsen yadag ym ged amniha zorgor hutsah ym karma gj bdg ym shuu amnii aldaa ch gj bdg ym ogor bodoltoi ologchin be

      • Penee-d says:

        Chi ch gesen yanhan bolj heden haltar tug olj ger bvlee tejeegeech. Za daa chi ch ali uje yanhan boldgoo boloo biz haha

  5. Uugii says:

    Iim archaagui pizdanuudiin amidraliig end tendees bainga unshaad bvr zalhaj bn. Nuhur n gej hvnii svg ehner 2hvvhdee awaad tusdaa garchih ch chadalgui ger horoolold guilgachin etseg ehiigee zulgaaj amidarch baij bas vhsen atsniihaa hvvhen shuuhan ergvvleed zawaartaad yavj bdg bnaa?? Haltar nuhriig n toogood zawaartaad bga hvvhnvvd n ch bas taarsan ger horoolliin zawaan zavhai haltaisan gichiinvvd bdg biz. Chi ch gesen archaagui bolhoor chin nuhriin taliin naad guilgachinguud chine hvrtel deerelheed bn shde. Arhichingiin sheesiig bvvr 2iig gargachihsan hetsvv ch ymda. Ger horoolold hadmiindaa yaduu tarchig amidraad hvssen ed zvilsee ch hudaldaad awchih chadalgui hetsvvhen amidarch baij deer n guilgachin zavhai nuhurtuu deerelhvvleed ingej zovj bhaar hurdan salaad ajil turul hiigeed uuriinhuu amidraliig uuruu joloodood yavaach ee archaagui hormoigoo chirsen iimerhvv gichiinvvd. Uursduus n bas ih ym shaltgaalj bgaag medehgui gonginool end tend iim ym bicheel suudag hvvhnvvdiig uruvdhuus ilvv zewuu hvrch bn. Archaagui gichiinvvd arhichingiin gariin shvvs bolj sheesiig n hed hedeer n turvvleel uuruu ch zovood hvvhdvvdee ch zovoogood. Shaaltsahdaa kondom uglaj bgaach eswel jiremsnees hamgaalah uchnuun arga bhad. Ehner hvvhdee oligtoi awaad yavchih chadalgui baij hir samhaigaa vnertvvlcheel zavhairaad zolbirood yavj bdg eriin orontsguudiin doodoh umhii unjuurgiig n tairaad amid vhdel bolgoh ymsan!

  6. Batushka says:

    Chi 2 hvvhdee bodood tewchij amidarsan gol ni hvvhed etsegtee eleg bvten bh yctoi gj bodoj ywj hanasan bol odoo bolichooj teneg malaa heleh muu vg oldohgvi bn ergvv mine tiim aawtai bsnas bgagvin dr hvvhdvvd jine hedii balchirj glee aawiigaa vheesei gj hvsej bga chi ch ter nuhur jine ch gsn ergvv malnuud yagad amidarya amidarch chadku vhii vhej chadku hvvhdvvd ingj zowoogod bdiin chamaig mddeg bsn bol ywj ojood naad hooson tolgoig jine haga tsohih ymsan odo zvgeer nvd vzvvrlej haraaj zvhej huuj tuugaad bga chamaig vzen ydaad bga hadam eej nuhur 2oo hayad zai bolood uguuj malaa 2hvvhdee harah hvn ojih gazargvi bol hadam eej nuhur 2too orhiod zugtaach tgd sain hudulmurluj uuriiguu uurchilj hugjij dewsheed huluu olchood oron ger unah unaa ajil turul 2hvvheddee tsetserleg curguuli idej uuh umsuj zvvhiin sain beldeed ochood awj bolnoo do ter ved ji harin hadam awgai arhichin nuhur 2too am dvvren salaawch uguud 2hvvhdee daguulaad har geriinhen haalagiin sawaad garah yctoi bhgvi yu chi er ni oilgoj bnuu eswel teneg ymu cain bod amidral jine jinii gart bn uuruu med tgd yawchad hvvhdee sanaad bn ene tr gl gvij ochood ergvvtej garna do teneg mal chi uuruul hatuu bj gvriij zvtgej bj cetgelee darj bj amidarlaa uurchilnvv ghes hench chamd tuslahgvi bvvr neerew barchlaa sain l bodoj vzeerei de

