Сахалтай эрчүүдэд зориулсан 10 ашигтай зөвлөгөө

Бидний өгөх зөвлөгөө зөвхөн сахлаа ургуулахад чинь туслах төдийгүй үргэлж төгс хэлбэрээ хадгалахад нь туслах хамгийн сайн зөвлөгөөнүүд болно.

Сайхан зузаан сахал нь жинхэнэ эр хүний бахархал болж чаддаг. Гэхдээ түүнийгээ арчлана гэдэг бас тийм амар зүйл биш юм.

Бидний өгөх зөвлөгөө зөвхөн сахлаа ургуулахад чинь туслах төдийгүй үргэлж төгс хэлбэрээ хадгалахад нь туслах хамгийн сайн зөвлөмжүүд болно. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ?

1. Эрүүл амьдралын хэв маягаар амьдрах

Орчин үед үс хурдан ургуулахад ашигладаг тос, бальзамын талаар олон зөвлөгөөг олж авах боломжтой болжээ. Харамсалтай нь гайхамшгийг бүтээх тийм зүйл байдаггүй юм шүү. Тиймээ, кастор ба burdock тос нь үсний ургалтыг үнэхээр хурдасгадаг. Гэхдээ тэдгээр нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй, ялангуяа сахал огт ургадаггүй бол тос ашиглаад ямар ч нэмэргүй. Харин амьдралын хэв маягт нь үсний ургалтад үнэхээр нөлөөлдөг.

Мөн сахлаа ургуулахын тулд тестостероны түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай. Тогтмол дасгал сургуулалт болон биеийн тамирын бусад дасгалууд хийснээр тестостероны түвшинг нэмэгдүүлэх боломжтой.

Тиймээс, өтгөн сахалтай болъё гэвэл зөв хооллож, муу зуршлаасаа татгалзаж, стрессээс зайлсхийж, бие махбодийн хувьд идэвхтэй байх хэрэгтэй.

2. Сахлаа байнга самнах

Хэрэв та сахал ургуулахаар шийдсэн бол эхнээс нь самнаж байх хэрэгтэй. Бүр богинохон байсан ч хамаагүй. Ингэснээр сахалны үсний ширхэгнүүд нэг чиглэлд ордог. Мөн сахлаа тогтмол самнаснаар цусны эргэлтийг сайжруулах массаж болж өгдөг ба энэ нь үсний өсөлтийг өдөөж өгдөг. Үүнээс гадна самнах нь үхсэн арьсыг гуужуулдаг.

3. Тэвчээртэй байх

Тэвчээр бас дахин тэвчээр. Энэ нь сахлаа ургуулах хугацаанд танд хэрэг болох гол зүйл юм. Тэвчээр нь дөнгөж сахал ургаж эхэлж байх үеэс эхлээд хэдэн сарын дараа сахал бүрэн ургах хүртэл чамтай байх ёстой юм.

Та эхний долоо хоногт бага зэрэг таагүй, загатнах мэдрэмжийг тэвчих хэрэгтэй болно. За ингээд нүүрний үс арчилгааны өдөр тутмын арчилгаа зайлшгүй шаардлагатай болж байгааг анзаараарай. Өглөө бүр 5-10 минутын хугацааг зарцуулаад байвал таны хүчин чармайлт үр дүнгээ өгөх болно.

4. Зөвхөн шүршүүрт орсны дараа л сахлаа хусч байх

Арьсыг зөв чийгшүүлж, цочролыг багасгахын тулд шүршүүрт орохоосоо өмнө сахлаа хусах хэрэггүй, харин дараа нь хусах хэрэгтэй. Халуун ус, уур нь таны арьсыг төгс чийгшүүлж, нүх сүвийг онгойлгосноор сахал хусахад хялбар, эвтэйхэн байх болно.

5. Халзан хэсгээ нууж чаддаг байх

Зарим эрчүүдийн нүүрний зарим хэсэгт сахал муу ургадаг, заримдаа бүр огт ургахгүй халзан хэсэг бас байдаг. Энэ нь бие организмын бие даасан шинж чанараас гадна удамшлын байдлаас хамаарна. Ийм тохиолдолд бүх төрлийн тос, бальзам ч туслах боломжгүй. Гэсэн хэдий ч та үүнийг засч нуух боломжтой. Яг ийм хэсгийн ойролцоох хэсгүүдэд илүү их үс ургуулахад хангалттай бөгөөд ингэснээр энэ сахлаараа нууж болно. Эсвэл зүгээр сахлаа бүхэлд нь өтгөн ургуулж түүний хэлбэрийг засч өөрчилснөөр нууж болно.

6. Хар бараан өнгийн хувцасыг илүүд үзэх

Энэ зөвлөгөө нь урт өтгөн сахалтай эрчүүдэд онцгой ач холбогдолтой юм. Өтгөн сахал нь цайвар өнгийн фон дээр хүний анхаарал татахуйц огцом харагддаг. Тиймээс цайвар өнгийн хувцаснаас татгалзаж, өөрийн сахлын өнгөний дагуу хувцас сонгох нь зүйтэй. Тэгвэл сахал нь илүү өтгөн, илүү сайхан харагдах болно.

7. Цэвэрхэн идэх

Мэт Матроскин өтгөн сахалтай эрчүүдэд практик зөвлөгөө өгсөн. Талхны хавчуурга идэхдээ сахлын үсээ сүмсээр будахгүйн тулд талхаа дээшээ нь харуулж эргүүлэх хэрэгтэй. Тиймээс сахал үргэлж цэвэр, эмх цэгцтэй байх болно.

8. Селфигээ зөв хийх

Зурган дээр сахлаа илүү сайхан харагдуулахын тулд хүзүүгээ бага зэрэг хойш нь болгож селфидэх хэрэгтэй. Тэгвэл таны сахал илүү өтгөн сайхан харагдах болно. Түүнчлэн хацрын ясыг тодруулж, сахалаа бүр тод харагдуулахын тулд хагас хазайлттай зураг авах хэрэгтэй.

8. Үс засахдаа тусгай хормогч ашиглах

Хэрэв та үсчин дээр очиж сахлаа хусуулалгүй өөрөө арчилдаг бол хормогч заавал авах хэрэгтэй. Сахлын үс нь хормогч дээр шууд унах тул та хормогч зүүснээр үсээ цэвэрлэх хэрэггүй хормогч дээрх хогоо сэгсрээд хаячихад л болно.

10. Тусгай сам ашиглан контур гарган хайчлах

Сайхан сахалны хэлбэр нь маш чухал юм. Эцсийн эцэст, буруу ирмэгтэй тэгш бус сахал нь тийм ч сайхан биш харагддаг. Үсээ тайрч, гөлгөр сайхан наалдамхай болгохын тулд та тусгай хээтэй самыг ашиглах ёстой. Үүний тусламжтайгаар илүүдэл үсээ хусуулж, сахлын контурыг төгс болгоно.

Эдгээр зөвлөмжүүд нь өөрсдийгөө өтгөн, үзэсгэлэнтэй, дэгжин сахал ургуулахаар шийдсэн хүмүүст хэрэгтэй болно гэж найдаж байна. Өөр илүү заль мэх мэдэж байгаа бол commnet хэсэг дээр үлдээнэ үү.

Source: www.menslife.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.