Одоо болисон нь дээр юм бна дөө

За уншиж байгаа хүмүүст мэнд хүргэе, би нөхөртэй (хуулиар батлуулаагүй) 1 хүүхэдтэй 20 гаран настай эмэгтэй. Ер нь бол дийлэнх нь надаас илүү оймс илээсэн бага ч болов туршлагатай хүмүүс байгаа бх гэж бодоод эндээс зөвөлгөө хайж байгаа юм. Шүүмжилж, элдвээр хэлэхгүй байхыг хүсэе.

Асуудал юу вэ гэвэл бид хүүхэдтэй болоод жил гаран болж бгаа юм. Энэ хугацаанд маш их хэрэлдэж муудалцлаа. Бараг өдөр бүр шахуу хэрүүл маргаан, хүйтэн уур амьсгалтай, сүүлдээ нэг нэгнээ эсэн бус үгээр хэлж доромжлох нь бүр юу ч биш болсон юм шиг болцгоожээ. Нялх хүүхдийнхээ хажууд ийм байр байдалтай байгаадаа би маш их гутардаг. Хүүхэддээ муу муухай үгс сонсгож, элдвийн ааш харуулж байгаад зүрх зүсэгдэж байгаа юм шиг л болдог. Манай хүүхэд одоо их аймхай талдаа, чанга дуу чимээнээс цочимтгой болсон бгаа юм. Энэнд харамсаад өөрийгөө бас нөхрөө зүхээд барахгүй нэг тиймхэн бна.

Бид 2 хүүхэд төрхөөс өмнө барагтаа ингэтлээ хэрэлдэж муудаж байгаагүй, би загвар өмсдөг, нөхөр маань сурдаг тийм энгийн л хүүхдүүд байлаа. Нөхөр маань надад их ая тал засдаг, надтай байгаад баярлалаа, би маш их азтай гэх мэт үргэлж талархаж, эерэг дулаан байдаг байсан. Тэгээд хүүхэд төрөөд л хэн хэнд нь төсөөлөөгүй үүрэг хариуцлага тулаад ирхээр жинхэнэ зангаа гаргадаг юм бна гэж би дүгнэсэн. Эсвэл би харалгантаад алдаа дутагдалыг нь сүртэй том асуудал биш гэж амьдрал мэдэхгүй зан гаргасан уу, найз залуу маань эсвэл хумсаа нууж бгаад хүүхдээ гаргуулаад зангаа таниулж ч бгаа юм уу, мэдэхгүй аль аль л байх. Хүүхэд гэдэг маааш том хариуцлага, тэр тусмаа эмэгтэй хүний хувьд амьдрал нь эхний хэдэн жилдээ их өөрчлөгддөг, тийм бидний санасан шиг амар зүйл биш байсанг ээж болоод ойлгосон юм.

Хүүхэд төрөөд нөхөр маань ажил хийнэ гэж өдөр бүр өглөө гараад шөнө дунд, заримдаа үүрээр шахуу ирдэг бсан ч огт цалин гэж авдаггүй, тэгсэн хэрнээ гэрт үзэгдэж надад тусалж, халамж анхаарал тависан юмгүй байдаг байлаа, сүүлийн хэдэн сар харин цалин мөнгөө авч ирдэг болсон юм. Өдий хүртэл хоол хүнс, хэрэглээний мөнгө, хүүхдийн хэрэгцээ, миний өмсөж зүүхийг манай ээж аав тусалж дэмжиж байж өдий хүрлээ гэхэд буруудахгүй. Нялх хүүхэдтэй учраас би их ч ядардаг. Азаар гэр хороололд биш орон сууцанд тав тухтай газар амьдардаг. Би ядарч бна массажинд орно, тийм ийм юм авна, тийшээ ийшээ явна гэдгийг маань бүр шууд эсэргүүцдэг бж бгаад үглэж дуулж уйлж унжиж хэрэлдэж зодолдож бж одоо нэг юм хүлээн зөвшөөрөх аяддаг болсон.