  7. Sascha says:

    Ene Stockholm Syndrome geechiin talaar mongol huuhnuud sain sudalj medeh heregtein bna daa. Ooriig ni hulgailaad 15 jil gertee horison hund suuldee hairtai bolood, umuuruud zogsohgui, ter hun hulgailagchiig barij avsan tsagdaa nariig shuuged ogno gej hohirogch ooroo helj bsan bdg. Udaan hugatsaans huchirhiileld bsan hun suuldee dasan zohitsoj, iim l bh estoi meteer bodoh boldog. Hunii setgel zui gej sonin shu. Ene zahidliin ezen gol ni ooroo ooriigoo hairladaggui hun bna.

    • Sascha says:

      Busdaar hairluulah gej yu bdgiig ogt medehgui, medreegui oschee. Tiim bolood iim zuiliig teseed tevcheed bna. Naad huneesee erthen shig salah bj dee. Hair ovtgodoggui – ene ugiig sanaj yavaarai. Ter hun chamd hairtai l bol chamaig ingej zovoohgui bh bsn. Huneer hairluulj uzej bj l yamar ih hohirch bsnaa oilgoh bh. Bi bol aav, eejiin hairaar dutaagui erhelj osson. Er hun joohon l ul hundelsen zan gargaval shuud hayna. Chi oortoo “bi hair hurteh erhtei hun shuu” gej bainga helj bgaarai. Goy sxan huuhen bish bsan ch gsn, adilhan undsen huuliar olgogdson erhiin daguu, chamaig bas adilhan hun gesen utgaar hundeldeg bh yostoi, ter chinii biyend hureh, gemteeh erhgui.

  8. Zochin says:

    er ni zaaval huntei suuuj ingen ingen zovj amidrah yamar hereg bainaa!!! humuuuseee!! zugeer l saihan ene teruugeeer aylaj, zugaalj, olon saihan humuustei uulzaj nuhurluj, erdem nom surch…. uuriiinhuuruuuu l amidrah saihanshd!!! zaaval huntei gerlej suuh albatai bish!!1 buuun har yadargaa!1

  9. superwoman says:

    Гуйя чамаас зүгээр л хүүхдээ аваад сал ианай эцэг бараг наадан шиг чинь бсн надад үнэхээр хэцүүү бсн тийм эцэгтэй бна гдг жаргал гэж ээж нар бддог ч үнэндээ зүгээр л там ндд дурсаад байх сайхан хүүхэл нас дурсамж байгаагүй ээ тгд шаналж цуцахдаа сүүлдээ би ээждээ бүх бурууг өгч эхэлсэн энэ хүнээс эрт салсан бол арай илүү сэтгэл амар схн амьдрах бсн гэж тэвчээртэй бх хэрэгтэй ч чинийх тэвчээр гэхээсэ илүү тэнэглэл болжээ зүгээр л сал өөрийгөө биш юмаа гхд 2 хүүхдээ бод хүчтэй бай амьдрал баялаг шүү.

  10. K says:

    Zaluu ohidooo ene busguin amidralaaas sain haraad av ….
    1.Jiremsen bhd oor huuhentei bsn gej bn tegeed dahiad id shidend itgeed huuhed turuulsen… ( iiim todorhoi bhd tevchej bgaagaa uhaan gej anduurch bgaa olon teneg emegteichuud bsaar ) ..
    2. Doromjildog 10 jil bolson gej bn ( hun oorchlogddogui gedgiiin bodit jisheee )..
    3. Busdaar doromjluuldag ( ene busgui tiim hemjeeniii sul doroi buyu amidrald temtsegch ogtooooos bish gesen ug )…
    4. 2020 ond delhii omno in hezee ch iim bolomjitoi neelttei hen negen hushel ym bol amidarlaaa oorchilj boldog shn bgaagui tiim ontsgoi tsag uyd amidarch bgaaguigeee meddeg ch ugui medremjgui ,zugeer l idej ,uilj,sexdej,huuhed toruulheees ooor buteemjgui bol ingej amidarah in ur dun in ym…
    Etsest in udaaaaaan sex j bgaagaa hair gej anduuuurhaaaaaaa bolitsooooooo l doooooooooooo…..busdiiiiin tuuuhiiig unshij, sonsoj harhaaraaa neg bolmoooooor yumaaa yaaaaasan uhaaaaan suuuudaggguin beeeeeeee?????….zahiadliiiin ezend helhed chi ooriigooo oorchilj chadval magadgui amidralaas hurteh shn zuils nemegdeh bh gehdeee chi chadahgui gedeg in tevcheeeriiin tenegleleees chin haragdaj bn…zaya chin tushih boltugai gej l yorooy doooo …

