Гэртээ хурсан сөрөг энергийг хэрхэн зайлуулах вэ?

Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий.

Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын түүс болж дахин очихыг хүсдэггүй. Хэрвээ энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ.

Сөрөг энергийг хамгийн түрүүн тэжээмэл амьтад мэдэрдэг

Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хйисээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог өгч байгаа хэрэг. Гэртээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугтааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг.

Хэрэв танд гэрийн тэжээмэл амьтан байхгүй бол найзаасаа юмуу хөршөөсөө түр авч болох юм. Сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамалууд. Хөрс бордоо арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөх юмуу үхэж эхэлбэл танай гэрт ямар нэг муу зүйл шүгэлсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг юм сануулахад зарим нэг цэцэг өөрийг нь арчилж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо тэдний амийг амиаараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад илүүдэхгүй.

Муу санадаг хүн байн байн зочилсноор гэрт сөрөг энерги бий болдог

Муу энерги бий болох шалтгаан нь гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай. Бас нэг шалтгаан нь хар муу санаатай хүнтэй цуг амьдрах, эсвэл таньд муу санж явдаг хүн зочилж ирдэгээс ч болж болно.Ийм тохиолдолд гэр оронд чинь муу энерги хуримтлагдсаар байгаад дотор амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл маргаан, болчимгүй бусармаг үйлдэл , өвчин зовлонд хүргэдэг. Сөрөг хуримтлагдах бас нэг шалтгаан удаан хугцаагаар өвчилж байсан хүний үхэл байх магдлалтай, ужиг өвчтэй хүний гомдоллох уйлах ёолох нь гэрийн Аура гэрлэн бүрхүүлийг маш ихээр сүйтгэдэг. Тиймээс өвчтэй хүнийг эдгэмэц гэрээ сайтар цэвэрлэж арц хүжээр ариулах хэрэгтэй. Өвчтэй байх үед нь ч гэсэн хааяа арц хүж уйгуулж байх нь эдгэрэлтэнд сайнаар нөлөөлдөг.

Сонгиноор сөрөг энергийг зайлуулдаг

Орон гэрээсээ сөрөг энергийг хэрхэн зайлуулах вэ. Хамгийн үр дүнтэй арга бол гэртээ лам хуврага залж ном уншуулж, сан тавиулах. Гэхдээ заавал лам гэлгүй та өөрөө ч гэсэн сөрөг энергийг зайлуулж чадна. Юуны өмнө орон гэрт тань гадны эд зүйлс байгаа эсэхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотороо ч биш хаалганы чинь гадна зүү хатгах юм наах гэх мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Бүгдийг олж илрүүлснийхээ дараа бөөгнүүлж байгаад гэрээсээ аль болох хол аваачиж шатаагаад, үнсийг нь гай түтгэр зайлуулах тарни уншингаа газарт булах хэрэгтэй. Ингэсний дараагаар гэрээ арцаар сайтар ариулаарай. Түүнчлэн таньд муу юм сандаг хүмүүсийг гэртээ оруулахаа боль. Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгино арилгаад тэр хүний хамгийн удаан суусан юмуу байсан газарт нь тавиад хонуулна. Шөнийн туршид сонгино сөрөг энергийг өөртөө шингээж авдаг.Өглөө сонгиныг гартаа хүргэлгүйгээр гялгар уутанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

Хуучирсан хувцас бүү хадгал

Сардаа ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүж уйгуулж ариул.Гэрийнхээ хаалганы дотор зүү хатгаж орхих нь гэрт чинь нэвтрэхийг оролдсон аливаа сөрөг энергийг үргээх болно. Гэртээ эмтэрсэн гэмтсэн, цуурсан, хэмхэрсэн аяга, шаазан, эд зүйлс хуучирсан хэрэггүй хувцас хунар бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэх ч бас хамаарна. Та гэр орноо хэдий чинээ цэвэрхэн байлгана, сөрөг муу энерги нэвтрэн орох , хуримтлагдах эрсдэлийг төдийчинээ багасгана. Хагархай юмуу цав гарч цайран хөдөлсөн толь муу энерги цуглуулдаг тул хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй. Хамгийн гол нь харьцахад төвөгтэй , уулзаж ярилцсаны дараа толгой чинь өвдөж амьсгал чинь давчиддаг , муухай зүүд зүүдлэгддэг хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.