Олон хүүхэд гаргасан миний хөгшин ээж массаж гээгүй бхад чи жоохон хүүхэд бж юуууун яасан массаж яриад бган гэдэг хандлагатай бсан. Гадуур хоолонд орох уу гэхээр заааа тэгж худлаа хэлбэртэж яадаг юм гэх мэтчлэн. Төрсөн өдөр тэмдэглэж бэлэг өгж мэдэхгүй, төрөөд эмнэлэгээс гараад ирхэд цэцэг өгч мэдэхгүй ерөнхийдөө бүдүүлэг гэж болно. Бүр намайг гадаах дэлгүүр ч гаргадаггүй, ер нь хүүхэд харж үлдэхээс айдаг юмуу, төвөгшөөдөг юмуу ямар ч бсан гаргах маш дургүй байдаг. Тэгээд ирхээр би өмнө нь өөрийн хүслээрээ байдаг бсан хүн тийм бж чадахаа болиод нийгэмээс тусгаардагдаад, гэрт суухаар улам стресстэж бухимддаг ч болсон байх.

Дээр нь нөхөрт ямар ч хариуцлага гэх юм бхгүй их сургуулиа төгсөөгүй одоо хэддэх ч жилдээ явж бна даа, бичиг баримт гэх юмаа бүгдийг хаядаг, энд тэнд юм хумаа хаядаг, надад гэлтгүй танихгүй хүмүүст ч үргэлж худал хэлж, худлаа хүлээлгэж байдаг нэг ёсондоо хувийн сахилга бат муутай, итгэлтгүй хариуцлагагүй хүн байгаа юм. Харин миний хувьд бол ааш муутай, зөрүүд , эцэг эхээсээ хол өссөн гэр бүлийн хайр гэж яг сайн мэдэхгүй, олуулаа биш өссөн болхоор зожиг, хүнтэй амархан танилцаж дундаа орохдоо муу хаалттайдуу тийм хүн. Нөхөр бол эсрэгээрээ. Бусдаар бол миний хувьд нөхрөөсөө зүй ёсны юм л шаарддаг (ар гэртэээ болон өөрөө өөртөө эзэн болж хариуцлагатай авч явах, залуу хүн юм бол залуу хүн шиг гэгээлэг, романтик л байх).

Үр хүүхэдтэй болхоосоо өмнө би иймэрхүү хариуцлагагүй занг нь бага сага мэдрээд холдохоор шийдээд зайгаа барьсан л даа. Гэтэл бүр ерөөсөө холдож өгөхгүй, гадаа ирж хононо, дагана, уйлна, өөрийгөө цохиж нүдээд л, хажууд хамт бгаа хүмүүсрүү залгаж төвөг удна гэх мэт эсэн бус болсоор бтал би ч гэж би шийдвэртээ үнэнч байж чадалгүй буцаж нийлээд удаагүй бие давхар болсон. Тэгээд л итгээд болно доо бүтнэ дээ гэж бодоод хүүхдээ гаргахаар шийдсэн. Хүүхдээ хохироож байгаадаа маш их харамсаж, өөрийгөө зүхэж бна. Тэглээ гээд хэрүүл уруул дунд өсгөж хүмүүжил төлөвшил, ирээдүйд нь гай болж байхаар эрүүл орчинд өсгөхөөр шийдээд байгаа юм. Ielts оноотой болсон. Европруу сургуульд явхаар төлөвлөөд байгаа юм. Тэгээд хамт явах уу гэхэд хүртэл тийшээ өртөг өндөр би солонгосруу 3 жилийн гэрээгээр л явна гэх мэт шал зөрсөн юм л яриад байгаа. За тэгээд одоо болисон нь дээр юм бна дөө насны эртэд гэж бодоод өөрийнхөө юмыг баглачаад л байж бна.