  11. ax says:

    tevcheert hyazgaar bii. uurtuu buruug bvv ug, uh udaan tevchij, hen hend ni buruu bdag ch chi olon ulun tsuuvur chononuudiin dund dendvv ih meruuljee. odoo butsaj ochih hereggui.

    iimerhuu ehnertei bolohson doo.

  12. батаа says:

    dawardag ym oilgodoggui humuustei hatuu l uz.

  13. Ггн says:

    Ми бодлоор Сонсож бга үгсэд чинь үнэний хувь Бнаа. Гаднаас нь харахаар чиний арчаа муутай сул дорой байдлаас болоод дэргэлэх нь даврал хязгаартайг ойхгүй бган бишүү, новшнуудад хойшид дээрэлхүүлкүү бх тал дээрээ ажиллахгүй бол дараагийнх нь олигтой хүн таарлаа ч чи өөрөө юмыг байранд нь тавьж чадкуу өөрийгөө ч давхар гэмтээгээд, гомдоод аргадуулкээд уучлал гуйлгах гээд бгага зөвөөр илэрхийлж суркуу яваад бвал дараа дараагийн партнёрууд, ажил бизнесийн хамтрагч нартаа ч төвөгтэйм бнаа.

    Дейл Карнеги унш гэвэл арай хол бүр сансрын сонсогджийнуу. Ядаж юүтүб ороод Unlock podcast-n 82 дах бну энэрэнгүй Эвзүйтэй харилцааны Такчик монголоор сонсоод ав. Чи хайргүйм бн цаадахдаа. Их хайртай бол зөөллөөд засаад авчихымсан гээд горьдлого тасрахгүй удна. 7, 14 жилийнхээ хямралыг ч үзээгүй хэвтжийж юун амархан буугаад өгчив. Надтай сууж гай болсон бол энэ залуу эхний уултаасаа гадаа хононо за юу хаха хөлдөөд үхцэн бвал бараг ашгүй ашгүй лол арай ч дэндүүлцэнүү. Гэхдээ ихэнх юман дээр Заваан залхуу завхайг давдымаа гэхэд уултыг бол үнэндээ уучлаарай үнэхээр ууцан улсуудаас харшилтай. Өөдөөс асаад бвал дүрж л орхино, алцан бхад аргагүй хамгаалалтаар 5 жил авчихад өдийд гараад ирцэн, өөр хүүхнүүдийг дээрэлхэж амжихааргүй болгоцон сууж бх нь бншд. Маньд нь агсан тавьж мэдэхээр улсуудтай угаасаа уудаггүй, байдал эвгүйтэх шинжийн бол шууд бултана үгүй бол өөрсдөд нь л эвгүй юм болно.
    Шингээж баркуу дарваануудыг эвкээд тавьчихаар гарын доорх Дуудлагын хуурай ах дүү нартай бол. Уучаад т1тэж магадгүй улсуудтай угаасаа ч анхнаасаа харьцахгүй бсан нь амар. Ууцан хойно нь юм уу уудаг болчихоор нь янзалж чадвал ухааны шинж, уухаас нь өмнө юм уу уудаг болгохооргүй байдалд оруулж баржийвал цэцэн. Гэхдээ маний үеийнхэн ч балиар их архин далайд живцэн завсрын золионы хэд л дээ. Элэг бүтэн эрүүл саруул яваа нь чухам хэр юм, ми мэдэх уудаг бсан хэд чадарцан хортой архий байг гэхэд хүмүүстэй толхилцоол будаа

    Хүүхдүүдийн аав уучихаараа надаас их айдаг бжүлэ, Гэртээ ч орж чадкуу ёстой хаха. Амар зүгээр тайван унтаж амрах мину зэ, хүүхдүүддээ ч муухай үнэр авир харуулкууг их л хичээсэндээ. Угаасаа уучуул орж чадкуугээ мэдээд гадаа л хоноход тулдаг бсан бх. Сүүлдээ энд тэнд хонохоосоо залхаад их уухгүй нь тод болсон угаасаа ч элэг нь дүүрэн гепатит Юм чинь даах ч гүй