5 Comments

  1. Grand says:

    Jinii zagwar umsdug huurhun saihan jine hend hamaatai ym ymarch hvvhen shaasnii daraa bvgd l ijilhen olon hvvhentei uchirsan ywdlaasaa harwal tm bn dajgvi saihan tengeriin amitan bn gd nairj gvij gvij dotno hariltsaand orohod ystoi ergvv malnuud bdag bhgvi yu nadaas uur zaluuchuud ch helne chamd gj helehed chinii l buruu amidral medehgvi uhaan cuugaagvi bj doodhooroo togolson bn hvssenii jine hj awj uguh baynii dewsger blohgvi yasiin huurhii zaluu bol chamd hairtai genen dajgvil zaluu bn chamd hairtai hartai bn ta 2g tejeeh gj ajillaj bn awsan 5n tsaas ni hvrehgvi jhon nariin bn hvnii l amidral ji teriig ni oilgohgvi bn malaa umnu ni ajillaj udur shunujin zvtgeed tsalingaa muriulsan l ym bga bz zailuul erchvvdiig oilgoj hairlah heregtei chi bol ih hemjeenii hulduu gar bnoo deerees ni ymbatai nowsh bn ji uuruuguu zasaj zalj chadahgvi bol hvnii hvvhed zowoogood blgvi ewropruugaa arilsan ni dr naad zaluu jine bol amidral mederch alsaa harj bga mundug zaluu bnshde 3n jil solongos gereegeer ywna ene ter jinii bolon hvvhdiinhee tuluu ireedvinhee tuluu mungu tsugluulna gj bodjishde zuw bhgvi yu chi bol zailaa yrwaisan awgai mine

  2. uuriiguu zas says:

    eldev shaldav yum bitgii neheed shaardaad bai, aash zangaa tat, hashgichij guugachihaa boli, nuhruuruu hundluulmeer baival chi bas adilhan hndel, huuhed turuulsniiguu duviilguud uuriiguu urubduhuu boli. OK?uuruu zasar

  3. Mogi says:

    Сална гэж үхтэл нь айлгаж бж л хөдөлгөнө дөө. Дараа нь эвээр ойлгуулж хүслээ хэл. Бнга айлгаж болохгүй нэг л өдөр залхаж өөрөө явчихна. Айхгүй бвал чиний зам чөлөөтэй.

  4. Хохо says:

    Төрсний дараа ийм юм болдог. Салах тийм зөв шийдэл биш. Гэхдээ бүр болохгүй бол бас хэцүү. 2 нас хүртэл нь хэсэг хугацаа өгөөд өөрөөр харах гээд үзээрээ. 2 хүүхэдтэй эхний хүүхэд дээр төрсний дараа асуудлаа шийдэж чадахгүй байснаа олж харсан. Тэглээ гээд 2 дахь дээр асуудал гарахгүй гсэн үг биш юм бна гэдгийг ойлгосон. Энэ л үеүүдээ хосууд минь даваад гараасай гэж хүсдэг дээ.

  5. khun says:

    uuriiguu bas shinjeed uzeerei. bi ene huntei yaj haritsdag bilee gej bodood… uurlaj, gomorhohgood bailgui… ayduu zuulun duugaar, halamjtai hariltsaad uz. eregtei hunii ugendee oruulahiin tuld baga zergiin zali l heregteidee. egch ni bol chamaig bitgii salaasai gej bodoj baina. anhnii zohioson amidral, hair gedeg ahij hezee ch oldohgui nandin baidiim shuu. bi uuruu etseggui ussun bolhoor gants biy eejuuded olon berhsheeliin, niigmees huleej avch baigaa surug baidal zergiig eejiigee haraad l oilgodpg bolson. ter khunii setgeld hezee ch martagdahgui hairiig medruul. tegvel uurchlugduj boloh yum. odoo nas ni zaluu, emegtei huniig sain oilgohgui baij magadgui, chi uuriiguu oilguulah heregteidee. ugleu ynshij oilguulah bish shuu. yaj hicheej yamar ikheer tuund hairtai baigaa, khuuhdee yaj harj handau biy setgeld chini yamar uurchlult orj baigaag evteiheneer taíbarla. iimerhuu baidlaar 5-6 sar harznaad yu ch uurchlugduhgui bol ergej harahgui salaad amidralaaa bod.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.