    Ээж бол бүүр аавыг архи тамхинаас гаргацан насаар нь улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болгож барсан байдгийм. Бурууд хатуу зөвд зөөлөн бхад өөрсдөө сонголтоо буруу хийжийвэл тэдний л хохь чиний л зол. Би бол ёстой танай хүн шиг. Хүнийг ингэж давраах хүртэлээ явж чадкуум бнаа. Нийлж уудаг, нөхрийнхөө бөөлжсийг зөөдөг лаг хүүхнүүд рүүгээ зайлчуул сайн л биздээ. Уусан зардалтай нь ижил хэмжээтэй мөнгө аялал, боловсрол, болзооны санд нэмж нэхэмжилж бай. Архины албан татварыг 32 дахин өндөр тавьцан улс гүрэн бн цаана чинь. Иргэдээ хорт муу зуршлаас хөндийрүүлэх гэж ЗГ нь хүртэл тэмцдэг бхад монголд архины үйлдвэрийн эздийг сонгуулиар гаргаж ирж бдаг хар массын эргүүг гаргаж эрүүлээр сэтгэдэг болготол зай бнаа

    Хаа очиж хүүхдүүд маань ууцан аавыг хэзээ ч харж бгагүй, уруулаас нь нэвширсэн үнэр гарч бхад нь үнсүүлж үзээгүй өссөн тулдаа нийлж дарвих гэдэг улсуудыг жийх тал дээрээ уул гь гайгүй. Ирээдүйд ээж нар л үрийнхээ ямар явахыг эртнээс зурах ёстойн блэдэ. Уудаг аавыг харж өсөөд энийг нь хэвийн үзэгдэлд тооцдог болчуул танай хүү танхайрлын асуудлаар гэр бүл найз нөхдөө зовоох магадлал өснө, чи л энэ бүгдийг эртхэн дээр нь таслан зогсоож эргүүлж сайжруулж чадах цэг нь бгарай

  14. Mmm ... tamgiin ulger says:

    Tegeed ?

    Chi tamd uuruu l amidarsan hun baina shdee ! Huurhii bi gej dongosch baihaar, hul deeree bos !

    Teneg arhichingaas 2 huuhed gargaad baihdaa ch yahavdee … Azaar eruul 2 huutei bol , odoo garaad yavsan deeree , ter chigtee zail!!!!

    Mongol huuhnuudiig OGT OILGODOGGUI yum ! Arhichin , huchirhiilegch , guilgacjingiin derged huuhdee bodood teseed amidarch baina , amidraa blah blah blah … geed teneg yum hutsna !

    Tiim amidraliig ymar amidral gedegiin ??

    Chi 20n hedtei , tegsen murtluu 10 jil arhichintai amidarsan geheer , ali huuhdeeree geriin avgai , ymarch bolovsrol & ajilgui huuhen bololtoi …

    Odoo tegeed yaya gehev , bugdiig 0-s eheljdee .. ahij l bitgii huuhedtei bolooroi ! Ajil golohgui bol amidral chin bolno !

  15. Gggggg says:

    Medehguiee tegeed anhnaasaa hunee tanih heregtei l dee. 2 jil uerhsenees 2 sar hamt amidar gedegdee daraa ni hamarsahguin tuld.

    • death keeper says:

      tegeed 2 sar amirdaaad daraa ni uhne,ter chini hudlaa setgel zui gedeg togloom tiim onshtoi chamaig amia horlochihvii gej tiim togloom zohioson yum yag l bi medehgui gdegiin 1 chanarjsan huvilbar buyu bolovsrongui argatsaalt ,togloom,amidal bish uhel,tegeed chamd baahan kannabis opiumtai goyo goyo super super taivshruulagch nertei emee shah ni ter setgel zuich chini

  16. зочин says:

    хэцүү ч юм да, сэтгэл зүйч их л хэрэгтэй байгаа хүн шиг санагдлаа, аюултай шүү энэ их уур бухимдал, гомдол, цөхрөл, залуухан хүн гэж ойлголоо, нөхөр чинь бол засрахгүй л хүн шиг байна да

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.